10/17/2017, Tue
-C
USD 2,457.47
USD 2,457.47
EUR 2,898.22
JPY 21.99
GBP 3,268.80
RUB 43.01
CNY 373.15
KRW 2.18

ЦАГ ХУГАЦАА болон МѲНГѲНИЙ БООЛ болсон АМЬДРАЛ

… “Хүмүүс их мѳнгѳ олохын тулд эрүүл мэндээ огтоос хайхралгүй ажиллачихаад, ѳвдѳж зовсон үедээ эрүүл мэндээ эргүүлэн олохын тулд түүнээс ч их мѳнгѳ зарцуулдаг” гэсэн энэ үгийг Далай лам хэлсэн гэж нүүрном дээр бичсэнийг уншиж байсан л даа. Яг Далай лам ингэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй ч энэ үг миний зүрхэнд их л ойрхон буусан юм даг.
…Миний нэг танил залуу АНУ д их л удаан ганцаараа ажилласан юм. Нэг л ѳдѳр шийдвэр гаргаад Монгол руугаа буцсан түүнийг Монголдоо очоод хорт хавдрын улмаас нас нѳгцсѳн гэж сонссон. Яагаад ч юм бэ надад их л харамсалтай санагдсан сан. Түүний ингэж ажиллаж олсон мѳнгийг албатай юм шиг шилжүүлгээр авдаг байсан хүмүүс харамсаа болов уу? Эсвэл үзэн ядаа юм болов уу? гэдгийг би мэдээгүй л дээ.
…Миний танил нэг залуу АНУ д бараг 20 гаруй жил цэвэрлэгээний ажил хийсэн. Хэдийгээр тэр АНУ д албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй ч ѳѳр хотуудаар бараг аялж үзээгүй, аялахыг ч хүсдэггүй, олсон мѳнгѳѳ хураагаад л, тоолоод л, хэн нэгэнд зарцуулаад л… Ѳдѳр нь унтаад л шѳнѳжингѳѳ ажиллаад л …Тэгж олсон мѳнгийг нь татвар маягаар Монголдоо байнга авдаг тэр хүмүүс энэ хүний зовлонг ойлгодог, эс ойлгодог нь эргэлзээтэй.
…Миний нэг танил 6 ѳдѳр “махийтлаа” ажиллачихаад амралтын нэг ѳдрѳѳ жаал пиво аваад л гэртээ ууна. Юу ч бодохгүй, юу ч бодохыг хүсэх ч үгүй түүний хацар даган урсах хѳлсийг хэн ч арчихгүй. Ядарсандаа гомдсондоо, архинд халамцсандаа шанааг нь даган урсах нулимсаа гараараа хааяа нэг ѳѳрийн гараараа шудрах авч хэнд гомдлохгүй. “Энэ бүхэн эцэс болж жаргана” гэдэгт тэрээр огт итгэдэггүй, гэхдээ оногдсон тавилангийнхээ ѳмнѳ харин ч сѳхѳрдѳггүй.

“Модны мѳчир дээрээс унасан долларыг газраас түүн авч хураадаггүй” Америк оронд дусалсан хѳлс, урссан нулимсынхаа тѳлѳѳсѳнд зовж яваа олон монголчууд бий. Тэд ,та нарт тоочдоггүй болохоос үүрийн тэмдэгрэх гэгээнээс үдшийн гялаан тодрох хүртэл хугацаанд борви бохисхийлгүй ажиллаж, эрхэмсэгээс дорой хүртэлх хүмүүсийг царай алдан инээмсэглэж, хичнээн ядарч байвч хүчээр л хѳл дээрээ тогтон байж ажилладаг юм. Үүний тѳлѳѳ авсан хѳлс нь ѳѳрийн мѳн чанараа, газар нутгаа худалдан байж олдог мѳнгѳнѳѳс л үнэ цэнэтэй болоод тэр тэд нүүр бардам инээдэг юм. Тэд 6 ѳдѳр сунаж унатлаа ажиллаад олдсон нэг ѳдрѳѳ тэнхэл авах гэж ѳдѳржингѳѳ унтана. Харин дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг хурдаа огт ѳѳрчлѳхгүй.

Хүмүүс их мѳнгѳ олохын тулд бүхнээ умартан ажиллана. Ингэж ажиллаад олсон мѳнгѳѳ хурууныхаа ѳндгѳѳр тэмтрэн тоолохдоо учиргүй баярлана. Урсах ѳдрүүд, дуслах хѳлсүүд, мѳнгѳ нэхсэн шаналлаас үүдэлтэй зовлон энэ л үед юу ч биш. Инээмсэглэнэ, дараа нь инээнэ. Бид ѳлссѳндѳѳ гадил жимс олоод бархирч буй сармагчингаас огт ялгаагүй. Тэд модноос модонд дүүлдэг бол бид тѳлбрѳѳс тѳлбрийн хооронд савчиж амьдарна. Бид толгойдоо цалингийнхаа хэмжээг нэмж бас хасна. Ѳѳрийнхѳѳ тухай огт бодохгүй. Бааранд савчин бүжиглэж буй мангар бацаан, буудалд биеэ үнэлэн тааз ширтэн үүнийхээ тѳлѳѳ авах мѳнгѳѳ тоолон буй янхануудын тѳлѳѳ урссан хѳлснийтоогоор доллар авч бүй тэд энэ тухай мэдэхийг ч хүсдэггүй, мэдээд ч тэдэнд хэрэг нь үгүй. Энэ амьдрал тэднийг мѳнгѳний боол болгож байна.

“Их мѳнгѳ олж нэгэн цагт жаргана даа” гэдэг гэнэхэн мѳрѳѳдѳл цаг хугацааны тасралтгүй урсгал дунд аажим аажмаар живж одно. Мѳнгѳ олохын тѳлѳѳх хѳдѳлмѳр, хэн нэгний хэрэгцээг хангах гэсэн адбиш мѳрѳѳдѳл энэ л урсгал дунд живж одно. Нэг л мэдэх дор нүүр дүүрэн үрчлээ, нулимс цийлэгнэсэн гунигтай харц, нулимсанд холцруултсан хацар… Хичнээн ихээр гуниглавч эргэж ирэхгүй жаргал, хичнээн ихээр сѳрѳвч барж үл чадах зовлонгийн ѳмнѳ аргаа баран сѳхѳрдѳг. Харин цаг хугацаа жирэлзэн урсах голын мяралзаан, хѳгжилтэй еэ эгшиглэх шувуудын ганганаа, илчин дунд нь дулаацах, даарахын сѳргѳлдѳѳнд ѳнгѳрѳх нарны илч мэт хурдан ѳнгѳрах аж. Бусдын ѳмнѳ аальгүйтэн инээх цовоо дуун нэгэн цагт сѳѳнгѳтѳж, бусдын харцыг булаан ширвээтэх гоо үзэсгэлэн аажим аажмаар үрчлээтэж, бусдын сэтгэлийг татаж асан омог бардам зан цаг цагийн аясаар мохон учирлах цаг дор бид цаг хугацааны боол гэдгээ мэдэрдэг.

Би юу гэж боддог гээч! Чи зүгээр л ѳѳрийнхѳѳ зоргоороо амьдар. Хэн нэгнийг хайрлаж чадвал ѳѳрийн болгож ав, эс чадвал зай барьж холдоод хэн нэгэн түүнийг чин сэтгэлээсээ хайрлах боломж олго. Чи ѳѳрийн хийж чадах зүйлээ барьж аваад бусдаас илүү сайн хийхийг хичээ, эс чадвал ѳѳрѳѳсѳѳ илүү хийж чадах нэгэнд боломж олго, чадсан түүнд таларх. Чи амьдралд тохиолдсон элдэв асуудлынхаа талаарх шийдвэрийг ѳѳрѳѳ л гарга. Шийдвэр тань зѳв сайн бол ѳѳртѳѳ таларх, шийдвэр тань буруу муу бол бусдад гомдолохгүйгээр ѳѳрѳѳ лайгаа үүр, ѳѳрѳѳ шийтгэлээ амс. Хийх гэж буй ажлынхаа талаар бусдад хэзээ ч 100 % бүү найд, зѳвхѳн ѳѳртѳѳ л найд. Хэнд ч лаахайдахгүйгээр ѳѳрийн чадах зүйлээ ѳѳрѳѳ л хий, бусдаар хийлгэх бол тэдэнд итгэ, тэднийг аргад. Үр дүн нь хамгийн чухал юм шүү дээ. Боломж олдвол бусдад туслаад л мартаж орхи, тусалж чадахгүй бол саймширч худлаа бүү амла. Бусдын чамд тусалсан тусыг бүү март, боломж олдвол ачийг хариулахыг хичээ, боломж олдохгүй бол юу ч амлахгүйгээр мэнд устай яв.

Хэрвээ та анзаараад ажих ахул, энэ амьдрал их л энгийн, яг л юу ч болоогүй мэт алгуурхан урсдаг гол мѳрѳн мэт. Урсгалдаа бүхнийг хаман урсах мѳртлѳѳ амар амгалан, намуухан. Бид л ѳѳрсдѳѳ эдийн шунал, мунхаг тачаалаасаа болж ѳѳрсдѳѳ л зовлон болгон хувиргадаг. Голын урсгал руу элдэв хог хаягдлаа хаяж, бохир заваан бүхнээ гол руу урсгаж дараа нь халаглан гашууддагтай адил. Цаг хугацаа хийгээд мѳнгѳний боол болж амьдрах нч бидний хандлагаас л шалтгаалдаг. Ѳѳрѳѳ шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳ ѳѳрийн баяр баясгалан сэтгэлийн таашаалдаа зарцуулах хэрэгтэй байнаа. Сайхан аял, сайхан баярла, найзуудтайгаа суу, зүгээр л инээлд. Ѳѳртѳѳ таалагдсан бүхнээ хий. Ѳѳрийгѳѳ болон хайртай хүмүүсээ баярлуул. Зүгээр гоё, шоолсон хүмүүсийн ѳѳдѳѳс инээ. Заримдаа гунигаа тайлтал бужиглэ, чамайг шохоорсхон хэн нэгний ѳѳдѳѳс зүгээр л аалигүйтэн инээ, тэр ёс суртахууныг нулимж орхи. Машинаа асаагаад хѳгжмѳѳ чангалаад хар хурдаараа давхи, салхинд үсээ хийсгэ, чанга чангаар инээн хашгир.

Чи бид энэ ертѳнцѳд ирээд л буцна. Ѳдѳржин шѳнѳжин ажиллаж олсон мѳнгѳѳ үүрэг мэт хэн нэгэнд зарцуулахад тэр нѳхѳр ѳѳрѳѳ зовж олоогүй болохоор үрээд л дуусгана, салхинд хийсэх мэт. Ѳѳрѳѳсѳѳ харамлаж цуглуулсан мѳнгийг тань ѳрѳѳл нэгэн таны ѳмнѳѳс үрж цацаад л дуусгана, авлагатай мэт. Хэнд тусалж, хэнийг хорлож буйгаа бид мэддэггүй. Амьсгаа хурааж авсанд ороход тань харамсаж гашуудах хэрнээ үргэлжлэх амьдралын зааг дээр ѳѳрийн тань ѳмнѳѳс хэн ч юу ч хийхгүй. Гашуун мѳртлѳѳ үнэн нь энэ. Амьдралд цаг хугацааны болоод мѳнгѳний боол болж бүү амьдар даа анд минь, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ л амьдар. Ухаантай хийгээд утгатай амьдрах нь ѳѳр хэнээс ч бус ѳѳрѳѳс тань шалтгаалдаг. Ѳргѳн уудам энэ орчлонд ѳѳрийнхѳѳрѳѳ зорилготой амьдарна гэдэг ѳѳр хэний ч бус ѳѳрийн тань сонголт. Яг анзаараад харах ахул энэ амьдрал их энгийн юм шүү дээ. Хүвь заяаныхаа эзэн нь та ѳѳрѳѳ, ѳѳр хэн ч биш. Тэгээд л гүйцээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2017-09-30

Шинэ зарууд

Counter avna
Arlington d counter ajild avna. 7037255862. …
Naidwartai hun huuhed harna
Huuhed harna. Utas: +1 (571) 239-7407
eregtei hund ajild awna
Chuluunii uildwert ajilchin surgaj awna. Bair belen, …
EREGTEI HUN AJILD AWNA.
Togtwor suurishiltai ajillah eregtei hun ajild surgaj …
Bair
Sn baitsgaanuu Hagsätra d bairandaa ger bul avna …
bair tureesluulne
Ekerö -d 3 uruu bair tureesluulne.utas :0703347565 …
Huuhed harna
Ballston orchim huuhed harna. 571-733-4994 thank you …
bair tureesluulne
Ekerö – d 3 uruu bair tureesluulne utas …
Bogsnii laa
Haltaruud dund udaan amidarsan hun haltaruud shigee, …
Сүши туслах тогооч авна
Hötorget ойролцоо сүши бар ньд ажилаа сайн мэддэг, …
Малчин ажилд авна. Утас:91002327, 86008484
Малчин ажилд авна.  Дорнод аймгийн Дашбалбар суманд …
СУРГАЛТ, БИЗНЕС АЯЛАЛ, АЖИЛ ХЭРГИЙН ВИЗ
АВСТРАЛИ, КАНАД,  АНУ, АНГЛИ, ИТАЛИ, ЯПОН, СОЛОНГОС, …
Санхүү татварыйн тайлан гаргана. 99923822
Мэргэжлийн нягтлан бодогч тайлан найдвартай хямд …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Roommate avna
Arlingtond 1 bedroomd roommate avna 7039098042 …
Bichig barimt
25s 35 nastai hunii bichig barimt hudaldaj avna / …
roommate avna
Fairfax-d town housenii one bedroom d hun avna.VIU tei …
roommate
11/1-s Columbia piked dotroo laundrytai tseverkhen …
Huuhed harna
Ballston havid huuhed harna 5717334994 …
roommate avna
11/1-s dotroo laundrytai tseverkhen bairand roommate …
Bair
Hej.Ene sariin 25 aas urt xugatsaanii tsooxuulee …
Orchuulga
Margaash 10.16 nd 08:00–10 iin hoorond Fairfax d …

Ярилцлага

МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг цуврал ярилцлага-20
…Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа …
К. НОМИНЖИН “САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР”
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\ …Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж “Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа” гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид …
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\ …”Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, …
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
Александрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\ …2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, …

Зохиогчийн булан

Нурам – 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …

Студиуд

Тайланд улсаас бэлтгэв.
Тайланд улсаас бэлтгэв.
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Тайланд улсаас бэлтгэв. ЭМЧИЙН ҮГ: Нуруугаа хамгаалъя. Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: 2017.09.29-ний Баасан гаригт орой …
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: – Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто – Чингисийн Монгол Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: …
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч, гал сөнөөгч Баатаржавын Жавхлантай оролцлоо. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хувиарьтай umontv.us руу орж танилцана уу. …
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР: Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ: Нурууны өвчний талаар дахин сануулахад МОНГОЛ ТУУРГАТНУУД: Нутгийн аялгуу Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: …