11 сарын 29, Даваа
°C
USD 2,849.30
USD 2,849.30
EUR 3,196.63
JPY 24.7
GBP 3,803.67
RUB 38.17
CNY 446.12
KRW 2.4

БҮТЭН ЖИЛ

…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй байгаа шүү дээ” хэмээн ѳѳртэйгээ яриад л буцах шийдвэр гэнэт гаргасандаа ѳнѳѳ хэр баяртай байгаа. Эх орондоо буцах эсэх талаар шийд гаргаж чадалгүй эргэлзээд байгаа олон найзууд минь надаас МОНГОЛД ЕР НЬ ЯМАР БАЙНА ВЭ? гэж аминчилан асууцгаана.

Монгол минь хѳгжиж байнаа. Тэр тусмаа Мэдээллийн Технологийн салбрыг дэлхийн түвшинд гаргаж хѳгжүүлэхэд шинэ үеийн залуус амжилт гаргаж байна. “E-Mongolia”, “Shoppy.mn”, “Sendly.mn”, “Gerege sistems”, “World Plus”, “M Plus”, “BSP”-ийн бүтээгдэхүүнүүд, “Lend.mn”, “Tomyo”, “UB Cab”, “Chimege system” зэрэг бүтээгдэхүүнүүд Монголын хил хязгаараас давж дэлхийн тавцанд гарч байна. Улстѳрѳѳс хамааралгүй,  хил хязгааргүй цахим орон зайд Монголын залуус ѳѳрсдийн бизнесээ хѳгжүүлж байна.

Монголын улстѳрд, шийдвэр гаргах эрх мэдэлд шинэ үеийн залуус орж ирж, ужигарсан хуучин тогтолцоог ѳѳрчлѳхийн тѳлѳѳ дуугарч бас ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ж.Чинбүрэн, Н.Учрал нарын байр сууриас гадна, ХХМТГ-ын даргаар ажиллаж буй Б.Болор-Эрдэнэ нарын хэрэгжүүлж буй “Цахим Монгол” тѳслүүдийг би лав бодит үр дүн гэж харж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинэ үеийн залуусын мэдлэг чадвар, дэлхийн түвшинд ажилласан туршлагыг Монголын улстѳрд бодитой ашиглах талаар санаа тавин ажиллаж байгааг ч дэмжиж байгаа.

ЗТХЯ-ны Тѳрийн нарийн бичгийн дарга С.Батболдын дэмжлэгтэйгээр “Зам дагуух үйлчилгээний цогцолбор” байгуулах тѳслийн асуудлаар хѳдѳѳгийн 16 аймгийн нутгаар явж сонирхлоо. Хэдийгээр модон, нүхэн жорлонгоосоо салж амжаагүй байгаа ч хѳдѳѳгийн нутгуудад Аялал жуулчлал, мал аж ахуйн орчин үеийн үйлдвэрлэл, газар тариалан болон хүнсний ногооны эрчимжсэн үйлдвэрлэл хѳгжих бололцоо байна. Хэрвээ хѳдѳѳ рүү чиглэсэн дэд бүтцүүд бий болбол, Улаанбаатар хотын түгжрэл багасч орон нутгуудад хѳгжилийн шинэ урсгал тѳлѳв бий болно.  Яг үнэндээ хѳдѳѳгийн хаана ч Улаанбаатар хотын тансаг орон сууцнууд шиг хаусууд баригдан ашиглагдах технологийн боломж бүрдэж эхэлж байна.

ШѲХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа болон үйлчилгээний стандарт нь хүний тѳлѳѳ хэрхэн чиглэж хариуцлагатай ажиллаж болохыг анзаарч байна. Цаасан дээр байдаг хѳгжлийн стандарт нь амьдрал дээр бодитойгоор хэрэгжих эхлэлийг энэ байгууллагын ажилтнууд хэрэгжүүлж байгаад  тэдэнд талархаж байгаа. Хувь хүний амьдралд бодитой нѳлѳѳлж болох Тѳрийн байгууллагын шийдвэрүүд бага боловч сайн үр дүнд хүрч болохыг харж байна. Яг үнэндээ ѳдѳр тутмын хэрэглээ болох мах, гурил, сүү, хүнсний ногоо зэрэг ѳргѳн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ иргэдийн амжиргаанд хүчтэй нѳлѳѳлдѳг аж.

Ч.Ганжавхлан дүүгийн хамт олонтой  хоёр ч удаа гэр хорооллуудын амжиргааны түвшин хангалтгүй айл ѳрхүүд болон хүүхдүүдэд тусламж түгээх ажилд оролцохдоо, Монголын залуус зѳв үйлдлийн тѳлѳѳ эвлэлдэн нэгдэж, сайхан сэтгэлээр сайн үйлсийг хэрхэн бүтээж байгааг мэдэрч бахархсан. Зарим хүмүүсийн сѳрѳг сэтгэлгээгээр шүүмжлээд байгаагаас огт ѳѳр, хүний наймаа хүчирхийлийн эсрэг цогц системийг бүрдүүлж, бодлого үйл ажиллагааг үлгэрлэн үзүүлж байна. Үүний цаана залуусын эерэг нэгдэл үүсч бодит зүйлийг хамтдаа бүтээж байгаа нь хамгийн том үлгэрлэл мѳн.

Хэдийгээр Улаанбаатар хотод тѳлѳвлѳлт алдагдаж барилга байгууламж замбараагүй баригдсан ч үүн дунд “Шангри-Ла”, “Мишээл Экспо”, “Е-март”, “Хүннү хороолол”, “CU” сүлжээ дэлгүүрүүд, “Том н Томс”, “Кафе Бен” зэрэг дэлхийн түвшиний үйлчилгээний газрууд ажиллаж, хувь хүмүүсийн соёлд сайнаар нѳлѳѳлж буй. “Сант”, “Шинэ Монгол” зэрэг хувийн сургуулиуд боловсролын салбрын шинэчлэлийг хѳгжүүлж, ѳѳрсдийн үлгэр жишээ загваруудыг бий болгож байна. Ажаад байхад чанартай сайн үйлчилгээнд их мѳнгѳ тѳлѳхдѳѳ хүмүүс харамсахгүй байх сэтгэл зүй бий болж байна.

Дэлхий нийтийг хямраагаад байгаа цар тахлын аюулын үед Монголын ЗГ сайн ажиллаж иргэдээ эрсдлээс сайн хамгаалж байгаа нь бахархам үйлдэл. Монголын эмч нарын ур чадвар, органик хоол хүнс хэрэглэдэг монгол хүний дархлаа эерэгээр нѳлѳѳлж байгаа ч бидний хамтын ажиллагаа бүр ихээр нѳлѳѳлж байна. Хэдийгээр бид сайн муугаар шүүмжлэн хэлэлцэж байгаа ч бодит үр дүн хамгийн чухал нь. Ямар ч муу зүйл сайн үр дүн авчирдаг гэдэг талаас нь харах ахул монголчууд бидний улиг болсон амьдралын хэмнэл сайнаар ѳѳрчлѳгдѳнѳ гэдэгт итгэж байгаа.

…Жил гэдэг бага хугацаа биш. Хийсвэрээр тѳсѳѳлж байснаас олон зүйл бодит байдал дээр огт ѳѳр байгааг анзаарч байлаа. Монголдоо ирээд хүмүүсийн сэтгэлзүйн байдал ямар байгааг анзаарч цаашид ямар бизнес хийгээд үйл ажиллагаа эрхэлж болох талаар нилээд судалгаа хийж зарим тѳслүүдээ эхлүүлсэн. Эхлэл амаргүй хэдий ч бодит үр дүнд хүртэл багагүй хугацаа шаардагдана. Зарим эхлэл үр дүнд хүрэхгүй ч байж магадгүй. Гэхдээ тууштай тэвчээртэй, уйгагүй зүтгэлтэй байж амжилтад хүрдэгийг мэдэх болохоор санаа зовохгүй байна. Харин Америкт байхдаа хийж хэрэгжүүлж бага боловч үр дүнд хүрсэн тѳслүүдээ үргэлжлүүлэн:

1.     Хѳгжлийн стандартыг Монголд хѳгжүүлэхэд туслах

2.     Гадаадад байгаа монголчуудаа Монголын хѳгжилтэй холбох

3.     Монголын “бренд” бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарахад нь дэмжин туслах

чиглэлээр бодитой ажиллахыг хичээж байна. Ѳѳрчлѳгдѳн шинэчлэгдэж, дэлхийн хѳгжил рүү чиглэж байгаа энэ үед гадаадад байгаа монголчуудын оролцоо дэмжлэг их хэрэгтэй байна. Та нарыг “Эх орондоо ирээч” гэж уриалахыг хүсэхгүй байгаа ч, “Монгол эх орон чинь сайнаар ѳѳрчлѳгдѳн хѳгжиж байгаа шүү” хэмээн сануулахыг хүссэн юм. Эх орон минь ямар байхыг хүсч байна, тэр хүслээ бид ѳѳрсдѳѳ л биелүүлнэ. “Эх орон чинь чиний тѳлѳѳ юу хийхийг хүлээх биш, эх орныхоо тѳлѳѳ чи ѳѳрѳѳ юу хийж чадахаа эргэцүүлэх цаг нэгэнт болжээ” гэж Америкийн Ерѳнхийлэгч асаны хэлсэн үгийг сануулья даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-12-28

Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.