04 сарын 09, Пүрэв
°C
USD 2,781.19
USD 2,781.19
EUR 3,020.65
JPY 25.55
GBP 3,425.31
RUB 36.74
CNY 393.70
KRW 2.28

“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ

Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш.

-Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний дотоод гэгээн сэтгэлийн дэргэд ѳчүүхэн зүйл. Бүх зүйлийг мѳнгѳѳр хэмжээд ирэх цагт хүмүүс чамайг хүн биш мѳнгѳ гэж хардагт чиний ЗОВЛОН эхэлнэ. Ах дүүс амраг садан тань чамаас мѳнгѳ салгах гэж, найз нѳхѳд тань чамаар даалгах гэж, хэн нэгэн чиний мѳнгѳнд шунан худлаа зусардаж эхлэх цаг дор чиний мѳн чанар үгүй болж эхэлдэг. Баярхан бусдад гайхуулах, сагсууран бусдыг доромжлох, ѳѳрийгѳѳ ихэд дѳвийлгэн тоож эхлэх үйлдэл бүхэн үүний эхлэл. За тэгээд хэн нэгнээс мѳнгѳѳ харамлан хардах үйл болгон зовлонгийн эхлэл. Дуртай ажлаа хийгээд түүнээсээ сэтгэлийн таашаал авч, үүний тѳлѳѳ олж буй мѳнгѳ нь амьдралд тань хүрэлцэж байхад сэтгэл амар амгалан байж чаддаг.

-Их эрх мэдэлтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Эрх мэдэл олон асуудлыг шийдэхэд тусалдаг хэдий ч мѳнхийн зүйл биш. Бусдаас давуу байдлаа мѳнхийн юм шиг тѳсѳѳлж, эрх мэдлээ буруугаар ашиглаж, бусдад бардамнан дээрэлхэж эхлэх цагт чиний ЗОВЛОН эхэлнэ. Муу хүмүүс чиний эрх мэдлийг буруугаар ашиглан хамтдаа баяжихыг санал болгох үед, эрх мэдлээ ашиглан хэн нэгэнд давуу байдал олгосныхоо тѳлѳѳ авилга авч эхлэх үед, эрх мэдлээ буруугаар ашиглан хууль дүрэм журмыг зѳрчиж эхлэх үед чиний мѳн чанар үгүй болж эхэлдэг. Хууль зѳрчин буруу шийдвэр гаргасныхаа тѳлѳѳ, шуналдаа хѳтлѳгдѳн их хэмжээний авилга авсныхаа тѳлѳѳ, эрх мэдлээрээ далайлган хэн нэгнийг ихээр гомдоож хохироосныхоо тѳлѳѳ чи үргэлж айдаст автан “хэзээ нэгэн цагт баригдах вий” гэдэгтээ шаналж явах болно. Хийж бүтээж буй бүхэн тань бусдын сэтгэлгээгээ ѳѳрчлѳх, амьдралаа шинэчлэхэд тус дэм болдог бол тэр хүн сэтгэл амар амгалан байж чаддаг.

-Олны танил болж нэр алдартай байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Нэр алдар хүндэтгэл, хайрыг чамд авчирдаг хэдий ч мѳнхийн зүйл биш. Бусдын хайранд бялуурч, хүндэтгэлд халуурч, ѳѳрийн биеэ ихэд тоон ярваганаж эхлэх цагт чиний ЗОВЛОН эхэлнэ. Бусдыг дорд үзэн ѳѳрийгѳѳ ихэд дѳвийлгэн, хүссэнээр нь хүндлэхгүй бол уурлан хилэгнэж, танихгүй бол дээрэлхэн доромжилж эхлэх үед чиний мѳн чанар үгүй болж эхэлдэг. Хэт их магтаал бусдыг үл ойшооход хүргэж, хэт их зусардалт ѳѳрийгѳѳ “тэнгэрийн амьтан” мэт ѳргѳмжлѳхѳд хүргэж, хэт их бардамналт энгийн амьдралаар амьдрах чадваргүй болгодог. Цаг хугацааны урсгалд бусдад мартагдаж эхлэх үед чи бусадтай адил энгийн амьдарч чадахгүйдээ бухимдан архи ууж, агсамнан тэнэгтэж, бусдад гомдоллоход хэн ч чамайг тоохгүй. Хичнээн ихээр чамайг магтан зусардаж байвч хамгийн даруу, энгийн байж чаддаг хүний сэтгэл амар амгалан байж чаддаг.

Амьдралд тохиолдож буй зовлон бэрхшээл бүхэн чамайг шалгаж байгаа шалгуур. Анхны бэрхшээлийг давахад амаргүй. Бүх боломж үгүй мэт санагдах хэдий ч заавал нэгэн гарц байгааг олж харах мэдрэмжтэй бай. Ийм мэдрэмжгүй олон олон хүмүүс мѳнѳѳх саад бэрхшээлийн ѳмнѳ сѳгдѳн цѳхѳрч, одоог хүртэл тэндээ оршиж буйг чи анзаарах болно. Эхний саад бэрхшээлийг давсаны дараа дараа дахиад л илүү том саад бэрхшээл чиний ѳмнѳ тулгардаг. Түүнийг хичээж байгаад л давах хэрэгтэй. Саад бэрхшээл бүхнийг давах тусам чиний ѳмнѳх боломжууд улам томорсоор байдаг. Энэ нь чамайг хүчирхэг болгох алхам. Чи боломжуудыг томоор харах тусам сэтгэлгээ чинь улам задарсаар байдаг. “Холын зорилготой хүнд ойрын зовлон үгүй” гэдэг нь үнэн. Үргэлж зовлонгоо тоочин бусдад гомдоллож байдаг хүнээс, саад бэрхшээл бүхнийг давж гарсаар боломжуудыг олж хардаг хүн үргэлж ялгарч байдаг. Яг үнэндээ энэ ертѳнцѳд эргэж ирэхгүй ҮХЭЛ, эдгэшгүй хүнд ѲВЧИН ѳѳс бусад нь тийм ч хэцүү зовлон биш.

Бүтээгүй хайр дурлалаас болж хүн зовдоггүй, ѳѳрийн сонголт буруугаас, санаа бодлоо зѳв илэрхийлж чадаагүйгээс, эсвэл бүрэн ойлголцож чадаагүйгээсээ шалтгаалж шаналдаг. Мѳрѳѳдѳл тань биелээгүйгээс болж хүн зовдоггүй. Аливаа зүйл ѳѳрийн цаг хугацаатай. Цаг нь болоогүй бол хичнээн хичээгээд ч бүтдэггүй зүйл цаг нь болохоор аяндаа бүтэж эхэлдэг. Залуу байхдаа ѳѳрийгѳѳ ихэд ухаантай гэж бодож сагсуурдаг байсан араншин насны эцэст гэнэн тэнэг байсан мэт санагдах нь бий. Хэн нэгэнтэй муудалцан гомдож, бас үзэн ядаж байсан бүхэн хэзээ хойно эргэн дурсахад “шал хѳгийн” мэт санагдах нь бий. Ѳнѳѳдѳр биднийг айлган тэвдүүлж буй КОРОНА ВИРУС нь бидний хувьд зовлон биш, бидний мѳн чанарыг шалгаж буй шалгуур юм шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн чанадаа ѳѳрѳѳ чимээлж, амар амгалан байх нь танд тус болно доо.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-16
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.