09 сарын 17, Баасан
21.92°C
USD 2,849.25
USD 2,849.25
EUR 3,356.70
JPY 26.06
GBP 3,938.52
RUB 39.34
CNY 442.13
KRW 2.43

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ

Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ?

*НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД:

1. Нийтийн тээврийн автобусууд нь маш бохир заваан. Аятайхан хувцаслаад автобусаар явах хэцүү. Хот хоорондын тээврийн автобусууд нь арай гайгүй юм билээ

2. Нийтийн тээврийн автобусууд нь маш хуучин. Мэнгэр ѳвчтэй хѳгшин хүн шиг хяхтнаж чахраад, саа ѳвчтэй хүн шиг салганаж түгчээд явахчаа аядана

3. Жолооч нар нь галзуу ѳвчтэй юм шиг давхилдана. Гэнэт гэнэт тоормозлоод, автобусууд хоорондоо уралдаад, зорчигч нараа уралдуулж гүйлгээд, хаана ч хамаагүй шахаж зогсоод. Их мѳнгѳ олох гэж уралддаг байсан микронуудын жолооч нар автобусанд шилжсэн мэт

4. Автобусууд хаана явааг апплейкэшнээр харж тооцоолж болдог сайн талтай ч зарим автобусууд нэг талдаа гараад нѳгѳѳ талдаа хүлээлгэх нь элбэг. Ихэнх автобусууд нь цувж бус уралдаж явдаг

5. Ѳѳ тэгээд автобусууд дотор хүмүүс гар утсаа спикер дээр нь тавьчихаад чанга чангаар ярина, согтуу хүмүүс суудал тээглээд унтана, эсвэл зорчигч нарт агсам тавина, хэцүү ш дээ

*ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

1. Нийтийн тээврийн автобусуудаа шинэчил ээ. Зѳѳлѳн явдалтай, цэвэрхэн тохилог, шинэ автобусуудаар хүмүүс дуртай үйлчлүүлнэ. “Парк шинэчлэл” нэрээр шинэ автобусны үнээр хуучин муу автобус импортолж мѳнгѳ завшихаа зогсоо, эрх мэдэлтнүүд ээ

2. Нийтийн тээврийн автобусны жолооч нараа шинээр сургаж ѳндѳр зэрэглэлд бэлтгэх шаардлагатай байна. Хүмүүст үйлчилж, хүний амь нас хариуцаж яваа гэдгээр нь ѳндѳр шаардлага тавьж бас ѳндѳр цалин олгох ёстой. Жолоодох ур чадвар, харилцааны соёл, хариуцлага хүлээх чанар хамгаас чухал

3. Нийтийн тээврийн автобусууд яг тодорхой цаг хугацаанд жигд хурдаар, цувж явах ёстой. Зорчигч суулгачихаад уралдаж тэднийг эрсдэлд оруулах эрх хэнд ч байхгүй.

4. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслэл зорчих болсон нь сайн шийдвэр мѳн боловч автобусны буудал шахаж зогсдог, автобусны урдуур зүтгэж дайрдаг машинууд байсаар байна. Ийм машинуудыг улсын буртгэлийн дугаараар нь Тээврийн цагдаагийн газарт мэдэгдэж арга хэмжээ авахуулах эрх үүргийг жолооч нарт нь олгож болно. Таксины зогсоолуудыг ѳѳр газарт олноор байгуулж зорчигч нарт сонгох боломж олгох хэрэгтэй юм

5. Зорчигч бид нар ч ѳѳрсдѳѳ соёлтой байж, бие биедээ зѳв шаардлага тавьж ѳѳрсдийн эрхээ хамгаалж баймаар. Согтуу зорчигч нарыг цагдаа нь хариуцаж, иргэд хувийн амьдрал болон асуудлаа бусдад тайлагнаж, эсвэл хамтдаа стресстээд баймааргүй байна. Зорчигчидын соёл уг нь хамгаас чухал юм шүү дээ

*ѲѲР БУСАД АСУУДЛУУД:

-Нийтийн тээврийн автобуснуудын явалтыг урт ба богино байдлаар зохицуулж эргэлтийг сайжруулбал зүгээр.

-Такси үйлчилгээний стандартыг шинэчилж, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж буй “UB Cab” компаны үйл ажиллагааг дэмжиж түгээн дэлгэрүүлбэл зүгээр мэт

-Бүх тээврийн хэрэгслэлүүд замын хѳдѳлгѳѳний соёлд суралцаж, ядаж л цагаан шугам давж давхилдмааргүй байна. 3 эгнээ замаар 4 үүлээ давхих, хамраа шургуулсан бол зүтгэж орох, 2 р эгнээнээс дураараа гэнэт эргэх, нэг машинд зай тавьж ѳгѳхѳд тав арвуулаа зүтгэж дайрах үзэгдэл Монголоос ѳѳр газар олон байхгүй байхаа. Бие даасан Тээврийн Цагдаагийн Газар юу хийдгийг би лав ойлгодоггүй

-Хот дотроо авто машины зогсоол байгуулаагүй, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй атлаа дүрэм зѳрчсѳн гэх шалтгаанаар машин хурааж ачдагийг болимоор юм. Авто машинуудад шаардлага тавих бол Хотын захиргаа үүргээ биелүүлж зогсоолын асуудлаа шийдэх ёстой

-Хотын тѳв хэсгийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор албан байгууллагууд ажиллагсаддаа автобусны билет олгож, автобусаар ажилдаа ирж буцахыг дэмжиж болно. Эс тэгвэл байгууллагын гаднах зогсоолууд үйлчлүүлэгчидийн бус ажилтнуудын машинаар дүүрээд байна

…”Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийх дургүй хүнд шалтаг нь олдоно” гэдгээр асуудал шийдэх шаардлагатай болохоор том тѳсѳл ярьж “мѳнгѳ унагах” талаар боддогоо болимоор байна дарга нар аа. Асуудал дахь ѳвчлѳлийн шалтгаанаа эхэлж болж түүнээ илааршуулж байвал дараа дараагийн дэвшилтэт том тѳслүүдийг хэрэгжүүлэхэд илүү амар хялбар байх болно. Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчидийн соёл бий болгож байж бид түгжрэлийг бууруулж, хаа хаанаа бухимдах шалтгаан багасна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-08-06 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)
КОВИД ТУСААД ЭДГЭРСЭН ТҮҮХ /Ковидын хүнд үеийг хамтдаа давцгаана #ХүндҮедХамтдаа/
КОВИД ТУСААД ЭДГЭРСЭН ТҮҮХ /Ковидын хүнд үеийг хамтдаа давцгаана #ХүндҮедХамтдаа/
07/02/2021
Би Хятадын “Веросел” вакцины 2 тунг хийлгэснээс хойш бараг 2 сар болж байсан үе л дээ. Ѳѳртѳѳ дархлаа тогтсон байгаа гэж итгэж байсан хэдий ч маскнаасаа ердѳѳ ч салаагүй. Шаардлага гараад гадуур нилээд явж байгаад гэртээ ирсэн тэр ѳдрийн орой гэнэт ханиалгаж, бие жаахан зарайгаад л байв. “Ханиад хүрч дээ” гэж бодоод аптекаас “Трефлю” эмийг авч уусан боловч бие тэгтлээ дээрдсэнгүй. Дүү минь эмч мэргэжилтэй болохоор 2 хоногийн дараа түүн рүү утасдаж байдлаа хэллээ. Гэтэл дүү минь “Маргааш ѳглѳѳ ирээд шинжилгээ ѳг ѳѳ, ковид байж магадгүй” гэж сануулав. Маргааш ѳглѳѳ нь очиж ѳгсѳн “түргэвчилсэн”
ШАЛЬДАР, БУЛЬДАР ХѲДѲѲГИЙН БАЙДАЛ…./Завхан аймгаар аялсан бичил тэмдэглэл/
ШАЛЬДАР, БУЛЬДАР ХѲДѲѲГИЙН БАЙДАЛ…./Завхан аймгаар аялсан бичил тэмдэглэл/
Бараг 20 гаран жилийн дараа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болон түүний санаачилсан “Гарьд” сангийнхантай хамт тѳрѳлх Завхан аймгийнхаа 24 сумаар бүтэн тойрч аялав. Олон жилийн дараа хѳдѳѳ нутаг хэрхэн хѳгжсѳн хийгээд тэнд аж тѳрж буй иргэдийн сэтгэлгээний цар хүрээ ямар түвшинд байгааг сонирхсон хэрэг. Завхан аймгийн урд бүсийн сумд болох Отгон, Шүлүүстэй, Цагаан чулуут, Цагаанхайрхан баруун бүсийн сумд болох Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дѳрвѳлжин, Ургамал, Яруу хойд бүсийн сумд болох Нѳмрѳг, Сантмаргаз, Цэцэн Уул, Сонгино, Түдэвтэй, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, зүүн бүсийн сумд

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.