09 сарын 17, Баасан
°C
USD 2,849.25
USD 2,849.25
EUR 3,356.70
JPY 26.06
GBP 3,938.52
RUB 39.34
CNY 442.13
KRW 2.43

“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД

Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог.

*НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА

Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ. Шүүмжилж хэн нэгнийг доош хийн доромжлох аястай бичлэгтээ ѳѳрийн санал бодлоо тулгадаг. Түүнд хэн нэгэн таалагдахгүй байгаатай адил ѳѳрѳѳ ч хэн нэгэнд таалагдахгүй байж болохыг тооцдоггүй. Санал бодол зѳрѳлдѳж болно л доо. Харин ѳѳрийгѳѳ хэт дѳвийлгэж, нѳгѳѳ хүний хийж бүтээж байгааг үгүйсгэж байгаа нь таагүй. БУСДЫН САНАА БОДЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ДОРОМЖИЛОХГҮЙГЭЭР ШҮҮМЖИЛЖ БОЛНО.

*БИ ИНГЭЖ ХҮСЧ БАЙНА

Ѳрѳѳл бусдын хүсэл сонирхлыг огт тоохгүйгээр зѳвхѳн ѳѳрийн хүсч буй зүйлээ бусдад тулган шаарддаг хүмүүс бий. Ямар ч аргаар хамаагүй ѳѳрийн хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх оролдлого шунал руу хѳтѳлж байдаг. Боломжоосоо давсан үнэтэй хэрэглээ амьдралыг тань зовлон болгон хувиргана. Бусдад таалагдах гэсэн хүсэл бодсоноосоо ѳѳрѳѳр ярихад сургадаг бол, бусдын дор орохгүй гэсэн адбиш хүсэл баян хүний дүрд ядмагхан тоглох оролдлогод хүргэдэг. Энэ амьдралд ѳѳрийнхѳѳрѳѳ байж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадахгүйдээ хүмүүс хамгийн ихээр ядардагийг та анзаардаг уу? ЭНЭ АМЬДРАЛД БҮХ ЗҮЙЛ ѲѲРИЙН ХЭМЖЭЭТЭЙ. ХЭМЖЭЭ НЬ ХЭТЭРСЭН ҮЙЛДЭЛ БҮХЭН ЗОВЛОН БОЛЖ ХУВИРДАГ.

*БИ БУСДААС ИЛҮҮ

Улстѳрд орсон зарим хүмүүс улстѳрѳѳс зайлуулагдахаараа энгийн амьдралаар амьдарч чадахаа больж, ѳѳрийн хувь заяатайгаа эвлэрч чадалгүй бухимддаг. Улстѳрд байхад нь тойрон зусарддаг олон хүмүүс “Та мѳн ч ухаантай шүү”, “Та гайхалтай сайхан хэллээ”, “Хүмүүс таныг шагшин магтаж, дэмжээд байна” гэж хѳѳргѳн магтсаар байгаад унагаж орхино. Бодит байдлыг огтоос мэдэхгүй хѳѳсрѳн хѳѳрсѳѳр байгаад “хэн ч биш” болж унахад зусардан дагалдагсад ихэнхи нь дэвсэлж нулимчихаад хээв нэг холдож одно. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗѲВХѲН ѲѲРѲѲ БОДИТ БАЙДЛЫГ МЭДЭРЧ ДҮГНЭЖ, ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙ

*БИ Л БОЛЖ БАЙВАЛ

Хэн нэгэнтэй ярилцахдаа зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тухай дѳвийлгэн ярьдаг хүмүүс цѳѳн биш. “Би ингэсэн”, “Би ингэж бодож байгаа”, “Би ингэх гэж байгаа”, “Би…”, “Би…”, “Би..” гэж ярьдаг хүмүүс бусдын талаар тэгтлээ анзаарч боддоггүй. Яагаад ч юм бэ? Бусдын анхаарлын тѳвд байх хүсэл нь ѳѳрийгѳѳ байнга магтах хүсэлтэй сүлэлдэнэ. Бусдын яриаг анхаарч сонсохгүй атлаа ѳѳрийнх нь яриаг анхаарч сонссонгүй хэмээн бухимдаж эгдүүцнэ. Хүн бүхэнд тантай адил асуудал байдаг болохоор хуваалцахыг хүсч байгаадаа тантай ярилцах цаг гаргадаг. ѲѲРТѲѲ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЧ БУЙ БОЛ БУСДЫН ЯРИАГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ СУР

*ЗҮГЭЭР Л МИНИЙХЭЭР БАЙ

Сайн муу холилдсон ѳѳрийн амьдралаараа бусдын амьдралыг жишиж, ѳѳр шигээ байлгах гэж ѳрѳѳлийг зовоож, ѳѳрѳѳ ч зовж явдаг олон хүмүүс бий. Ѳѳрийн хүүхдүүдтэйгээ зѳрчилддѳг бидний алдааны нэгэн шалтгаан нь энэ. Идэж уух, ѳмсѳж зүүх, алхах гишгэх, шийдвэр гаргах бүрд зѳвхѳн ѳѳрийн хүслээ тулгахдаа “хайрлаж байгаа учраас” хэмээн ѳѳрийгѳѳ зѳвтгѳдѳг. Ах дүү нарынхаа амьдралд ч хутгалдаж ямар хүнтэй яаж ханилах, ямар мэргэжил эзэмшиж хаана ажиллахыг хүртэл зааж зааварчилахыг хүсдэг. Ѳѳрийгѳѳ мундаг амьдарч байгаа гэж боддогоос тэр байх. ХҮН БҮХЭНД ѲѲРИЙНХѲѲРѲѲ АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙ. УЧИР НЬ ТА ТѲГС ХҮН БИШ.

*ТѲГСГѲЛИЙН ОРОНД

Дэндүү богинохон энэ амьдралд хүний хэрэглээ тийм ч их биш. Хайгаад байдаг аз жаргал нь хаа нэгтээ бус ѳѳрт нь байгааг бас анзаардаггүй. “Би л жаргаад байна” хэмээн сайрхах, “Би л зовоод байна” гэж гутрах хэрэггүй дээ, хүн бүхний амьдрал ѳѳрийн хэм хэмжээтэй. Энэ хэм хэмжээнээсээ халихаар л бидний амьдрал утгагүй бас зовлон болж хувираад байдаг юм шүү дээ. Ѳѳрийн зовлонгийн шалтгааныг ѳѳрѳѳсѳѳ бус ѳрѳѳл бусдаас хайгаад ирэхээр чи энэ амьдралд ѳѳрийгѳѳ хэзээ ч олохгүй тѳѳрсѳѳр байдаг. Хэн нэгнийг буруутгаад л үзэн ядаад, түүнд ѳс хонзон санаад ирэхээр амьдрал тань ямар ч утгагүй болж чи ѳѳрѳѳ маш ихээр ядарч эхэлдэг.

Бусдыг хайрлаж, бусдыг уучилж эхлэхээр амьдрал тань огт ѳѳр болж байгааг та анзаарах болно. Чи хэрвээ мундаг хүн болохыг хүсч байгаа бол бусдын тус дэмгүйгээр хэрхэвч чадахгүй. Бид бие биедээ сайнаар хандаж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, бие биенээ зүрхнээсээ хайрлаж эхлэхэд амьдрал тань хѳгжүүн сайхан болдог. Ѳѳрийн БИ гээ умартаж БИД гэж бодож эхлэхэд хамтдаа хѳгжиж, хамтдаа эерэг сайхан бодолтой болцгоож, хамтдаа баяр жаргалтай болно. Дургүйг тань хүргэсэн хүнийхээ ѳѳдѳѳс инээмсэглэн сэтгэлдээ уучлах тийм ч хэцүү биш. Жижигхэн асуудлаас шалтгаалан ѳнѳѳдѳр муудалцсан хүнтэйгээ маргааш эсвэл хэзээ ч уулзахгүй байж болох шүү дээ. Боломж гэдэг үргэлж олдох биш.

Монголчууд бид нэг л эвээ олохгүй байнаа. Алдаа гаргасан нэгнээ бүгдээрээ доромжлон шоолж, хараан зүхэж нулимцагаана. Үргэлж л нэгэнтэйгээ муудалцаж, талцаж хэрэлдэнэ. Бичиж буй сэтгэгдэл нь хүртэл ой гутмаар муухай. Ѳѳрийн муугаа анзаарахгүй байж ѳрѳѳл бусдын мууд дурлана. Дандаа бие биетэйгээ ѳрсѳлдѳн, бие биенээсээ илүү гарах гэж хэмлэлдэцгээнэ. Хувиа хичээж БИ хэмээн цээжээ дэлдэн сагсуурна. БИД болох бол зугатаж нуугдана. Яагаад ийм болчихов доо? гэж харамсан бодох. Юу гээч!!! Би та нар руу хараад нэг их сайхан инээмсэглэмээр байна, ууч сайхан сэтгэлийн тань хариуд хайрламаар байна, зүгээр л сэтгэл амар амгалан баймаар байна. Амьдрал дэндүү богинохон шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-11-27
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)
КОВИД ТУСААД ЭДГЭРСЭН ТҮҮХ /Ковидын хүнд үеийг хамтдаа давцгаана #ХүндҮедХамтдаа/
КОВИД ТУСААД ЭДГЭРСЭН ТҮҮХ /Ковидын хүнд үеийг хамтдаа давцгаана #ХүндҮедХамтдаа/
07/02/2021
Би Хятадын “Веросел” вакцины 2 тунг хийлгэснээс хойш бараг 2 сар болж байсан үе л дээ. Ѳѳртѳѳ дархлаа тогтсон байгаа гэж итгэж байсан хэдий ч маскнаасаа ердѳѳ ч салаагүй. Шаардлага гараад гадуур нилээд явж байгаад гэртээ ирсэн тэр ѳдрийн орой гэнэт ханиалгаж, бие жаахан зарайгаад л байв. “Ханиад хүрч дээ” гэж бодоод аптекаас “Трефлю” эмийг авч уусан боловч бие тэгтлээ дээрдсэнгүй. Дүү минь эмч мэргэжилтэй болохоор 2 хоногийн дараа түүн рүү утасдаж байдлаа хэллээ. Гэтэл дүү минь “Маргааш ѳглѳѳ ирээд шинжилгээ ѳг ѳѳ, ковид байж магадгүй” гэж сануулав. Маргааш ѳглѳѳ нь очиж ѳгсѳн “түргэвчилсэн”
ШАЛЬДАР, БУЛЬДАР ХѲДѲѲГИЙН БАЙДАЛ…./Завхан аймгаар аялсан бичил тэмдэглэл/
ШАЛЬДАР, БУЛЬДАР ХѲДѲѲГИЙН БАЙДАЛ…./Завхан аймгаар аялсан бичил тэмдэглэл/
Бараг 20 гаран жилийн дараа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болон түүний санаачилсан “Гарьд” сангийнхантай хамт тѳрѳлх Завхан аймгийнхаа 24 сумаар бүтэн тойрч аялав. Олон жилийн дараа хѳдѳѳ нутаг хэрхэн хѳгжсѳн хийгээд тэнд аж тѳрж буй иргэдийн сэтгэлгээний цар хүрээ ямар түвшинд байгааг сонирхсон хэрэг. Завхан аймгийн урд бүсийн сумд болох Отгон, Шүлүүстэй, Цагаан чулуут, Цагаанхайрхан баруун бүсийн сумд болох Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дѳрвѳлжин, Ургамал, Яруу хойд бүсийн сумд болох Нѳмрѳг, Сантмаргаз, Цэцэн Уул, Сонгино, Түдэвтэй, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, зүүн бүсийн сумд

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.