03 сарын 21, Пүрэв
°C
USD 2,631.41
USD 2,631.41
EUR 2,985.33
JPY 23.58
GBP 3,483.33
RUB 40.93
CNY 392.44
KRW 2.33

ГҮЙЦЭТГЭЛ

Ажил хийж байхдаа заримдаа залхуураад оромдох тѳдий гүйцэтгэх тохиолдол бий. Дараа нь чанаргүй хийсэн ажлынхаа тѳлѳѳ гомдол сонсож, яах ч аргагүй дахин хийх болохдоо гэнэт ѳѳртѳѳ харамсана. Сайн ч хийсэн, муу ч хийсэн зарцуулсан цаг хугацаа нь адилхан гэдгийг бид тооцдоггүй аж. Яг тэр л хугацаанд сэтгэлээ шингээгээд сайн хийхийн оронд чанаргүй муу хийснээс болж дахиад тэр хэмжээний цаг хугацаа зарцуулдаг. Хийлгэсэн хүний гомдол, муу хийсэн ѳѳрийнхѳѳ бухимдал, уцаар, ичингүйрлийг нэмэх юм бол ямар их алдагдал байдаг гээч. "Муу хүнийг зар, зарсан хойноо ѳр" хэмээн монголчууд ийм үйлдлийг сэрэмжлүүлэн сануулж байж. Нэгэнт цаг хугацаа зарцуулж л байгаа бол хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хуудуугүй хийж гүйцэтгэх нь таны сэтгэлийн амар амгалан, хийлгэж байгаа хүний сэтгэлийн ханамж, таашаалын баталгаа болдог аж.

Бид заримдаа хэн нэгэнд тус болох гэж зүгээр л "нэр хичээдэг" тохиолдол бий. Тэр хүн рүүгээ харж инээх атлаа цаашаа харж тѳвѳгшѳѳсѳн үйлдэл хэзээ ч сайн сайхан болдоггүй. "Хүн гуйсан болохоор л..." хэмээн ѳр тѳлѳѳс шиг хандах хандлага нѳгѳѳ хүний сэтгэлд жиндэж мэдрэгдээд байдаг юм. Тэр л жиндүү байдал нь салахдаа бие биенээ чангаар тэвэрч талархах хүсэлд хүрдэггүй. Хэн нэгэнд тус болохдоо чин сэтгэлээсээ хандаж, ѳѳртѳѳ байгаа боломж бүхнээ дуртайяа зориулах нь нѳгѳѳ хүний сэтгэлд ямар их халуун дулаан мэдрэмж ѳгдѳг гээч. Ѳѳрийн эрхгүй баярлаад л, тэр хүнийг харах бүрдээ хүндлэх сэтгэл тѳрѳѳд л, хэзээ хойно дахиад уулзахдаа хүртэл алгаа дэлгэж чин сэтгэлээсээ тэвэрдэг юм. Хүмүүсийн зүрх сэтгэл халуун дулаан хандлагыг маш сайн мэдэрдэг болохоор хэн нэгэнд туслахдаа ѳѳрийнхѳѳ сэтгэлийг мэдрүүлж, ѳрѳѳийн сэтгэлийг мэдэрч байх нь ямар сайхан гээч. "Аяганы хариу ѳдѳртѳѳ, агтны хариу жилдээ" хэмээн монголчууд бэлэгшээдэг.

Заримдаа бид зорьж яваа зорилгоосоо ухрах, хийж байгаа ажлаа дутуу орхих, хэн нэгэнд туслахаасаа татгалзах тохиолдол бий. Хэрвээ сэтгэлдээ багтаагаад хийх гэж хүсч зорьсон л бол, хичнээн хэцүү байсан ч заавал хийж дуусгаж байвал сайн сан. Амархан бүтдэг зүйл гэж энэ амьдралд үгүй л дээ. Тулгарч байгаа саад бэрхшээл бүхнийг "намайг шалгаж байгаа шалгуур" хэмээн тооцож тэр шалгуурыг заавал давах гэж хичээх нь сэтгэлд их л хүч ѳгдѳг. Аливаа зүйлийг бүтээх амаргүй, бүр ч хэцүү. Харин нураахад ердѳѳ л хэдхэн хором зарцуулна. Дутуу ухаад орхисон нүхэнд хүмүүс ѳѳрсдѳѳ бүдэрч унадаг, сэглээд орхисон сэтгэлд хүн ѳѳрѳѳ л шаналж зовдог, хийж дуусгаагүй орхисон бүхэн хэнд ч бас чамд ч хэрэг болдоггүй, харин гай болдог. Зорьж зүтгэсэн бүхнийхээ ард гараад хѳлсѳѳ арчиж, чин сэтгэлээсээ инээмсэглэх сайхан мѳч хаана буй гэж. Сэтгэлд дүүрээд л ѳѳртѳѳ итгэх итгэл тань улам нэмэгдээд, тэр хэрээ амьдрал дэндүү сайхан санагддаг.

Аливаа үйлдэлд эхлэл байгаа бол тѳгсгѳл гэж заавал байх учиртай юм билээ. Яг л хүмүүс бид тѳрѳѳд үхдэгтэй адил. Үйлдэл болгон ингэж л үйлдэгддэг. Харин чанартай сайн, чанаргүй муу гэж ялгагдах байх. Харин чанартай, чанаргүй гэдэг хэмжүүр нь хүний дотоод сэтгэлийн илрэл юм шүү дээ. Амьдрал сайхаан гэж...

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2018-06-25

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
02/04/2019
Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН  гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ
ЭГДҮҮЦЭЛ
ЭГДҮҮЦЭЛ
02/01/2019
Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ"
НАС АХИХААР...
НАС АХИХААР...
Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.