07 сарын 11, Бямба
°C
USD 2,832.22
USD 2,832.22
EUR 3,194.46
JPY 26.51
GBP 3,565.62
RUB 39.83
CNY 404.12
KRW 2.36

АРВАН ХУВИЙН АШИГ ба ЛУЙВАРЧИД

*БАНКНЫ ЗЭЭЛИЙН 10%

”Банкны зээлийн хүүг чѳлѳѳлж, зээлийг ѳдѳрт нь сунгаж ѳгнѳ” “Шинээр авах зээлийг ѳдѳрт нь гаргаж ѳгнѳ”. 100 сая тѳгрѳгийн зээлээ тѳлѳх гэрээний хугацаа нь нэгэнт тулсан үед дээрх зарын дагуу хандахаас ѳѳр сонголтгүй. Зарын эзэнтэй уулзан, учир зовлонгоо тоочих үед зарын процесс аль хэдийн эхэлсэн байдаг. Маргааш ѳглѳѳ нь танд 110 сая тѳгрѳгийг бэлнээр авчирч харуулах бѳгѳѳд зээлээс чѳлѳѳлсѳний шанд, зээлийн 10 хувь болох 10 сая тѳгрѳгѳѳ зуучлагч ѳѳртѳѳ авч, үлдсэн 100 сая тѳгрѳгийг зээлийг сунгасан баримтаа үйлдээд банкинд буцааж хийнэ. Та 110 сая тѳгрѳгийн зээлтэй хэвээр үлдэх боловч зуучлагчийн авсан 10 сая тѳгрѳгийг хүүтэй нь нэмж тѳлдѳг. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэдэг үлгэр энэ. Банкныхан зуучлагч нартайгаа хамтран хийж, хууль бус ашгаа хувааж авдаг сүлжээний луйвар иймэрхүү.

Монголын эдийн засгийг туйлдуулж буй шалтгаануудын нэг нь банкнуудын зээлийн хүү. Олон Улсын түвшинд дунджаар жилийн 3-5 хувьтай байдаг зээлийн хүү, Монголын банкнуудад дунджаар жилийн 12-18 хувь болон түүнээс дээш байдаг нь мѳнгѳ хүүлж буй нэгэн хэлбэр мѳн. Гаднаас жилийн 3 хувьтай зээлсэн мѳнгѳѳ Монголын Банкнуудад байршуулан хүүгийн зѳрүүгээр ашиг олох арга бол мѳн л мѳнгѳ хүүлж буй луйвар. ЖДҮ хѳгжүүлэх зорилгоор зээл хүсэх бол авах зээлээсээ 10 дахин хэмжээний барьцааг шаарддаг. Бизнесийн хѳгжил хийгээд хуулийн дагуу тѳлж буй татварын хэмжээ нь баталгаа болдоггүй Монголын нѳхцѳлд, шаардаж буй барьцаа хѳрѳнгийн хэмжээ нь зѳвхѳн их хѳрѳнгѳ мѳнгѳтэй хүмүүс зээл авч түүнийг дамжуулан дамлах боломжийг үүсгэдэг аж. Ийм дарамттай нѳхцлѳѳр зээл авсан аж ахуйн нэгжүүд бизнесийн хувьд ѳргѳжин хѳгжих боломж бараг үгүй бѳгѳѳд тэдний зүтгэл хѳдѳлмѳр нь ѳѳрийгѳѳ бус мѳнгѳ хүүлэгчдийг амар аргаар баяжих боломжийг олгож байна. Банкнууд ашгийн тѳлѳѳ ажилладаг боловч ийм арга замаар ашиг олох нь зѳв биш байхаа.

*УЛСТѲРЧДИЙН 10%

Зах зээлийн багтаамж багатай Монгол орны хувьд их мѳнгѳ хийдэг ашигтай бизнес нь Тѳр болон хувирчээ. Татвар тѳлѳгчдийн мѳнгѳѳр бүрддэг Улсын тѳсвийн хуваарилалт болон Улсын тѳсвѳѳр гүйцэтгэгдэх тендер болон ажлуудыг авах нь ѳѳрийгѳѳ зовоохгүй их мѳнгѳ олох арга зам гэдгийг бид ѳѳрсдѳѳ хүлээн зѳвшѳѳрѳх хэмжээнд хүрсэн байна. Олон улстѳрчид болон бизнесмэнүүд улстѳрѳѳс холдох дургүй, ѳѳрѳѳр амьдрах боломжгүй, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл дээр байх шуналт хүслийн шалтгаан нь ердѳѳ л энэ. Шийдвэр гаргах эрх мэдэлд хүрсэн хүн бүхэн, ѳгсѳн зѳвшѳѳрлийнхѳѳ үнийн дүнгийн 10 хувийг хувааж авдаг нийтлэг үзэгдлийг бараг бүгдээрээ мэддэг хэрнээ илчилдэггүй, илчлэхийг ч хүсдэггүй. Тэд ѳѳрсдийн сүлжээг нам харгалзахгүйгээр зѳвхѳн эрх ашгийнхаа тѳлѳѳ байгуулжээ. Ийм ѳчүүхэн эрх ашиг дээр нэгдэж буй тэднээс Монголын хѳгжлийн сайн үр дүнг найдаж хүлээх боломж бараг үгүй. Хууль бус үйлдлүүдээ хуулиар хамгаалж сурсан тэднийг энэ эрх мэдлээс зайлуулахгүйгээр бид шударга ёс хийгээд шударга ѳрсѳлдѳѳний тухай мѳрѳѳдѳх ч боломж үгүй.

1 тэрбум тѳгрѳгийн үнэлгээтэй тендерт ялуулсан шийдвэрийнхээ тѳлѳѳ 10 хувь болох 100 сая тѳгрѳгийг авилгад авч хуваан завшиж байгааг та тѳсѳѳлѳѳд үз дээ. Зѳвхѳн нэг удаагийн үйлдэл шүү дээ. Хэдэн зуун хүн ажиллуулан тэдний НДШ хариуцаж, Улсад орлогын албан татвараа тѳлж, гаднаас оруулж ирж буй түүхий эд болон тоног тѳхѳѳрѳмжийн гаалийн татвар болон бусад олон зардлуудаа тѳлж бага зэргийн ашигтай ажиллаж буй бизнесменүүдийн уурлан эгдүүцэх нь үнэхээр аргагүй. Ингэж зовон шаналж баялаг бүтээж байхын оронд улстѳрд орж ѳѳрийн бизнесээ хамгаалан, давхар ашиг олох хүслээр олон бизнесмэнүүд улстѳрд улайрч байна. Олон компаниуд ѳѳрсдийн хүнээ улстѳрд байршуулан хууль бусаар ч хамаагүй ашиг олохын тѳлѳѳ зүтгэж байгаа. Улстѳрчид нийтээрээ ингэж ашиг олдог учраас тэд хариуцлагын тогтолцоог бий болгохыг хүсэхгүй байна. Авилгад ѳгсѳн 10 хувийн мѳнгѳѳ гүйцэтгэлээ хагас дутуу хийн нѳхѳж олдог болохоор хэн ч хариуцлага хүлээхгүй. Үүний тѳлѳѳ олон нийт л хохирч үлддэг.

*ЗУУЧЛАГЧИД ба ЦҮНХ БАРИГЧДЫН 10%

Хууль бусаар хѳлжигчид, сүлжээний энэ үйлдлээ зуучлагчид буюу цүнх баригчдаар гүйцэтгүүлнэ. Хохирогч буюу хохироогчдын харилцааны гол ажлуудыг гүйцэтгэдэг мангар бацаанууд үнэхээр пээдгэр. Андашгүй дээ, том том яриатай, элдэв хараал зүхлээ газар нулимах шүлсээрээ даруулсан, тайлбар асуусан хэнийг ч болов барьж зодох балбаж нүдэх заналхийлэлтэй, үнэг зальтай, уяаны нохой шиг хэрнээ арслан барс шиг архирдаг бүхэл бүтэн үеийг тэд бэлтгэжээ. Улстѳрчид ѳѳрсдийн гарын дорх хүмүүсээ аймаг, сум, багуудад намын харьяаллаар эгнүүлэн байршуулна. Орон нутгийн хѳгжил хийгээд бодлогын талаар тэдэнтэй ярилцаж ойлголцох амаргүй. Учир нь тэдний ихэнхи нь “Морь унасан толгойгүй хүн”. Бага цалинтай Тѳрийн албанд шургалсан тэдний нэмэлт орлого нь мѳнѳѳх хууль бус үйлдлийн 10%. Ѳѳрѳѳ зоволгүй олсон мѳнгийг тансаглаж үрэхдээ огтхон ч харамсдаггүй тэд шударга хѳдѳлмѳрийн амт, үнэ цэнийг хэзээ ч ойлгохгүй.

*ЭНЭ 10% ИЙН ГАЙ НЬ ЮУ ГЭЭЧ!

1. Хүмүүс ѳѳртѳѳ болон ирээдүйдээ итгэлгүй, гутранги үзэлтэй болсноос гадна тэдний сэтгэлгээ хайрцаглагджээ
2. Зарим залуус хичээж хѳдѳлмѳрлѳхгүйгээр, амар аргаар баяжин сайхан амьдарч болно гэсэн мѳрѳѳдѳлд автжээ
3. Хүмүүс Тѳрдѳѳ бус, тэнд шургалан хууль бус аргаар баяжиж буй хүмүүст итгэл алдарч улмаар үзэн ядах болжээ
4. Дундаж давхаргыг бий болгох ЖДҮ хѳгжих суурь хѳрс нь бохирджээ
5. Хариуцлагын тогтолцоо хэрэгжихгүйн улмаас “Дээрээ суудлаа олохгүй” байгаа ноёдтой “доороо гүйдлээ олохгүй” байгаа ардууд барьцах сэтгэлгээ бий болжээ.

*ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ВЭ? ГЭЖ ҮҮ?

1. Хэрвээ Банкны систем бодитой ѳѳрчлѳлт хийж чадахгүй бол гадны том банк орж ирэхээс ѳѳр сонголтгүй бололтой
2. Монголын улстѳрийг бизнесээс салгахын тулд хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй болно
3. Иргэдэд очих Тѳрийн үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэн хянах
4. Улсын Тѳсвийн хѳрѳнгѳѳр зарлагдсан тендер болон ажил үйлчилгээг олон нийтийн ѳмнѳ нээлттэй байдлаар буюу онлайн мэдээлэлд оруулах
5. Шийдвэрт гарын үсэг зурсан хэн боловч энэ шийдвэрийнхээ тѳлѳѳ олон нийтийн ѳмнѳ хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй болж байна.
6. Гажсан нийгмийн тогтолцоог ѳѳрчлѳхийн тулд 2020 оны сонгуульд УИХ д 2 оос дээш удаа сонгогдон ажилласан нэг ч хүнийг дахин сонгохгүйгээр шинэ залууст итгэл үзүүлж сонгох шаардлагатай болж байна

Яг үнэндээ ѳнѳѳгийн Монголын залуусын сэтгэлгээ соёл ѳѳр болжээ. Тэд шинэ нийгмийг хүсч байна, бас олон залуус шинээр бүтээн босгож байна. Харин бидэнд Тѳр ѳѳрѳѳ саад болж байна даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-02-29 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
06/26/2020
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна. МИНИЙ ДҮГНЭЛТ 1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов. 2. Энэ сонгуульд МАН шинэ
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
06/16/2020
Дахиад л гомдоллон гоншигнож, шүүмжлэн эгдүүцэж, доромжлон шоолохгүйн тул энэ сонгууль нийгмийг ѳѳрчлѳх эхлэл нь байх ёстой, бүр заавал шүү. Иргэн бүр нь, залуус бүр нь үүний тѳлѳѳ заавал сонгуульд оролцон “Үндсэн хууль”- д заасан эрхээ эдлэн саналаа ѳгѳх хэрэгтэй болж байна. “Дараагийн удаа” хэмээн хойш тавих цаг хугацаа бүхэн чиний залуу нас, хүсэл мѳрѳѳдлийг тань залгиж байгааг болиулах шаардлагатай байна. Ядаж л ѳѳрийн дуртай ажлаа хийж, олсон орлого тань амьдралд тань хүрэлцэж, илүү дутуу зүйлд шаналахгүйгээр тайван амьдрахын тулд СОНГОЛТОО ЗѲВ ХИЙХ ёстой боллоо. Энэ сонголтоос би юу
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
05/31/2020
УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа. *ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ? 1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.