12 сарын 19, Лхагва
°C
USD 2,636.78
USD 2,636.78
EUR 2,994.99
JPY 23.43
GBP 3,334.87
RUB 39.52
CNY 382.19
KRW 2.34

ТѲР ба ШАШИН

Би хэдийгээр аль нэгэн шашныг онцгойлон шүтдэггүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аливаа нэгэн шашины ард, олон зуун сая хүний итгэл үнэмшил оршиж байдаг. Нѳгѳѳ талаасаа шашин нь хуулиар зохицуулж болдоггүй хүмүүс хоорондын харилцааны олон асуудлыг зохицуулж чаддаг. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд нѳхѳрлѳл, ойлголцлыг тодорхой чигт залж чиглүүлж байдгийнх нь тѳлѳѳ шашинд хүндэтгэлтэй хандах учиртай. Гэхдээ хүн болгон заавал шашин шүтдэг байх бас албагүй. Ѳѳрийн мѳн чанар, үнэт зүйлсээ ѳѳрѳѳ бүтээж, ѳѳртѳѳ итгэж, бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс ѳѳрийн дотоод сэтгэлгээний урсгалаа шашин лугаа үнэлж чаддаг байж болно. Ѳѳртѳѳ “бурхан шиг”, эсвэл “буг чѳтгѳр шиг” байх нь ѳѳр юунаас ч биш зѳвхѳн таны дотоод сэтгэлээс л хамаардаг юм шүү дээ. Ингэж харах юм бол хүний дотоод сэтгэл аугаа бѳгѳѳд маш уужим.

Тѳр бол ѳѳрийнхѳѳ бүтээсэн нийгмийн бүтэц дотроо хүмүүсийн харилцааны хэм хэмжээг хуулиар зохицуулах үүрэгтэй. Хүн айх айдасгүй сэтгэл амар амгалан амьдрах, түгших түгшүүргүй сайн ажиллах, дарлах дарамтгүйгээр хүссэнээрээ байж болох нѳхцлийг Тѳр бүрдүүлж ѳгѳх үүрэгтэй. Хүмүүс ѳѳрийн мэргэжил мэдлэг, авьяас билэг, ур чадвараа ашиглаж ажиллан баялаг бүтээж, түүнийгээ үнэлж олсон мѳнгѳѳрѳѳ амьдралаа авч явах боломжийг нь Тѳр хариуцан, үүнийхээ тѳлѳѳ тэднээс авсан татварыг буцаагаад тэдний амар амгалан амьдралын тѳлѳѳ зориулах үүрэгтэй. Хэн нэгэн зѳвхѳн ѳѳрийн хүссэнээрээ амьдрах гэж бусдыг хуурч мэхэлж, айлгаж ичээж байгаа бол Тѳр тэднийг олон нийтээс тусгаарлан хорьж шийтгэж байх учиртай. Хэрвээ үе залгамжилсан, хэмжээгүй эрхэт Хаант засаг л биш бол хуулийн ѳмнѳ хүн болгон адил тэгш байх шаардлагыг Тѳр хариуцна. Иргэн хүний дур зоргоороо байх хүсэл нь бусад хүмүүсийн арх ашигт харшлахгүй байх ёстой. Үүний тул хуулийг зохиож мѳрдүүлдэг юм даа. Тѳрийн үүрэг товчхондоо энэ.

Тѳр шашны харилцаа ямар байх хэм хэмжээг улс болгон “Үндсэн хууль”-иараа зохицуулдаг хэдий ч, бэлэгдлийн болон, үламжлалт зан үйлийн ёслол байж болдог байх. Гэхдээ тэр нь тодорхой хэм хэмжээн дотор л байх учиртай. ЗГ ын ордондоо “гал тахих” ёслол, уул овоог аргадан тахих ёслол, аливаа арга хэмжээн дээр заавал лам нар ирж ном уншдаг заншил, энд тэнд суварга босгож аравнайлдаг үзэгдэл, элдэв мод чулуунд шүтэж хадаг зүүн идээ ундаа мѳнгѳ тѳгрѳг овоолж орхидог сүсэглэл хэрээс хэтэрлээ. Ѳчигдрѳѳс сошиал орон зайд шуугиан болж хүмүүсийн доог тохуу, эгдүүцлийг тѳрүүлээд байгаа “цэрэг цагдаагийн хувилгаан” гэх үйлдэл “Даарин дээр давс” нэмж байна.  Мэдээллийн тѳхнологи хурдацтай хѳгжиж, дэлхий даяаршиж  байгаа 21 р зуунд Монголын Тѳр ингэж болохгүй ээ. Хувь хүмүүсийн шүтлэг сүсэглэлийг зѳвшѳѳрч болох хэдий ч Монголын Тѳр ийм хэмжээнд мухар сүсэгт автаж болно гэж үү? Аливаа зүйл хэм хэмжээнээсээ халихаар утга учраа алдаж, бусдын доог тохуу болдог.

Шинжлэх ухаанд бус мухар сүсэгт итгэдэг, үүнийгээ олон нийтэд харуулдаг Тѳртэй байж хэрхэвч болохгүй ээ. Мэдлэг чадваргүй, зальхай хулгайч, аймхай дорой  “улстѳрч” нэртэй тэнэгүүдийн балгаар сургууль бус суварга барьдаг, эмнэлэгийн оронд сүм хийд байгуулдаг, түргэн тусламжийн олигтой тэрэггүй атлаа наадамд түрүүлсэн, цол авсан бѳхчүүддээ “Жееп” машин бэлэглэдэг, номын сангүй атлаа “Дааман хаалга” босгодог, үүнийгээ ХѲГЖИЛ гэж тооцдог Тѳртэй болжээ бид. Дуртай ч дургүй ч үүнийг нь зѳвшѳѳрч, “наашаа харж инээн алга ташиж, цаашаа харж муулан шүүмжилдэг” иргэдтэй болж байна. Дэлхий даяараа цоо шинэ “Блокчейн” технологийн эрин үед анхаарлаа хандуулж байхад Монголчууд бид мухар сүсэгтээ хүлэгдэн дэлхий нийтийн доог тохуу, доромжлолын бай болсоор байх уу? Мухар сүсэгтэнүүдээ зайлуулаач ээ, Монголын Тѳр минь.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com                                          2018-07-02

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БОЛОВСРОЛЫН САЛБАРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.
БОЛОВСРОЛЫН САЛБАРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.
12/15/2018
Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн "Монгол хэл"-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар хэрэг байгаа юм бол? ШУБСЯ ны хувьд сүрах бичиг зохиох, түүнийг хэвлүүлэх эрхийн тѳлѳѳ маш их ѳрсѳлдѳѳн бий болж энэ нь аажим аажимдаа бизнес болж, эрх мэдэлтнүүдийн авилгалын сүлжээг үүсгэдэг тухай баттай бус мэдээлэл сонсож
БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?
БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?
Энэ тѳслийг санаачлан эхлүүлэх гэж байхдаа Д.Эрдэнэбат, Э.Бүжинлхам бид 3 шинэ нэр хайцгаав. “Шинэ санаа”, “шинийг санаачлагч” гэсэн утга агуулж буй “ШИНЭЧ” нэрийг Э.Бүжинлхам минь толь бичгээс хайж олсноор тѳсѳл минь нэртэй боллоо. 3 жилийн ѳмнѳ эрэлд гарч 108 мэдээлэл цуглуулахдаа 1 сар хагас орчим хугацаа зарцуулсан юм. 2 жилийн ѳмнѳ дахин замд гарч 1 сар хүрэхгүй хугацаанд 80 орчим мэдээлэл цуглуулснаар, АНУ д бизнес эрхэлж буй 188 монголчуудын мэдээллийн багцыг багтаасан “Шинэч” гэдэг тѳсѳл хүмүүст танил болж чадсан юм. Саяхан бид шинэ баг бүрдүүлж дахин эрэлд гарснаар бизнэс эрхэлж буй
ӨМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД
ӨМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД
11/30/2018
“ Баас хатавч ѳмхийгээ тавихгүй” гэдэг хэллэгээр Монголын Тѳр бүхэлдээ ѳмхийрчээ. Тэр үнэрэнд нь дургүйцсэн монголчууд уурлан хилэгнэж байна. Хэн нэгэн гэрт нь орж ирээд бааж орхивол хэн ч уурлана шүү дээ. ЖДҮ ийн залилангийн асуудал, зээлээ тѳлж ядаж байгаа хүн болгоны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг.
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.