11 сарын 21, Пүрэв
°C
USD 2,705.07
USD 2,705.07
EUR 2,992.75
JPY 24.95
GBP 3,491.97
RUB 42.21
CNY 384.65
KRW 2.31

“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай

Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм.

1. Америкт ирж суурьшсан монголчууд ямар саад бэрхшээлүүдийг давж ѳнѳѳдрийг хүрэхдээ хэрхэн ѳѳрчлѳгдѳж, яаж хѳгжѳѳ вэ? гэдгийг бодит үнэнээр нь үзэгчдэд хүргэж ойлгуулах

2. Хууль дурмийг сахиж, бусдыг хүндлэн харьцаж, хийж буй ажилдаа сэтгэлээ шингээн чанарыг эрхэмлэн ажиллаж сурсан энэ монголчуудаас суралцах, эв хичээгээд хамтран ажиллах боломж байна гэдгийг мэдрүүлэх

3. Бусдаас хамааралгүйгээр ѳѳрийн амьдралаа ѳѳрѳѳ л босгохын тулд ѳѳрийгѳѳ шинээр нээж, үргэлж хичээн суралцаж байгаа тэдний ярианаас маш олон “боломж” уудыг та олж харах болно

Бараг 60 шахам хүмүүстэй уулзан чин сэтгэлээсээ ярилцаж байхад дараах 3 зүйл нийтлэг анзаарагдав.

1. Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс ихэнх хүний Монголд суралцаж тѳгссѳн сургууль болон эзэмшсэн мэргэжил хэрэг болсонгүй

2. Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс Монголд эрхэлж байсан албан тушаал хийгээд, гүйцэтгэж байсан ажил хэрэг болсонгүй

3. Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс Монголдоо мѳнгѳтэй баян байсан уу? мѳнгѳгүй ядуу байсан уу? гэдэг нь хамааралгүй байсан

Яг ийм мѳчид хүн болгон ѳѳрийнхѳѳ тухай “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Би яаж амьдрах вэ?” хэмээн эргэцүүлж, ѳѳрийн чадвар боломжоо олж нээн амьдралаа огт тѳсѳѳлж байгаагүй “шинэ”-ээр эхлүүлсэн байдаг. Монголчуудын цусанд нь байдаг “дасан зохицох” чадвар, “бусдаас дутуу явахгүй” гэсэн бардамнал, “бусдаас илүү байх” гэсэн хичээл зүтгэл тэднийг амжилтад хүргэж байна. Ийм богинохон хугацаанд ийм амжилтад хүрч, энэ гүрэнд ѳѳрсдийн орон зайгаа эзэлж байгаа монголчуудаараа бид бахархаж байлаа. Нас насны, олон янзын мэргэжил, ажилтай монголчуудын ярианаас “Америкт цагаачилсан монголчуудын түүх” бүтээгдэж байв. Энэ тѳслийн бас нэгэн ѳгѳѳж энэ байгаа. Хүн бүрийн хүүрнэсэн түүх, ухаарлыг анхаарч сонсох аваас та олон сайхан боломжийн талаар эргэцуулэх болно. Яг ѳнѳѳ үед монголчууд бид:

1. “Жалга”- ын сэтгэлгээнээсээ ангижирч, “дэлхий”-н хѳгжил дэвшилийг харж тэдэнтэй нэгдэх хэрэгтэй болж байна. Хавтгай болж буй энэ дэлхийд маш их боломжууд байна

2. Улс тѳрѳѳс эсвэл хэн нэгнээс хамааралтай амьдралаа ѳѳрчилж, ѳѳрѳѳ л ѳѳрийн амьдралаа бүтээж, бүтээсэн амьдралаа ѳѳрѳѳ л авч явж сурах хэрэгтэй болж байна

3. Ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж, ѳчүүхэн эрх ашгийнхаа боол нь болж биш, нэгдэн нягтарч бие биенээ дэмжиж байж л монголчууд бид хѳгжинѳ, ѳѳр сонголт үгүй

Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд дэлхийн хүн болцгоож, тэдний үр хүүхдүүд дэлхийн хэмжээнд амжилт гаргаж эхэлж байна. Тэднийг муулж шоолж бас гадуурхаж бус, тэднээс суралцан тэдэнтэй хамтран ажиллаж байж Монгол Улс хѳгжинѳ гэдэгт миний бие улам ихээр итгэх боллоо. Маш сайн соёл, сэтгэлгээ, үйлчилгээг тэд л түгээж чадна. Тэд маш сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа. Мѳнгѳний үнэ цэнэ, амьдралын утга учир, цаашдын зорилгоо тэд огт ѳѳрѳѳр харж байна. Энэ нэвтрүүлгүүдийг үзэхдээ, гадаадад байгаа монголчууд ямар их золиос тѳлж байж дараагийн үедээ шинэ боломжуудыг нээж ѳгсѳнийг, ямар их хѳлс, нулимсан дунд ѳѳрсдийн амьдралаа босгож чадсаныг, эх орондоо “ѳртэй” зовинолоор Монгол руугаа ямар их “хѳрѳнгѳ оруулалт” хийж байгааг бодитоор ойлгох болно. Бид тэднийг “мундаг” гэж магталгүйгээр, сэтгэлийн дотоод ертѳнц рүү нь ѳнгийх гэж хичээсэн.

“Монголчууд Америкт” ТВ нэвтрүүлэг ирэх 10 сараас 2020 оны 10 сар хүртэл МҮОНТВ- ээр цуврал болон гарч эхэлнэ. Бид ѳнѳѳг хүртэл албан ёсны спонсоргүйгээр ѳѳрсдѳѳ хичээж ажиллаа. Нэвтрүүлэгт оролцож буй хүмүүстээ “Та, биднийг санхүүгийн хувьд боломжоороо дэмжиж туслаач. Нэвтрүүлэг ТВ ээр гарсаны дараа энэ дугаар танд үлдэх болно. Магадгүй энэ түүх таны үр хүүхдэд дурсамж болон үлдэх байх” хэмээн учирлаж, тэдний дэмжлэгээр нилээд хэсгийг нь, үлдсэн зардлаа ѳѳрсдѳѳ босгож бүтээлээ. Зураг авалтаа хийх гэж Америкийн хотуудаар аялахдаа хамгийн бага зардлаар аялж, бас халуун дулаан, сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн дэмжлэгээр бүтээлээ. Энэ тѳсѳлд залуусыг сурган бэлтгэж хамтдаа 2020 оноос “Монголчууд Солонгост”, “Монголчууд Европт”, “Монголчууд Австралид”, “Монголчууд Японд”, “Монголчууд Хятадад”, “Монголчууд Орост” гэх мэтээр ѳргѳжүүлэн бүтээхээр бодож байна. Бидэнтэй баг болон нэгдэж, бас бидний тѳслийг санхүүжүүлэн дэмжих хүсэл боломжтой хүн бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Энэ ТВ тѳсѳл монголчуудын сэтгэл зүрхэнд бага боловч итгэл найдварын оч болон тусч байвал зорилго минь биелэнэ гэсэн үг. Бид хамтдаа ихийг бүтээж чаднаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2019-08-27 Вашингтон ДС хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
11/20/2019
Багаасаа морь унаж уралддагийнх ч юм уу, саахалт айлын хүүхдүүдтэй харьцуулагдан магтуулж зэмлүүлсэнийх ч юм уу, сургуульд ороод үргэлж л сурлагаар ѳрсѳлдѳж сурсаных ч юм уу монголчууд бид их л хѳѳрүү, сагсуу тѳрхтэй болжээ. Ѳѳрийн амьдралаа ѳѳрийн боломжоороо аваад аятайхан амьдрахын оронд хэн нэгэнтэй байнга ѳрсѳлдѳн уралдаж, бас харьцуулан жишиж хэмжсээр байгаад ѳѳрсдѳѳ ч ядарч, ѳрѳѳлийг залхаан туйлдуулж байгаагаа анзаардаг болов уу? Ямар нэгэн юм болохоор л амьсгаа нь дээрдэн хѳѳрч, агсам морь шиг амаа олохгүй, зүгээ мэдэхгүй хадуурч орхино. (дэлгэрэнгүй…)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
Манай нийгэм – соёлын хүрээнд “мюзикл” гэх гадны үг сүүл үест эх хэлэнд маань нэлээд түрэмгий аястай зайдлан, хэл ам удах болов. Өдгөөгөөс хориод жилийн өмнө гэхэд л манай хөгжмийн театрын зар, урлагийн мэргэжлийн сургуульд энэ үг огт хэлэгдэж, заагддаггүй байлаа. Нийгмийн оюун санаан дахь “америк төвч үзэл”, мэдээлэл – технологийн хүртээлийн үрээр иргэд маань энэхүү дуу хуурын бүжигт жүжгийн талаар тодорхой ойлголттой болжээ. Гэсэн хэдүй ч “мюзикл” хэмээх энэхүү төрөл зүйлийн тухайд учиртайдуу өчих шаардлагатай мэт санагдана. (дэлгэрэнгүй…)
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.