04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Конгрессын номын санд Монгол судар хадгалагдаж байна

Дэлхий нийтийн соелын сан хөмрөг болсон Конгрессын номын санд хүн төрөлхтний хамгийн гайхамшигт бүтээл буюу өнгөрсөн мянганы шилдгийн шилдэг бүтээл хэмээгдэх номнуудыг хадгалан хамгаалдаг. АНУ-д бүтээгдсэн бүх ном энд хадгалагддаг бөгөөд Америкийн бүх зохиолчид номоо заавал Конгрессын номын санд илгээдэг. Энд дарж үзнэ үү.
1800 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн ууган соёлын байгууллага болох тус номын сан  одоогоор нийт 135 сая орчим бүтээл туурвилтай хамгийн том, хамгийн тансаг номын өргөө юм. Нийт бүтээлийн 20,0 гаруй сая нь катологийн номнууд байдаг бол 11-ээс илүү сая нь ховор болон 1501 оноос өмнө хэвлэгдсэн номнууд юм. Харин үлдсэн 102 орчим сая нь бүтээлийн;  4,8 сая нь газрын зураг,12,5 сая нь фотозурагнууд, 93 орчим мянга нь ил захидал 5,3 сая нь гэхэд дуу хөгжим  байдаг.


Тус АНУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдсэн  зохиол бүтээлийн арвин их дээжис дунд Монгол номнууд ч бий. Конгрессын гишүүдийн уншлагын танхимтай зэргэлдээ орших Азийн номын тасагт нийт 3000 гаруй Монгол ном байдгаас 20-р зууны эхээр олдсон 80 Монгол судар хадгалагдаж байна. Ховор номын цуглуулгыг бүрдүүлэх эдгээр бүтээлүүдийн анхных болох 2 гар бичмэл, 1 модон барын номыг Америкийн судлаач, дипломат Уиллиам Вүүдвилл Рокхилл 1893-1901 онуудад хандивласан аж. Харин үлдсэн 70 гаруй бүтээл нь нэрт монголч эрдэмтэн Бертольд Лауферийн 1917 онд олсон судрууд юм. Тус эрдэмтний гар тэмдэглэлээр баяжуулсан энэ цуглуулгад Ганжуур Данжуурын ном 27, уншлага, залбирал 19, түүх намтар 11, анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл болон Төв Азийн “Гэсэр” туужийн хэсэг бүртгэгджээ.

Эдгээрийн дотор “Үлгэрийн далай”, “Алтан гэрэл”, “Сундуй” зэрэг 18-р зууны үеийн модон барын алдарт судрууд, “Очроор огтлогч”-ийн монгол орчуулга болон 17-р зуунд бүтээгдсэн “Ихэд тонилгогч” (Тарпочинпо) судрын уран нарийн зураг бүхий гар бичмэлийн Монгол орчуулга бий.
Азийн номын тасаг Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газраар дамжуулан Төв номын сантай хамтран ажиллаж, сар бүр 30 шинэ ном хүлээн авдаг. Мөн өдөр тутмын сонин хэвлэлийг микрофильм хэлбэрээр хүлээн авч, өөрсдийн сангаа тогтмол баяжуулж , Азийн тасагт гишүүнээр элссэн хүн бүрт үйлчилгээгээ үзүүлж байна.  Ази тивээс гадна орших хамгийн том Ази судлалын номын төв гэж товчхондоо хэлж болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.