06 сарын 03, Лхагва
°C
USD 2,808.78
USD 2,808.78
EUR 3,127.16
JPY 26.06
GBP 3,515.19
RUB 40.73
CNY 394.77
KRW 2.29

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД

*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж байна.

Улстѳрийн бохир заваан тогтолцоонд хутгалдаагүй, зѳв санаа бодол хүсэл мѳрѳѳдѳлтэй залуус нам харгалзахгүйгээр нэгдэн, хамтарч ажиллаж байж л энэ нийгэм ѳѳрчлѳгдѳнѳ.

*Дунджаар 2000-3000 орчим хүн амтай сумуудад 200-300 орчим албан хаагчид ажилладаг. МАН, АН ын нэгж салбаруудад хуваагддаг тэд, ялсан намынхаа буянаар ээлжлэн дарга болон томилогдоно. Чадвартай чадваргүй нь, мэдлэгтэй мэдлэггүй нь, сэтгэлтэй сэтгэлгүй нь огт шалтгаалдаггүй улстѳрийн энэ томилгоо орон нутгийн хѳгжилд үнэхээр саад болж байна. Орон нутгийн хѳгжил гэхээсээ “ээлжит сонгуулиар хэрхэн ашиг хийх вэ?” гэх ѳрсѳлдѳѳн албан хаагчид, ах дүүс, анд нѳхдийн дунд ѳрнѳж байна. Тойргоос сонгогдсон “Хаан” орон нутгийн томилгоо, санхүүжилт, бүтээн байгуулалтыг шийдэж байна шүү дээ. Гэхдээ ѳѳрийн ашиг сонирхолдоо таацуулж шүү дээ.

Орон нутгийн хѳгжлийг бүсчилж, сумуудын тоог цѳѳлѳн нэгтгэж, иргэдийн сонголтыг улстѳрѳѳс ангижруулж байж бид хѳгжинѳ. Ѳѳрсдийн амьдрах орон нутгийн хѳгжлѳѳ тэд ѳѳрсдѳѳ ухамсартайгаар шийдэг л дээ.

*Монгол Улсын хѳгжлийн хэтийн тѳлѳв, нэгдсэн бодлого үгүй ѳдийг хүртэл явж ирсэний балаг 2020 оны сонгуульд оролцох “Намуудын мѳрийн хѳтѳлбѳр” гэгч амлалт мѳн. Хэн ч юу ч амалж болдог хэрнээ амалсанаа биелүүлээгүйн тѳлѳѳ огт хариуцлага хүлээдэггүй байдал энэ солиорлыг бий болгожээ. Сонгуульд ялсан нам нь ѳмнѳх ЗГ ын хийсэн бүхнийг үгүйсгэж, сонгуульд ялагдсан нь ялсан намынхаа хийж буй бүхнийг эсэргүүцэн саатуулж хичнээн он цагийг үдэв бид. Хэн хожиж, хэн хохирсон талаар одоо ч эргэцүүлэхгүйгээр үргэлжлүүлэн “хорлогдсоор”. Нѳхцѳл байдлаа оновчтой үнэлэн зѳв шийдвэр гарган ажиллаж эхлэх дор заавал эсэргүүцэн хорлож байгаа нь намд хүлэгдсэн арчаагүй сэтгэлгээ. Тэдэнд улс орны хѳгжил, олон нийтийн амар амгалан амьдрал ердѳѳ ч хамаагүй болжээ.

Цѳѳхѳн хүн амтай монголчуудын хувьд Улстѳрийн намууд хатуу гишүүнчлэлгүйгээр институт байдлаар ажиллан, мѳрийн хѳтѳлбѳртѳѳ амлалт биш шийдэл, аргачлалыг санал болгодог тогтолцоо хэрэгтэй байна. Эс тэгвэл гишүүнчлэл гэдэг тохиргоо, сохор дагалдагсадыг бий болгон үржүүлсээр байх болно.

*Монголын олон бренд бүтээгдэхүүнүүд АНУ ын зах зээлээр дамжин дэлхийд гарахыг мѳрѳѳддѳг. Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ ын томоохон сүлжээ дэлгүүр сонгоод, “Та нар сард 3 сая бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу?” гэж асуувал, бид хариуцаж чадах уу? Яг үнэндээ Монголдоо ажиллаж байгаа ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүх компаниуд нэгдээд ч энэ хэрэгцээг хангахад амаргүй. Чацарганы тос болон бусад бүтээгдэхүүнүүд ч адил. Бид ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳѳд, нэг нэгнээсээ нууж зах зээл хайгаад ч амжилт олохгүй. Дэлхийн зах зээл дээр гарч чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүх компаниуд хамтарч нэгдээд, нэг л маркетингээр зүтгэвэл амжилтад хүрч чадна. Эс тэгвэл маш олноор нь үйлдвэрлэж чаддаг хятадуудад боломжоо булаалгасаар л байх вий. Монголын нэг бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр амжилттай гарч чадвал бизнесийн дэлхийн зах зээл дээр “Олимпийн алтан медаль“ хүртсэн хэмжээний амжилт, бас урам зориг болно.

Ажиллах хүч багатай, жижиг зах зээлтэй монголчууд бидний хувьд аль нэгэн бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжин, нэгдэж хамтарч ажиллаж байж дэлхийн зах зээл дээр гарч чадна. Энэ нь эдийн засгийн эрс шинэчлэл болноо.

…Дэлхий дахинд аймшиг дагуулан тархаж буй цар тахал монголчууд бидэнд олон эерэг ойлголтуудыг авч ирлээ.

1.Зовлон гамшиг тохиолдсон үед цѳѳхүүлээ гэдгээ мэдэрч бие биедээ чин сэтгэлээсээ санаа зовнин, тусалж чаддагийг
2.Хэрвээ ЗГ болон шийдвэр гаргагчид нѳхцѳл байдлаа оновчтой тооцон зѳв шийдвэр гаргавал олон нийт талархалтайгаар даган биелүүлж чадахыг
3.Голоод байдаг хэрнээ салбрын мэргэжилтнүүд сайхан сэтгэлтэй, ѳндѳр ур чадвартай болохыг, тэдэнд боломж олговол хаана ч гологдохгүй юм байна гэдгийг
4.Аймшигт аюул гамшигийн ѳмнѳ бид ямар “ѳчүүхэн” гэдгээ, яс үндэс ялгалгүйгээр “дэлхий” хэмээх нэг л гэртэй гэдгийг
5.Монголчууд бид цѳѳхүүлээ хэрнээ ѳѳрийн амьдралд тулсан үзэгдэл хийгээд үнэт зүйл дээрээ нэгдэж чадахыг ойлгон ухаарч эхэлж байна. Цѳѳхүүлээ гэдэг нь давуу болон сул талтай хэдий ч эв нэгдэл биднийг сайн зүйлд бас амжилтад хүргэж чадна гэдгийг мэдэрч байна. Тэгэхээр:

-Улстѳржсѳн хийрхлээ багасгаж бидний ажил, амьдралд сайнаар нѳлѳѳлж чадах зѳв сайн үйлдлүүдийг дэмжиж байх хэрэгтэй болж байна

-Бид ѳѳрсдийн хүсч байгаа нийгмээ ѳѳрсдѳѳ л байгуулахаас бус, хэн ч бидэнд байгуулж ѳгѳхгүй болохоор хүн бүр ѳѳрсдѳѳ хичээх хэрэгтэй болж байна

-Бизнес болон санхүүгийн дэлхийн зах зээл дээр эвлэлдэн нэгдэж, хичээн хѳдѳлмѳрлѳж байж гарч чадна. Энэ нь бизнесүүдийг салангид бус нэгдмэл байдлаар ажиллах шаардлага руу хѳтѳлж байгаа

-Хэт тархай байршилтай орон нутгуудийг бүсчилж нэгтгэх байдлаар хѳгжүүлэхгүй бол жалгын сэтгэлгээ бидний хѳгжилд саад болж байна
-Монголын хѳгжлийн үндсэн зарчим хийгээд нэгдсэн бодлого боловсруулж, улстѳрийн намуудыг хатуу гишүүнчлэлээс салгах хэрэгтэй болж байна
-Moнголчуудыг эв нэгдлийнх нь эсрэг турхирах, хагалан бутаргах, талцуулж хэрэлдүүлэх үйлдэл болгонд ухаантай хандан ялган салгаж, тэднийг дэмжилгүйгээр холдуулах хэрэгтэй байна
За тэгээд энэ бүхнийг нэгтгээд унших юм бол “МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ”, “ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРИНА”, “ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” гэсэн ухаант ѳвгѳдийн минь сургууль хэлцүүд уншигдах буйз аа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-26 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
05/31/2020
УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа. *ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ? 1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ.
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.