05 сарын 16, Ням
16.93°C
USD 2,849.77
USD 2,849.77
EUR 3,452.78
JPY 26.05
GBP 4,007.63
RUB 38.53
CNY 443.08
KRW 2.53

ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР

Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна.

Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан гэдгийг мэдэхгүй байна. Залуус ѳѳрсдийн ирээдүйн тѳлѳѳ санаа зовинож, хариуцлага шаардаж байгаа нь зѳв эхлэл мѳн.

Уг шаардлагын хариуд Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ѳѳрийн тэргүүлсэн ЗГ-тайгаа хамт огцорсон нь санаанд оромгүй шийдвэр байв. Үүнийг улстѳрийн нүүдэл, удахгүй болох Ерѳнхийлэгчийн сонгуульд зориулсан алхам гэж олон хүмүүс дүгнэж байгаа ч, хариуцлагагүй байсныхаа тѳлѳѳ хариуцлагаа хүлээж буй шинэ жишиг хэмээн би эерэгээр харж байна. Энэ жишиг дараа дараагийн ЗГ муу ажиллах эрхгүй болгож байгаа үйлдэл, бас сануулга мѳн.

Дараагийн ЗГ-ыг тэргүүлж ажиллах үүрэг Л.Оюун-Эрдэнэд оногдож буй бололтой. Олон хүмүүс түүнийг сайн муугаар дүгнэдэг ч энэ бол түүнд олдож буй боломж гэж би харж байгаа. Алдаа оноотой ч түүнд хэд хэдэн давуу тал бий.

1. Харвардын Кеннедийн Сургуульд суралцаж тѳгсѳхдѳѳ дэлхийн улстѳрийн орон зай, дэлхийн хѳгжлийн чиг хандлагыг сайтар мэдэрсэн нь түүний давуу тал юм. Тиймдээ ч Харвардын тѳгсѳгч олон орны залуустай ѳнѳѳг хүртэл холбоотой байж, тэдэнтэй хамтран ажиллах боломж түүнд байгаа. Тэр үед л Монголын хѳгжлийн “Алсын хараа”-г мэдэрсэн байх.

2.“Азийн хүлэг улс” нэртэй судалгааны хүрээлэн байгуулж эхлүүлэхдээ Монголын хѳгжлийн Ази тив дэх орон зайг мэдэрч байсан. Түүний анхны ном нь “Алсын хараа” нэртэй байсан бол ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” тѳслийг санаачилж бүтээсэн. Улстѳрийн намуудын сонголтоос үл хамааран Монгол Улсын 2050 он хүртэлх хѳгжлийн тѳлвийг тодорхойлсон энэ бүтээл нь Л.Оюун-Эрдэнийн санаачлага боловч, олон эрдэмтдийн хамтын бүтээл мѳн.

3. Тѳрийн албанд шинэ үеийн залуусын эрдэм мэдлэг, ур чадвар, туршлагыг ашиглах нь Монголын хѳгжлийг дэлхийн түвшинд харьцуулах боломж тѳдийгүй улстѳрчдийн “цус ойртолт”-ыг холдуулах алхам хэмээн харж байгаа. Энэ талаар түүний хийсэн хэд хэдэн томилгоо ѳнѳѳдѳр эс гэхэд маргааш үр дүнгээ ѳгч эхэлнэ гэдэгт би итгэдэг. Одоо бид шинэ үеийн залууст итгэж, тэдэнд хариуцлага үүрүүлэх цаг нь болсон. Энэ нь Монголын улстѳрийн шинэчлэлийн эхлэл мѳн.

Монголын улстѳр дэх шинэ үеийн тѳлѳѳлѳл болсон залуу хүний хувьд түүнд алдаа оноо зѳндѳѳ бий. Их эрх мэдэл хүнд боломж олгож хариуцлага үүрүүлдэг. Монголын нийгэм хийгээд улстѳрд шинэчлэл хийж ѳѳрчлѳх үүрэг түүнд олдож байгаа болохоор алдах эрх үгүй. Бид Монголын улстѳрд бугшсан архагшсан хуучинсаг тогтолцоог ѳѳрчилж, авилгад амташсан улстѳрчидийг сольж, жалгын хэмжээнд сэтгэдэг жижиг орон зайгаа томруулах цаг нь болжээ. Энд Л.Оюун-Эрдэнийн оролцоо маш чухал. Тэгэхээр түүнийг шүүмжилж гоочлох бус, түүнд итгэж дэмжих хэрэгтэй болж байна. Шинэ үеийн залууст олдож буй том боломж хэмээн би лав олзуурхаж байгаа. Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-01-22
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БҮТЭН ЖИЛ
БҮТЭН ЖИЛ
01/29/2021
…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
12/01/2020
Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог. *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.