10/16/2017, Mon
-C
USD 2,460.58
USD 2,460.58
EUR 2,910.74
JPY 21.97
GBP 3,277.00
RUB 42.73
CNY 373.55
KRW 2.18

ЗОХИОЛЧ А.АМАРСАЙХАН: ЗАЛУУСЫГ ЭХ ОРНОО ХАЙРЛАЖ, ЭР ЦЭРГҮҮДЭЭРЭЭ БАХАРХААСАЙ ГЭЖ ХҮССЭН

IMG_0013

Үдэш бүр цэнхэр дэл­гэ­­­цийн өмнө монголчуудыг төвөггүйхэн уяж чадсан телевизийн олон ангит “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч А.Амарсайхантай ярилцлаа.

-Таны зохиолыг нь бичсэн хоёр кино үзэгчдийг байлдан дагуулж чадлаа. Энэ хоёр киноны ялгаа юунд байна вэ?

-Барууны сэтгүүлзүйд юмны зөрчилтэй, хар ба­раан талыг нь үзүүлэхэд хүмүүсийн анхаарал татна гэсэн номлол бий. Энэ үүднээс “Хэцүү анги” ки­нон дээр бараан зүйлийг зоригтой үзүүлье, авилга, сурагчдын архидалт гээд нийгэмд бугласан идээ бээрийг шахах нь зөв юм гэсэн бодлогыг барьж зо­хио­лоо бичсэн. Гэтэл амьд­рал дээр түүнийг харж ухаарах зуун хүн байлаа гэхэд цаана нь арван хүн хар бараан зүй­лийг нь сохроор дууриадаг юм билээ. Тиймээс дараа­гийн киногоо их гэгээлэг хийх юм шүү гэж өөрөө өөртөө тушаал өгсөн. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь Батлан хам­гаалах яамтай гэрээ бай­гуулж, цэргийн амьдра­лаар кино хийхээр болсон. Тэгээд зохиолыг нь надаар бичүүлэх шийдвэр гарахад л хэрвээ Зэвсэгт хүчнийг ямар нэг хар бараан талаас нь харуулвал эх орноосоо урвасан хэрэг болно гэж бодсон. Зарим хүн кинонд цэргийн амьдралын хатуу хөтүү байхгүй, амьдралаас хол байна гэж ярьж байна. Гэтэл яг бодит амьдрал дээрээ дэглэлт гээч зүйл хуучин нийгэмтэйгээ алга болсон шүү дээ. 

Би Монгол хүн. Мон­гол залууст эх орноо хайрлах, эр цэргүүдээрээ бахархах үзлийг бий бол­гохыг хүссэн үүднээс бүх юмыг гэ­гээ­лэг талаас нь үзүүлэ­хээр шийдсэн. Энэ бодол минь кинонд амжилт авч­рахад нөлөөллөө. Мон­гол­чууд гэгээлэг, гэрэлтэй юманд ямар их дуртай, ийм киногоор ангаж цангаж байж шүү дээ.

-“Хэцүү анги” киног багшилж байсан амьд­ралын туршлага дээрээ тулгуурлаж бичсэн гэдэг. Харин “Тусгай салаа”-г бичих даалгавар аваад л судалж эхэлсэн үү. Ямар хүндрэл байв?

-”Тусгай салаа”-ны дүрүүд бодит амьдрал дээр надтай учирч байсан баат­рууд л даа. Дэндэв бол хөдөөний сайхан сэтгэл­тэй, инээдтэй залуу. Гэх­дээ инээд нь мань эрийн мулгуу тэнэгээс болоод байгаа юм биш. Хөдөө өссөн, аймгийн төвдөө ч очиж үзээгүй байснаа шууд цэрэгт ирж, өөр ор­чин, хотын соёлд орж ирс­нээс инээдэм гарч ирээд байгаа юм. Дэндэв хэдий дөрөвдүгээр анги төгссөн ч амьдралын их сургууль гээч том боловсролыг эзэмшчихсэн, аливаа юмны наад цаад учрыг сайн мэддэг, шүлэг яруу найраг ойлгодог, урлагийн мэдрэмж сайтай залуу. Энэ дүрд минь ард түмэн хайртай байна.

Хамгийн гол нь энэ дүрийг минь амьдруулж чадах жүжигчин байх бо­лов уу, хошин шог руу хэт хазайлгачих вий гэж айж байсан. Гэтэл үндэсний телевизийн кинонд дуу оруулдаг авьяастай залуу торгон мэдрэмжээр чад­вар­лаг тоглолоо. Жүжиг­чин А.Эрдэнэбаяр дүрийн судалгаагаа ч маш сайн хийсэн байна. Ерөнхий найруулагч Ж.Батбаяр дүрүүдийг сонгохдоо их мэдрэмжтэй, сайн ажил­лаж чадсан. Үнэхээр нүд­тэй хүн гэж магтъя даа.

-Зохиолч дүрийн сонголтод оролцсон уу?

-Дүр сонгоход зохиолч, найруулагч, зураач, нүүр хувиргагч, редактор гээд бүгд зайлшгүй оролцох ёстой. Би зохиолоо бичиж, ямар ч завгүй байсан ч 800 гаруй хүн шал­гасан тэр их ажилд ирж, гурав хоног сууж саналаа өгсөн. Манай киноны зөв­лөх найруулагчаар МҮОНТ-ийн алтан фон­дод байдаг олон сайхан жүжгийг бүтээсэн, соёлын гавьяат зүтгэлтэн Будын Жаргал гуай ажилласан. Батбаяр найруулагч Дэн­дэ­вийг хамгийн сүүлд, ерөн­хий продюссертэй зөв­лөж байж сонгосон юм билээ.   

Huyagaa_016-Дэндэвийн хэлдэг “улаан туг” хэдийнэ хү­мүү­сийн амны уншлага болжээ. Та ийм онцлог үгнүүдийг хаанаас олж бичсэн юм бэ?

-Хурц “Зэвсэгт хүчин хүүхдийн цэцэрлэг биш” гэж хэлэх дуртай. Хурц бол шударга хүн. Дэндэ­вийн “улаан туг” гэдэг үгийг би роман юмуу, том хэл­бэрийн зохиол дээр дүрээ тодотгох үг болгоно гээд үүцлээд хадгалаад байсан юм. Надтай 1986 оны Эр­хүү­гийн хэлний бэлтгэлд хамт сурч байсан Мөнх­бадрах ах маань хааяа нэг цагийг нь олоод, донжтой нь аргагүй хэлдэг байсан. Тэр үеэ эргээд дурсах бүрт л “Улаан туг” гэдэг үг нь санагддаг. Би энэ үгийг жинтэйхэн хөгшин хүн дээр хэрэглэнэ гэж боддог байсан. Гэтэл Дэндэвийн дүр дээр оруулах бодол гэнэт төрсөн. 19 настай хөдөөний хүү улаан туг гээд байх нь илүү донжтой, өхөөрдөм болох юм шиг санагдаад оруулсан хэрэг л дээ.

-”Тусгай салаа” хэдий­гээр инээдмийн кино биш ч үзэгчдийг уйдаахгүй, байнга инээлгэж байна. Энэ нь таны шог зохиол­чийн мэдрэмжтэй холбоо­той юу?

-Шог, драм хоёр тус­даа л даа. Энэ киноны шог нь хэтэрвэл худлаа болох гээд байсан. Тий­мээс би найруулагч нартаа болоод жүжигчиндээ “Энэ бол хиймлээр хийх инээд биш. Амьдралаас ургаж гарч буй инээдэм шүү” гэж хэлдэг байсан. Мэ­дээж шог зохиолчийн мэд­рэмж гарсан байх. Ардын сайхан юмнуудаас ашиг­лаад, зарим нэг онигоо­ноос оруулсан зүйл бий. Цэргүүдийн ярьсан цэр­гийн амьдралын инээд­мээс ч кинонд явж л бай­гаа. Зүйр цэцэн үгийг онч­той газар нь донжтой хэл­дэг нь Дэндэвийг маань бас нэг тодотгож өгөөд байгаа зүйл.

-Амьдрал дээр цэрэгт баян айлын хүүхэд явдаг­гүй шүү дээ. Сүлдийн дүрийг гаргаж ирснээр та юу харуулахыг хүссэн бэ?

-Сүлд цэрэгт явж бай­гааг бодит амьдралаас сэдэвлэж бичсэн. 013 дугаар ангийн өмнөх захирагч Монгол Улсын зэвсэгт хүчинд маш нэр хүндтэй, арван долоо най­ман жил ангийн захирагч хийсэн хурандаа байсан гэсэн. Тэр хүн дээр хотын том дарга хүүгээ хүмүү­жүү­лээд өгөөч гээд авчирч өгчээ. Тэгсэн хүү нь гур­ван удаа оргож, армид өгсөн биш эрүүгийн гэмт хэрэгтэн болох шахаж. Аав нь аргаа бараад ангид нь ирээд, гурав хоног хүүгээ дагасан байгаа юм. Цэр­гүүдийн дунд эрхийн тэ­нэг, аавыгаа ингэж зовоо­дог гэсэн яриа гарахад хүү нь “Би дахиж оргохгүй ээ, та яв” гэж. Гурван жилийн дараа хүү нь хүмүүжээд, түрүүч цолтой халагдсан гэдэг. Энэ амьдралын жишээг орчин үе рүү оруу­лаад жаахан өөрчилсөн. 013 дугаар ангид байрлаж байх­даа ангийнх нь судалгааг авч үзэхэд дээд боловс­ролтой, боломжийн айлын хүүхдүүд зөндөө явдаг бол­сон байна лээ. Компьютер тоглоомд донтоод байхаар нь аав нь хүүгээ цэрэгт явуулсан тохиолдол ч бай­сан. Төрийн албанд цэр­гийн алба хаасан хүмүү­сийг авна гэсэн хуулийн заалт хэрэгжээд эхэлсэн. Тэгэхээр бүх хүн хаахаас өөр аргагүй болно. Энэ заалтан дээр тулгуурлаж Түвшингийн дүрээ гаргаж ирсэн. Түвшингийн эхнэр Тамираагаас болоод хүн бүр өөртөө дүгнэлт хийж байна гээд манай нэг найз инээж байна лээ. Хүн бүрт ямар нэг хэмжээгээр хар байдаг шүү дээ.

-Хоёр кино зохиол чинь хүрлээ. Монголын ард түмэн А.Амарсайхан гэдэг зохиолчийг үнэлж байгаа. Монголчуудаа байлдан дагуулах дараагийн кино зохиол таны толгойд байна уу?

-Хэд хэдэн цогц санаа ширээн дээр байна. Кино болгоод хийхэд бэлэн бол­госон. Хаанахтай хамтарч, ямар сэдвээр хийх вэ гэд­гээс шалтгаалаад, олон янз хувилбар гаргахаар бодож байгаа. Өмнөх хоёр кино­гоороо овоо туршлага ху­римт­лууллаа. Алдаа оноо­гоо дэнслээд, эргэж дүг­нэлт хийгээд, өөрийгөө аль болох хөгжүүлээд л явж байна. Дараагийнхаа киног хийхэд бэлэн байна.

-Шог өгүүллэ­гүүдийг чинь хүмүүс унших дуртай бай­даг шүү дээ. Өө­рийн­хөө номыг хэзээ гаргах гэж байна?

-Шог зураг, өгүүл­лэ­гийн хоёр дахь номоо да­раа оны эхээр гаргахаар бэлдэж байна. Би шинэ өгүүллэгүүдээ блог дээрээ байнга тавьдаг. Тэднийгээ нийлүүлж ном гаргах бо­дол­той. Өмнөх “Өөхөнд хулдсан егөө” ном маань хүмүүст нэлээд хүрсэн, ам сайтай байдаг.

-Та кино зохиол бичи­хийн зэрэгцээ өөр уран бүтээл дээр ажиллаж бай­на уу?

-Зохиолч, сэтгүүлч Б.Га­лаа­рид бид хоёр “Ца­лиг” хэвлэлийн газар, баримтат киноны студи­тэй. Би баримтат кино талыг хариуцдаг. Монго­лын оюутнууд ардчилсан хувьсгалд ямар оролцоо­той байсан юм бэ гэсэн баримтат ном гаргахаар ажиллаж байна. “Цалиг” хэвлэлийн га­зар маань залуу зохиолч­дыг дэмжиж ажилладаг. “Өөр өнгө” цувралд 10 гаруй шинэ залуу зохиолч­дын номыг хэвлэсэн. Ун­шигч­дад хүрэхүйц сайн зохиол бичдэг шинэ залуу­сыг олж харах, судлах ажил явагдаж байдаг. ДЭМБ-ын төслийн шуга­маар эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх зу­рагт номын зохиол зургийг бас хийж байна.

-“Цалиг” хэвлэлийн газраас “Гэ­рэлт цалиг” со­нинг эрхлэн гаргадаг байхаа?

-Монголд яагаад гэ­гээ­лэг, оюунлаг зүйл байж болохгүй гэж гэсэн үүд­нээс “Гэрэлт цалиг” со­нинг гаргасан. Танин мэ­дэхүйн чиглэлийн сонин маань өөрийн гэсэн ун­шиг­чидтай болж амжсан. Одоо хэвлэл захиалгад орсон байгаа. Ирээдүйгээ илүү гэгээлгээр төсөөлж байгаа. Би сэтгүүлч хүн. Баримт гэдэг зүйлийг хүнд яаж сонирхолтойгоор, уй­даахгүйгээр үзүүлж, өгүү­лэх вэ гэдэг тал дээр ши­нэ­лэг юм хийхээр зүтгэж байна. Баримтат кино бол­гоноо ингэж хийж байгаа. “Цалиг” хэвлэлийн газар маань гоц үзэгдэл парап­сихологи судлалын дагуу цувралууд гаргаж байна. Б.Галаарид маань амьдра­лынхаа олон жилийг энэ чиглэлд зориулж их зүйл хийсэн хүн. Гоц мэдрэ­хүйн чиглэлийн номнуу­даа гаргаад явж байгаа. Бид ийм л уран бүтээлтэй байна даа.

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: Зууны мэдээ

Шинэ зарууд

Counter avna
Arlington d counter ajild avna. 7037255862. …
Naidwartai hun huuhed harna
Huuhed harna. Utas: +1 (571) 239-7407
eregtei hund ajild awna
Chuluunii uildwert ajilchin surgaj awna. Bair belen, …
EREGTEI HUN AJILD AWNA.
Togtwor suurishiltai ajillah eregtei hun ajild surgaj …
Bair
Sn baitsgaanuu Hagsätra d bairandaa ger bul avna …
bair tureesluulne
Ekerö -d 3 uruu bair tureesluulne.utas :0703347565 …
Huuhed harna
Ballston orchim huuhed harna. 571-733-4994 thank you …
bair tureesluulne
Ekerö – d 3 uruu bair tureesluulne utas …
Bogsnii laa
Haltaruud dund udaan amidarsan hun haltaruud shigee, …
Сүши туслах тогооч авна
Hötorget ойролцоо сүши бар ньд ажилаа сайн мэддэг, …
Малчин ажилд авна. Утас:91002327, 86008484
Малчин ажилд авна.  Дорнод аймгийн Дашбалбар суманд …
СУРГАЛТ, БИЗНЕС АЯЛАЛ, АЖИЛ ХЭРГИЙН ВИЗ
АВСТРАЛИ, КАНАД,  АНУ, АНГЛИ, ИТАЛИ, ЯПОН, СОЛОНГОС, …
Санхүү татварыйн тайлан гаргана. 99923822
Мэргэжлийн нягтлан бодогч тайлан найдвартай хямд …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Roommate avna
Arlingtond 1 bedroomd roommate avna 7039098042 …
Bichig barimt
25s 35 nastai hunii bichig barimt hudaldaj avna / …
roommate avna
Fairfax-d town housenii one bedroom d hun avna.VIU tei …
roommate
11/1-s Columbia piked dotroo laundrytai tseverkhen …
Huuhed harna
Ballston havid huuhed harna 5717334994 …
roommate avna
11/1-s dotroo laundrytai tseverkhen bairand roommate …
Bair
Hej.Ene sariin 25 aas urt xugatsaanii tsooxuulee …
Orchuulga
Margaash 10.16 nd 08:00–10 iin hoorond Fairfax d …

Ярилцлага

МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг цуврал ярилцлага-20
…Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа …
К. НОМИНЖИН “САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР”
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\ …Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж “Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа” гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид …
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\ …”Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, …
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
Александрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\ …2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, …

Зохиогчийн булан

Нурам – 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …

Студиуд

Тайланд улсаас бэлтгэв.
Тайланд улсаас бэлтгэв.
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Тайланд улсаас бэлтгэв. ЭМЧИЙН ҮГ: Нуруугаа хамгаалъя. Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: 2017.09.29-ний Баасан гаригт орой …
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: – Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто – Чингисийн Монгол Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: …
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч, гал сөнөөгч Баатаржавын Жавхлантай оролцлоо. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хувиарьтай umontv.us руу орж танилцана уу. …
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР: Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ: Нурууны өвчний талаар дахин сануулахад МОНГОЛ ТУУРГАТНУУД: Нутгийн аялгуу Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: …