09 сарын 21, Даваа
°C
USD 2,854.35
USD 2,854.35
EUR 3,381.98
JPY 27.29
GBP 3,701.66
RUB 38.03
CNY 422.24
KRW 2.46

САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ

Багаасаа морь унаж уралддагийнх ч юм уу, саахалт айлын хүүхдүүдтэй харьцуулагдан магтуулж зэмлүүлсэнийх ч юм уу, сургуульд ороод үргэлж л сурлагаар ѳрсѳлдѳж сурсаных ч юм уу монголчууд бид их л хѳѳрүү, сагсуу тѳрхтэй болжээ. Ѳѳрийн амьдралаа ѳѳрийн боломжоороо аваад аятайхан амьдрахын оронд хэн нэгэнтэй байнга ѳрсѳлдѳн уралдаж, бас харьцуулан жишиж хэмжсээр байгаад ѳѳрсдѳѳ ч ядарч, ѳрѳѳлийг залхаан туйлдуулж байгаагаа анзаардаг болов уу? Ямар нэгэн юм болохоор л амьсгаа нь дээрдэн хѳѳрч, агсам морь шиг амаа олохгүй, зүгээ мэдэхгүй хадуурч орхино.

Жирийн нэгэн ажлаа сайн хийвэл "гавьяа байгууллаа" хэмээн хашгиралдаж шагнал ѳгѳхийг тѳрѳѳс шаардана. Хэн нэгэн үүрэгт ажлаа сайн хийх нь хэвийн л үзэгдэл, дэвэргээд байх хэрэггүй. Хэн нэгэн уралдаанд түрүүлбэл дэлхийг донсолголоо гэнэ, амжилт гаргаж шагнагдвал дэлхий даяараа шуугиж байна гэнэ, хамтаараа сайн үйлс бүтээвэл дэлхий дахиныг алмайруулж байна гэнэ. Бид л онгироо сагсуудаа тэгж бодоод байгаа болохоос дэлхий даяараа биднийг тэгтлээ анзаарахгүй байгаа. Олон улсын түвшинд амжилт гаргавал "Нобелийн шагнал", "Гиннесийн амжилт", "Оскарын шагнал"-ын хэмжээнд хѳѳргѳн хашгиралдана. Гадныхан бидний амжилтанд тухайн мѳчид бахархаад ѳнгѳрѳхѳѳс бус биднийг амаа олохгүй магтаад, хараагаа салгахгүй алмайраад, мартаж чадахгүй шуугилдаад байна ч гэж юу байхав.

Бид дор бүрнээ ажлаа сайн хийх үүрэгтэй, амьдралаа бусдаас хамааралгүй аятайхан аваад явах үүрэгтэй, ѳѳрийн биеэ бусдад тѳвѳг удалгүй сайхнаар хѳгжүүлэх үүрэгтэй. Шагнал авахын тулд ажилладаггүй, бусдаас ялгарахын тулд амьдардаггүй, бусдад гайхуулах гэж хѳгждѳггүй байхад болно ш дээ. Нийтээрээ эсвэл хэсэг бүлгээрээ хѳѳрѳн сагсуурдаг араншингаа жаахан дараад бусадтай адил хѳгжих гэж хичээвэл зүгээр сэн. Яг үнэндээ хүний амьдралын үнэ цэнэ нь дуртай ажлаа хийж түүнээсээ сэтгэлийн таашаал авч, олж буй орлого нь амьдралын хэрэгцээгээ хангаж байхад оршдог юм даа. Хэн ч хэн нэгэнтэй эсвэл бусадтай ѳрсѳлдѳх албагүй бас шаардлагагүй шүү дээ. Сагсуурахаа болиод ажлаа сайн хийцгээе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Вашингтон ДС хот 2019-11-13

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)
ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/
ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/
07/17/2020
 Нэгэн жишээ: Америкт байгаа танилын минь аав ээж хоёр нь хүү дээрээ очоод гацжээ. Сиэтлд буусан тусгай үүргийн онгоцонд 75 настай аав нь багтаж, 73 настай ээж нь багтаагүй үлдсэн гэнэ. Ингээд л хаа хаанаа асуудал үүсч хүү нь ойрын үед ээжийгээ явуулах арга зам хайж байна. “Ѳѳ тэгээд хамаагүй ээ, арга нь олдвол мѳнгѳ тѳгрѳгийг нь ѳгѳѳд ч болов ээжийгээ явуулмаар байна. Тэндээ очоод аав минь санаа нь зовоод амар суухгүй бололтой” хэмээн учирлаж байна. Гадаадад ажиллаж амьдарч буй, суралцаж буй, гадаадад эмчлүүлэхээр очиж буй, гадаадад хувийн болон албаны шугамаар зорчиж буй, үр хүүхдүүд болон

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.