05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Монголын тал нутаг

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ?

-Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх хүсэл байсан гэх үү. Эхэндээ бүх юм хэцүү байсан. Хэл мэдэхгүй. Амьдрахын эрхээр хими цэвэрлэгээний газар ажил хийнэ. Гэхдээ дуулах хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан. Өдөржингөө ажиллаад ядарч ирсэн ч, шөнөдөө тайзаа л зүүдэлнэ. Зүүд маань нэг л шаналгаатай, дуулж байснаа үгээ мартчихаж ч гэх юмуу, эсвэл хоолой минь болсонгүй ч гэх юмуу. Одоо бодоход ажилдаа ядарсан, бас сэтгэл шаналсаных аль аль нь нөлөөлж байсан юм шиг.

-Хүн бүр зовлон, шаналалаа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Гэвч шаналал маань явж явж ''чи яах гэж ирсэн билээ'' гэж зорилгыг маань сануулдаг биш гэж үү?
-2004 оны 8 сард анх Оpera Bel Canto, Washington DC-д Maestro Sparacino-д шалгуулсан. 2 ари дуулсан, шүүгч нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй байлаа.

Эхлэл...

Энэ оны 11 сарын 28-ны орой 19:30 цагт Maryland Hall концертын танхимд АНУ-ын төгөлдөр хуурч Elan Sicroff, Монголын дуучин Эрдэнэбатын Саран нарын тоглолт боллоо. Гоёмсог засалттай бэсрэгхэн концертын танхимд, сонгодог хөгжмийн тансаг аялгуунд нэгэн үдшийг өнгөрөхөөр ирсэн 100 орчим гадаадын үзэгчдийн дотор 10 гариу Монголчууд үзэгдэнэ. Тоглолтын эхний хэсэгт дуучин Саран, манай нэрт төгөлдөр хуурч Б.Мөнхшүрийн хамт Италийн алдарт хөгжмийн зохиолч Пуччини ''Тоска'', ''Турандот'', ''Madame Butterfly'' зэрэг алдарт дууриудын ари, мөн Гершвин, Дунаевский, Н. Жанцанноровын ''Тогосын цагаан овоо'' зэрэг бүтээлүүдийг толилууллаа.

Тайзны ард цацрах цэнхэр гэрлэн цацраг, дуучин Cарангийн цэнхэр дааншинзтай өнгө сүлэлдэн, Монголын минь хөх тэнгэр шиг сэтгэл цэлмээж, ''Тогосын цагаан овоо'' дууны уянгалаг аялгуу, дэлхийн сонгодог аястай зэрэгцэн эгшиглэхэд өөрийн эрхгүй сэтгэл омогшиж нүд чийгтэнэ. Энэ гучаад минутын хугацаанд анир чимээгүй, хүн бүр л сонгодог тансаг аялгуунд уусан шингэх мэт нэг л эрхэмсэг оршихуй мэдрэгдэнэ.
Cарангийн тоглолтыг үзэж суухдаа сэтгэл зүрхээ урлагт зориулсан түүний авьяас. сэтгэл, хөдөлмөрт хил хязгаар, хориг саад үгүй ээ гэж бодогдоно. Үзэгчдийн бахархаж хүндэтгэсэн талархал, тэвэр дүүрэн цэцгийн баглаа, дуулахын жаргалыг амссан, нулимстай инээмсэглэл бүхэн  энэ тоглолтын үнэ цэнэ байлаа. Дараа нь тоглосон Америк төгөлдөр хуурчийн тоглолтыг сонсож суухдаа манай алдарт төгөлдөр хуурч  Б.Мөнхшүрийн ур чадвар, тоглолтын мэдрэмж хаа ч гологдохгүй юм даа гэж бахархмаар...
Тоглолт сайхан болсон. Э.Саран, Б.Мөнхшүр, Ж.Болормаа,  С.Саянцэцэг гээд л сонгодогийн авьяастнууд алс холын Америкт, Монголын сонгодог урлагийн түвшинг мэдрүүлж бас сурталчилж, дэлхийн зиндаанд өрсөлдөх гэж хөдөлмөрлөж зүтгэж яваа та нараараа үнэхээр бахархаж байна шүү.  

Тоглолтын маргааш Э.Саран бид хоёр бяцхан цайны газар уулзаж, нилээд буу халлаа.
- Би Монголд байхдаа чиний "Монголын Тал Нутаг'' дууны клипийг чинь үзэж байсан юм байна. Харин энд ирээд оролцсон анхны шинэ жилийн цэнгүүн дээр чи мөн л "Монголын Тал Нутаг"- аа дуулж байсан.

- Энэ дууг Японы Юми гэдэг дуучин бүсгүй Шарав гуайд захиалж бүтээлгэсэн юмаа. Би энэ дууг дуулахыг их хүсч байсан. Нэг өдөр энэ дууг дуулах зөвшөөрөл авах гэж Шарав гуайнд очлоо. Шарав гуай миний хүсэлтийг сонсоод, төгөлдөр хуурынхаа ард суугаад намайг зөндөө шалгаж үзсэнээ " За чи дуул, харин сайн дуулна шүү'' гэх нь тэр. Шарав гуайн урмыг хугалахгүйн тулд үнэхээр хичээсэн. Манай нутгийн Бат-Өлзий гэдэг залуу 3 сая төгрөгөөр ивээн тэтгэж, хийлгэсэн клип маань 2001 оны 7 сарын 11-нд телевизээр цацагдаж байсан. Харин нэг их удаагүй Долгор дуучны дуулсан клип бас гарсан л даа. Би энэ дуундаа их хайртай. Энд чинь миний бүх л сэтгэл минь шингэсэн юм шүү дээ.

- Би саяхан энд тоглосон "Эмоушн"-ний тоглолтыг үзсэн. Тэр тоглолт бол үнэхээр доргио болсон. Би харин тэднээр бахархсан. Үнэхээр хөгжсөн байна билээ. Харин өчигдрийн чиний тоглолт дээр бүгд л амьсгаа даран сонсож байхад зургийн аппаратны "шархийх" чимээ ч тээртэй сонсогдож байсан шүү.

 Орлоо.ком болон 15 минут студийн хамтран хийдэг “Цахим цаг” чат нэвтрүүлэгийн 12-р сарын 09-ны 19:00 цагаас явагдах энэ удаагийн дугаараар бид ''Хүний юм, Үнэгүй юм'' гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Энэ сэдвийн дор Монголчууд бид яагаад өөр орны хүний хийсэн юмыг дэмждэг атлаа бизнес хийдэг болон хийх гэж буй Монголчуудаа дэмждэггүй талаар, мөн нэгнийхээ хийсэн хөдөлмөрийг үнэлэхгүй үнэгүй хэрэглэх дуртай байдаг талаар та бүхэнтэйгээ саналаа хуваалцах болно. Өргөнөөр оролцоно уу!!!

 

- Сонгодог урлаг цөөхөн үзэгчтэй ч үнэхээр "элит" хүрээнийхний урлаг л даа. Тэд чинь дууг сонсох гэж биш мэдрэх гэж ирдэг юм. Тэгэхээр дуучин нь дууг зүгээр дуулах биш дуундаа орж, шингэж байж дуулах учиртай. Өчигдөр чи ажигласан бол Mimi-н ари дээр баярлах, гуниглах, айльгүйтэх гээд бүх сэтгэл хөдлөлийг аялгуугаар илэрхийлж байгаа юм л даа. Тэгэхээр бид чинь дууг дуулахаас өмнө маш их судална. "Би чамайг санаж байна' гэдэг үглэлийг хичнээн олон янзаар илэрхийлж болно, гиюүрч, баярлаж, эрхэлж, айльгүйтэж гэх мэтээр. Тэгээд маш их хөдөлмөрлөх хэрэг гарна.

- Тэгсэн хэрнээ Сонгодог урлагийнхнаас илүүтэй зохиолын дуучид их нэрд гарч, шагнал авч байна шүү дээ.

-Дуурийн дуучин болно гэвэл амаргүй. Хир баргийн хүний хийгээд байх ажил бишээ. Би дуурьт дуучин байснаараа үнэхээр бахархдаг. Энэ чинь их нэр төрийн хэрэг шүү дээ. Яахав өнөөдөр залуучууд, дуурийн дуучин болох гэж өөрийгөө зовоож байснаас зохиолын дуу дуулаад амархан шиг "од" болохыг хүсдэг байх л даа. Боломж нөхцөл нь ч энэ байдлыг үүсгээд байна. Гэхдээ би лав харамсдаггүй. Өөрийгөө зовоож, хөдөлмөрлөж байж бүтээж байгаа бүтээл бүхэн минь надад аз жаргал авчирдаг. Би өөрөө ч үүнээсээ үнэхээр таашаал авдаг. Одоо ч гэсэн би сэтгэлдээ хүртэл бүтээсэн Германы Николай Отто-гийн "Виндзарын овжин авхай нар" дуурийн залуу бүсгүй Анна, Б. Шаравын " Чингис хаан" дуурийн Хадааны дүрээрээ онгирох эрхтэй. "Виндзарын овжин авхай нар" дуурийн тоглолтын дараа уг дуурийг ивээн тэтгэсэн 2 герман тайзан  дээр гарч ирэн бүх жүжигчдийн нүдэн дээр миний өмнө өвдөг сөхрөн, гарыг минь үнссэн гээд бод доо. Үүн шиг том хүндэтгэл шагнал хаа байх юм бэ? Тэгэхээр би яагаад сэтгэл дундуур байх гэж.

-Чи шууд л дуурийн театрт дуулж эхэлсэн юм уу?
-Яалаа гэж. 1996 онд СУИС төгсөөд ЦЕГ-ын дэргэдэх ''Сүлд'' хамтлаг гэж байгаад чуулга болоход нь очсон. Тэнд байхдаа ''Учиртай гурван толгой'' дуурийн шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр оролцон 2-р байр эзэлж байсан. Бас ''Соёлын тэргүүний ажилтан'' цол тэмдгийг энд байхдаа авсан. Энэ шагналыг авахад цагдаагийн бүх бүрэлдэхүүн жагсаж байгаад хүндэтгэл үзүүлэн, би шагналаа аваад ''Монгол улсын төлөө зүтгэе!'' гэж ёсолж байлаа. Ер нь сүрлэг сайхан байсан. Харин 2000 онд Дуурийн театрт ирээд жинхэнэ сонгодог урлагийн амтанд орсон доо. Урлагийн бригадаар Монголынхоо бүх аймаг сумдаар явж тоглож байхдаа их зүйл ойлгосон. Бид чинь ямар сайхан ард түмэнтэй юм бэ? гэж мэдэрсэн. Би бас их азтай хүн. 2003 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдээр төрсөн өдрөөрөө ''Большой театр''-ын тайзан дээр дуулж байлаа. Их хувь заяа шүү. Үнэхээр л аав ээж минь, бас бурхан харж үзсэн гэж боддог.

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ?
-Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс л суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх хүсэл байсан гэх үү. Эхэндээ бүх л юм хэцүү байсан. Хэл мэдэхгүй. Амьдрахын эрхээр хими цэвэрлэгээний газар ажил хийнэ. Гэхдээ л дуулах хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан. Өдөржингөө ажиллаад ядарч ирсэн ч, шөнөдөө тайзаа л зүүдэлнэ. Зүүд маань нэг л шаналгаатай, дуулж байснаа үгээ мартчихаж ч гэх юмуу, эсвэл хоолой минь болсонгүй ч гэх юмуу. Одоо бодоход ажилдаа ядарсан, бас сэтгэл шаналсаных аль аль нь нөлөөлж байсан юм шиг.

-Хүн бүр зовлон, шаналалаа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Гэвч шаналал маань явж явж ''чи яах гэж ирсэн билээ'' гэж зорилгыг маань сануулдаг биш гэж үү?
-2004 оны 8 сард анх  Оpera Bel Canto, Washington DC-д Maestro Sparacino-д шалгуулсан. 2 ари дуулсан, шүүгч нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй байлаа. Дуулаад дуусахад 2 эмэгтэй нь шууд алга ташсан. 1 сард тоглох Гала концертонд дуулуулах боллоо. Хэл мэдэхгүй хирнээ их л хичээн бэлтгэлээ. Надад тэр үед ЭСЯ-ны Консулын ажилтан Гансүх, бас Лхагвадорж ах их тусалж дэмжсэн. Харамсалтай нь визний асуудлаас болж уг тоглолтонд оролцож чадаагүй. Шар минь их хөдөлж англи хэл сурах гэж шаргуу хичээллэсэн. Үүнд оролцож чадаагүй хэдий ч ''дуулж болох юм байна'' гэдэг бодол намайг амраагаагүй. Хэл суралцахын хажуугаар визнийхээ ангилалыг ч солиуллаа. Одоо бол бас ч яахав юм овоо цэгцэрч эхэлж байна. Одоо Peabody Institute-д хичээллэж байна. Алина гэж хувийн багштай, бид 2 бие биедээ сэтгэл хангалуун. Одоо суралцаад сургуулилтаа хийж байгаа болохоор хоолой маань ч эвэндээ орж нөгөө ''тосолсон юм шиг'' гэдэг л болж байна.

-Би өчигдрийн концертонд сонгодог дуу дуулах гэдэг чинь их ч хүч чадал, жүжиглэл шаардсан амаргүй хөдөлмөр юм даа гэж бодож суулаа.
-Би өмнө нь чамд ярьж байсан, дуундаа орж, итгэж, зүрх сэтгэлэ илчилж дуулахын тулд их ч тэвчээр, хөдөлмөр шаарддаг гэж. Тэгэхээр одоо маш их хөдөлмөрлөх бас суралцах хэрэгтэй болж байгаа юм. Үүнээс ухарч шантрах эрхгүй ээ.
-Хүн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хор шар хөдлөх, атаархах хэрэгтэй юу?
-Би лав их шартай. Америкт ирээд би дуулж, сурч, хөгжиж байж буцах хэрэгтэй гэж боддог болсон. Нэг юм маань жаахан бүтэлгүй болоход ''Яагаад болдоггүй юм бэ? Болох л ёстой'' гэж өөртөө хэлээд зүтгэдэг. Энэ маань намайг хурцалдаг байх. Харин атаархлын хувьд зөв, цагаан атаархал байх хэрэгтэй. Өөрөөсөө илүү явж байгаа хүнээ ''Энэ бүтэлгүй, муу болчихоосой'' гэж биш, би энэ хүн шиг магадгүй бүр илүү ч болох юмсан гэж атаархах хэрэгтэй юм шиг. Миний л бодлоор атаархал нь хар буюу цагаан, эсвэл хорон юмуу цайлган гэж байдаг юм шиг. Бид илүү яваа нэгнээ дэмжиж, түүнд хүрэх гэж атаархах хэрэгтэй байхаа.

-Монголдоо буцах уу?
-Буцалгүй яах вэ? Хамгийн гол нь сурч, хөгжиж аваад буцна. Нутгаа ч их санаж байна. Би саяын тоглолтонд ''Монголын тал нутаг''-аа дуулах гэснээ уйлчих байх гэж бодогдоод дуулаагүй. Ирээд удаагүй байхдаа гайгүй байсан, одоо ер нь уйлчих гээд л байх янзтай. Гэхдээ өмнөө зорилго тавьсан болохоор түүндээ хүрэх гэж зүтгэнэ. Хүмүүс намайг сайн, муу юу ч гэж хэлэх хамаагүй. Би зорилгоо л биелүүлнэ. Тэгээд Монголдоо очноо, их ч юм хийнэ гэж төлөвлөж байна.

-Тиймээ, биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй. Ажил хийх хүнд арга нь олдоно, ажил хийхгүй хүнд шалтаг нь олдоно гэдэг. Хийе, бүтээе гэвэл болж бүтэхгүй юм гэж байхгүй ээ.
-Тийм шүү.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Дандаа хүмүүст баяр баясгалан, сэтгэлийн агуу их гэрэл гэгээ бэлэгдэж байдаг урлаг, тэр тусмаа сонгодог урлагаар өөрийгөө хөгжүүлж, улмаар Монгол орноо, урлагаа сурталчилж яваа танд их баярлалаа. Бэрхшээл бүхнийг сөрөн давж, өөдрөг байж их амжилтанд хүрээрэй гэж ерөөе!
-Их баярлалаа. Бие биенээ дэмжиж, тусалж, сэтгэл санаанд минь урам өгч байдаг Монголчууддаа гялайлаа. Бүгдээрээ аз хийморьтой, эрүүл энх байж, санасан хүслээ биелүүлээрэй. Бас тоглолтонд минь оролцож намайг хөглөж өгсөн, Б.Мөнхшүр багшдаа маш их талархсан шүү.

Ярилцлагыг тэмдэглэсэн Г. Галбадрах   


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.