04 сарын 09, Пүрэв
°C
USD 2,781.19
USD 2,781.19
EUR 3,020.65
JPY 25.55
GBP 3,425.31
RUB 36.74
CNY 393.70
KRW 2.28

БИД ѲѲРСДѲѲ ХАЙХРАХГҮЙ БАЙГАА, БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС /“Алсын хараа 2050” тѳсѳлд нэмэрлэх санал-1/

*МОНГОЛ УЛС ЭРҮҮЛ ХҮНСНИЙ ЭХ ОРОН

“Хѳгжлийн замаар” нэртэй ТВ тѳслийг бэлтгэж байхдаа “Генийн ѳѳрчлѳлтгүй жинхэнэ органик хүнсийг нийтээрээ хэрэглэж буй дэлхий дээрх цорын ганц орон бол Монгол” гэдэгт жинхэнээсээ итгэсэн.

-Таван хошуу мал нь бэлчээртээ, ѳѳртѳѳ хэрэгтэй эмийн ѳвс ургамлыг сорчилж идэн хамгийн чанартай сайн махыг боловсруулдаг
-Элдэв бордоо болон химийн хор цацагдаагүй эрүүл хѳрсѳнд нь тарьсан үр тариа болон тэжээлийн ургамал нь генийн ѳѳрчлѳлтгүй
-Хатуу ширүүн байгалийн үзэгдэл дунд зэрлэгээрээ ургадаг эмийн чанартай ургамлууд болон жимс, сонгино, самар нь хамгийн тэжээллэг чанартай
-Хүнтэйгээ адил байгальдаа дасан зохицож амьдардаг тарвага, чоно, үнэг, баавгай, гѳрѳѳс, буга, зээр, зэрлэг гахай зэрэг амьтдын мах нь хамгийн эрүүл тѳдийгүй эмчилгээний чанартай

7 тэрбум орчим хүн амьдардаг энэ дэлхийн байгаль орчин маш ихээр бохирдож, ачааллаа дийлэхээ больсон хүн амын хэт ѳсѳлтѳѳс шалтгаалан тэдний идэх хоолыг хангахын тулд генийн ѳѳрчлѳлттэй хүнсийг маш ихээр бэлтгэн нэг хэсэг нь ашиг олж, аргаа барсан зарим нь амь зуухын тулд идэж болох бүхнийг хамж шимэн амь зогоож байна. Мал болон амьтдыг зѳвхѳн эрдэнэ шишээр тэжээн бордож, газар тариалан химийн хорондоо бохирдож, махыг нь ихэсгэхийн тулд уургийн тариа шахаж, зарим хүнс тэжээлийг химийн аргаар зохион бүтээж байна. Нэг хэсэг нь амь зогоохын тулд аргаа барж байхад нѳгѳѳ хэсэг нь химийн үйлдвэрлэлээр баяжиж байна. Энэ бүхний үр нѳлѳѳ нь ѳдгѳѳ дэлхий дахинд тархан аюул түгшүүр болоод буй корона вирус мѳн. Хамгийн эрүүл хэрнээ тэжээллэг хүнс хэрэглэдэг монголчууд бид энэ вирусыг тэсч гарах байх хэмээн би лав ѳѳдрѳгѳѳр тѳсѳѳлж байгаа.

*ХАРИН БИД ҮҮНИЙГЭЭ АНЗААРЧ ҮНЭЛДЭГГҮЙ

Эрүүл хүнсний эх булаг болсон бэлчээрийн мал аж ахуйгаа орхиж хот газар шавааралдан түгжрэл үүсгэж байгаагийн үндсэн шалтгаан нь МАЛЧДЫН ХѲДѲЛМѲРИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛААГҮЙ, энэ талаар Монголын Тѳр ямар ч санаа тавьж, бодлого боловсруулж байгаагүй үйлдэл мѳн. Бид зѳвхѳн газрын доорхи баялаг болох уул уурхайд шунаж, зѳвхѳн түүгээр их мѳнгѳ олохыг санаархсан шуналтай холбоотой. Социализмын үед хѳдѳѳ аж ахуйн салбарт маш их хѳрѳнгѳ зарж бий болгосон тогтолцоог нулимж, зүгээр л устгаж орхисонд их гай бий.

1. Нэгдлийг тарааж малыг хувьчлаад зѳнд нь орхисноос малын тоо толгой ѳссѳн нь үнэн боловч чанар нь муудсан. ЗХУ руу экспортолж байсан мал махны систем үгүй болсон нь тоо толгойн их ѳсѳлтѳд нѳлѳѳлсѳн юм шүү дээ
2. Тэжээлийн бааз, хашаа саравч, худаг усыг хайхрахгүй орхисон нь бодлогоор бий болгож байсан бэлчээрийн даац болон ашиглалтыг үгүй болгосон
3. Малын үржил болон чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан мал эмнэлэг, зоо техникийн үйлчилгээг үгүй болгосон нь тоо толгойтой харьцуулсан чанарыг бууруулсан
4. Малын гаралтай түүхий эдийг солилцоо маягаар цуглуулдаг байсан агентийн сүлжээ байхгүй болсон нь түүхий эдийг үнэгүйдүүлж, ашиггүй мэт харагдуулах болсон
5. Хамтын нэгдэл үгүй болж малчид ганц нэгээрээ амиа аргалах тѳдий байснаас ѳѳрсдѳѳ залхаж, ашиггүй энэ салбраас олноороо холдож хѳндийрэх болжээ

Хайхрамжгүй байдлаас шалтгаалан эзэнгүй мэт болсон бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбарт Хятадууд хамгийн ихээр хожсон. Тэд үнэгүй шахам болсон малын гаралтай түүхий эдийн үнийг бодлоготойгоор хэлбэлзүүлэн зохицуулж, их хэмжээгээр гадагшаа гарган маш их ашгийг олж байна. Аажим аажмаар тэд энэ салбарт хѳрѳнгѳ оруулалт хийж, зах зээлийг нь хянахыг хичээж байгаа. Тэд бидний ѳнѳѳгийн боломжоор ашиг олж, бага багаар энэ салбрыг химижүүлэн дэлхийн зах зээлд их хэмжээгээр гаргаж улам их ашиг олохыг санаархах болно. Хэрвээ бид мунхаг харанхуй, хоосон мѳрѳѳдѳлтэйгээ залхуурсаар байх аваас олон жилийн дараа сүйтгэгдсэн байгаль орчиндоо, бохирдсон хѳрстэй газар нутаг дээрээ, генийн ѳѳрчлѳлттэй хүнсэндээ ѳѳрсдѳѳ хордож эхлэх болно. Тэгэхэд хэн ч биднийг МОНГОЛ гэж нэрлэхгүй.

*ТЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ? ГЭЖ ҮҮ

1. Монголын нүүдэлчин амьдрал дээр түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуйн олон жилийн уламжлалаа хадгалсан хэрнээ, орчин цагийн ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ г бодлогоор дэмжин хѳгжүүлэх шаардлагатай байна. Малчид хоорондоо сайн дураараа нэгдэн орчин үеийн тохилог сууцтай, интернэт сүлжээ болон холбоотой, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан суурин байгуулаад улирлын давтамжинд монгол гэртэйгээ нүүдэллэн нутагладаг аж ахуй байгуулан хѳгжүүлэх бүх боломж нэгэнт бүрджээ
2. Малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулан дэмжих сайн боломж нь МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ЦУГЛУУЛАН БЭЛТГЭХ тогтолцоо мѳн. Малын мах сүү, арьс шир, эвэр туруу, ноос ноолуур, гэдэс дотор бүхэн үнэт эрдэнэ. Бид бизнесийн зорилгоор энэ бүхнийг цуглуулан бэлтгэх агентуудыг олноор нь байгуулан, бартер хэлбрээр ажиллуулж болно. Харин цуглуулан бэлтгэх, савлан баглах, хадгалах, тээвэрлэн үйлдвэрт хүргэх үйлдэл болгонд олон улсад мѳрдѳгдѳх стандартуудыг баримтлах ёстой
3. Мал аж ахуйн салбраас ашиг олж, эдийн засгаа хѳгжүүлэх сайн боломж нь МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙН ЭДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙЖ ЭКСПОРТОД ГАРГАХ үйлдвэрлэл мѳн. Ийм үйлдвэрүүдийг аймаг орон нутагт болон дэд бүтэц хѳгжсѳн нутгуудад байгуулж болно. Миний анзаарснаар олон улсын стандартад:

–Боловсруулах
–Савлаж боодоллох
–Хадгалах
–Тээвэрлэх
–Маркет дээр борлуулах үйлдлүүд гол үзүүлэлтүүд юм билээ. Харин бүтээгдэхүүнээ генийн ѳѳрчлѳлтгүй, эрүүл гэдгийг олон улсад батлахын тулд “Гарал үүслийн гэрчилгээ” шаарддаг. Бид ѳѳрсдѳѳ хэзээ ч хэрэглэж байгаагүй энэ шаардлагыг хангахын тулд манай оронд сайн хѳгжиж байгаа Мэдээллийн Технологийн давуу талыг ашиглаж болно.

*ХАРИН БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

-Орчин цагийн Фермерийн аж ахуй байгуулж ажиллах хүсэлтэй залуусыг ѳндѳр хѳгжилтэй орнуудын Фермерийн аж ахуйтай танилцуулан, хамтдаа санаачлагыг эхлүүлэх хүсэл байна

-Ѳнѳѳгийн мал аж ахуйн байдлын талаар бодит судалгаа хийж, Монголын нѳхцѳлд юуг анхаарах талаар санал зѳвлѳмж гаргаж болж байна

-Монголын мал аж ахуйн салбрын хѳгжлийн бодлогыг тодорхойлон, энэ талаар тѳсѳл боловсруулан хѳрѳнгѳ оруулагчдыг олж бодитой тѳслүүдийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна

…Энэ бүхнийг Алсын хараатай, зѳв бодлогоор олон жилийн туршид тууштай хэрэгжүүлбэл нэгэн цагт МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ НѲХЦѲЛД МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРГАХГҮЙ БАЙХ хуулийн тѳслийг боловсруулан мѳрдүүлэх буйз. Тэр цагаас бид энэ дэлхийд мѳнхийн мѳнхѳд МОНГОЛ хэмээн нэрлэгдсээр байх болно. Малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулах дэмжлэг нь олон олон залуусыг мал аж ахуй эрхлэн, эх нутагтаа тааваар амьдрах хүсэл рүү хѳтлѳх болно. Энэ нь ѳнѳѳдѳр бидний хувьд асуудал болоод байгаа хэт тѳвлѳрлийг сааруулан, авто замын түгжрээг багасгах боломж болно. Бидний хэрэглэж буй эрүүл хүнс, амьдрах эрүүл орчин монголчууд бидний амар амгалан амьдралын баталгаа болно доо.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-02
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.