01 сарын 22, Бямба
°C
USD 2,849.53
USD 2,849.53
EUR 3,228.23
JPY 25.03
GBP 3,868.52
RUB 37.17
CNY 449.36
KRW 2.39

“БИ ЧАДНА”-чууд

*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм.

1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана
2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ
3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ
4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна
5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна
6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна

Бүх ажил гэрээгээр хийгдэх бѳгѳѳд, гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд заагдсан гүйцэтгэлийн хѳлсний 40%-50% ийг урьдчилгаанд ѳгч, ажил дуусан хүлээлцсэний дараа үлдэгдэл мѳнгийг тѳлнѳ. Ийм бизнесээс болж хүмүүс хоорондоо маргалдан муудалцахаас сэргийлж, ажлуудыг зуучлагч байгууллагуудаар дамжуулан гүйцэтгүүлдэг журамтай. Гүйцэтгэгч, захиалагчдийн хооронд зуучлал хийж тодорхой хэмжээний хувь авдаг тусгай зѳвшѳѳрѳл авсан мэргэшсэн байгууллага л даа. Ѳѳрѳѳр хэлбэл захиалагч гүйцэтгэгч хоёрын хооронд гарах маргаан болон түүнээс шалтгаантай хариуцлагыг тэд үүрдэг гэсэн үг. “ХЭРЭГЛЭГЧ БОЛ ХААН” гэдэг зарчмыг бодитоор хэрэгжүүлдэг энэ үйлчилгээ бол гүйцэтгэлийн СТАНДАРТ мѳн.

*Монголд амьдарч буй байрандаа засвар хийлгээд дуусч байна. “Би чадна”- чуудтай уулзаж хамтран ажиллаж, “100 айл руу 100 удаа явдаг” дурмийг биечлэн үзэв дээ, хэхэхэ. За тэгээд олон ч хүнтэй муудалцан сайдалцаж, заримыг нь аргадаж, заримд нь “чадуулж” юу эсийг үзэв дээ. Надад юу ажиглагдсан гээч!

-Бид бие биедээ чин сэтгэлээсээ чанартай үйлчлэхийн оронд, яаж ийж аргалаад “мѳнгѳ салгах” сэтгэхүйтэй болжээ. Сайхан амалж, сайхан сурталчлаад мѳнгѳѳ авсан л бол зан нь хувирч, эргээд аятайхан харьцахаа ч болино. Зѳвхѳн мѳнгѳ олох зорилгоор хийж буй ажилд сэтгэл дутаад чанартай болдоггүй юм аа

-Ажлаа эхэлсэнээ гэнэт алга болчихно. Удаж удаж ирэхдээ бѳѳн шалтаг, зовлон тоочно. Хэрэв тэдний үгэнд итгэх юм бол ах дүүс хамаатан садангүүд нь энэ ѳдрүүдэд ихэвчлэн гай зовлонд унадаг бололтой. Ажлаа бол “Яараад яахав дээ!” гэсэн уриатайгаар тааваараа хийнэ шүү дээ.

-Гүйцэтгэгч бол зүгээр л бие хүн. Захиалагч багажийг нь, материалыг нь за тэгээд хэрэгтэй жижиг сажиг зүйлсийг нь бүгдийг нь авч ѳгнѳ. “100 айл руу 100” удаа явдаг гэсэн хэллэг ингэж гарсан байх. Ѳѳрийнхѳѳ мѳнгѳѳр авч буй биш болохоор хэмжээнээс нь илүү гарсан материалуудаа буцааж ѳгѳх гэж бас л асуудал болно. “Зарагдсан барааг буцаахгүй” маягаар толгой нь гэдийчихнэ.

-Ихэнх нь хогоо цэвэрлэхгүй оромдоод л орхино. “Шаварт унасан шарын эзэд” ѳѳрсдѳѳ цэвэрлэж ачуулна. Зах дээрээс авчирсан баг бол ихэнхдээ пээдгэр. Ажлаа хийж дуусаад хѳлсѳѳ аваад л архидна. Барилгын материалын зах тойрон амьдралаа залгуулдаг “бѳбѳѳчдийн бригад” иймэрхүү.

-Барилгын материалын “Гурвалжин”, “Хермес”, “100 айл” гэсэн гурван том худалдааны тѳвтэй. Tэдний материалын чанарууд нь харилцан адилгүй боловч, сонголт хийх боломж байна. Зуны дэлгэр цагт ихэнхи барилгын засвар үйлчилгээний ажлууд хийгддэг болохоор ачаалал их, замбараагүй байдал нь Улаанбаатар хотын түгжрэлд нѳлѳѳлдѳг бололтой.

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

1. Барилгын материалын стандартуудаа шинэчилж, чанартай сайн материалуудыг хилээр оруулж ирэхэд хяналт тавих ёстой юм байна
2. Барилгын материалын тѳрѳлжсѳн “Home depot” маягийн орчин үеийн стандартын дэлгүүрүүдийг дүүрэг болгонд байгуулах хэрэгтэй юм шиг санагдлаа
3. Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд зуучлан хариуцагч мэргэшсэн компаниуд байгуулан ажиллуулах эрх зүйн боломжийг бий болгох шаардлагатай юм байна. Энэ нь хэн хэнийхээ цаг, нервийг хамгаалан хариуцлагыг тодорхой болгоно гэсэн үг

Ѳѳ тэгээд, “Би чадна”-чуудаар эхлүүлж, мэргэжлийн бригадаар гүйцэтгүүлэн дуусгасан засварын ажил минь сайхан болсоон. Ѳѳрсдийн гүйцэтгэсэн ажлын мэдээллүүдээ сайтад тавьж сурталчлан хариуцлагатай сайн гүйцэтгэдэг компани, бригадууд зѳндѳѳ байна. Солонгост болон Америкт ажил хийж сурсан залуус ийм бизнес рүү нилээд орж ирэн ѳѳрсдийн соёлыг бий болгож байгаа юм байна. Сүүлийн үеийн шинэ технологи, материалууд зѳндѳѳ бий болжээ. Хѳгжил бол сайн тал руугаа явж байна. “Би чадна” гэдэг сайхан үгээр харь оронд олон монголчууд ажил амьдралаа эхлүүлж байсан. Ѳѳртѳѳ итгэж ѳѳрѳѳ хѳгжихийн эхлэл хэмээн итгэдэг. Одоо харин дутаад байгаа СЭТГЭЛ ээ дүүргэчихвэл… Ийм ажлын эцсийн үр дүн нь, хэн хэнийх нь СЭТГЭЛ ХАНАМЖ юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-07-30
Улаанбаатар хот

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“MIND TOUR” тѳсѳл ТОНХИЛ сумд
“MIND TOUR” тѳсѳл ТОНХИЛ сумд
12/31/2021
“Magic Box” тѳслийг санаачлагчидын хоёр дахь тѳсѳл нь “Mind Tour” тѳсѳл юм. Залуус минь энэ амьдралаас олж авсан ухаарлаа бусадтай хуваалцсан илтгэлүүдийн талаар ѳмнѳх бичвэртээ мэдээлсэн. Уг арга хэмжээний дараа, үдээс хойш хүүхэд залууст зориулсан сургалтууд зохион байгуулагдлаа. 1. “Мэргэжил сонголт” Г.Халиунаа 2. “Гоо зүй болон хувийн ариун цэвэр” М.Цэвэлмаа 3. “Санхүү тѳлѳвлѳлт” Г.Мѳнгѳн 4. “Зохион бүтээх чадвар болон “Дү дү” тоглоом” М.Мѳнхтулга 5. “Спорт эрүүл мэнд” Б.Галбадрах, Е.Энхболд (дэлгэрэнгүй…)
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2022 Орлоо-Инфо ХХК.