12 сарын 15, Бямба
°C
USD 2,634.99
USD 2,634.99
EUR 2,992.69
JPY 23.20
GBP 3,327.07
RUB 39.68
CNY 382.22
KRW 2.33

Чиний эргэн тойронд....

Чиний эргэн тойронд ямар хүмүүс байхыг хүсч байна, тэр хүмүүсээ чи ѳѳрѳѳ л сонгодог. Би энэ амьдралд зѳндѳѳ хүмүүстэй найзалж нѳхѳрлѳж явав. Зүгээр л бусадтай ойр дотно байх гэсэн сонголтгүй хүсэл, ѳѳртѳѳ хэрэгтэй хүмүүсээ сонгож нѳхѳрлѳх боломж хүртэл олон он цагийг элээжээ. Хэрэв чи ѳѳрийн мѳн чанараа мэдэрч, ѳѳрийн санаа бодол, хүсэл мѳрѳѳдѳл адил тѳст хүмүүсээ сонгох гэвэл сэтгэлийн дотоод анираа чимээл. Хэн нэгэн шоолж магад мѳрѳѳдѳл тань чиний сэтгэлийн гэрэл гэгээ бол бусдын тохуурхлыг үл ажран тийм хүмүүс рүү хараачил, бас мэдрэмжээ чагна. Магадгүй чи итгэхгүй байж болох ч чамтай адил хүсэл мѳрѳѳдѳлтэй хүмүүс энэ ертѳнцѳд зѳндѳѳ бий, чи итгэ.

Би нэг зүйлийг мѳрѳѳддѳг, Тэр юу гээч! Энэ насныхаа тѳгсгѳлд дандаа гэгээн сайхан мѳрѳѳдѳлтэй, түүндээ хүрэх гэсэн тэмүүлэлтэй, ѳѳрийн боломжоо бусдын тусад зориулах хүмүүстэй нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүйгээр нѳхѳрлѳж дотносох хүсэл. Мэдээж амаргүй боловч би түүндээ хүрч байгаагаа мэдрэхдээ баяртай байдаг. Тийм гэгээн хүсэлд хязгаар гэгч огт байдаггүй юм билээ. Хүсэл хүслийнхээ чимээг анирдах гэдэг, мѳрѳѳдѳл мѳрѳѳдлийнхээ долгионыг мэдрэх гэдэг, биелэл биелэлийнхээ таашаалыг амсах гэдэг амаргүй мэт санагдавч тийм ч хэцүү биш. Зүгээр л чи ѳѳрийн хүсэл мэдрэмжээ ямар ч хуурамч аяглалгүйгээр илэрхийлж байх нь тэр боломжийг олгодог юм.

Ойлголцлын хязгаараас хайрлах хүртэл, үзэн ядахын хязгаараас уучлал хүртэл, гунихын хязгаараас баярлах хүртэл орон зай чиний сэтгэлийн багтаамжийг илэрхийлж байдаг. Ѳѳрийн мѳн чанартаа үнэнч байгаа чиний хүсэл ѳѳртэйгээ адил хүсэлтэй хүмүүсийг ойртуулах дуудлага нь болдог. Гутранги санаагаа сэтгэлээсээ холдуулж, омог бардмаар тэргүүнээ ѳргѳж орчноо харах мѳчид чи тэр хүмүүсийг олж хардаг. Чухам тэр үеэс л чи энэ ертѳнцийг, бас хүмүүсийг огт ѳѳрѳѳр харж мэдэрч эхэлнэ. Чиний сэтгэлийн гэрэл гэгээг мэдэрсэн тэр хүмүүс чам руу ѳѳрсдѳѳ хүрч ирдэг. Тэгээд л чи эргэн тойрондоо гэгээлэг хүмүүсээр хүрээлүүлж, чи бусдын гэгээлэг бүрхүүлийг хамтдаа бүтээнэ. Амьдрал сайхан шүү дээ. Чиний эргэн тойронд дандаа гэгээлэг хүмүүс тодроод ирэхэд л чи амьдралын сайхныг жинхэнээр нь ойлгож мэдэрч, бас баярлан бахадна. Амьдраад л баймаар, бас бусдыг хайрлаад л баймаар...

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
                                                                                                                    2018-11-20

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ӨМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД
ӨМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД
11/30/2018
“ Баас хатавч ѳмхийгээ тавихгүй” гэдэг хэллэгээр Монголын Тѳр бүхэлдээ ѳмхийрчээ. Тэр үнэрэнд нь дургүйцсэн монголчууд уурлан хилэгнэж байна. Хэн нэгэн гэрт нь орж ирээд бааж орхивол хэн ч уурлана шүү дээ. ЖДҮ ийн залилангийн асуудал, зээлээ тѳлж ядаж байгаа хүн болгоны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг.
(дэлгэрэнгүй…)
Чиний эргэн тойронд....
Чиний эргэн тойронд....
11/21/2018
Чиний эргэн тойронд ямар хүмүүс байхыг хүсч байна, тэр хүмүүсээ чи ѳѳрѳѳ л сонгодог. Би энэ амьдралд зѳндѳѳ хүмүүстэй найзалж нѳхѳрлѳж явав. Зүгээр л бусадтай ойр дотно байх гэсэн сонголтгүй хүсэл, ѳѳртѳѳ хэрэгтэй хүмүүсээ сонгож нѳхѳрлѳх боломж хүртэл олон он цагийг элээжээ. Хэрэв чи ѳѳрийн мѳн чанараа мэдэрч, ѳѳрийн санаа бодол, хүсэл мѳрѳѳдѳл адил тѳст хүмүүсээ сонгох гэвэл сэтгэлийн дотоод анираа чимээл. Хэн нэгэн шоолж магад мѳрѳѳдѳл тань чиний сэтгэлийн гэрэл гэгээ бол бусдын тохуурхлыг үл ажран тийм хүмүүс рүү хараачил, бас мэдрэмжээ чагна. Магадгүй чи итгэхгүй байж болох ч чамтай адил
“БАЯЖИХ” ШУНАЛ
“БАЯЖИХ” ШУНАЛ
11/11/2018
Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг.  “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.