08 сарын 17, Лхагва
°C
USD 3,186.21
USD 3,186.21
EUR 3,237.19
JPY 23.84
GBP 3,841.29
RUB 51.83
CNY 469.27
KRW 2.43

ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?

Дахиад л гомдоллон гоншигнож, шүүмжлэн эгдүүцэж, доромжлон шоолохгүйн тул энэ сонгууль нийгмийг ѳѳрчлѳх эхлэл нь байх ёстой, бүр заавал шүү. Иргэн бүр нь, залуус бүр нь үүний тѳлѳѳ заавал сонгуульд оролцон “Үндсэн хууль”- д заасан эрхээ эдлэн саналаа ѳгѳх хэрэгтэй болж байна. “Дараагийн удаа” хэмээн хойш тавих цаг хугацаа бүхэн чиний залуу нас, хүсэл мѳрѳѳдлийг тань залгиж байгааг болиулах шаардлагатай байна. Ядаж л ѳѳрийн дуртай ажлаа хийж, олсон орлого тань амьдралд тань хүрэлцэж, илүү дутуу зүйлд шаналахгүйгээр тайван амьдрахын тулд СОНГОЛТОО ЗѲВ ХИЙХ ёстой боллоо. Энэ сонголтоос би юу хүсч байна гээч!

1. Улстѳрийн намуудын талцлаас үүдэлтэй хѳдѳѳ орон нутаг болон Улаанбаатар хотын гэр хорооллын хѳгжлийн гацааг арилгаж, тэдэнд ѳѳрсдѳѳ хѳгжих боломж олгох хэрэгтэй байна.
2. Улстѳрд ороод эрх мэдэл боломжоо ашиглан хууль бусаар баяждаг бизнесжсэн тогтолцоог үндсээр нь арилгах хэрэгтэй байна.
3. Алив санхүүжилт бүрээс “зуучлал” нэрээр 10 хувийг нь хулгайлан завшдаг цүнх баригчид, тавиул дарга нарын бүлэглэлийг байхгүй болгох хэрэгтэй байна.
4. Хууль хяналтын байгууллагуудыг бие биенийхээ эсрэг ѳс хонзон авах, айлган сүрдүүлж дарамтлах “зэвсэг” болгон ашигладаг байдлыг үгүй болгох хэрэгтэй байна.
5. Буруу муу үйлдэл нь илрэхээр хариуцлага хүлээхгүйн тулд элдэв арга заль хэрэглэн “бултдаг”, түүгээрээ бардамнадаг байдлыг болиулмаар байна.
6. Зѳвхѳн ѳѳрсдийн эрх ашгаа урьтал болгон хуйвалдаж, иргэд болон хүүхдүүдийн амар тайван, аюулгүй амьдрах боломжийг үгүй болгосон нѳхдүүдийг дахин сонгомооргүй байна.
7. Бүх зүйл ѳѳрийн байрандаа байхыг буюу сэтгэлтэй улстѳрчид нь тѳрд, луйварчид нь шоронд, авьяастнууд нь ѳѳрийн салбартаа, арчаагүй нь гэртээ байхыг хамгийн ихээр хүсч байна даа.

Цѳѳхүүлээ монголчууд бид ѳѳрсдийнхээ ирээдүйн тѳлѳѳ зѳв сонголт хийх цаг ирлээ. 1990 оны “Цагаан морин” жил тайван хүлээцтэйгээр ардчилсан хувьсгал ялуулсан шиг, 2020 оны энэ сонгуульд ухаалаг сонголт хийж, “Алсын хараа”-тай нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй болж байна. Гэхдээ:

-Бусдын сонгох эрхэнд халдаж, заавал ѳѳрийн сонголтоо тулгамааргүй байна
-Хэн нэгний захиалгаар ѳрѳѳл бусдыг гүтгэн доромжилж, хараан зүхмээргүй байна
-Заавал нам дагаж туйлшрахгүйгээр нийгэмд сайнаар нѳлѳѳлж чадах сайн залуусыг сонгомоор байна
-Аль болохоор талцан маргалдаж, туйлшран хэрэлдмээргүй байна.
-Хувь хүний сонгох, сонгогдох эрх гэж байгаа болохоор хүндэтгэлтэй хандаж сурмаар байна

Бид ямар нийгэмд амьдрахыг хүсч байна, тэр нийгмээ ѳѳрсдѳѳ л байгуулна. Хэн ч тэр нийгмийг бидэнд байгуулж ѳгѳхгүй. Тэгэхээр энэ сонгуульд бидний оролцоо л хамгийн чухал байна даа. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-06-02 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“MIND TOUR” тѳсѳл ТОНХИЛ сумд
“MIND TOUR” тѳсѳл ТОНХИЛ сумд
12/31/2021
“Magic Box” тѳслийг санаачлагчидын хоёр дахь тѳсѳл нь “Mind Tour” тѳсѳл юм. Залуус минь энэ амьдралаас олж авсан ухаарлаа бусадтай хуваалцсан илтгэлүүдийн талаар ѳмнѳх бичвэртээ мэдээлсэн. Уг арга хэмжээний дараа, үдээс хойш хүүхэд залууст зориулсан сургалтууд зохион байгуулагдлаа. 1. “Мэргэжил сонголт” Г.Халиунаа 2. “Гоо зүй болон хувийн ариун цэвэр” М.Цэвэлмаа 3. “Санхүү тѳлѳвлѳлт” Г.Мѳнгѳн 4. “Зохион бүтээх чадвар болон “Дү дү” тоглоом” М.Мѳнхтулга 5. “Спорт эрүүл мэнд” Б.Галбадрах, Е.Энхболд (дэлгэрэнгүй…)
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2022 Орлоо-Инфо ХХК.