02 сарын 16, Бямба
°C
USD 2,632.71
USD 2,632.71
EUR 2,969.43
JPY 23.86
GBP 3,371.97
RUB 39.48
CNY 388.36
KRW 2.33

“БУСДЫН ДОР ОРОХГҮЙ” АМЬДРАЛ

…Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно.
Япон аав ээж нар хүүхдээ “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгох сон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно…
\Нүүрномноос авсан ишлэл \

Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ. Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана. Энэ болгон нь “Хүний дор орохгүй байх” гэсэн нэгэн зорилгод хѳтлѳгдѳж, аав ээждээ “Хүний дор орохооргүй амьдарч яваа”-гаа нотлох нэгэн баталгаа болдог аж. Mорь унаж уралдахдаа заавал түрүүлэх гэж зүтгэж, ѳѳрѳѳс нь хоцорсондоо хорсож шаралхан, нулимсаа залгих нэгнийг харж сэтгэлдээ таашаал эдэлж баясах нүүдэлчдийн сэтгэлгээний араншин. Зѳвхѳн түрүүлсэн морьд руу хѳлсийг нь гараараа арчих гэж хошуурч, эзэнд зусардан хѳѳрѳлхѳж, унасан хүүхдийг нь магтан үнсэж хѳѳргѳх бидний араншин. Хѳлс хүчээ шавхан байж ирсэн бусдыг нь тоож ч харахгүй, ѳрѳвдѳн хайрлахгүй. Аажим аажимдаа бид хэн нэгний ард орох дургүй сэтгэлгээтэй болцгооно. Гэхдээ ямар ч аргаар хамаагүй.

Монголчууд бид адил тэгш байх сэтгэлгээнд дасаагүй болохоор заавал хэн нэгнийг нѳгѳѳтэй нь харьцуулан дүгнэдэг. Гэхдээ нэг нь нѳгѳѳгѳѳсѳѳ заавал “илүү” байх ёстой хэмээх хатуурсан санаа бодолтой. Дуучныг дуучинтай нь, улс тѳрчийг улстѳрчтэй нь, сэтгүүлчийг сэтгүүлчтэй нь, бизнесмэнийг бизнесмэнтэй нь, миссийг мисстэй нь, хулгайчийг хулгайчтай нь, нэг найзыгаа нѳгѳѳ найзтай нь, ѳѳрийнхѳѳ эхнэрийг ѳрѳѳлийн эхнэртэй заавал харьцуулан алдааг нь олж шүүмжлэн гоочлоно. Хүн болгон ѳѳрийн гэсэн хүмүүжил тѳлѳвшилтэй, адилгүй санаа бодол сэтгэлгээтэй, ѳѳр ѳѳр авьяас чадвартай, тус тусдаа боломжтой гэдгийг бид ойлгож хүлээн зѳвшѳѳрдѳггүй. Нэгэнд нь байгаа сайн тал нѳгѳѳд нь байхгүй авч, нэгэнд нь байгаа авьяас чадвар нѳгѳѳд нь байхгүй байгааг бид анзаарч мэдэрдэггүй. Хүн болгон ѳѳрсѳддѳѳ байгаа боломжин дотроо оршиж байгааг, тэгж орших учиртайг бид ухаардаггүй. Хэн нэгнийг нѳгѳѳтэй нь заавал харьцуулан уралдуулж, түрүүлснийг нь хѳѳргѳн магтаж, хоцорсоныг нь хорсон муулж суудаг бидний гаж сэтгэлгээ, монголчууд биднийг эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад саад болж байгааг та анзаардаг уу?

Ѳнгийг мѳнгѳѳр хэмжих болсон ѳнѳѳгийн монголчууд бидний амьдрал энэ гаж үзэгдлийг улам л дэвэргэж байна даа. “Амьтан хүн муу хэлнэ” гэдэг айдсанд хүлэгдсэн, “Хүний дор орохооргүй яваа”-гаа харуулах гэсэн солиоролтой хийрхэл та биднийг цѳхрѳѳж, сэтгэлгээг ядрааж, хүсэл зорилгыг тань хиртээж байна даа. Хѳлѳрсѳн гоёлын даашинз, урссан будаг, хундагатай дарсанд дуссан цѳхрѳлийн нулимс, зээлтэй машин, зэвэргэн сэтгэл, хуурамч инээмсэглэл, атаархсан хорсол бүхэн таны амьдралыг амар тайван болгохгүй ээ. Бидний энэ уралдаанч хэвшил, харьцуулсан тансаглал, барьцсан сэтгэлгээн дээр маш олон муу хүмүүс “мѳнгѳ хийж” байна даа.

Хэрвээ бид үр хүүхдүүдээ “Хүний дор орохгүй хүн” болгох гэж бус, “Бусдад тѳвѳг удахааргүй хүн” болгон тѳлѳвшүүлэх гэж хичээх аваас олон зүйл сайнаар ѳѳрчлѳгдѳнѳ дѳѳ. Ѳчүүхэн жижиг үйлдэл болгондоо хариуцлагатай ханддаг болно, сайн муу, баян ядуу гэж ялгаварлахгүйгээр хүн бүрийг хүндэлдэг болно, хийж буй бүтээл болгондоо “бусдын сайн сайхны тѳлѳѳ” хэмээн сэтгэлээ шингээдэг болно, чадахгүй зүйлдээ боломжоо учирлан уучлал гуйж татгалздаг болно, бусдад тѳвѳг удахгүйгээр ѳѳрийн боломжоороо амьдарч чаддаг болно. Боломж гэдэг хязгаарлагдмал хэдий ч бидэнд ѳгсѳн бурханы хишиг. Тэгэхээр хүн бүр тѳгс тѳгѳлдѳр байж чадахгүй байгаа нь бусдад муулуулах шалтаг биш. Хүн болгонд боломж нь адилгүй байх учраас бусдад тѳвѳг удахгүй байх нь хамгийн зѳв сонголт юм даа. Таны амар амгалан амьдралын баталгаа юу гээч? Бусадтай уралдаж ѳрсѳлдѳхгүйгээр ѳѳрийн боломжоороо ажиллаж амьдарч, тэнүүн ухаантныг ч, тэнэг мунхагийг нь ч байгаагаар нь ойлгож харьцах чадвар юм шүү дээ. Уралдлаа гээд түрүүлэх үү?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com         2017-12-18

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
02/04/2019
Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН  гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ
ЭГДҮҮЦЭЛ
ЭГДҮҮЦЭЛ
02/01/2019
Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ"
НАС АХИХААР...
НАС АХИХААР...
Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.