04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хоосноо мэдэхгүй баярхуу монгол зан

Саяхан ангийн хэдэн нөхөд цуглаад сургуулийн ой болж байгаа мөнгө цуглуулж хандивлана гэнээ.
Өө лаа лаа. Шинэ жилийн гоёо өвлийн бэлтгэл гээд мөнгө яг хэрэгтэй үед хэд гэдэг бол доо гэж дороо хавчигнаад сууж байтал. Өө лаа лаа. Олон оронтой цифр хэлж байнаа. Хэрэв тэр хүссэн мөнгийг нь өгчихвөл шинэ жилийн платье худалдан авах биш найзаасаа гуйхаас өөр аргагүй болох юм байна. За яахав ноднин надаас гуйсан юм чинь. Энэ жил тэрнээс л гуйхаас.

Сургуульдаа хандивлах мөнгөний хэмжээг сонсоод хүмүүс дор бүрдээ л паникт орсон боловч нэрээ хичээгээд бүгд л өө боломжийн л юм байна. Бид энэ сургууль багш нарийнхаа хүчээр л өдий зэрэгт хүрсэн юм гэхчилэн социализмийн үеийн уриа лоозон шиг хуурай магтаал цувруулсаар тэгье тэгье гэж дор бүрнээ дэмждэг байгаа. Ялангуяа шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг манай ангийн хамгийн career хийж яваа бүдүүн Цогоо өө бага байна нэмэе гэж бүгдийг бүр шоконд оруулах шахав. Үгүй ерөө энэн шиг ямар улс төр, нам мам гэж гүйсээр хүмүүсийн мөнгийг зүгээр авч хармаалсан биш. Өөрийнхөө хар хүчээр гадагшаа сургуульд явж төгссөний хүчинд арай дөнгүүр цалин авдаг ч тэр минь амьдралдаа илүү ч үгүй дутуу ч үгүй л байна гэж зориг орж хоолойгоо засаад “нэмэлгүй үүгээр нь тогтоё” гэж хэлэх гэтэл гэнэт энэ тархи нь хоосон, муу сурдаг байсан бүдүүн Цогоогоос дор орчих юм болов уу гэсэн бардам зангийн хэлтэрхий гэнэт сэргэж хэлээ хазаад хэсэг байдлыг харахаар шийдлээ.

Ашгүй аманцар Цэцгээ “Нөхөргүй амьдралаа ганцаар авч яваа над шиг хүнд нэмнэ гэж ч байхгүй шүү” гээд хэлээд тавьчихлаа. Аальгүй Цэцгээд би угаасаа дургүй ч тэр үед тэгж хэлсэнийх нь төлөө барьж аваад үнсчихмээр л байлаа. Гэхдээ яг л арван жилд ямар байсан шигээ гоолиг хэвээрээ байгаа Цэцгээ ингэж хэлсэнээрээ би ганц бие хэвээрээ шүү гэж өдсөн аальгүй харцаараа бүдүүн Цогоо мэтийн түрийвч нь түнтийсэн залуучуудыг ширвээд шал өөр PR хийдэг байнаш дээ.

Ингээд аальгүй Цэцгээ тэр өдөр бид бүхний авралын тэнгэр болж ашгүй хандивийн хэмжээ өсөхгүйгээр тэгэсхийгээд тогтлоо. Гэтэл хөөе нээрээ японд байгаа ангийнхаа хэсэг бүлэг хүнд хэлж хандивийн нийлбэр дүнгээ жаахан нэмэе гэж дандаа олон оронтой мөнгөний дүн хэлсээр хэрэглэсээр бүүр дасаж орхисон бүдүүн Цогоо хусмаа чамласан хүүхэд шиг хэллээ. Тэгээд японд байгаа тэдэнтэй майлээр холбоо барихаар болоод саллаа.

Харьжээ явтал гайтай хандиваас болж шинэ жилээр өмсөх гэсэн гоё платье нүдэнд харагдаад нэг л дотор харанхуйлаад болж өгсөнгүй. Нээрээ бид нар яахаараа хувийн сургууль хүртэл байгуулчихсан баячуудад өөрсдөө зовж олсон цалингийн хэдээсээ хандивлаж байх ёстой гэж. Ядаж ядарсан хүүхэд асрахын ч юм уу өнчин ядуу хүүхдүүдэд өгчихсөн бол ч яахав. Өөрсдөө ядуу хоосоноо мэдэхгүй хандив мандив гэж сагсуурдаг энэ монгол зан уу.

Эх сурвалж: http://erkhembayar.blogspot.com/ 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.