11 сарын 18, Ням
°C
USD 2,574.65
USD 2,574.65
EUR 2,940.25
JPY 22.82
GBP 3,305.72
RUB 39.02
CNY 371.09
KRW 2.30

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

…Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн бүх л зүйлс ѳнгѳѳ алдан гандаж, зүрхэнд минь харууслын хар шуурга тэртээд чоно улих шиг исгэрэн гаслана. Тѳдийгѳѳс ѳдий хүртэл сайн муутай нь хамтад туулж ирсэн амьдрал минь утгаа алдаж, эргэн тойронд минь байгаа бүх хүмүүс намайг үзэн ядацгаах шиг санагдаж, нэгэн цагт айж асан үхэлтэй хамтад хаашаа ч хамаагүй дүрвэж одмоор. Болдог бол цаг хугацааг буцааж саяын болж ѳнгѳрсѳн муу муухай бүхнийг баллуурдан арилгах хүсэл гэвч, болдоггүйн гасланд сэтгэл минь тарчилсандаа орь дуу тавьж, нүднээс минь бус зүрхнээс минь хар хүрэн цус дусалж, ѳвдсѳндѳѳ ёолно. Цаг хугацааны урсгал зогссон мэт санагдаж, сэтгэл зүрх минь юуг хайн бэдэрч тэнүүчилж буйг шаналалдаа ѳѳрѳѳ ч үл мэдэх.

Амьдралд тохиолдсон муу зүйлсээс шалтгаалж хүний сэтгэл дотор таагүй мэдрэмж тѳрдѳг. Хийсэн алдаанаасаа болж ичиж шаналах, хэн нэгэнтэй муудалцаад гомдож ширвээтэх, санаанд ороогүй тохиолдлуудаас болж айн балмагдах бүрдээ бид тааламжгүй мэдрэмжинд хүлэгдэнэ. Тэр мэдрэмж хэр удаан үргэлжлэх нь хүн бүрийн араншингийн хязгаараас шалтгаалах аж. Бид дотор сэтгэл дэх бараан мэдрэмжиндээ гадаад ертѳнц хийгээд бусад хүмүүс яг л ѳѳртэй минь адилхан байх юм шиг хурааж багтраадаг.

Гэвч яг үнэндээ бидний сэтгэл доторхи таагүй муу мэдрэмжинд гадаад ертѳнц хийгээд байгаль дэлхий, бусад хүмүүс огт хамааралгүйгээр ангид оршиж буйг бид анзаардаггүй. Алтан нар шаргал туяагаараа энэ дэлхийг гэрэлтүүлж, зүсэр бороо бохирдсон ертѳнцийг угаан цэвэрлэж, хуй салхи хамаг л хог хаягдлыг хийсгэн арилгаж, шувууд нов ногоон модны мѳчир дамжин жиргэн хѳгжилдѳж, араатан жигүүртэн бүхэн ѳѳрсдийн хувь заяандаа автан амьдарна. Хүмүүс гэрээсээ гарч ажил руугаа яаран алхаж, бие бие руугаа гараараа даллан мэндэлж, нѳхѳрсѳг дотно сэтгэлээ илчлэн дал мѳрѳн дээр нь алгадан инээх аж. Ѳѳр ѳѳрийн амьдралын хэмнэлдээ автан амьдрах тэдний хэний нь ч сэтгэл доторхи сайн муу мэдрэмжийг чи мэдэх боломжгүйтэй адил, тэд ч чиний сэтгэл доторхи тааламжгүй мэдрэмжийг анзаарахгүй.

Тэгэхээр яах хэрэгтэй гээч! Зүгээр л сэтгэл доторхи таагүй мэдрэмжээ сэтгэл дотроосоо хүчээр авч хаяад, нуруугаа цэхлэн эрхэмсэг бардмаар инээмсэглэ. Сэтгэл дотроо нар шиг гэрэлтүүл, бүх зүйлсийг ѳнгѳлѳг ѳѳдрѳгѳѳр хар, салхи шуургаа зогсоо. Урд тань угтах амьдрал “ѳѳдрѳг сайхан байх болно” гэдэг бодлоор ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч уучил, ѳѳрийгѳѳ аргадаж тайвшруул. Нэгэнт цаг хугацааг эргүүлж ѳнгѳрсѳн алдааг буцааж залруулж чадахгүй, тийм боломжгүйгээс хойш зүгээр л мартаж орхи. Алдаандаа хүлэгдэж, таагүй мэдрэмжиндээ автаж амьдрах юм бол урсан урссаар буй цаг хугацааны эргүүлэгт чи ѳѳрѳѳ живж, элэгдэж үгүй болно. Хэн ч чамайг аврахгүй, болохоор ѳѳрѳѳ л ѳѳрийгѳѳ аврах хэрэгтэй болдог. Чи гадаа гараад гайхамшигтай энэ ертѳнцийг, бас эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хар даа. Энэ бол хүн болж тѳрсний хүвьд чамд оногдсон бэлэг. Ийм гайхамшигуудын дэргэд жижигхэн зовлон юу юм бэ? Уртаар амьсгаа аваад сайхан инээмсэглэ. Чи ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна гээч! Амьд байх гэдэг сайхаан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2017-02-08

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БАЯЖИХ” ШУНАЛ
“БАЯЖИХ” ШУНАЛ
11/11/2018
Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг.  “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
10/21/2018
Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв
“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.