10/16/2017, Mon
-C
USD 2,460.58
USD 2,460.58
EUR 2,910.74
JPY 21.97
GBP 3,277.00
RUB 42.73
CNY 373.55
KRW 2.18

“Улаанбаатарт байгаа миний аавд” буюу хаягжаагүй Улаанбаатар

…Монголын уран сайхны “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг нэртэй кино байдаг даа. Архангай аймгаас аавыгаа хайж Улаанбаатар хотод ирсэн хүү элдэв хөгжилтэй явдлуудтай учирсаар эцэст нь аавтайгаа уулздаг. 1960 оны үеийн Улаанбаатарын тухай. Сураг ажиг тавьсаар яваад хэн нэгнийг олж болдог л байж. Харин одоо бол амаргүй болсон.
-Танайх хаана байдаг юм бэ?
-Баян хошууны эцсийн тэнд нэг хогийн цэг байдаг даа. Түүнээс хойш нилээд явж байтал дээрээ нохойн зурагтай ногоон хаалга байгаа -Их дэлгүүрээс урагшаа явж байгаад циркийн зуун талд 5 давхар саарал байшин байгаа. урд талаасаа 2 дахь байшингийн голын хаалгаар ороод 2 давхарт зуун гар талын хаалга 3-р хороолол руу явж байтал дээрээ “Энхтайван” гэсэн бичигтэй өндөр хөх байшин байгаа гэхчилэн заана. Хүмүүс яаж ийгээд хэл амаа ололцоод гэрийг нь олж хэн нэгнийдээ зочилж очоод болоод л байгаа юм даа.
Харин яаралтай тусламж болох гал команд болон түргэн тусламжууд зэрэгт заримдаа амаргүй. Ялангуяа бөөгнөрөн шавааралдсан гэр хороололд. Гал командынхан ч яахав шатаж утаа нь уугиж байгаа байшинг холоос хараад мэдэж болох юм гэхэд төрөх гээд өвдөж байгаа эмэгтэйг олж харахгүй болохоор үгүйдээ тэр хавьдаа жирэмсэн, том гэдэстэй эмэгтэй хаана байж болохыг худаг дээр байгаа хүүхдүүдээс асуух хэрэгтэй болох нь.

Хот төлөвлөлт алдагдсан болохоор заримдаа айлаа олох гэж “замын түгжрэл” шиг мунгинан сүлжиж байж очиход нөгөө айл нь шатаад дууссан байх, эсвэл нөгөө бүсгүй нь төрөөд амаржчихсан байх тохиолдол зөндөө гардаг гэсэн.

…Одоо бол Улаанбаатар хот маань их ч хөгжиж байгаа гэсэн. Монгол яваад ирсэн зарим хүмүүс тэгж ярьж байна билээ. Их ч гоёмсог өндөр өндөр байшингуудыг хараад дуу алдацгаана. Бас ууж идэж барамгүй их баар ресторан, унтаж хонож ч барамгүй их зочид буудлууд байдаг гэсэн. Тэр зочид буудлууддаа Улаанбаатарчууд өөрсдөө ихэвчлэн хонодог гэнэ билээ. Хэдийгээр завсар зай болгоныг дүүргэн “чигжиж” барилга байгууламж барьж байгаа ч ядаж л гадаад үзэмжээрээ гоё сайхан харагдана гэдэг нэг хэрэг.
Хотын хөгжил гэдэг гоёмсог чамин байшин барилгаас гадна үерийн ус зайлуулах хоолой, газар доорхи шугам сүлжээний найдвартай байгууламж, гудамж талбайн нэршил, хаягжилт, ирээдүйгээ харсан гайхамшигт хот төлөвлөлт, түүний дагуух тасралтгүй бүтээн байгуулалтаас бүрддэг аж. Нөгөө талаар энэ хотод оршин амьдрагчдын тав тух,тэдэнд бүх зүйл маш ойлгомжтой, амар хялбар байх боломжийг ч нэмж болно. Хаа нэгтээ албан газар болон айлд очихдоо төөрөхгүй байх гэдэг ч бага асуудал биш.
…Улаанбаатар хотыг үе дамжуулан удирдаж байсан болон байгаа олон дарга нарыг би заримдаа гайхдаг юм. Яагаад тэд Улаанбаатар хотыг хаягжуулдаггүй юм бол гэж? Газрын наймаанаас болж хот төлөвлөлтийг алдагдуулжээ гэж ууч сэтгэлээр өршөөн бодоход, өдрөөс өдөрт өргөжин  “талийгаачдын газар” -т хүрч тэлж байгаа гудамж талбай, гэр болон орон сууцны хорооллоо хаягжуулж чадахгүй байгаад, эсвэл үүнийг хийхийг хүсэхгүй байгааг уучилж бас боломгүй. Тэд тун удахгүй Улаанбаатар хот маань метротой болно гэж хөөрөлхөн сурталчилж байна.
Сайхан л хэрэг. Гэхдээ метроны буудал ч бас нэршил хаягтай байдгийг мартаагүй байх. Метроноос өмнө энэ хотод ажиллаж амьдардаг уугуул болон суугуул иргэдээ төөрч будилахгүй байхад сургаж л баймаар…

Нэршил ба хаяг
…Өдгөө бидний амьдарч байгаа, Улаанбаатар хотоос олон зуу дахин том Вашингтон хотод бид төөрдөггүй. Яагаад гэвэл энд бүх зүйл нь маш ойлгомжтой, хаяг нэршил нь маш тодорхой. Нэршил болон хаягжилтууд өөрсдийн стандарттай. Нэршсэн гудамжны замын урд талын байшингууд сондгой тоотой, харин замын ард талынх нь тэгш тоотой байх жишээтэй. Тэгэхээр 42 дугаартай байшинг олохын тулд замын урд тал руу гөлрөөд байх хэрэггүй гэсэн үг.. Хотын хэсэг болгон өөрийн кодтой. Нэр давхардаж болох хэдий ч код дотроо зөндөө л олон зохицуулалттай.

Хамгийн гол нь тэнэг хүн ч хаягаар хүссэн газраа олох боломжтойд л “гайхамшиг” нь оршдог юм даа.
Бид Улаанбаатар хотын зарим гудамжны нэрийг бүүр түүрхэн санаж байна л даа. “Бага тойрог”, “Сансрын”, “Нарангийн”, “Чингүнжавын”,”Урт цагааны”, “Долоон буудлын” гэхчилэн. Хэрвээ одоо шинээр нэрлэх хэрэгтэй бол жаахан онигоотой юм болж магадгүй. Алдарших дуртай зарим нь өөрийнхөө нэр болон дуртай нэгнийхээ нэрийг мөнхжүүлэхийн тулд лобби хийж магадгүй юм даа. “Aлимаагийн”, “76-гийн”, “Tалийгаачдын”, “Энхбаярын”, “Элбэгдоржийн” эсвэл “Суут ардчилагчдын”, “Цугтаа биеэ үнэлэгчдийн”  гэхчилэн нэрлэж болох юм. Нэр бүхэн түүх болон домгийг
дагуулдаг. Манайхан Оюутолгой гэдэг нэрээр зэсний болон алтны асар том орд нээчихээд бөөн баяр. Нэрнээс нь их баялаг болон нээлт хийж болдгийн жишээ энэ. Түүхэнд мөнхрөхийн нэгэн боломж энэ байж болох. “Алимаагийн” нэртэй гудамжаас хэн нэгэн Энхээгийн нууц амрагийн тухай олж мэдвэл бас л сайхан байж болох.
Заримдаа хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас шарилын газарт ойрхон нутаглаж байгаа иргэдүүд гудамжаа “Талийгчдын сүнс” эсвэл “Mуу ёрын сүнс”-ний гудамж гэж нэрлэвэл гайхах хэрэг үгүй. Зүгээр л энд гудамжны нэрээ нэрлэхдээ тухайн гудамжинд амьдарч байгаа айл өрхүүдийн эздийн саналыг авах тухай ярьж байна л даа. Гэтэл хэн нэгэн орж ирээд “миний нэрээр гудамжаа нэрлэвэл та нарт их мөнгө өгнө” гэвэл жаахан сонин байдал үүсэж болзошгүй.
Яагаад гэвэл бид өнөөдөр бүх зүйлээ мөнгөөр хэмжиж, түүний боол болж байгаад хамаг учир байгаа юм. Манай луйврын мөнгөөр баяжсан эрхэм дээдсүүд биднээс илүү үүнийг мэдээд байна. Тэд чинь өөрсдийнхөө нэрийг гаргахын тулд 500 сая төгрөгөөр хурдан азарга худалдан авч байгаа болохоор үүнийг жишээд байгаа юм л даа.

Хэрвээ Улаанбаатар хот минь хаягжилттай болчихвол…

…Нээрээ манай нийслэлийн дарга нар гэнэт “ухаан сууж” нийслэл хотоо бүрэн хаягжуулахаар зоригловол. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт хийх л байх даа. Хэрэв тэгвэл:
1.Улаанбаатарт шуудангийн үйлчилгээ үнэхээр сайжирна. Хэрвээ монголын ЗГ төрийн бүх үйлчилгээг зөвхөн шуудангаар хийнэ гэж хуульчилж чадвал…Та хүнд сурталтан хэн нэгний өрөөний үүдэнд царай алдан цаг нөхцөөж суухгүйгээр ажил болон асуудлаа шийдэж болно. Хэн нэгэн авилгалчид өгөх мөнгөө Монголын шуудангийн үйлчилгээнд төлж байвал хичнээн амар гээч. Ядаж л улс орны хөгжилд оруулж байгаа таны нэмэр энэ болох болно.
2.Бидний deliveri гэж нэрлэдэг гэрээр хүргэж өгөх үйлчилгээ хөгжинө. Үйлчлүүлэгчдээ хайж байгаа олон үйлчилгээний газрууд өөрсдөө санаачлан гэрийн хаягаар тань маш олон үйлчилгээг санал болгох болно. Гэрийг тань нүүлгэж өгөхөөс эхлээд гэрт тань бэлэн хоол хүргэж өгөх, хүссэн интернетийн үйлчилгээ болон, захиалсан тавилгыг тань гэрт тань хүргэж өгөхийг санал болгоно. “Үйлчлүүлэгч бол хаан” гэдгийг ханан дээр бичсэн плакатаас бус жинхэнэ өөрийн биеэр мэдрэх боломж нь энэ.
3.Гал команд болон түргэн тусламж, цагдаагийн хэсгийн үйлчилгээ дуудлага өгөх цаг дор маш хурдан ирж амжих болно. Гэрээ шатаж эхлэх дор, эхнэрээ төрөх гэж өвдөх дор, хэн нэгэн айлган сүрдүүлэх дор таныг хамгаалах үйлчилгээ хичнээн хурдан ирнэ гээч. Хаяг хичнээн тодорхой байхад тэд огтхон ч саатахгүй танд хүрч ирэх болно. Эрж хайж эрэн сурвалжлахгүйгээр үйлчилгээгээ танд аль болохоор хурдан хүргэх боломж нь хаяг тодорхой байх шаардлага байдаг.
4.Мэдээллийн технологийн ертөнцөд  эрэл хайгуул хийж байгаа чадалтай монгол залуус минь энэ боломжин дээр шинээр MAP зохиох болно. Хүссэн айл очих гэж байгаа газраа сансрын холбоогоор олж, худалдаж авах гэж  байгаа байр болон обьектоо сансрын холбоогоор өөрсдийн “нүдээр харсан мэт” сонголт хийх боломжийг манай залуус хийж чадах болно. Магадгүй тэд өнөөдөр үүнийг хийж эхэлсэн байж болох ч тэдэнд албан ёсны зах зээл хэрэгтэй байгаа. Тэр нь албан ёсны  болон хуульчилсан хаягжилт байх болно.

Төгсгөл
…Улаанбаатарт байгаа миний аавд”. Aль тэртээх 60 онд бид бие биенээ сургаар олж чаддаг байсан бол энэ зууны сүүлчид ямар нэгэн таних тэмдгээр, содон дүрслэлээр бие биенээ олдог байж. Мэдээллийн технологи хөгжсөн энэ цаг үед бид энэ байдлаараа байж арай боломгүй. Улаанбаатар хотыг удирдаж байгаа эрхэм дарга нараа! Би та нараас гуйя! Улаанбаатар хотыг хаягжуулах ажлыг зориглоод хий л дээ. Та нар татвар төлөгчдийн мөнгөөр гадаад дотоодод зугаацаж “галуу шувууны мах зооглож” байгхдаа энэ сайхан туршлага болон боломжийг
олж харахгуй бас ухаарахгүй байж яаж чадаж байгаа юм бэ?
Та нар хийж чаднаа! Гагцxүү та нар газрын наймаанаас үүдэлтэй өөрсдөө баяжих их хүслээс хамааран үүнийг хийхгүй байна хэмээн би та нарыг хардаж байна. Та нар нийслэл болон дүүргүүдийн газрын албаараа дамжуулан авилгал хээл хахуулын сүлжээнд л хамаг анхаарлаа хандууулж байгаа. Үгүй гэж үү? Та нар энэ хоромхон хугацаанд өөрсдөө баяжин тансаглахыг л хүсэж байна. Энэ тансаглал тань хожмын нэгэн цагт там болон хувирахыг та төсөөлөхгүй байгаа.
“Их эрх мэдэл их нүгэл хилэнц хураадаг” гэдэг үг буй. Эрх мэдэл гэдэг сайн муу олон боломж авч ирдэг. Улаанбаатар хотыг захиран удирдаж байгаа эрх мэдэлтэй эрхмүүдээ! Та нар зориглоод Улаанбаатар хотыг хаягжуулчих. Тэгээд л түүнийг дагалдан гарах олон боломжийг хуульчлан дэмжчих. Та нарын авилгалд авдаг их мөнгөнөөс харьцангуйгээр олон түмэнд буян болно доо.

ЯДАЖ ТА НАР УЛААНБААТАР ХОТЫГ ХАЯГЖУУЛЧИХ. ТЭГВЭЛ МАШ ОЛОН БОЛОМЖУУД НЭЭГДЭХ БОЛНО. БАС ЭНЭ ИХ БУЯН БОЛНОО.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
э-майл:  gala_mn@yahoo.com 2011-09-10

Шинэ зарууд

eregtei hund ajild awna
Chuluunii uildwert ajilchin surgaj awna. Bair belen, …
EREGTEI HUN AJILD AWNA.
Togtwor suurishiltai ajillah eregtei hun ajild surgaj …
Bair
Sn baitsgaanuu Hagsätra d bairandaa ger bul avna …
bair tureesluulne
Ekerö -d 3 uruu bair tureesluulne.utas :0703347565 …
Huuhed harna
Ballston orchim huuhed harna. 571-733-4994 thank you …
bair tureesluulne
Ekerö – d 3 uruu bair tureesluulne utas …
Bogsnii laa
Haltaruud dund udaan amidarsan hun haltaruud shigee, …
Сүши туслах тогооч авна
Hötorget ойролцоо сүши бар ньд ажилаа сайн мэддэг, …
Малчин ажилд авна. Утас:91002327, 86008484
Малчин ажилд авна.  Дорнод аймгийн Дашбалбар суманд …
СУРГАЛТ, БИЗНЕС АЯЛАЛ, АЖИЛ ХЭРГИЙН ВИЗ
АВСТРАЛИ, КАНАД,  АНУ, АНГЛИ, ИТАЛИ, ЯПОН, СОЛОНГОС, …
Санхүү татварыйн тайлан гаргана. 99923822
Мэргэжлийн нягтлан бодогч тайлан найдвартай хямд …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Roommate avna
Arlingtond 1 bedroomd roommate avna 7039098042 …
Bichig barimt
25s 35 nastai hunii bichig barimt hudaldaj avna / …
roommate avna
Fairfax-d town housenii one bedroom d hun avna.VIU tei …
roommate
11/1-s Columbia piked dotroo laundrytai tseverkhen …
Huuhed harna
Ballston havid huuhed harna 5717334994 …
roommate avna
11/1-s dotroo laundrytai tseverkhen bairand roommate …
Bair
Hej.Ene sariin 25 aas urt xugatsaanii tsooxuulee …
Orchuulga
Margaash 10.16 nd 08:00–10 iin hoorond Fairfax d …
busgirl
we looking for part time busgirl 553  S 23rd Street …
busgirl
we looking for moring part time busgirl …

Ярилцлага

МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг цуврал ярилцлага-20
…Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа …
К. НОМИНЖИН “САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР”
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\ …Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж “Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа” гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид …
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\ …”Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, …
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
Александрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\ …2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, …

Зохиогчийн булан

Нурам – 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …

Студиуд

Тайланд улсаас бэлтгэв.
Тайланд улсаас бэлтгэв.
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Тайланд улсаас бэлтгэв. ЭМЧИЙН ҮГ: Нуруугаа хамгаалъя. Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: 2017.09.29-ний Баасан гаригт орой …
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: – Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто – Чингисийн Монгол Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: …
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч, гал сөнөөгч Баатаржавын Жавхлантай оролцлоо. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хувиарьтай umontv.us руу орж танилцана уу. …
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР: Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ: Нурууны өвчний талаар дахин сануулахад МОНГОЛ ТУУРГАТНУУД: Нутгийн аялгуу Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: …