05 сарын 29, Баасан
°C
USD 2,806.96
USD 2,806.96
EUR 3,089.62
JPY 26.03
GBP 3,442.03
RUB 39.47
CNY 392.20
KRW 2.26

ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”

-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу?
-Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу?
-Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу?
-Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу?
-Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу?
-Чи яагаад???

Хосууд бие биедээ дурлалцан, хайрлалцаж, хамтын амьдралаа зохиосноос хойш ингэж ярилцах нь элбэг. Хайрыг ингэж ѳмчилж эхлэхээс л аз жаргал нь зовлон тарчлаан болон хувирч байгааг бид тэгтлээ анзаардаггүй. “Зѳвхѳн минийх” хэмээн харамлаж байхдаа тэр хүний сэтгэлгээ болон амьдралын хэмнэлийг эвдэх гэж зовоож буйгаа мэдэрдэггүй. Хүслийг тань дагуулаад “Үгүй дээ”, “Яалаа гэж дээ”, “Би ганцхан чамдаа хайртай шүү дээ” хэмээн учирлах авч сэтгэл дотроо тѳвѳгшѳѳж эхэлнэ. Энэ давтамж үргэлжлэн даамжрах тусам сэтгэлийн тарчлаан болон хувирдаг.

Хүний сэтгэлийг хүлж болдоггүй болохоор бид бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж сурах хэрэгтэй болж байна. “Би чамд итгэдэг шүү” гэсэн учирлалаа үгээр тѳдийгүй үйлдлээрээ байнга илэрхийлж байвал хайрт чинь болзошгүй тохиолдлын ѳмнѳ заавал зогтусна. Эсвэл харамсан гэмшиж байдаг. Сэтгэлийг нь хүлэх тусам уяанаасаа алдуурах гэж адган тэлчилж байдаг. “За тэртэй тэргүй надад итгэхгүй дээ” гэсэн адбиш гомдол, сэтгэлийн уяаг заавал тасдан догширно. Яг л эмнэг адгуус мэт. Амьдралын энгийн үнэн энэ. Хайртай бол хардах биш эсрэгээр нь итгэн хүндэлж байвал, энэ амьдралд зѳѳлѳн нь хатуугаа элээдэг. Яг үнэндээ энэ амьдралд бусдын ѳмнѳ аз жаргалтай мэт харагдахаас илүүтэй сэтгэл амар амгалан байх нь хамгийн чухал юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.