10/19/2017, Thu
-C
USD 2,456.92
USD 2,456.92
EUR 2,889.83
JPY 21.84
GBP 3,238.22
RUB 42.87
CNY 370.91
KRW 2.17

ХXБ-ны ГXXOБ-ны орлогч захирал Б.Эрхэмбаяр: Хөрөнгийн хоёрдогч зах зээлийн хууль, эрх зүйн орчин бүрхэг байгаа нь хөрөнгө оруулалтын банк хөгжихөд саад болж байна

ХХБ-ны Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газрын орлогч захирлын албыг Б.Эрхэмбаяр гэх шавилхан бүсгүй хашдаг. Ямар ч ажилд жижиг гэлтгүй нухацтай няхуур ханддаг энэ бүсгүй цаанаа л нэг жинхэнэ банкны ажилтны дүр төрхийг илэрхийлээд байх шиг санагддаг. Бид хөрөнгө оруулалт, гадаад харилцааны талаар төдийгүй түүний хувийн амьдрал, дотоод ертөнц рүү нь зочилсон юм.

ХХБ-ийг гадаад харилцаа нь өндөр төвшинд хөгжсөн банк гэдэг. Олон улсын зах зээлд бонд гаргасан, гадаад төлбөр тооцооны 50 шахам хувийг дангаараа эзэлдэг гээд л. Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар (ГХХОБГ)-ынхаа талаар Та танилцуулаач?

Манай банкны гадаад харилцаа хөгжлийн хувьд тухайн үеийн Улсын банкны Гадаад төлбөр тооцооны газраас түүхэн хөгжил нь эхэлсэн. Энэ утгаараа ХХБ нь гадаад харилцааны арвин их туршлагатай, гадаад харилцаан дээр суурилсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд түлхүү хөгжсөн давуу талтай байдаг. Миний хувьд энэ олон жилийн туршлагатай том гадаад харилцааны хэсэгт ажиллаж, ихийг сурч мэдээд явж байгаагаараа бахархдаг.

ГХХОБГ-ын явуулдаг үйл ажиллагаа бол нэгд, гадаад харилцаа буюу корреспондент банкуудтай хийх харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, шинээр нэмж санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх, харилцагчиддаа гадаад төлбөр тооцооны сайн үйлчилгээ хүргэхийн тулд бүх голлох төрлийн валютаар дэлхийд нэр хүндтэй банкууд дээрх ностро данс байрлуулах зэрэг ажлууд байна. Дараагийн нэг ажил нь Хамтын санхүүжилтын үйл ажиллагаа байдаг.  Хамтын санхүүжилт гэдэг бол том зээлдэгчийн зээлийн хэрэгцээ шаардлага өндөр болсон өнөөгийн нөхцөлд хамгийн хэрэгтэй үйлчилгээ байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд тухайн байгууллагын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн том хэмжээний төслийг хамтраад санхүүжилт хийнэ гэсэн үг. Дараагийн нэг үйл ажиллагаа бол Худалдааны санхүүжилт, аккредитив нээх, харилцагчийн аккредитивийг гадаадын гуравдагч том банкаар баталгаажуулах, экспорт кредитийн агентлагуудын даатгалтай худалдааны санхүүжүүлтын зээлийг харилцагчиддаа дамжуулан олгох явдал юм. Одоогийн байдлаар манай ХХБ-ны харилцагчдын гадаад худалдааны санхүүжилтэд зориулж гадаадын нэр хүнд бүхий 20 гаруй банкнаас 100 сая гаруй ам.долларын санхүүжилтын зээлийн шугам баталж өгсөн байдаг. Энэ нь гадаадын банкууд манай харилцагчдын нээсэн гадаад худалдааны аккредитив, баталгааг ХХБ-наас ямар нэгэн барьцаа баталгаа шаардахгүйгээр баталгаажуулж байгаа гэсэн үг л дээ. Мөн нөгөө талаар энэ бол манай банкинд итгэх тэдгээр банкуудын итгэл ХХБ-ны маань гадаад дахь нэр хүндийг давхар харуулж байгаа хэрэг. Хямралын энэ үед ч худалдааны санхүүжилтын зээлийн шугамын хэмжээ буураагүйгээр барахгүй бид харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог худалдааны санхүүжилтын төрөл бүрийн хэлбэрээр хурдан шуурхай гүйцэтгэж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. Мөн Монгол улсад Дэлхийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, Германы KfW зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслийн зээлүүд дээр банк дотроо зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн сүүлд нь хөрөнгө оруулалтын банкны чиглэл байна. Энэ чиглэлийг бид хөгжүүлэх гээд сүүлийн хоёр гурван жилийн дотор шаргуу ажиллаж байна. Та бүхэн ХХБ маань 2007 онд Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргасан гэдгийг мэдэж байгаа байх.

Олон улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнасан банкууд байдаг, харин манай банкуудад хөрөнгө оруулалтын чиглэлээр туршлага бараг байхгүйтэй адил. Энэ чиглэл хөгжих боломж манайд хэр байдаг бол?

Хөрөнгө оруулалтын банкны туршлага Монголд бага гэдэг нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын банк бол тухайн бизнесийн байгууллагыг нийлэх нэгдэхэд зөв, эрсдэлгүй санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудыг өрийн бичиг буюу бонд, хувьцаагаа гаргах үйл ажиллагааг зохион байгуулах, үнэт цаасны арилжаа хийх гээд л монголд хараахан хөгжөөгүй тэр үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Гэхдээ Монголын томоохон банкуудад үндэс суурь нь хөгжиж эхэлж байгаа гэж бодож байна. Жишээ нь, ХХБ-ны хувьд эдийн засагт дорвитой нөлөө үзүүлдэг Монголын томоохон чухал салбаруудтай харилцдаг тул хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллахад бидэнд боломж байгаа. Түүнчлэн, бид өргөн гадаад харилцаа, олон улсын зах зээл дээр бонд гаргаж хөрөнгө босгосон туршлага дээрээ тулгуурлаад, мөн томоохон байгууллагын харилцагчдын хүсэлт шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг эхлүүлээд байгаа.

Нөгөө талаас хөрөнгийн хоёрдогч зах зээлийн хууль, эрх зүйн орчин бүрхэг, ганцхан үнэт цаасны хуулиар л бүх зүйл зохицуулагдаж байгаа манай улсын нөхцөлд хөрөнгө оруулалтын банкны чиглэл хөгжихөд саад тотгор болж байгаа юм.

Өнгөрсөн 9-р сард ХХБ олон улсад гаргасан бондоо эргүүлэн төлсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа яригдсан. Бондоо хугацаанаас нь өмнө төлж байгаа нь ХХБ хөрөнгө оруулалтын хувьд хангалттай сайн байна гэдэг үндэслэл болж чадах уу?

Мэдээж хэрэг, өр төлбөрөө хугацаанаас нь өмнө төлж байна гэдэг чинь найдвартай байдлын баталгааг л харуулж байгаа хэрэг. Энд зөвхөн ХХБ төдийгүй Монгол улсын нэр хүнд давхар яригдаж байгаа юм. Учир нь цаашид олон улсын зах зээл дээр Монгол улсын бонд бол итгэл найдвартай, хугацаанаасаа өмнө төлөгдөх чадвартай, тэдэнд итгэж болох юм байна гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчдад харуулсан үйл явдал болж чадсан. Тухайн үед ХХБ-ны бондыг Сингапурын хөрөнгийн бирж дээр Ази Европын 14 орны 100 орчим хөрөнгө оруулагч худалдан авч, хөрөнгө оруулсан байдаг.

Худалдаа, хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг байнга ивээн тэтгэдэг. Ингэж ивээн тэтгэснээр танай банкинд ямар ач холбогдолтой, цаашлаад манай эдийн засагт ямар үр өгөөжийг авчирдаг вэ?

ХХБ Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг 2006 оноос хойш байнга ивээн тэтгэж ирсэн. Ивээн тэтгэхийн гол ач холбогдол бол Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах эдийн засгийн салбарууд дээр гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг зөв өгөх, дотоодын байгууллагуудаа тэдэнтэй холбож өгөх л зорилготой юм. Энэ нь өөрөө Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг.

Одоо бид 2009.12.03-нд Лондон хотноо болох “Европ – Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагтай хамтын ажиллагааны хүрээнд Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг бид ивээн тэтгэж оролцдог. Энэ удаагийн чуулга уулзалт Монголчууд уул уурхайгаа ирээдүйн хөгжлийн чиглэл болгон, Оюутолгойн төслийг баталсны дараа тохиож байгаагаараа онцлогтой.

Ярилцлагаа Эрхэмбаяр захирлын хувь хүн тал руу нь шилжүүлбэл ямар вэ? Төгссөн сургууль, боловсрол, ажлын туршлага гээд харилцагч уншигчиддаа сонирхуулаач, ХХБ-нд хэзээнээс ажиллаж байна?

Миний бие 1994 онд МУИС-ийн банкны ангийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэр үед банкны систем дөнгөж хоёр шатлалд шилжээд нэлээд бужигнаантай байсан үе. Тухайн үед Ардын банк гэж байхад тэндээс ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь 1999 он хүртэл Хадгаламжийн банкинд ажиллаж байгаад Швед улсын Стокгольмын их сургуульд бизнесийн удирдлагын магистрт хоёр жил суралцсан. Энэ нь Төрийн сангийн тэтгэлэгт хөтөлбөр байсан л даа. Мэргэжлийн шалгалт нь реферат бичих ажил байсан. Миний бие “Хадгаламжийн даатгалыг монголын банк санхүүгийн байгууллагад нэвтрүүлэх нь” гэдэг сэдвээр оролцсон нь тухайн үед Монголд олон банкууд дампуурч, хүмүүсийн банкинд итгэх итгэл суларсан үе байсан тул энэ сэдэв тухайн үедээ чухал бөгөөд сонирхолтой байсан байх гэж боддог юм. Тэгээд л шалгаруулалтад нэлээд өндөр оноо авч тэнцээд Швед явсан. Магистраа хамгаалсны дараа 3 жил Шведед гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаад Монголд 2005 онд ирээд ХХБ-ндаа анх ажилд орж байлаа. Намайг ажилд орсны дараахан ХХБ дэлхийн том банк санхүүгийн байгууллагуудын нэг болох ING менежментийг нэвтрүүлж байсан онцлог цаг үе байсан. Одоо бодоход банкны системд 10-аад жил ажиллачихсан юм байна.

Ялангуяа, ХХБ-ны хамт олны уур амьсгал, орчиндоо дасал болчихсон, нэг л дулаан, ажиллахад урам зоригтой сайхан санагддаг. Ер нь өөрийгөө банкнаас өөр салбарт ажиллана гэж төсөөлж чаддаггүй, банк бол амьдралын минь нэг салшгүй хэсэг болчихсон юм уу даа.

ХХБ-ны томоохон газар, нэгжийн орлогч захирал бүсгүйн амжилттай ажиллаж байгаагийн цаана гэр бүлийн тань түшиг мэдээж хэрэг нөлөөлдөг байх, гэр бүлээ Та танилцуулаач?

Манай нөхөр “MCS Electronics” компанид Төслийн хэлтсийн захирлаар ажилладаг Батзориг гэж хүн бий. Нөхөр маань бас Швед улсад боловсрол эзэмшсэн. Үндсэн мэргэжил нь уг нь мэдээлэл технологийн хүн л дээ. Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газарт хүчээ сорихоор шийдээд одоо амжилттай ажиллаж байгаа. Хоёулаа бизнесийн салбарт ажилладаг болохоор цаг заваар хомсхон ч гэлээ намайг бүх талаас минь дэмждэг нөхөртөө баярлаж явдаг. Эмэгтэй хүний ямар явах нь хань ижлийн өмөг түшиг, хайр халамжаас шалтгаалдаг гэдэг шүү дээ. Миний хань хамгийн дотны зөвлөх, туслагч минь байж чаддаг. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Бид хүү охин хоёртой. Том хүү Оргил маань 16 настай, “Хобби” сургуулийн 10-р ангид сурдаг. Охиныг минь  Бөртэ гэдэг, 8 настай, Плехановын нэрэмжит бага сургуульд сурдаг. Миний охин Шведэд төрсөн л дөө.

Бид гэр бүлээрээ Шведийн тэр сайхан хөгжингүй нийгэм, ажиллаж амьдрахад маш таатай орчин нөхцөлд урт хугацаанд амьдармаар байсан ч хүүхдүүдээ бодоод эх орондоо буцах шийдвэр гаргаж байсан. Охин маань Монголд ирэхдээ монголоор ярьж чаддаггүй байсан. Тэгээд ч тэрүү хүүхдүүд маань хэтэрхий харийн хүн болчих юм шиг санагдаад, Монголоо гэх зүрх сэтгэлгүй өсчих вий гэх болгоомжлол намайг зовоож байсан тухайн үед.

Би таныг авъяаслаг бичигч, блог хөтлөгч гэдгээр сайн мэднэ. Өгүүллэг, уянгын жанрын нийтлэл бичлэгүүд тань таны зан төрхийг илтгэдэг ч юм шиг. Таныг зохиолч, бичигч гэдэг талаас чинь сонирхмоор байна?

Өөрийгөө зохиолч гэхэд дэндүү ахадна гэж боддог юм аа. Бичих бол миний сонирхол хобби юм уу даа. Дунд сургуульд байхдаа зохион бичлэг сайн бичдэг гэж багшдаа магтуулдаг байлаа. Харин 10 жилийн өмнөөс л уянгын өгүүллэгүүд бичиж эхэлсэн. Харин блогийг 2007 оноос хөтлөсөн юм байна. Гэр бүлийн хүн маань блог ертөнц рүү намайг хөтлөж оруулж, блог нээж өгч байсан.

Зан төрх илтгэдэг гэдэг дээр таны зөв ч байж магадгүй, би угаасаа огцом түргэн хүн биш болохоор тэр байх. Бичлэгийн сэдвийн хувьд янз бүрийн чөлөөт сэдвээр бичдэг, гэртээ хариад зав л гарвал юм бичнэ. Тухайн үед сонирхолтой санагдсан, эсвэл найз нөхөдтэйгээ сууж байхад бичих сэдвийн санаа төрөх ч юм уу, янз бүр дээ. Бага байхад аав ээж маань надад ном их бэлэглэдэг, номтой нөхөрлүүлдэг байсан нь бичих эв дүйтэй болоход дөхөм болгосон байх гэж боддог юм. Сүүлийн үед өгүүллэгүүдээрээ ном гаргая гэсэн хувийн төлөвлөгөө бий. Өгүүллэгүүд маань ихэвчлэн орчин үед эмэгтэй хүнд учирч байгаа бэрхшээл, нөгөө талаас бидний амьдарч байгаа нийгэм эмэгтэй хүнд ямар давуу тал олгож байгаа талаар, ер нь л эмэгтэй хүний дотоод мөн чанарийн тухай бичдэг.

Хамгийн сүүлд Та юу бичсэн бэ? Магадгүй Таны бичлэгүүдийг, уянгын өгүүллэгүүдийг сонирхох уншигч байгаа байх, Та блог хаягаа өгвөл дургуйцэхгүй биздээ?

Ажлын ачаалал ихтэй байдаг болохоор тогтмол өдөр бүр бичээд байж чаддаггүй. Хамгийн сүүлд гэр бүлээрээ амарсан тэмдэглэл, мөн өршөөлийн хуулийн талаар нийтлэл бичсэн юм байна.

Ер нь миний бичдэг зорилго бол нийгмийн хүрээнд болон гэр бүлийн хүрээнд болохгүй бүтэхгүй зүйл юу байна вэ?, түүнийг шийдэхэд өөрийн гэсэн бага ч болов хувь нэмрээ оруулах юмсан, хүмүүст санаа авах, ямар нэгэн зөв шийд гаргахад нь тус болох болов уу гэх үүднээс бодлоо хуваалцдаг. Миний бичлэгүүд www.orloo.info сайтын Зохиогчийн буланд нийтлэгддэг, мөн миний хувийн блог хаяг www.erkhembayar.blogspot.com.

Бичихээс гадна Та чөлөөт цагаа юунд зориулдаг вэ?

Үндэсний хувцастай модон хүүхэлдэй цуглуулах дуртай. Очсон газар бүрээсээ эрэгтэй эмэгтэй хос хүүхэлдэй авдаг. Анх цуглуулж эхлэхдээ нэг нэгээр нь авдаг байсан чинь нэг удаа телевизээр хүүхэлдэй цуглуулдаг хүн айлд заавал хос хосоороо хүүхэлдэй байх ёстой гэж сонссоноос хойш хосоор нь авдаг болсон. Хүүхэлдэй цуглуулах хоббитой болохоор төрсөн өдрөөр хүүхэлдэйн бэлэг авна, найз нөхдүүд гадагшаа явахаараа хүүхэлдэй авчирч өгсөөр байгаад цуглуулга маань овоо баяжиж байгаа. Мөн бид гэр бүлээрээ долоо хоногт 2-3 удаа фитнессээр хичээллэдэг. Оюуны ачаалалтай хүмүүст зайлшгүй хэрэгтэй санагддаг. 

Хүүхэлдэйнүүдээ тоолж үзсэн үү, хамгийн анх бас хамгийн сүүлд ямар хүүхэлдэй цуглуулгадаа авав?

Яг тоолж үзээгүй юм байна, гэхдээ нэлээн олон бий. Хамгийн анхных нь япон хүүхэлдэй манай нэг найз Японоос авчирч өгч байсан. Хамгийн сүүлийн хүүхэлдэйгээ ажлынхантайгаа Чежү арлаар аялахдаа авсан. Чежүгээс харин модон хүүхэлдэй олдоогүй, галт уулын лаваар хүүхэлдэй цуглуулгадаа нэмсэн юм байна.

Танд баярлалаа. Аз жаргал хүсье.

Б.Мишээл

 

Шинэ зарууд

Airag
Airag bainga zarj baina. 1gl - 25$ …
Mongol yavah hun bnuu
Oiriin hugatsaand Mongol yavah hun bnu, jijighen …
Bair
Älta-d xajuu uruund ger bul bolon 2 xun avna. Utas: …
hayg avna
Hej yaraltai stockholmiin hayg tureslj avna …
hajuu tureslene
Hej hajuu uruu tureslene 1 esbel 2 emegteid  utas …
iPhone 7+
iPhone 7+ зарна цоо шинэ 128gb sprint …
Alexandria Toyota
alban yosnii toyota dealer +450 garuu shine huuchin …
ger bul roomate r orno
ger buln 2  master or bed room baij bn rosslyn havid …
mgl ruu 5000$ soliltsno
mongolruu 5000 $ yavuulna end solih hun bn u ? …
Roommate
11.1ees Wellington.d bedroom.dee roommate awna. …
Gadaad pass gargana.
Hey Gadaad Pass bolon busad bichig barimtiig hurdan …
Ачаа авна
2017 оны 11сарын 3нд Монголоос Швед явах хүн ачаа авч …
Mashin zarna
Hej 2016 onii 4-r ulirald garsan Nissan Quashkai 2.0 …
bair
hej ger buliin 3 udaan hugatsaanii bair haij bna …
Gadaad pass gargana.
Hey Gadaad Pass bolon busad bichig barimtiig hurdan …
Бүх улсын визэнд зориулж банкны баталгаа 99101739 гаргана.
Бүх улсын визэнд зориулж банкны баталгаа  99101739 …
Үйлчилгээ үзүүлнэ.
ОХУ-ын Москва хотоор дамжин өнгөрч байгаа элэг нэгт …
Gadaad pass gargana.
ОХУ-ын Москва хотоор дамжин өнгөрч байгаа элэг нэгт …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimtiig hurdan …
БАНКНЫ БАТАЛГААГ 99065891 ШУУРХАЙ ГАРГАЖ БАЙНА.
ЯПОН, СОЛОНГОС, КАНАД, АНУ, АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД …
TERIYAKI
Teriyaki kitchen help wanted. Full or part time. …
Gantsaaraa bh hvn uruunduu avna.
2 uruu bairnihaa neg uruund  gantsaaraa bh hvn …
Teriyaki Kitchen Helper at Downtown Seattle
We’re seeking a Teriyaki kitchen helper who will …
sushi chef hiring
sushi chef hiring  on Thursday, Saturday and Sunday …
Lynnwood-d full-time kitchen helper ajild avna
Ashiya Teriyakid full time kitchen helper dish washer …
Delivery driver
Columbia pike, Chinese restaurant d delivery driver …
oxid emegteichuudiin us tairalt xiine
Mergejliin uschin Ariunaa oxid emegteichuudiin us …
Nail salond hun avna
Alexandria d bairlaltai nail salond hun avna utas …
iphone aviy
iphone 7 zarah hun bnau …
Roommate
Bedroom dee 2 sariin hugatsaatai bh roommate haij bna …
Ажил
Yсчинд  туслах ажилтан авна. Falls Church.   …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING CDL TEAM DRIVERS – 60 CPM, $10000 SIGN-ON BONUS, 6000 WEEKLY MILES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING COMPANY DRIVERS – UP TO 55 CPM, $2000 BONUS, 3000-4000 MILES
U.S. FREIGHTWAYS LOGISTICS БИД КОМПАНИЙ ТРАК БАРИХ …
HIRING COMPANY DRIVERS – UP TO 55 CPM, $2000 BONUS, 3000-4000 MILES
U.S. FREIGHTWAYS LOGISTICS БИД КОМПАНИЙ ТРАК БАРИХ …
HIRING COMPANY DRIVERS – UP TO 55 CPM, $2000 BONUS, 3000-4000 MILES
U.S. FREIGHTWAYS LOGISTICS БИД КОМПАНИЙ ТРАК БАРИХ …
HIRING COMPANY DRIVERS – UP TO 55 CPM, $2000 BONUS, 3000-4000 MILES
U.S. FREIGHTWAYS LOGISTICS БИД КОМПАНИЙ ТРАК БАРИХ …
HIRING COMPANY DRIVERS – UP TO 55 CPM, $2000 BONUS, 3000-4000 MILES
U.S. FREIGHTWAYS LOGISTICS БИД КОМПАНИЙ ТРАК БАРИХ …
ajil
Lunchaar 3 tsag haluun hoolon deer ajillah bichig …
Hajuu uruunduu hogdalend ger buliin 2 hun avna utas 0737460230
Hajuu uruund ger bul avna utas 0737460230 …
lunchiin ajild avna
Lunchaar 3 tsag haluun hoolon deer ajillah bichig …
HIRING OWNER OPERATORS – DEDICATED LANES, DROP & HOOK, EXCELLENT RATES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …
HIRING OWNER OPERATORS – DEDICATED LANES, DROP & HOOK, EXCELLENT RATES
US FREIGHTWAYS LOGISTICS Манай компани FedEx, C.H. …

Ярилцлага

МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг цуврал ярилцлага-20
…Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа …
К. НОМИНЖИН “САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР”
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\ …Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж “Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа” гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид …
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\ …”Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, …
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
Александрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\ …2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, …

Зохиогчийн булан

Нурам – 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …

Студиуд

Тайланд улсаас бэлтгэв.
Тайланд улсаас бэлтгэв.
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Тайланд улсаас бэлтгэв. ЭМЧИЙН …
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ …