10 сарын 17, Лхагва
°C
USD 2,564.90
USD 2,564.90
EUR 2,972.72
JPY 22.88
GBP 3,381.82
RUB 39.14
CNY 370.71
KRW 2.28

ГАРЫН ДУЛААХАН АЛГА

Зориг муутайхан түүний гарт нь хүрч алгыг нь алгандаа атгаваас хав халуухан байлаа. Хав халуухан тэр алганаас яг л судасны цохилт шиг лугших хайр мэдрэгдэнэ. Нүүр минь ичингүйрсэндээ улайх авч тавьж зүрхлэхгүй. Гарыг нь тавьж зүрхлэхгүйдээ нэг чангалж, нэг зѳѳллѳх атлаа харцаа буруулах нь зүрхний цохилтын хэмнэлийг чагнах мэт. Тэр гарнаас хѳтлѳѳд л ертѳнцийн хязгаар хүртэл алхахад огтоос ажрахгүй бас цуцахгүй мэт мэдрэмж тѳрнѳ. Хэрэв тэр гарыг тавьж орхивоос дахиад хэзээ ч атгаж чадахгүй мэт айдсанд хүлэгдэнэ. Айдсандаа гарыг нь улам чангаар атгахад тэрээр бас л минийх шиг мэдрэмжиндээ хѳтлѳгдѳн миний гарыг чангаар атгана. Тэр хэмнэлээр миний зүрхнээс зүрхэнд хайр урсана. Магадгүй түүний зүрхэнд ч бас хайр урсаж байгааг би зѳнгѳѳрѳѳ мэдэрдэг. Тэр хайр гарын алгаар л урсдаг юм.

Тэр миний гарыг дэрлэн тайван унтана. Би түүний атганаас гараа сугалж үл зүрхэлнэ. Хэрэв гараа сугалах л юм бол түүний аз жаргалтай зүүдний ертѳнцѳѳс гомдлын шувуухай нисэн одох юм шиг надад санагдах. Түүний аз жаргалтай мишээх царайнаас хайр гэрэлтэж байгаа болохоор мѳрѳѳдлийн шувуухайг нь үргээж ерѳѳсѳѳ ч түвдэхгүй. Болгоомжтойёо ѳндийн түүний жаргалтайгаар мишээх уруулнаас нь үнсэх ахул тэр огтоос мэдрээгүй юм шиг атлаа баяртайгаар инээмсэглэнэ. Түүний гайхалтай сайхан мэдрэмжийг алдуулах вий гэж болгоомжилсондоо би хѳдлѳх ч үгүй. Гэхдээ хэзээ ч би ингэж гараа сугалж зүрхлэхгүй, чилсэндээ чинэрэх хуруугаа ч хѳдѳлгѳхгүй удаж байсангүй. Дэлгэсэн алган дээр минь хайрын шувуухай үүрээ засч байна хэмээн хэзээ ч мѳрѳѳдѳж байсангүй. Гэхдээ л би ѳѳрѳѳ аз жаргалтай байсаан. Алганаас алганд хайр лугшиж байгааг тэгэхэд л би мэдэрсэн сэн.

Одоо бол тэр минь хүссэн цагтаа л миний гарыг атгадаг болсон. Зүрхэндээ бялхаж байгаа хайраа цалгилуулан байж "Сонсооч хайрт минь, би чамдаа ямар их хайртай гээч" хэмээн алгаараа л шивнэдэг. Заримдаа миний ѳмнѳ сѳхѳрч суугаад гарыг минь чангаар атгахдаа "Чи минь намайгаа ойлгож уучлаач" хэмээн гаслан шивнэнэ. Айж түгшсэндээ гарыг минь чангаар атгахдаа "Би чамтайгаа хамт л байгаа шүү" хэмээн аргаддаг. Aргаа барж гарыг минь зѳѳлхѳн үнсэхдээ ч "Хайрт минь дээ, чи миний хэлж зүрхлэхгүй байгаа их хайрыг мэдрээч дээ" хэмээн учирлана. Хайртай хосууд яагаад хѳтлѳлцѳн алхдаг гээч. Тэд зүрхэндээ урсаж буй их хайраа зѳвхѳн алгаараа л бие биендээ дамжуулдаг. Хэлж чадахгүй, хэлж амжихгүй зовлон жаргал, баяр гунигаа зѳвхѳн алгаараа л бие биедээ учирладаг. Тэд гар гараа атгалцсан атлаа юу ч ярихгүйгээр бие биенийхээ нүд рүү харан инээмсэглэдгийн тайлал тэр. Хайранд шатсан гарын алга үргэлж дулаахан байдаг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com                            2018-01-09

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)
"Боловсролтой хүн" гэж хэн бэ?
09/07/2018
Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм. 1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог 2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ? Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай,
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.