08 сарын 21, Мягмар
°C
USD 2,467.76
USD 2,467.76
EUR 2,818.43
JPY 22.31
GBP 3,144.67
RUB 36.78
CNY 360.14
KRW 2.20

Бид ѳѳрсѳндѳѳ нэн "Ядаргаатай"

...Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай. Харсан үзсэн болгоноо ѳѳлж муучлаад л.... Хавь ойрынхоо хүмүүсийн сул талыг ѳѳлѳѳстэй. Ѳрѳѳл бусад нь чамайг шүүмжлэхэд байнга ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳѳстэй. Ѳчнѳѳн учирлаж гуйхад нь мѳнхийн цахлаастай. Ѳѳрийнхѳѳ зѳв гэдэгт тэнэг байтлаа итгээстэй, ѳрѳѳл бусдын учирлалыг сонсохгүй зѳрѳѳстэй. Ѳчнѳѳн цаг хугацааны дараа шалгарсан үнэнд хүртэл хонзогноостой. Заавал давж гарах ѳчүүхэн зүтгээндээ шаналаастай. Дараа нь гэмших гэвч цаг хугацааны урсгалд хожимдоостой.
Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай. Ѳѳрѳѳ чадахгүй мѳртлѳѳ бусдад том амлаастай. Үнэнд гүйцэгдэхдээ бусдаас дайжин зугатаастай. Харц тулгарах хэрнээ худлаа бүлтрээстэй, харин ѳѳртѳѳ тулгарах бурууг зувчуулаастай. Хүсэл тачаалынхаа тѳлѳѳ ханийнхаа ѳмнѳ гѳлѳлзѳѳстэй. Ѳѳрийгѳѳ зѳвтгѳх учирлал нь аманд нь зэхээстэй. Ѳѳрѳѳ түүнийхээ цаана мѳнхийн шаналаатай. Мэдэмхийрэх атлаа үнэнд гүйцэгдээстэй. Үнэнд гүйцэгдэхдээ худлын ѳмнѳ худлаа инээмтгий. Үйлийн үрийн ѳмнѳ шалдан зогсоод уйлаастай, арчаагүй гэдэг нь.
Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай. Наанаа мэдэмхийрэх гэвч, цаанаа ѳчүүхэн ашигтай. Тэр л ѳчүүхэн ашгийн тѳлѳѳ бусдад гайхуулаастай. Энэ ертѳнц уужим гэдгийг ухаарахгүй мунхаг. Энд л насаараа мѳнхрѳх юм шиг мулгуу. Хайр гэдгийг жинхэнээр нь амсаагүй хүйтэн цэвдэг. Харц зѳвхѳн үнэн гэдгийг ойлгодоггүй хуурамч инээмсэглэл. Наанаа баярхах гэвч зохиогүй гоёл дундаа тарчигхан. Дүр эсгээстэй амьдрал дундаа ѳѳрѳѳ тарчлаан. Зүүдэн дундаа мѳрѳѳдѳх авч аз жаргал гэдэг тэднээс даанч хол. Нэг л ѳдѳр нуурнаас нисэн одох шувуудыг мэдрэхгүй авсан дундаа тарчлан хэвтэнэ. Энэ амьдрал нэгхэн хором гэдгийг тарчлаан дундаа үл мэдрэнэ. Чиний байхгүй ертѳнц хэв хэвээрээ амгалан гэдгийг чи үл мэднэ. Тэнэг чамаар энэ ертѳнц огтхон ч дутахгүй гэдгийг чи авсанд орсон хойноо л ойлгоно. Даанч гунигтай.

Г.Галбадрах

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ХѲЛС ДУССАН МѲНГѲ
ХѲЛС ДУССАН МѲНГѲ
08/08/2018
…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ. Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. (дэлгэрэнгүй…)
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан бороо орвол үер болон урсаж, эвдэрсэн зам болон нурсан элдэв овоолго дундуур иргэд нь харайн үсчинэ. Гэр хорооллын модон жорлонгуудын бохир ялгадсууд борооны устай хамтдаа урсаж хаа саагүй ѳмхий үнэр ханхлах ба тэрхүү заваан усыг туучин давхилдах машинууд хамаг брендээрээ гоёсон хүмүүс рүү цацлан хээв нэг давхилдах аж. Борооны ус зайлуулах суваг нь битүүрсэн хийгээд бохирын ус зайлуулах байгууламж нь хуучирч, ачааллаа даахаа больсон ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү. (дэлгэрэнгүй…)
БЭЛЭГ
БЭЛЭГ
АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.