01 сарын 21, Мягмар
°C
USD 2,747.94
USD 2,747.94
EUR 3,048.84
JPY 24.95
GBP 3,566.14
RUB 44.69
CNY 400.66
KRW 2.37

“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\

Ч.Ганжавхлан болон түүний нѳхдийн үүсгэн байгуулсан “Лантуун дохио” ТББ ын Монголын ѳнѳѳгийн нийгэмд хүмүүнлэгийн талаасаа бүтээсэн хамгийн бодит бүтээн байгуулалт бол “Ид шидийн орон” 1, 2 мѳн. Саарал нийгмийн итгэл алдарсан сүүдэр дор улстѳр болон шашнаас ангид, залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн гэрэл гэгээ түгээн байж бүтээсэн гэдгээрээ үнэ цэнэтэй байгууламжууд. Шинэ оны хоёр дахь ѳдѳр Ч.Ганжавхлан бид гурав энэ байгууламжуудыг зорин очиж танилцав. Сошиал орон зайд авч байсан мэдээлэл дээрээ үндэслэн бодож байсан тѳсѳѳлѳл минь бодит байдал дээр огт ѳѳр байсан юм.

1.     ИД ШИДИЙН АНХНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Баянхошууны гэр хорооллуудын алслагдмал хязгаарт нилээд бартаат замыг туулж байж “Ид шидийн орон -1” д хүрч очлоо. 3 айлын ноогдол газар болох 2.1 га газрыг 32 сая орчим тѳгрѳгѳѳр худалдан авч ажлаа эхэлж байсан энэ бүтээн байгуулалт энэ орчиндоо хамгийн цомхон хэрнээ эко шийдэлтэй, бодит үйл ажиллагаа явуулдаг газар болжээ.

Нарны үүсгүүрээр цахилгаан эрчим хүчнийхээ хэсгийг шийдэж, бохирын байгууламжаа хѳрсний бохирдолтой нь хамтад нь эко байдлаар шийдэж чаджээ. Гэр хорооллын хүчирхийллийн голомт дунд  ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХѲГЖЛИЙН ТѲВ ийг байгуулна гэдэг нь боломжгүй мэт санагдах авч эр зориг, итгэл найдвар дээр тулж боссон ИД ШИД байлаа. Цэцэрлэгийн 2 анги, номын сан, хоолны газар, монгол зан ахуйд сургах монгол гэр, хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд хамгааллын байр, хүмүүсийн илгээсэн хувцас хэрэглэлүүдийн ангилсан агуулах байр зэргээс энэ багууламж бүрдэнэ. Багш нар, сэтгэл зүйч, эмч, тогооч, харуул хамгаалалтын алба зэрэг чамгүй олон хүн энд ажилладагаас гадна оюутан залуус сайн дураар энд тусалж ажилладаг юм байна.

Монголын нийгмийн мартагдсан, гадуурхагдсан, алслагдсан хүмүүсийн амьдрал дунд шийдэл боломж хайж, бодитоор бүтээн байгуулж ажил хэрэг болгоно ямар хэцүү хэрнээ амаргүй үйлдэл болохыг тѳсѳѳлж байв. Ажилгүйдэл, ядуурал, арчаагүйдэл дундах архидалт, хүчирхийлэл дүүрэн амьдралын орчинд бяцхан хүүхдүүд л ЗОЛИОС болдог. Хүүхдүүдийг хүн сүргийн орчноос боломжийн хэрээр салгаж айдас цѳхрѳл дүүрсэн сэтгэлд нь бага боловч гэрэл гэгээ, итгэл найдвар асаахгүйгээр энэ нийгэм хѳгжихгүй. Энэ хүүхдүүд хэзээ нэгэн цагт та бидний үр хүүхдүүд, ач зээ нартай нэгэн нийгэмд хамтдаа амьдарна гэдгийг мартах учиргүй. Тэдэнд хоол хүнс, хуучин хувцас тарааснаар асуудлыг хэзээ ч шийдэхгүй. Тэр тусмаа сонгуульд санал авахын тулд тэднийг сурталчилгаа болгон ашиглаж, тэднийг хайрлаж ѳрѳвдсѳн дүр үзүүлэн ѳѳрийгѳѳ болон бусдыг хуурах хэрэггүй. Сэтгэлгээний хѳѳсрѳл дундах Монголын нийгмийн бодит хэрнээ гунигтай энэ тѳрхийг бид огт хайхрахгүй бас анзаарахгүй байна. Харин залуус Монголын Тѳрийн ѳмнѳѳс боломж бас шийдлийг нотолж харуулахыг хичээж байна.

2.     УДААХ ИХ ШИДИЙН БАЙГУУЛАМЖ

Баянхошуун дахь “Ид шидийн орон -1” ээс Улиастайн эцэс дэх “Ид шидийн орон -2” хүртэл явганаар шулуун алхахад 2,3 км зам байх бѳгѳѳд 8 цаг орчим зарцуулдаг гэнэ. “Лантуун дохио” ТББ д сайн дураар ажиллахыг хүсч бүртгүүлсэн залуусын анхны шалгуур ингэж явагддаг юм хэмээн Ч.Ганжавхлан инээв. Аливаа сайн дурын ажилд идэвхээс гадна сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр их дэм болдог. Хараахан дуусаагүй байгаа “Ид шидийн орон- 2” той танилцаад би үндсэндээ гайхан дуу алдсан. 22 айлын газрыг 220 сая тѳгрѳгѳѳр худалдан авч хийж буй бүтээн байгуулалтад Монголд орж ирсэн барилгын салбрын хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглажээ. Бүх халаалт болон дулааныг хийн технологиор “Дашваанжил” компани шийдэж ѳгсѳн байна. Удахгүй баригдах бэсрэг үйлдвэрийн барилгыг хангах цахилгааны дэд станц, бохирын цэвэршүүлэх байгууламж, харуул хамгаалалын систем болон  камерууд, бяцхан цѳѳрѳм бүхий хүүхдийн тоглоомын талбай, хѳгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүртэл савлаж болох савлуур, ѳвѳлдѳѳ каток болох боломжтой спортын талбай гээд бүх зүйлийг маш сайнаар бас цогц байдлаар тѳлѳвлѳн гүйцэтгэжээ. Цэцэрлэгийн том жижиг хүүхдийн ангиуд, кофе үйлчилгээ бүхий номын сан, сургалтын танхим, сэтгэл зүйчийн танхим, иж бүрэн компьютер бүхий сургалтын танхим, сонгодог бүжгийн болон бусад сургалт явуулах заал танхим, хоолны танхим, гал тогооны ѳрѳѳ гээд бүхнийг үнэхээр сайн дизайнаар тѳгс гүйцэтгэж байна. “Үнэхээр гайхалтай!” гэх үг миний амнаас байн гарч байлаа.

“Хийх дуртай хүнд арга нь олдож, хийх дургүй хүнд шалтаг нь олдоно” гэдэг хэллэг бий. Ѳѳрсдийн мѳрѳѳдлийн ИД ШИД ээ, хуурамч дүр эсгэсэн унтаа Тѳрийн ѳмнѳѳс залуус ѳѳрсдѳѳ санаачлан хийж хамгийн тѳгс сайнаар бүтээж байгааг хараад би үнэхээр баярлаж бахадсан. “Ид шидийн орон- 1” нь ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТѲВ бол, “Ид шидийн орон- 2” нь ХҮҮХДИЙН ХѲГЖЛИЙН ТѲВ болж, гэр хорооллын хамгийн хэцүү голомтод хүүхдийн тѳлѳѳ юу хийж болохыг цогц байдлаар залуус бүтээн үлгэрлэж байна. Нийтдээ 2,4 тэрбум тѳгрѳгѳѳр буюу 1 сая хүрэхгүй ам доллараар ийм бүтээн байгуулалт хийж болдогийг энд ирж үзсэн хүн болгонд бодитоор нотлон тайлбарласан том самбар нэг ѳрѳѳний хананд байв. Мѳн том хандивлагчдын нэрс логог үүдний чѳлѳѳнд байрлуулж эхэлжээ. Монголчууд ХҮҮХДИЙН ТѲЛѲѲ гэсэн зѳв сайн үйлсийг дэмжин хандивлаж ,бүтээн босголцож байгаа нь хүсээд байгаа нийгмээ ѳѳрсдѳѳ байгуулж байгаагийн эхлэл нь юм байна. Гэр хорооллын хамгийн  бѳглүү хязгаарт хамгийн тансаг сайхан байгууламжийг бүтээж болдогийг тэд нотолж байна. Сэтгэл дүүрвэл ямар ч ажлыг бэрхшээл тоочин гомдоллохгүйгээр бүтээж болдог аж.

3.     НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

Ч.Ганжавхлан бид хоёр олон зүйлийн талаар санал бодлоо хуваалцан хүүрнэлдэв. “Ид шидийн орон 1, 2“ байгууламжуудыг зарим улстѳрчид 2020 оны сонгуулын сурталчилгаандаа ашиглахаар санаархаж, дарамталж эхэлсэн учраас тэрээр гар утсаа салгажээ. Ѳѳрсдѳѳ олигтой зүйл хийж чадахгүй байж, бусдын хийж бүтээснийг ѳѳрийн бүтээл болгон бусдад харуулахыг хичээж байгаа нь “улстѳрч” хэмээн ѳѳрийгѳѳ дѳвийлгэгчдийн увайгүй тѳрх. Олон хүний хардлагад хариу болгон 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй шалтгаанаа ч надад тайлбарласан юм. 2020 оны сонгуулийн солиорол эхэлсэн энэ цаг үед эх орондоо ирсэн болохоор юм юм үзэх нээ гэдэг бодол тѳрж байлаа. Мэдээж эрүүл сэтгэлгээтэй, хийж бүтээх хүсэлтэй улстѳрчид цѳѳнгүй байгаа болохоор анхаарч дэмжих байх.

Ѳмнѳх бичвэртээ дурдсан гэр хорооллын бүдэг саарал амьдрал, “Ид шидийн орон” байгууламжууд ѳѳр хоорондоо салшгүй холбоотой. Архидалт, хүчирхийлэл гаарсан гэр хороололд ѳсч ѳндийж буй хүүхдүүдийг хамгаалан хѳгжүүлэх шийдэл нь “Ид шидийн орон” мѳн.

Яагаад гэр хорооллын хүүхдүүд дундаас ирээдүйн том эрдэмтэн, спортын шилдэг тамирчин, балетын бүжигчин, урлаг спортын одууд тѳрж болохгүй гэж? гэх асуултын хариу энд байлаа. Номын санд сууж буй болон тоглоомын талбай дээр тоглож буй хүүхдүүдийн нүдэнд ямар их баяр бахдал дүүрч, итгэлийн оч гялалзаж байгааг та энд ирээд анзаарч чадна. Зѳвхѳн үүний тѳлѳѳ “Лантуун дохио” н залуусын ѳмнѳ ѳвдѳг сѳгдѳн талархмаар санагдаж байв.

“Ахиад ийм байгууламжууд байгуулах санаа бий юу?” гэсэн асуултад Ч.Ганжавхлан: “Ийм байгууламжуудыг дандаа хандиваар байгуулаад байх хэцүү шүү дээ. Хэрвээ Олон Улсын байгууллагууд дэмжиж санхүүжилтийг гаргавал байгуулж болно. Үндсэндээ бид Хүүхдийн тѳлѳѳ юуг яаж хийх ёстойг үлгэрлэн байгуулж үзлээ. Одоо барилга байгууламж гэхээсээ үйл ажиллагаа руу чиглэж, зѳвлѳлгѳѳ ѳгѳх ,санал гаргах, шаардах ажлуудыг хийж эхэлнэ. Ийм үүрэг хүлээсэн Яамдууд байгаа болохоор бид хамтарч ажиллаж болно. Хэрвээ орон нутгууд ѳѳрсдѳѳ ийм байгууламж байгуулж эхэлбэл бид зааж сурган, зѳвлѳн тусалж чадна. Бид санаачлагыг гаргаж нотоллоо, одоо Тѳр үүргээ биелүүлэх ёстой” хэмээн хариулсан юм.

Ийм байгууламжуудын урсгал зардлыг шийдэж байгаа гадаадад байгаа монголчууд болон “Ид шидтэй ах эгч” нартаа маш их баярлалаа. “Ид шидийн орон -1” байгууламжийн урсгал зардлыг дангаараа шийдэж байгаа “Лантуун дохио US” ийн М.Дэлгэрцогт болон түүний залууст баяр хүргэе, та нар үнэхээр мундаг байнаа. Энэ аялалын эцэст “Энэ хүүхдүүдийг ѳѳрийн гэсэн автобустай болгох сон!” гэдэг мѳрѳѳдѳл минь сэргэв. Намайг дэмждэг найз нѳхѳд болон адил сэтгэлтэй хүмүүс хамтарвал “Ид шидийн орон”-д хүүхдийн автобус бэлэглэх давалгаанд нэгдээрэй. 50 сая орчим тѳгрѳгѳнд боломжийн автобус авч болох бололтой. Хүүхэд насны мѳрѳѳдлийн автобусууд хүүхдүүдийг ид шидэнд хүргэж яагаад болохгүй гэж хэмээн би ч бас мѳрѳѳдѳн сууна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020 оны 1 сарын 5

Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
Ч.Ганжавхлан болон түүний нѳхдийн үүсгэн байгуулсан “Лантуун дохио” ТББ ын Монголын ѳнѳѳгийн нийгэмд хүмүүнлэгийн талаасаа бүтээсэн хамгийн бодит бүтээн байгуулалт бол “Ид шидийн орон” 1, 2 мѳн. Саарал нийгмийн итгэл алдарсан сүүдэр дор улстѳр болон шашнаас ангид, залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн гэрэл гэгээ түгээн байж бүтээсэн гэдгээрээ үнэ цэнэтэй байгууламжууд. Шинэ оны хоёр дахь ѳдѳр Ч.Ганжавхлан бид гурав энэ байгууламжуудыг зорин очиж танилцав. Сошиал орон зайд авч байсан мэдээлэл дээрээ үндэслэн бодож байсан тѳсѳѳлѳл минь бодит байдал дээр огт ѳѳр байсан юм. 1.     ИД ШИДИЙН АНХНЫ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.