09 сарын 25, Мягмар
°C
USD 2,523.10
USD 2,523.10
EUR 2,962.37
JPY 22.41
GBP 3,304.63
RUB 38.13
CNY 367.95
KRW 2.25

 НОМ УНШИХ “УРЛАГ” \  Лос- Анжелэс хотын “Монгол номын сан”-гийн 10 жилийн ойн баярын тэмдэглэл \  

 Хүмүүс амьдралынхаа ээдрээтэй олон асуултын хариуг номноос уншиж ухаардаг. Бусад хүмүүсийн амьдрал хийгээд хүний амьдралд байж болох олон учрал тохиолуудын талаар ч номноос олж уншина. Их зүйл олж мэдэхийг хүссэн хүнд ном илүү тус болдог. Ном их уншдаг хүний бодол эргэцүүлэл нь тэнцэрч үг хэл, яриа нь хүртэл тэгширдэг. Ном амьдралын баяр, гунигийн их далай.

АНУ ын Лос- Анжелэс хотноо ажиллаж амьдардаг миний дотны найз нар болох Г. Алтанхуяг, Б.Ган- Энхбаяр нар маань гэртээ “Монгол номын сан” байгуулаад 10 жилийг үджээ. Анх “Монголчуудын Холбоотой”- гоо хамтраад эхэлж байсан бол ѳдгѳѳ 1000 гаруй номтой болж ѳргѳжсѳн байна. Алив санааг эхлэх тийм ч хэцүү биш, харин гүйцэлдүүлж урт удаан хугацаанд ажил хэрэг болгоно гэдэг тийм ч амар биш ээ. Номын сан байгуулсан цагаасаа л богино ѳгүүллэгүүдийг уран сайхнаар унших “Утгын чимэг” уралдааныг зохион байгуулж эхэлсэн нь “ном унших урлаг”- ийг хүмүүст мэдрүүлэх сайн боломж болжээ.

Энэ оны 5 сарын 5 ны ѳдѳр Лос- Анжелэс хотын “Монгол номын сан”- гийн 10 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан “Утгын чимэг” уран уншлагын наадамд оролцохоор, Вашингтон ДС хотын “Монгол Сургууль”-ийн захирал Түмэндэмбэрэл надад санал болгосноор, энэ уралдаанд оролцох 4 багшийн хамт бид Лос -Анжелэс хотыг машинаар зорьцгоов. Ажил тѳрѳл, зардал мѳнгѳнѳѳс үнэтэй “нѳхѳрлѳл” намайг тийш явах шалтаг нь болдог юм. 10 жилийн ойн баярын арга хэмжээ сайхан болсон.

“УТГЫН ЧИМЭГ” уран уншлагын уралдааны мэдээлэл

Вашингтон ДС, Чикаго, Сан Франциско, Лос Анжелэс хотуудаас 13 уран уншигчид оролцсон энэ наадмыг Г.Алтанхуяг \Лос анжелэс\, Г.Батцэнгэл \Чикаго\, Г.Галбадрах \Вашингтон ДС\ нар шүүж дүгнэлээ.

Энэ уралдааны эхний даваанд

1.   Цэрэннадмид \ Вашингтон ДС \ “Интернэтийн амраг”

2.   М.Билэгтбаяр \Лос Анжелэс\  “Жамухын ѳчил”

3.   Д.Батсүх \Лос Анжелэс\ “Том сургамж”, “Хамгийн эрхэм хүн”

4.   Б.Уянга \Вашингтон ДС\  Т.Бум Эрдэнэ “Бурхан минь та надад юу ѳгчихѳѳ вэ”

5.   Д.Нурмаа \Вашингтон ДС\ Хатанбаатар “Эжийгээ хайрлаж яваарай”

6.   Ш.Азжаргал \Лос Анжелэс\  “Хямдхан мах”

7.   Д.Ганчимэг  \Сан Франциско\ Ц.Доржготов “Хѳгжѳѳнтэй хѳгшид”

8.   Болорцэцэг \Сан Франциско\  Хатанбаатар “Эжийгээ хайрлаж яваарай”

9.   Ням Очир  \Чикаго\ Амарсайханы “Шалгалт”

10.                 Б.Энхжаргал \Лос Анжелэс\ Ж.Лхагва “Мехиричийн шѳнѳ”

11.                 Мѳнхзаяа \Сан Франциско\ “Болзоо”

12.                 С.Пүрэвдулам \Вашингтон ДС\  Б.Лхагвасүрэн “Үхтэл үр харам”

13.                 Т.Оюун \Сан Франциско\ “Галын бурхан”

Эхний даваанд оролцсон 13 уншигчаас шалгарсан 8 уншигч хоёр дахь даваанд дахин нэг бүтээл уншин ѳрсѳлдѳв.

1.   Д.Ганчимэг  \Сан- Франциско\ “Үргэлж дэргэд эх орон”

2.   Ням Очир \Чикаго\  Э.Болорцэцэг  “Сүүлчийн бороо”

3.   Ш.Азжаргал  \Лос- Анжелэс\ Т.Бум Эрдэнэ  “Бурхан минь чи надад юу ѳгчихѳѳ вэ?”

4.   Т.Оюунаа \Сан –Франциско\ У.Болор Эрдэнэ  “Үл таних эхийн ѳчил”

5.   Мѳнхзаяа \Сан -Франциско\ Хатанбаатар “Эжийгээ хайрлаж яваарай”

6.   Б.Энхжаргал \Сан- Франциско\ “Америкт хѳглѳсѳн явдал”

7.   М.Билэгтбаяр  \Лос- Анжелэс\  “Монгол тѳрийн гал голомт”

8.   Болорцэцэг \Сан –Франциско\  Батзориг “Зуун грамм”

 Үзэгчид нь сэм сэмхнээр санаа алдаж, хааяадаа чийгтсэн аньсгаа арчиж, заримдаа хѳгжилдѳн инээлдэж Монголын зохиолчдын аялгуу тансаг хэллэг, уянга тѳгс дүрслэл, ухаарал хайрын их шад бадгуудаар амьсгалсан “Утгын чимэг” наадмын дүн гарахад:

1.   Т.Оюунаа \Сан- Франциско\ тэргүүн байр

2.   Ш.Азжаргал \Лос –Анжелэс\ дэд байр

3.   Б.Энхжаргал \Сан –Франциско\ гутгаар байр

 тус тус эзлэн шагнагдлаа.  Энэхүү наадамд оролцсон уран уншигчдын ур чадвар үнэхээр гайхалтай сайн байсан нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү “Утгын чимэг” наадам, Америк дахь монголчуудын дунд 2 жил тутам зохион байгуулагдах болсон “Уран угсийн наадам” ын сайн нѳлѳѳ мѳн. Сүүлийн жилүүдэд залуус энэ арга хэмжээнд амжилттай оролцох болсон нь энэхүү наадмуудын зорилгын биелэл болж байна. Энэ наадмын нээлт дээр яруу найрагч Ц.Хулангийн “Ганцхан эжийдээ унших шүлэг”- ийг сурагч Хонгор уншсан нь үүний нотолгоо.

Аливаа арга хэмжээ олон хүний чин сэтгэлийн тус дэм дээр л сайхан болдог аж. Хѳтлѳгч Болор- Эрдэнэ, морин хуурч Баттогтох, амьд хѳгжмийн “Даян” хамтлаг болон бүжигчин Батцэнгэл, Занабазар, нугараач Азжаргал, залуу дуучин Анун, зураач Цэдэвдорж нар энэ арга хэмжээг хѳгжүүн, цэнгүүн сайхан болголоо.

Монголчууд биднээс харийн орон, хүний нутагт цаг хугацаа болон мѳнгѳний золиос болон ажиллаж амьдарч байгаа нь олонхи. Гэхдээ хүн болгоны сэтгэлийн чанадад ЭХ ОРОН нь оршиж буй. Тийм болохоороо монгол хэл, монгол урлаг, монгол зан заншил, монгол түүх соёлынхоо тѳлѳѳ ѳѳр ѳѳрсдийн хийж бүтээж чадах болгоноо хийхийг хичээдэг. Магадгүй Монгол орон минь ѳдийг хуртэл тусгаар оршиж ирсний тѳлѳѳх талархал, цаашид ч тусгаар тогтнон оршихуйн хүсэл үүн рүү хѳтѳлдѳг байх. Аялгуу тѳгс монгол хэл, утга тѳгѳлдѳр бүтээлгүйгээр бид хэрхэн тусгаар оршин тогтнож чадах билээ. Энэ сайхан үйлсэд сэтгэлээ чилээн, үйлсээ зориулж яваа эрхэм анд Г.Алтанхуяг, Б.Ган- Энхбаяр нартаа баяр хүргэж талархал дэвшүүлж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com                                                   2018-07-02

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/21/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)
"Боловсролтой хүн" гэж хэн бэ?
09/07/2018
Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм. 1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог 2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ? Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай,
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.