11 сарын 18, Ням
°C
USD 2,574.65
USD 2,574.65
EUR 2,940.25
JPY 22.82
GBP 3,305.72
RUB 39.02
CNY 371.09
KRW 2.30

"Боловсролтой хүн" гэж хэн бэ?

Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм.
1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог
2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй

БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ?

Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай, алив хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаггүй аргалаад ѳнгѳрдѳг бол түүнийг боловсролтой хүн гэж тооцох аргагүй. Товчхондоо бол боловсролтой хүн гэдэг нь амьдарч буй нийгэмдээ зѳв сайнаар ѳѳрийгѳѳ авч явах чадвар юм. Ѳѳрийн амьдралаа бусдад тѳвѳг болохгүйгээр авч явдаг, бусад хэнийг ч болов хүнийх нь хувьд хүндэлж харьцдаг, хариуцсан ажилдаа сэтгэлээ шингээж маш сайнаар хийж гүйцэтгэдэг чанар бол боловсролын хэмжүүр мѳн.

Харин диплом бол тухайн хүний аль нэгэн сургуульд суралцахдаа судалж мэдсэн мэдлэгүүдийн үнэлгээний баталгаа юм. Алив нэгэн Шинжлэх ухааны ухагдахууныг судалж мэдэх, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж ажил хэрэг болгохын хооронд нилээд зай бий. Үүнийг ТУРШЛАГА гэдэг. Тэгэхээр диплом бол тухайн хүний боловсролын хэмжүүр биш аж. Социализмын үеэс л дипломыг боловсрол гэж үздэг байсан хандлагаас улбаалж бид ѳнѳѳдѳр ур чадвар, чин сэтгэлийг бус дипломыг үнэлээд байгаа. Ямар ч хамаагүй аргаар дээд сургуулийн диплом “олж аваад”, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй огт ѳѳр ажил хийж байгаа нь үүний нотолгоо. Үүндээ алдсан цаг хугацаа, мѳнгѳний хохирлыг тэр хүн ѳѳрѳѳ хариуцах учраас л Дээд сургуулиуд энэ хандалга дээр бизнес хийх сонирхолтой болж байна.

СУУРЬ БОЛОВСРОЛ

Монголын боловсролын салбарт СУУРЬ БОЛОВСРОЛ гэдэг тодорхойлолт байдаг тѳдийгүй иргэддээ СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ҮНЭ ТѲЛБѲРГҮЙ ОЛГОНО хэмээн “Үндсэн хууль”-даа заасан байдаг. Харин бид суурь боловсрол гэдэгт “бичиг үсэгт тайлагдах” тѳдийгээр хандсаар удаж буй. Ийм хандлагаас 12 жил монгол хэлний хичээл судалсан хэрнээ зѳв бичиж ойлгомжтой ярьж чаддаггүй, математикийн хичээл судалсан хэрнээ тооцоолол, эдийн засгийн наад захын мэдлэггүй, дүрслэх урлаг, дуу хѳгжмийн хичээл ордог хэрнээ гоо сайхны мэдрэмжгүй, физик химийн хичээл судалсан хэрнээ техник технологийн наад захын мэдлэггүй, газарзүй биологийн хичээл үзсэн хэрнээ амьдарч буй орон нутгийнхаа байгалийн тогтоц амьтан ургамлыг танихгүй, түүх эрхзүйн хичээл ордог хэрнээ хууль дүрэм журам сахидаггүй, биеийн тамир анатомийн хичээл ордог хэрнээ зѳв аятайхан хувцаслаж, эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй иргэдийг бий болгож байна. Би академик мэдлэгийг сайн олгож чаддаг хэрнээ мэдлэгээ амьдрал дээр болон ѳѳрийн хѳгжилдѳѳ хэрэглэж сургаагүйд бидний алдаа байгаа.

“Үндсэн хууль”-даа зааснаар үнэ тѳлбѳргүй олгож болох СУУРЬ БОЛОВСРОЛ гэдэгт:

1. ХЭЛ ХАРИЛЦААНЫ СОЁЛ \зѳв бичиж, ойлгомжтой ярьж сургах\
2. ХУУЛЬ, ЭРХЗҮЙН МЭДЛЭГ \хууль, дүрэм журмыг дагаж мѳрдѳх хэвшил\
3. МАТЕМАТИК, ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ \логик сэтгэлгээ болон эдийн засгийн анхан шатны ойлголт\
4. ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ \уран зураг, сонгодог хѳгжим, уран зохиол ойлгох чадвар\
5. БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН МЭДЛЭГ \байгаль болон ургамал амьтдыг хайрлах сэтгэл\
6. ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ \гэр ахуйн болон хэрэглээний цахилгаан хэрэгслэл, барааны код, зааврыг унших чадвар\
7. ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ \аль нэгэн гадаад хэлийг түүх, соёлтой нь хамтад сурах\
8. ТҮҮХ, ЗАН ЗАНШЛЫН МЭДЛЭГ \Монголын түүх, соёл, зан заншлыг мэдэж түүгээр бахархах \
9. ГЭР БҮЛ, ЭР ЭМИЙН ХАРИЛЦАА \хайр сэтгэл, секс, хүүхэд, гэр бүлийн харилцааны ухамсар\

Эдгээр мэдлэг чадваруудыг суралцагсдадаа олгохын тѳлѳѳ ЕБС иудын зорилго, чиглэлийг ѳѳрчлѳх хэрэгтэй болж байна. Одоогоор ЕБС иудад судалж байгаа хичээлүүдийг хооронд нь агуулгаар нь нэгтгэн, эдгээр мэдлэгүүдийг системтэйгээр хүүхэд бүрт заавал эзэмшүүлж болно. Энэхүү суурь боловсролд гэр бүлийн нѳлѳѳ маш их учраас гэр бүлийн зүгээс хүлээх үүрэг хариуцлага нь 50% байх ёстой. Суурь боловсролын эцсийн үр дүн нь Монголын нийгэмд зѳв сайнаар амьдрах ухамсар, хэвшил, чадвартай иргэдийг бэлтгэхэд оршино. Сургуулиудын чадварыг хэр сайн иргэнийг нийгэмд бэлтгэж ѳгснѳѳр нь хэмжиж болно.

Суурь боловсролоос гадна ХҮҮХДИЙГ ХѲГЖҮҮЛЭХ олон сургалтуудыг хүүхдүүдийн авьяас чадвар, хүсэл сонирхол, амьдралын зорилго дээр нь тулгуурлан явуулах ёстой. Энэ сургалтууд нь үнэтэй, эсвэл тѳлбѳртэй байх нь дүрэм журмаар зохицуулагдана. Хүүхэд бүр сайн математикч болох албагүй, харин хүүхэд бүр аав ээж болно гэдгийг л бид мартаж боломгүй. Хүүхэд бүр “томчууд” болж та бидэнтэй, бидний үр хүүхдүүдтэй хамтдаа энэ газар нутаг дээр ажиллаж амьдрах болно гэдгийг ч бид бас бодолцох ёстой болж байна.

ХҮН ТѲЛѲВШИЛ

Mонголын нийгмийн ѳнѳѳгийн хѳгжилд иргэд нь сэтгэл дундуур байж, бид хичээж хѳдѳлмѳрлѳхгүйгээр баяжиж болно гэж бодож, бие биенээ огт хүндлэхгүйгээр хэрэлдэн хараалцаж, итгэхгүй хардаж, материаллаг сонирхолд хэт автаж, брендээр ѳрсѳлдѳж, оюуны хѳдѳлмѳр бүтээлийг үнэлэхгүйгээр хулгайлан завшиж байгаа нь бид ѳѳрсдѳѳ зѳв хүн болон тѳлѳвшиж чадаагүйтэй холбоотой. Хатанбаатарын удирдсан “Оюун Ухааны Академи”-ийн сурагчид “Ой тогтоолтын чадвар”-аараа Дэлхийд гайхагдаж байгаа нь бидний сурах чадвар ѳндѳр байгаагийн нотолгоо. Мэдээллийн Технологийн чиглэлээр ѳдгѳѳ АНУ д 200 орчим залуус ажиллаж байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо. Харин Монгол дахь Боловсролын салбрын тогтолцоо улстѳрийн тогтолцоо шигээ гажуудалд оржээ. Үр дүн нь бид ѳѳрсдѳѳ.

-Сургууль цэцэрлэг хүрэлцэхгүйгээс маш олон хүүхдүүд чанартай мэдлэг чадварт суралцаж чадахгүй байна
-Анги дүүргэлт 30 аас дээш байгаа болохоор багш нар ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлэх бүү хэл, хичээлээ ч сайн зааж завдахгүй байна
-Багш нарын цалин хѳлс хэт бага байгаагаас тэдний үнэлэмж буурч, багш нар хоцрогдож эхэлжээ
-“Хувийн сургууль”- иудын тѳлбѳр хэт ѳндѳр байгаагаас баян ядуугийн ялгаа тодорч, энэ нь хүүхэд хүүхдийгээ ялгаварлан гадуурхах хандлага руу түлхэж байна
-Улстѳрчид энэ салбрыг удирддаг болсноор үндсэн бодлого алдагдаж, “шинэчлэл” нэрийн дор хэлмэгдэл, завхрал, дур зоргоороо авирлалт даамжирч байна

Эгэл жирийн иргэдээс бүрддэг Улс орны хѳгжил нь иргэдийнхээ тѳлѳвшлѳѳс шалтгаалдаг. Тийм болохоор үр дүн нь хамгийн богинодоо 12 жилийн дараа гардаг Боловсролын салбартаа хамгийн ихээр анхаарах учиртай. Иргэд нь боловсроогүй, тѳлѳвшѳѳгүй улс оронд ямар ч хѳрѳнгѳ оруулалт үр дүнгээ ѳгч чаддаггүй. Боловсролын салбар нь муу ажиллаж байгаа улс оронд мухар сүсэг ихээр дэлгэрч, гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, хулгай дээрэм ихээр гардаг. Улс орон даяараа итгэлээ алдан айдаст автаж, уур уцаартай бухимдуу болцгоож, бий болсон гажуудлынхаа золиос нь болж эхэлнэ. Түүний буруутан нь та бид ѳѳрсдѳѳ. Хэзээ ч улстѳржиж болохгүй, хѳгжлийн бодлого нь дор хаяж 100 жилийн хараатай, ѳѳрсдийн язгуур мѳн чанар дээрээ тулгуурласан орчин үеийн арга барилтай Боловсролын тогтолцоо Монголчууд бидэнд хэрэгтэй байнаа. Ѳнѳѳдѳр тѳрж байгаа монгол хүүхдээ зѳв бие хүн болгон хѳгжүүлж тѳлѳвшүүлэхээс энэ ѳѳрчлѳлт эхэлнэ. Монгол улс мѳнхѳд оршин тогтнох үндэс нь бид ѳѳрсдѳѳ л юм шүү дээ. Биднээс ѳѳр хэн ч үүнийг ѳѳрчилж чадахгүй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2018-08-29

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БАЯЖИХ” ШУНАЛ
“БАЯЖИХ” ШУНАЛ
11/11/2018
Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг.  “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
10/21/2018
Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв
“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.