10 сарын 22, Пүрэв
°C
USD 2,852.85
USD 2,852.85
EUR 3,385.48
JPY 27.16
GBP 3,722.40
RUB 37.10
CNY 428.80
KRW 2.52

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”

Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно.

Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр:
1. Маш их цаг хэмнэнэ
2. Тѳрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой бухимдал багасна
3. Тѳрийн үйлчилгээний нэг хүнээс хамааралтай байдлыг ѳѳрчилнѳ
4. Тѳрийн үйлчилгээний сэтгэл ханамж бий болно.

Ухаалаг утасны хэрэглээгээрээ дэлхийд бараг тэргүүлж буй монголчууд бидний хувьд энэ бол том дэвшил байлаа. Цахим үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлж буй Эстоныхон “Танай монголчууд цѳѳхѳн байгаагийн давуу тал нь энэ цахим үйлчилгээнд эерэгээр нѳлѳѳлѳх байх” хэмээн дүгнэж байгаа гэсэн. Энэхүү апплекейшнаар Тѳрийн олон үйлчилгээг авч байгаа хэдий ч, ямар нэгэн бичиг баримтын тань хугацаа дууссаныг танд мэдэгдэж, хугацаагаа сунгуулах талаар санал болгох хүртэл эргэх холбоо үргэлжлэнэ. Дѳнгѳж эхэлж буй энэ цахим үйлчилгээгээр ѳнѳѳдрийн байдлаар 21 000 орчим хүн үйлчлүүлээд байгаа аж. Эхлэл сайн байгаа болохоор цаашид энэ үйлчилгээ улам боловсронгуй болж хэрэглэхэд илүү хялбар болно гэдэгт итгэж байна.

Харин ѳнѳѳдѳр “МИШЭЭЛ ЭКСПО” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй “ICT EXPO 20” нэртэй үзэсгэлэн, цахим шилжилт болон үйлчилгээний технологийн Тѳр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжийг илүү олгож байна. Энэ үзэсгэлэнд ямар олон залуус ирж байгааг харах сайхан байлаа. Ѳдѳр тутмын гутранги, хардсан сэтгэлгээнээсээ түр ч болов ангижраад энэ үзэсгэлэнг үзэх юм бол монгол залуусын сэтгэлгээний ур чадвар, хүсэл мѳрѳѳдлийн гэгээн орон зайг мэдрэх болно. УИХ ын байнгын хорооны дарга Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХЗХ-ны дарга Б.Болор-Эрдэнэ нар үзэсгэлэнгийн нээлтэд орж санаа бодлоо ярьцгаасан. “Магадгүй 7 жил 2 сарын дараа гэхэд Монгол Улс тэр чигээрээ цахим үйлчилгээнд бүрэн шилжинэ” хэмээн ѳѳдрѳгѳѳр тѳсѳѳлж байгаагаа Л.Оюун- Эрдэнэ илэрхийлсэн. “Надтай уулзах гэж танил найз нѳхѳд ах дүү хамаатан саднуудаар минь бүү хэлүүлээд байгаарай. Энэ сэтгэлгээ тань хоцрогдсон. Надтай холбогдоод цаг авч ажил хэргийн асуудлаар ярилцан хамтран ажиллах боломж нээлттэй байгаа шүү” хэмээн Б.Болор-Эрдэнэ учирласан. “5 жилийн ѳмнѳ цахим үйлчилгээ болон инновацийн талаар ярихад хэн ч ойлгож дэмждэггүй байсан бол цахим үйлчилгээ ѳнѳѳдѳр бодит ажил болж байгаад баяртай байна” хэмээн УИХ ын гишүүн Н.Учрал талархал илэрхийлсэн.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад сургууль тѳгссѳн залуусыг Тѳрийн албанд шийдвэр гаргахад оролцох түвшинд сонгон авч ажиллуулж байгаад нь би лав түүнд талархаж байгаа.

1. ЗГХЭГ-ын дэд даргаар Харвардын Хуулийн Их Сургуулийн тѳгсѳгч Б.Солонго
2. ГУУХҮЯ-ны дэд сайдаар Харвардын Бизнесийн Их Сургуулийн тѳгсѳгч, “Bank of America” ийн Нью-Йорк, Австралийн салбарт ажиллаж байсан О.Батнайрамдал
3. ХХЗХ-ны даргаар Оксфордын Их Сургуулийн тѳгсѳгч Б.Болор-Эрдэнэ
4. Үндэсний Геологийн албаны дэд даргаар Харвардын Байгалын Ухааны сургуульд докторын зэрэг хамгаалсан Б.Уянга

Миний сайн мэдэх эдгээр залуусаас гадна Харвардын Бизнесийн Сургуулийн тѳгсѳгч Г.Амартүвшин, Иелийн Их Сургуулийн тѳгсѳгч Х.Булгантуяа нар УИХ ын гишүүнээр ажиллаж байна. Ѳѳр зѳндѳѳ олон залуус УИХ болон орон нутгийн удирдлагын түвшинд орж ирж байгаа. “Гадаадын мундаг сургууль тѳгсч ирээд тэнгэрийн юм яриад Монголын хѳрсѳн дээр буудаггүй юм”, “Угаасаа ажлын туршлага байхгүй болохоор тэд ажлаа хийж чадахгүй” хэмээн дүгнэдэг хандлага ѳѳрчлѳгдѳж байгаад баяртай байна. “Монголын ѳнѳѳгийн нѳхцѳл байдал ийм учраас…” хэмээн тайлбарлаж модон, нүхэн жорлонтойгоо 100 орчим жилийг элээлээ, одоо болно. Бид ДЭЛХИЙН ХѲГЖИЛ гэж тайлбарлаж түүнтэй энэ зэрэгцэн ажиллах цаг нэгэнт болжээ. Сайн мэдлэгтэй залуус бүтээх сэтгэлтэй байхад туршлага хуримтлуулна. Тэр хэрээрээ тэд зѳв шийдэл, гарцыг олж чадна хэмээн тэдэнд итгэж байна. ХХЗХ-ны дарга Б.Болор- Эрдэнэ “E MONGOLIA” тѳслѳѳ итгэлтэйгээр танилцуулж, санаа бодлоо энгийн чѳлѳѳтэй байдлаар илэрхийлж байгааг харж суухдаа ингэж бодсон. МОНГОЛЫН УЛС ТѲРД ШИНЭ ҮЕИЙНХЭН ОРЖ ИРЖ БАЙНА. Тавтай морил залуус аа. Ta нарын мэдлэг чадвар, бүтээгч сэтгэлгээ, хуримтлуулсан туршлага тань Монголын хѳгжлийг дэлхийтэй холбох болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-10-10 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.