11 сарын 16, Баасан
°C
USD 2,569.63
USD 2,569.63
EUR 2,913.45
JPY 22.63
GBP 3,335.89
RUB 38.57
CNY 370.38
KRW 2.28

СУМЫН НААДАМ

Завханы Завханмандал суманд миний бага нас ѳнгѳрсѳн. Наадмын урд ѳдрүүдэд аав ээж минь худалдаж авч оёж ѳгсѳн цоохор даавуун ѳмд цамц, цагаан ултай гутлаар гоёсон хүүхэд насны наадам. Ѳглѳѳ эртээ тугалыг нь тавьсан эхлээр үнээнүүд. Хүнгий голыг гатлан элсэн манхан тал рүү билчээсэн эхлээр хонь хурганууд хүүхэд бидний л адил жаргаж асан наадмын ѳдрүүд. Голын зүлэг ногоон дэнж дээр салхины аясаар дэрвэх асар майхнууд бидний сэтгэлийг адил хѳвсѳлзүүлнэ. Хааяа тургилах адуунуудын чимээ, хѳлснийх нь дотно үнэр тэр гэхийн аргагүй сэтгэлд үнэртэнэ. Салхины аясаар дэрвэх майхны хаяагаар хамар сэтлэм үнэртэх дув дугуй хуушуурны үнэр сэтгэл дэх хѳг аясыг эгшиглүүлнэ. Зѳвхѳн үнэрт нь цадмаар "нэг тѳгрѳг"-ний үнэртэй хуушуурнууд энэ л наадмын сэтгэл ханамжийн нэг нь. Цагаан хоолойгоор хэн нэгнийг зарлан дуудах аялгуунаас илүүтэй амтат тэр л хуушуурнууд бидний амьдралын нэгэн таашаал.

Сумын стадионыг тойрон гийнгоолох дуунд миний үеийн хѳвгүүд унасан мориныхоо сэрвээн дээр хэвтэж омог бардмаар ташуурынхаа сураар даялахад бяцхан атаархал тѳрѳх хэдий ч, морины нуруун дээр тогтох хувьгүйгээ ѳѳртѳѳ хүлээн зѳвшѳѳрнѳ, атаархал салхинд хийсч замхарна. Ангийн болон үеийн охидууд тааралдах дор бяцхан цээжиндээ "Эр бор харцага" болон харагдаж, жигүүрхэндээ хүчтэй хэмээн омогших гэж ядна. Хааяадаа жуумалзах тэдний харцан дор сэтгэлдээ элин халин дэвнэ, тэд анзаарсан эсэхийг үл мэдэх авч, ѳѳрѳѳ ѳѳртѳѳ л хѳѳрцѳглѳнѳ. Сумын хэдэн харцуул дээл зодгоо уралцан барилдаж, даван дэвэх бүрт гагц ѳѳртѳѳ л хѳѳрцѳглѳн дэвнэ, хэдэн жилийн дараа ч юм бэ, цэрэгт явж "эр бор харцага" болохоо мѳрѳѳднѳ. Сэмхэн мѳрѳѳдѳх тэр л охиноо гэргийгээ болгон санааширна.Бас хааяадаа хэн нэгнээс харамлаж, бас хардан гуниглана.

"Морьд эргэлээ" гэх дуунаар тэвдэн сандарч, аль тааралдсан машиныхаа тэвшин дээр гарч цээж дүүргэх салхийг ум хумгүй залгилна. Ѳндѳр дэнж дээр буугаад алсын алсад тоосрох морьдын зүсийг чимээлэн чагнана. Гийнгоолон барианд орох морьдын тоосон дунд самсаа шархирна, Хѳлсийг нь хусах хусмын аясаар хийсэх хѳлсний дусал дунд ѳѳрѳѳ л нулимсаа залгилна. Хоолой зангирна. Буцаад л машины тэвшнээс буухад хов хоосон цэнгэлдэхээс "Эр бор харцага" эгшиглэхэд дотор уужран тайвшрах аж. Үзүүр түрүүний бѳхчүүдийн хаялсан боорцог дунд наадам ѳндѳрлѳнѳ. Морьдын тоос замхрах тѳдийд сэтгэлд гуниг хурж "Дараа жилийн наадам даанч хол байна даа" гэж гуниглах. Орой нь лагерын гэрүүдийн дунд орны цагаан даавуу дэлгэж татсан хэц дээр кино гарахад ах эгч нарын сэмхэн шивнэлдэх чимээ, хос хосоороо
сэмхэн алга болох мѳчүүдийн учрыг олох гэж гайхна.

Миний бага насны наадам, миний цоохор даавуун гоёл цагаан ултай хав хар гутал сэтгэлд тодхон үлджээ. Зѳндѳѳ олон наадмыг үзсэн хэдий ч, тэр л балчир насны наадам адуу тургилах чимээ сэтгэлд үлдэн хоногшжээ. Хав халуухан, дув дугуй хуушуур, "улаан ус" хэмээх ундааг яг одоо л идэж залгилахсан, зүгээр л цоохор даавуун гоёлоороо "хормой дэрвүүлэн гүйх сэн" гэж ямар ихээр хүснэ вэ? Ѳндѳр довцог дээр ѳвгѳдүүд мориныхоо цулбуурыг ѳвдгѳндѳѳ ороогоод, тэртээх морьдын тоосыг дурандан байж бидэнд түүх ѳгүүлэхийг сонсохсон гэж ямар ихээр хүснэ вэ? Миний мѳрѳѳдѳж асан тэр охин газар сѳхрѳн сууж хааяадаа над руу хяламхийн харж мишээхийг дахин харах сан гэж би ямар ихээр хүснэ вэ?
Тарсан наадмын тоосон дунд алдсан хайраа хайн гуниглах тэр л гэгэлгэн мѳчүүдийг дахиад л мэдэрч, санаа алдах сан даа. Ай миний гэгэлхэн хүүхэд насны сумын наадам минь дээ гэж.

Г.Галбадрах

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БАЯЖИХ” ШУНАЛ
“БАЯЖИХ” ШУНАЛ
11/11/2018
Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг.  “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
10/21/2018
Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв
“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.