05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ

Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна.

1. Бүх зүйлийг материаллаг хэрэглээгээр үнэлдэг болохоор мѳнгѳгүй бол чи “хэн ч биш”
2. Бүх ажил танил талаар дамжин бүтдэг болохоор, хэрвээ танил хүнгүй бол хичнээн сайхан санаа ч “үлгэр” болж үлдэнэ
3. Ямар нэгэн санаа хэрэгжүүлэхдээ маш сайн баг бүрдүүлж ажиллахгүй л бол “самрагчид” дэндүү олон

Надтай уулзсан олон хүмүүст “Энэ нѳхѳр нилээд мѳнгѳтэй ирсэн байх, түүнийг нь хэрхэн ѳѳртѳѳ ашиглах вэ?” гэсэн хандлага ажиглагдаж байв. Сайхан ярилцаж зѳндѳѳ сайхан санаа санал болгоно, тэгээд л алга болчихно. Зарим нь надаас ч болдог байх хэхэхэ. 3 муу хандлага байна.

1. Уулзахаар товлоод цаг барихгүй. Залуус нь арай гайгүй байсан. Ихэнхи нь нилээд хоцорч ирдэг. Олон шалтгаан байх авч цагаа хуваарилж сураагүй юм билээ
2. Хамтарч ажиллахаар бол дэндүү удаан. Хийх нь хийнэ, гэхдээ тааваараа яаралгүй… Цагийг үнэлж сураагүй болохоор “За тэгээд яваандаа болно доо болно” гэх маягаар ажиллаад сурчихаж
3. Маш их ярина, уулзалт хурал зѳвлѳлгѳѳн тасрахгүй. Гэхдээ ажил хэрэг болгохгүй. Маш сайн ярьцгаах хэрнээ түүнийгээ ѳѳрѳѳ үлгэрлээд ажил хэрэг болгодоггүй. Тэгж тэгж энэ бүхэн цаасан дээр л үлддэг

Ѳѳ тэгээд энэ бүхнийг ойлгож мэдрэх гэж, дотор нь уусалгүйгээр ѳѳрийнхѳѳрѳѳ үлдэх гэж хэрдээ хичээж л байна. Сайн зүйлс зѳндѳѳ байнаа.

-Залуусын санаа бодол, ѳѳртѳѳ итгэх итгэл, ирээдүйгээ харж буй хараа, биеэ авч явах болон харилцааны соёл, хийж эхлүүлж буй ажлууд нь бараг дэлхийн хэмжээнд жишихээр байна. Харин тэднийг ойлгож дэмжих дэмжлэг хангалтгүй байгаа мэт.

-Хүмүүсийн хандлагад орчин их нѳлѳѳлдѳг нь ажиглагдаж байна. “Шангри Ла” орчим болон гэр хорооллын орчингийн ялгаа газар тэнгэр мэт ѳѳр. Дэлхийн стандартын түвшиний байгууламж үйлчилгээнүүд Монгол руу бага багаар нэвтэрч байгаа нь хѳгжилд сайнаар нѳлѳѳлж байна. Тэгэхээр бид хүмүүсийн ажиллаж амьдрах орчинг ѳѳрчлѳх нь хамгийн чухал юм гэж бодогдож байгаа.

-Сайн муу хэлэгдсээр Тѳр бага бус ѳѳрчлѳлтүүдийг хийж байгаа боловч, түүнийгээ олон нийтэд зѳвѳѳр сурталчлан ойлгуулж чаддаггүй юм байна. Алив зүйл “ойлгомжгүй байх тусмаа хардлага дагуулдаг” болохоор энэ байдал нь тэдний байнга шүүмжлэгдэх шалтгаан болдог аж.

Бид сайн тал руугаа хѳгжиж байгаа нь үнэн боловч бидний сэтгэлгээний атгаг, хорон санаа саад болсоор байна. Бидний юу ч хийдэггүй цэцэрхэн ярьж, шүүмжилсээр байдаг арчаагүйдэл саад болсоор байна. Бидний бусдын давуу сайн байдлыг хүлээн зѳвшѳѳрдѳггүй, хамтарч ажиллаж чаддаггүй давилуун байдал саад болсоор байна, Хэрвээ цаг хугацааны сайн урсгалыг анзаарах ахул энэ бүхэн заавал ѳѳрчлѳгдѳх болно, ѳѳр сонголт үгүй.

БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Энэ тухай зѳндѳѳ бодсон. Монголоосоо 14 жил хол байсан миний хувьд одоог хүртэл ойлгож мэдэрч амжаагүй олон зүйл байгаа болохоор бодит байдал дээр ѳѳрийн чадвараа зѳв үнэлэх хэрэгтэй болж байна. Америкт байхдаа хийж хэрэгжүүлж байсан 3 чиглэлдээ анхаарлаа хандуулсан.

1. Америкийн хѳгжлийн болоод нийгмийн халамж үйлчилгээний стандартын тухай “Хѳгжлийн замаар” нэртэй 55 дугаар нэвтрүүлэг , аялал жуулчлалын стандартын “Америкаар 10 000 бээр” нэртэй 8 дугаар ТВ нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэснийхээ хувьд “Монголын хѳгжлийн стандарт”-ын асуудал надад ойр байлаа. Судалсаныхаа хувьд юуг яаж хийх арга замын талаар санаа болон туршлага байгаа
2. “Монгол хүн-Монголын баялаг”, “Монголчууд Америкт” TТВ нэвтрүүлгүүд, “Шинэч” мэдээллийн багц тѳсѳл санаачлан хэрэгжүүлсэнийхээ хувьд “Гадаадад байгаа монголчуудын талаар Тѳр ямар бодлого боловсруулан хэрэгжүүлэх”, тэднийг “Монголын хѳгжилд хэрхэн оролцуулах арга замын талаар” тѳсѳл боловсруулан ажиллах сонирхол боломж байгаа
3. Монголдоо амжилттай ажиллаж бүтээж яваа залуус болон хэрэгжиж буй сайн тѳслүүдийн талаар ТВ нэвтрүүлгүүд бэлтгэж олон нийтэд зѳв сайн үлгэр дуурайлал болгон хүргэх боломж бидэнд байгаа. Хэн нэгнийг “мундаг” гэж хѳѳргѳн магтахаас илүүтэй ийм амжилт хүрэхэд тэдний туулсан зам хийгээд сэтгэлийн дотоод ѳгүүлэмжийн талаар гаргаж үзүүлэх нь хүмүүст илүү хүрдэг юм шүү дээ

ОДОО ЯМАР АЖЛУУД ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ВЭ?

-ЗТХЯ болон БОАЖЯ ны мэргэжилтнүүдтэй хамтран Монголын орон нутгийн авто зам дагуу “Үйлчилгээний газар”, “Бие засах газрууд”, “Түр зогсоол”, “Хүнд даацын авто машинуудад үйлчлэх газар” байгуулан ажиллуулах тѳсѳл дээр санаачлага гарган ажиллаж байгаа. Хѳгжлийнхээ 100 жилийн дараа хѳдѳѳ орон нутгийн замд нүхэн болон модон жорлонг ѳѳрчилж орчин үеийн байгууламжаар солих Тѳрийн санаачлага юм шүү дээ. Зорчиж, аялж яваа хүмүүсийн тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг бий болгохыг л туйлаас хүсч байна

-БОАЖЯ болон ЗТХЯ тай хамтран нүүдэлчин монгол ахуй, зан заншил, соёл урлаг дээр түшиглэсэн аялал жуулчлалын загвар болон “Аялал жуулчлалын байгууламж”, “Майхантай хонож болох газрууд” зэргийг тѳсѳл болгон хэрэгжүүлэхээр эхэлж байна. Аялал жуулчлалын үйлчилгээнд “Бие засах газар”, “Ангилсан хогийн цэг”, “Усанд орох шүршүүр” зэргийг заавал байлгах нь энэ салбарын хѳгжлийн эхлэл гэж харж байна

-ШѲХТГ болон Нийслэлийн Стандартын Газартай хамтран хѳгжлийн стандартыг хѳгжүүлэх санаан дээр ажиллаж байгаа. Цаасан дээр байгаа стандартуудыг амьдрал дээр хэрэглээ болгон хэвшүүлэх нь хамгаас чухал юм байна. Алив хийж буй ажлууд нь гудамжинд алхаж буй хэн нэгний амьдралд эерэгээр нѳлѳѳлж байвал түүнийг “үр дүн” гэж тооцох учиртай юм билээ

-Гадаадад байгаа монголчуудын мэдээллийн нэгдсэн багц бий болгох, түүн дээр тулгуурлан тэднийг Монголын хѳгжилд оролцуулах, гадаадад байгаа монголчуудын талаар Монголын Тѳр хэрхэн анхаарч дэмжих талаар боловсруулсан тѳслүүдээ болон хэрэгжүүлсэн ажлуудаа ГХЯ-нд танилцуулахаар бэлтгэж байгаа

Ѳѳ тэгээд зѳндѳѳ санаа болон ажлууд байгаа. Яг бодитоор эхлүүлж байгаа нь энэ ажлууд. Америкт байхад ирж уулзаад ажил хэрэг ярилцан дэмжихээр амлаад Монголдоо ирээд сураг тасардаг хүмүүсийг энд ирээд ойлгож байнаа хэхэхэ. Нийгмийн сэтгэл зүйн атмосфер нь нилээд дарамттай бас хүнд байгаа нь мэдрэгдэж байна шүү. Гэхдээ санаа болон мѳрѳѳдлѳѳ яриад л суух биш, боломжийг олж ѳѳрѳѳ үлгэрлэн дагуулж хийх нь хамгаас чухал гэдгийг энэ олон жилд ойлгосон болохоор хичээнээ. “Нѳгѳѳ Галбадрах чинь Монголдоо очоод сураггүй болчихлоо” хэмээн харуусаж суугаа танилууддаа зориулан 8 сарын ажлаа тайлагнав хэхэхэ. Монголдоо ирээд нэг зүйлийг сайтар ойлгов. ЯМАР НИЙГЭМД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА, ТЭР НИЙГМЭЭ БИД ѲѲРСДѲѲ Л БАЙГУУЛНА. ХЭН Ч БИДЭНД ТҮҮНИЙГ БАЙГУУЛЖ ѲГѲХГҮЙ БОЛОХООР БИДНИЙ ѲѲРСДИЙН ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ. За тэгээд та нартаа ч амжилт хүсч сайн сайхныг ерѳѳе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-08-29
Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.