02 сарын 19, Мягмар
29.78°C
USD 2,633.79
USD 2,633.79
EUR 2,978.03
JPY 23.82
GBP 3,399.70
RUB 39.77
CNY 389.17
KRW 2.34

ЭГДҮҮЦЭЛ

Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ" хэмээн учирлана, түүнийхээр бол би их завтай хүн юм байхаа. Их зүйл хийхээр амалсан түүний бодоод яваа цаг хугацааг миний нас гүйцэхгүй болохоор би тэгсгээд л мартаж орхидог. Заавал сүлэлдэх албатай биш дээ.

Хэн нэгэнтэй ярилцлага хийсний дараа надтай их олон хүн холбогдоноо. "Их сайхан ярилцлага болжээ" хэмээн намайг магтаад, "Энэ хүнтэй холбож ѳг" гэх буюу эсвэл "түүнтэй холбогдох мэдээллүүдийг ѳгѳѳч" гэж хүснэ. Ямар зорилгоор түүнтэй холбогдох гэж байгааг мэдэхгүй ч түүнд "Би ярилцлага хийсэн хүмүүсийнхээ мэдээллийг бусдад дамжуулж болдоггүй юмаа, бид тэгж тохиролцсон" хэмээн учирлана. Утасны цаанаас "Хнн" хэмээн дуугарч, "Сүртэй юм" гэх эгдүүцэл надад мэдрэгддэг. Мэдээж цаашаа "Энэ муу ѳѳрийгѳѳ хэн бодчихсон юм" гэж хэн нэгэнд муучлах аялгыг би анзаардаг л даа. Хэрвээ бид хэн нэгний мэдээлэл болгоныг ямар ч шалтгаангүйгээр бусдад түгээгээд явбал юу гээч болохыг та тѳсѳѳл дѳѳ. "Түүгээр явсан гайг үүгээр дуудна" гэдэг л болно доо.
Миний бичлэг sonin.mn сайт дээр тавигдах болгонд нэг нѳхѳр анаж байгаад заавал сѳрѳг сэтгэгдэл бичнэ. Бичиж байгаа сэдэвтэй огт хамаагүйгээр "Галаа чи новш ш дээ" л гэнэ, эсвэл "Чи хэзээ ийм болчихов оо " гэнэ, нэг бол "Ривер Пласийн тэнд архи уугаад согтуу сууж байдаг ѳвгѳн чи битгий солиор" гэнэ, хааяадаа "Чи муу Америкт харлаж, чулууны ажил хийдэг биз дээ" гэнэ. Миний талаар сайн мэддэг тэр хүн лавтайяа 10 гаруй жил ингэж бичиж байгааг би гайхах хэрнээ түүний уйгагүй, тууштай хорон сэтгэлийг "үнэлдэг" юм. Би түүнийг оноож танихгүй боловч, түүнд одоог хүртэл гэм хийгээгүй боловч энэ олон жил надад ингэтлээ хорсон үзэн ядаж, түүнийгээ бусдад уриалан дуудаж байгаа үйлдлийг л ерѳѳсѳѳ ойлгодоггүй юм даа.
Ѳдий хүртэлх насандаа "Амьдрал их энгийн юм байна шүү дээ" гэж ухаарах атлаа, хүмүүс яагаад ийм богинохон бодолтой, ямар ѳчүүхэн сэтгэлгээтэй, яасан их хорон үйлдэлтэй байна вэ гэдэгт л харамсдаг юм. Дэндүү богинохон энэ амьдралд бид жижигхэн зүйлсээр бие биенээ мохоогоод байх ахул, яасан харамсалтай. Зүгээр л ирээд буцдаг энэ амьдралд эдийн шунал, мунхаг тачаал, ѳчүүхэн атаархлынхаа тѳлѳѳ тарчилж дуусна гэдэг юутай гунигтай. Үйлээ даллаж ирээд үйлээ үүрээд буцдаг энэ л тавиланд бусдад гай бололгүйгээр ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ амьдраад буцаж чадахгүй, ѳрѳѳл бусдыг тамлан тарчилгадаг зовлонг яалтай. Эгэл амьдралынхаа мѳчлѳгт бусдад тусалж чадвал чадаад , чадахгүй бол ѳѳрийнхѳѳрѳѳ амьдраад л буцахад тийм ч хэцүү биш. Чи хичнээн сайн хүн байгаад тэр бүхнийгээ авсандаа аваад одвол юутай харамсалтай. Жаахан ч атугай бусдад үлдээгээд буцвал юутай гайхамшигтай. Тэнгэр биднийг ѳршѳѳг.
                                                      Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
galbadrakh.com                                                                                                                                                                            2019-01-06

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
02/04/2019
Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН  гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ
ЭГДҮҮЦЭЛ
ЭГДҮҮЦЭЛ
02/01/2019
Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ"
НАС АХИХААР...
НАС АХИХААР...
Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.