10 сарын 30, Баасан
°C
USD 2,852.41
USD 2,852.41
EUR 3,347.73
JPY 27.35
GBP 3,708.85
RUB 36.17
CNY 425.38
KRW 2.52

ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/

 Нэгэн жишээ: Америкт байгаа танилын минь аав ээж хоёр нь хүү дээрээ очоод гацжээ. Сиэтлд буусан тусгай үүргийн онгоцонд 75 настай аав нь багтаж, 73 настай ээж нь багтаагүй үлдсэн гэнэ. Ингээд л хаа хаанаа асуудал үүсч хүү нь ойрын үед ээжийгээ явуулах арга зам хайж байна. “Ѳѳ тэгээд хамаагүй ээ, арга нь олдвол мѳнгѳ тѳгрѳгийг нь ѳгѳѳд ч болов ээжийгээ явуулмаар байна. Тэндээ очоод аав минь санаа нь зовоод амар суухгүй бололтой” хэмээн учирлаж байна.

Гадаадад ажиллаж амьдарч буй, суралцаж буй, гадаадад эмчлүүлэхээр очиж буй, гадаадад хувийн болон албаны шугамаар зорчиж буй, үр хүүхдүүд болон хэн нэгэнд зочилж очиж буй шалтгаантай олон монголчууд цар тахлын үеэр “гацлаа”. Монголын ЗГ гадаадад байгаа монголчуудаа авчрах гэж “Тусгай үүргийн онгоц” нисгэн боломжоороо хичээж байгаа боловч тэр олон хүний асуудлыг шийдэж амжихгүй байгаа нь тэднийг бухимдуулан гомдоох шалтаг болж байна. “Гадаадад гацсан монголчууд \Covid-19\” нэртэй нүүрномын группын аргаа барсан бичвэрүүд болон түүний дорх сэтгэгдлүүд зүрх ѳвтгѳм байлаа. Тэднийг авчрахын тулд одоо байгаагаасаа ч илүү боломжуудыг гаргах хэрэгтэй болж байна.

ТЭД ЯМАР БАЙДАЛД БАЙГАА ВЭ?

-Харийн нутаг үнэхээр хатуу. Хэрвээ ажил хийж орлого олохгүй л бол амьдрах аргагүй хатуу ертѳнц. Монголд байгаа шиг ажил хийхгүй ч, мѳнгѳгүй байлаа ч дэм дэмэндээ амьдраад байх боломж огт үгүй.

-Боломж гаргаад бие биедээ туслаад байж болох ч энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх боломжгүй. Ямар нэгэн даатгалд хамрагдаагүй, “хар”-аар ажиллаж амьдарч буй монголчууд тухайн оронд иргэддээ үзүүлж буй тусламж дэмжлэгт хамрагдахгүй болохоор байдал маш хэцүү байгаа.

-Тѳлбрѳѳс тѳлбрийн хооронд амьдардаг болохоор хэрвээ хугацаандаа тѳлбрѳѳ тѳлж чадахгүй бол ѳрѳвдѳж ойлгохгүйгээр шууд л хуульд заасан арга хэмжээгээ авдаг, биднийхээр бол “харгис” нийгэм шүү дээ. Орон байргүй болох, идэх хоолгүй болох зэрэг асуудлууд зѳндѳѳ гарч байнаа.

ЯМАР АСУУДЛУУД ГАРЧ БАЙНА ВЭ?

-Монголын ЗГ  тодорхой журам гарган, тухайн орнууд руу “Тусгай үүргийн онгоц” нисгэн иргэдээ авч байгаа боловч, уг онгоцоор ирж буй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэхгүй байгаагаас маш их хардлага үүсэн хүмүүс бухимдаж байна. Иргэдээ авчрахад баримтлах таван шалгуураас гадна “арын хаалга”-aар хүмүүс авчраад байна гэдэг асуудал бухимдлын үндсэн шалтгаан мѳн.

-“Тусгай үүргийн онгоц”-онд суудал авч ѳгѳхийн тулд хэдэн сая тѳгрѳгийг авилга болгон авч, ѳгч байна гэдэг хардлага үргэлжилсээр. Мэдээж үүнийг хэн ч нотлохгүй боловч аливаа шийдвэрт заавал авилгаар нѳлѳѳлдѳг буруу жишиг үйлчилсээр байна гэж би лав хардаж байгаа. Аливаа үйлдэл ил тод бус ойлгомжгүй байх тусмаа хардлага дагуулдаг нь үнэн.

-Тусгай үүргийн онгоц нэг талдаа зорчигч үгүй нисч буй учраас иргэдээ авчрах зардал болон ирээд тусгаарлагдах зардал хэт ѳндѳр байгаа нь гадаадад гацаад удсан, мѳнгѳгүй болсон монголчуудын хувьд хүндээр тусч буй. Цар тахлын үеэр Монгол Улсад үзуулж буй АХБ-наас ѳгсѳн 30 сая ам доллар, IMF-ээс ѳгсѳн 99 сая ам доллар, Японоос ѳгсѳн 670, 6 мянган ам доллар зэрэг дэмжлэгүүдээс энэ нислэгийн зардалд оруулж болдоггүй юм уу? гэсэн гомдол байгаа. Хэрвээ санхүүгийн хѳнгѳлѳлт үгүй бол энэ нь “бизнес” болж харагдаад байгаа.

-Цар тахлын улмаас АНУ-д болон Европт нас барсан монгол хүний талаар мэдээлэл болон эмгэнэл гарсангүй. Гадаадад байгаа монголчууд дотроосоо хандив босгон тусалж байгаа бололтой. Дотооддоо цар тахлын аюулыг барьж хүний амь насаа хамгаалж чадаж байгаа ч, гадаадад нас барсан монгол хүн Монголын ЗГ-т адил хамаатай. Энэ асуудалд заавал анхааралаа хандуулах ёстой гэж би лав бодож байна.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

Дэлхий дахинд аюул учруулаад байгаа цар тахлын аюулыг Монгол дотроо тогтоон барьж, гаднаас орж ирсэн тохиолдлуудыг эмчлэн эдгээж чадаж байгаа, боломжуудаа шавхан Австрали, Америк руу хүртэл шууд нислэг үйлдэн гадаадад байгаа монголчуудаа авчирч буй Монголын ЗГ-т болон эрүүл мэндийн салбрын эмч ажилтнуудад үнэхээр их талархаж байна. Гэхдээ анхаармаар асуудлууд байнаа:

1.Тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүсийн мэдээлэл болон шалгуурыг олон нийтэд ил тод мэдээлж байх шаардлагатай юм байна. Эс тэгвэл шалгуураас гадуур авилга авч хүмүүсийг авчраад байна гэсэн хардлага арилахгүй бололтой

2.Гадаадаас ирж буй монголчуудыг тусгаарлах байр болон эмчлэх эмч нар хүрэлцээгүй байгааг ойлгож байна. Дэлгэр зуны энэ цагт тусгай бүс тогтоон гэрт тусгаарлаж мэргэжлийн бусад эмч нарыг оролцуулж болдоггүй юм болов уу? Гадаадаас ирэгсэд цѳѳрѳхгүй, улам ихсэх тохиолдолд нэмэлт боломжуудыг олж ашигламаар байна.

3.ЭСЯ даар дамжуулан цар тахлын ѳвчний улмаас гадаадад нас барсан гэх монгол иргэдийн талаар мэдээлэл олж, арга хэмжээ авах ёстой. Сайн нотолж чадахгүй байгаа ч АНУ-ын Чикаго хотод болон Европт монгол хүн нас барсан гэх мэдээлэл сошиал дээр гарч байсныг санаж байна.

4. Гадаадад байгаа монголчууд санхүүгийн хувьд хүнд байгааг бодолцон Монголдоо ирж тусгаарлагдах зардлуудад тодорхой хэмжээгээр хѳнгѳлѳлт үзүүлэх ёстой. Гадаадад байгаа монголчууд мѳнгѳтэй баян, боломжтой мундаг хүмүүс хэмээн тооцдог сэтгэхгүйгээсээ салах хэрэгтэй байна. Хувь хүн бүү хэл улс орнууд ч санхүүгийн хүндрэлд орж байгаа шүү дээ.

5.Тодорхой хугацаанд агаарын хилээ нээж, бусад орнуудын нислэгээр монгол иргэдээ авчрах бэлтгэлийг хангаж хэрэгжүүлмээр байна. ЗГ-аас энэ талаар журам гаргаж, тусгаарлалтад нэмэлт хүч гаргах шийдвэр гаргавал дэмжиж оролцох хүмүүс олон байгаа байх. Гадаадад байгаа монголчууд тэндээ удах тусам эрсдэл ихэссээр байх болно.

ХАРИЙН НУТАГ ДИВААЖИН БИШ

Харийн нутаг хатуу. Асгарсан хѳлс, урссан нулимс, шаналсан зовлон дунд ѳѳрийн зардлаараа ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй монгол хүн бүр МОНГОЛЫН БАЯЛАГ. Харь нутагт баялаг бүтээж буй хэдий ч, Монголд буй аав ээж, ах дүүс, үр хүүхдүүддээ илүүчилж илгээсэн мѳнгѳ, эд зүйлс Монголын эдийн засгийн хѳгжилд бага боловч нэмэр болж байгаа. Амьдралын зорилгоо, мѳнгѳний үнэ цэнийг, ѳѳрийн үнэт зүйлээ ѳѳрчлѳн бүтээж буй тэд МОНГОЛЫН ХѲГЖИЛД ХЭРЭГТЭЙ хүмүүс. Гадаадад байгаа монгол хүн бүрийг эх орон, аав ээж, ах дүүс, анд нѳхѳд нь хүлээж байгаа.

Тѳрүүлэх эцэг эх, тѳрж ѳсѳх эх орноо сонгож болдоггүй энэ амьдралд бид МОНГОЛ хэмээх нэгэн газар шороон дээр хамтдаа мэндэлсэн азтай хувь тохиолтой. Хатуу ширүүн уур амьсгалтай ч үнэр нь хүртэл анхилам, гараа алдлаад хашгирахад цуурай нь хүртэл уянгалаг, газраа тэврээд хэвтэхэд хѳрс нь хүртэл хивс шиг зѳѳлхѳн Монгол орон биднийг ѳлгийдѳѳ нэгтгэдэг. 7 тэрбум хүмүүс хѳлхѳлдѳж байдаг энэ дэлхийд монголчууд бид л бие биенээ хайрлахгүй, туслахгүй аваас хэн биднийг хайрлаж туслах билээ. Ѳлгийгээс авс хүртэлх богинохон энэ амьдралд хүмүүс бид АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ явах сан. ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУДАА ЭХ ОРОНДОО ИРЭХЭД ТУСАЛЦГААЯ. Буцаад ирэх эх оронтой, ѳмѳг түшиг болох ах дүүстэй байна гэдэг аугаа их хувь заяа юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-07-02

Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
10/18/2020
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.