04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”

…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна.

1. Тэд гадаад хэлийг маш сайн эзэмшиж байгаа нь тухайн хэл дээр илүү их мэдээлэл авч суралцах боломжийг тэдэнд олгодог

2. Тэд бие даан суралцах арга барилд маш сайн суралцаж байгаа нь ѳѳртѳѳ итгэх их урмыг тэдэнд ѳгч байна

3. Олон орны залуустай хамт суралцаж байхдаа тэд ѳѳрсдийгѳѳ хэзээ ч голдоггүй бѳгѳѳд, тэднээс илүү байж чадах эрмэлзлэлийг бадрааж буй

4. Ямар ч мэргэжлээр суралцсан, тэд дэлхийн хѳгжил хийгээд хѳгжлийн ирээдүйн хандлагыг маш сайн мэдэрч байгаа

5. Багаар ажиллах чадварт маш сайн суралцаж байгаа нь шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсох дадалд сургаж байна

6. Гадаадад суралцаж байгаа тэдэнд “эх оронч” ухамсартай тѳлѳвшиж, Монгол эх орныхоо хѳгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй болж байна

*ХАРИН ТЭДНИЙГ БИД ДЭМЖИЖ БАЙГАА ЮУ?

“Харвардын Кеннедийн Их Сургууль”- ийг тѳгсѳѳд Монголдоо очсоныхоо дараа Л.Оюун- Эрдэнэ гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад суралцаж тѳгсгѳсѳн залуусыг нэгтгэн “Азийн Хүлэг Улс” нэртэй судалгааны хүрээлэн байгуулан ажиллаж эхэлсэн. АНУ- д байхдаа хааяа уулзан санаа бодлоо хуваалцдаг байсан бид хоёрын ярианы нэг сэдэв нь энэ байсан юм. Харин тэрээр УИХ ын гишүүн, ЗГХЭГ ын дарга болсныхоо дараа АНУ ын Харвард, Бостон, Колумби, Иел, Флорида, Сан- Франциско, Нью Соут Вейлсийн Их Сургуулиуд, Европын Оксфорд, Москва, Тѳв Европын Их Сургуулиуд, Азийн Токио, Бээжингийн Их Сургуулиуд, Монголын МУИС, ХААИС зэрэг сургуулиудын тѳгсѳгч залуусаас бүрдсэн “Зѳвлѳх Баг”- ийг байгуулан дэргэдээ ажиллуулж эхэллээ. Би лав үүнийг Монголын улстѳр дэх “шинэ үзэгдэл” хэмээн талархан дэмжиж байна. Мэдээж энэ нь залууст урам зориг, итгэл найдварыг тѳрүүлж байгаа байх.

Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудын Их Дээд Сургуулиудад суралцан амжилттай тѳгсѳж дэлхийн нэр хүндтэй байгууллагад ажиллан туршлага хуримтлуулж, ѳѳрсдийн үнэ цэнээ ѳсгѳж буй монгол залуус олон бий. Аажим аажимдаа ѳрсѳлдѳѳнд шалгаран гарч, шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж байгаа ийм залуус Монголын хѳгжлийг дэлхийн хѳгжилтэй холбож ѳгѳх “гүүр” болно. “НҮБ”, “Дэлхийн Банк”, “Олон Улсын Валютын Сан”, “Азийн Хѳгжлийн Банк”, мэдээллийн технологийн хүчирхэг компаниуд болох “Apple”, “Google”, “Amazon”, “Microsoft”, “Yahoo”, “Facebook”, “IBM”, “Intel” зэрэг компаниудад ажиллаж байгаа монгол залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь мундаг үзүүлэлт. Гадаадад сургууль тѳгссѳн залуусыг “Амьдрал мэдэхгүй” хэмээн голж, шүүмжилдэгтэй би санал нийлдэггүй. Компаны соёл, багаар ажиллах зарчим, ѳѳрийн санал бодлоо илэрхийлэн ойлгуулах чадвар, цагийн менежмэнт, гүйцэтгэлийн хариуцлага зэрэг олон чанаруудыг тэд биднээс илүү эзэмшсэн байгаа. Ажиллаж буй салбарын хѳгжлийн дэлхийн стандарт, зарчим, хѳгжлийн ирээдүйн хандлагыг бодитойгоор мэдэрч байгаа нь Монголд хамгийн хэрэгтэй.

*ХѲГЖЛИЙН БОДЛОГО

Зѳвхѳн ѳѳрийн гадарладаг “Монголын Боловсролын салбар”-ын ѳнѳѳгийн байдлыг мэдрэхдээ “Монголын Тѳр ойрын болон хэтийн бодлого тѳлѳвлѳлтгүй байгаа юм байна” хэмээн харуусдаг. Сонгуульд ялсан намаас томилогдсон сайд бүхэн ѳѳрсдийн “дураараа” авирлана. Шинээр томилогдсон сайд нар ѳмнѳх сайдынхаа эхлүүлж байсан ажлуудыг шууд үгүйсгэн хорсолтойгоор “Хорлон сүйтгэдэг”. Уялдаа залгамж үгүй, ѳчүүхэн ашиг сонирхлын золиос болгон салбарын ажлыг хурааж байгаа нь “Хѳгжлийн нэгдсэн бодлого үгүй” байгаагийн нотолгоо мѳн.

Монгол Улсын Ерѳнхий Сайдын 2019 оны 4 дүгээр сарын 30 ны ѳдрийн 52 тоот захирамжаар “Монгол Улсын урт хугацааны хѳгжлийн бодлогыг олон улсын болон бүс нутгийн хѳгжлийн чиг хандлага, хѳрш орнуудын хѳгжлийн бодлоготой уялдуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулах”-ыг ЗГХЭГ ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгажээ. Энэ ажлын хүрээнд “Монгол Улсын хѳгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳний тѳсѳл” ийг боловсруулах аж. Яг энд л залуусын оролцоо, тэдний мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээний цараа, ур чадвар хэрэг болно. Л.Оюун Эрдэнийн байгуулсан “Зѳвлѳх Баг “ ажлын хэсгийн цѳм нь болох байх. Харин гадаадын улс орнуудад амжилттай ажиллаж байгаа залуусыг оролцуулах талаар бодож буй биз.

Хичнээн амаргүй ч энэ цаг үед заавал хийх үүрэгтэй ажил. Хэрвээ Монгол улс 25 жилийн хѳгжлийн бодлоготой болж амжвал, олон зүйлс гольдролдоо орж эхэлнэ. Шийдвэр гаргах эрх мэдэлд хэн нэгний “халаасны” эсвэл “аялдан гүйцэтгэгч” бус жинхэнэ мэргэжлийн эрдэмтэд ажиллах шаардлагатай болно. Аль нам сонгуульд ялснаас үл хамааран салбарын хѳгжлийн уялдаа залгамжлан үргэлжлэх болно. Алдаа гаргасан хэнтэй ч болов хариуцлага тооцоход дѳхѳмтэй болно. Ард олон нийт эрх мэдэлтнүүдээс юуг шаардаж, хэрхэн хянахаа мэддэг болно. “Монгол Улсын хѳгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг” шууд л тѳгс тѳгѳлдѳр боловсрогдохгүй л дээ. Босгосон суурь дээр нь сайжруулаад явж болно. Энэ баримт бичигийг боловсруулахад залуусаас гадна эрдэмтэй мэргэдийн санал, амьдралын туршлагатай ахмадуудын зѳвлѳлгѳѳ их тус дэм болно. Монгол хүн бүрийн сэтгэл зүтгэлээ шингээсэн “Хамтын бүтээл” болох учиртай.

*ЯАГААД Л.ОЮУН ЭРДЭНЭ ГЭЖ?

Монголын улстѳртэй нэг их ойрхон биш миний хувьд, энэ салбарт хамгийн ойр дотны хүн Л.Оюун-Эрдэнэ. “Харвард”-ад суралцаж байхад нь бие биедээ зочилж очдог, сургууль тѳгссѳн баяр дээр нь хүндэтгэж очсон бид хоёрын хувьд ярилцахдаа санаа нийлж байсан олон асуудлууд бий. Түүнийг УИХ ын гишүүн болоход нь би баярласан, бас түүнийг олон шинэчлэлийн эхийг тавих байх гэж найдаж байсан. Хааяа нэг холбогдож санал бодлоо солилцдог байсан түүнтэй ЗГХЭГ ын дарга болсноос нь хойш тэгтлээ холбогдож амжихгүй байгаа. Чин сэтгэлээсээ дэмждэгийн хувьд, “хуурай ах дүү” шиг нѳхѳрлѳдгийн хувьд би түүний тѳлѳѳ сэтгэл зовнидог, гэхдээ итгэдэг. Түүнийг сайн муугаар дугнэж хэлэлцдэг хүмүүст ѳѳрийн мэдээллийн хүрээнд зѳвѳѳр ойлгуулахсан гэж хүсдэгээ нуухгүй л дээ.

Л.Оюун-Эрдэнэ зарим хүмүүсийн хѳѳргѳдѳгѳѳр “Ардын баатар” лав биш. Хувь заяаны тавилангаар “Монголын улстѳрд шинэчлэл хийх үүрэг”-ийг ѳѳртѳѳ авсан ердийн л залуу. Мэдээж түүнд алдаа оноо бий. Залуу хүн болохоор зоримог хэрнээ түргэддэг байж магадгүй. Харин чин сэтгэлээсээ ѳѳрчлѳлт хийхийг хүсч байгааг би мэднэ. Тийм болоод л “Эрдэнэтийн 49%”, “Хѳгжлийн Банк”- тай холбоотой хууль бус үйлдлүүдийг гарган нотолж байгаа. Хэтэрхий “Социалист арга”-аар ажиллаж байна хэмээн зарим хүмүүс шүүмжилдэг. Яг энэ цаг үед ѳѳр сонголтгүй байж мэдэх л юм. “Дүү нь улстѳрд орноо. Хэзээ ч ямар ч тохиолдолд ѳѳрийн мѳн чанараасаа урваж, зорилгоосоо хазайхгүй. Та надад итгээрэй” хэмээн сургуулиа тѳгсѳѳд явахдаа надад амалсан тэр амлалтад би одоо хэр итгэдэг. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас ѳвѳрлѳж очсон эрдэм”-ээ Монголын хѳгжил, монгол хүний үнэ цэнийн тѳлѳѳ зориулж яваа эгэл залуу. Тэрээр олон олон залуусыг түүчээлэн дагуулж явна. Ийм залуус Монголыг ѳѳрчлѳхгүй юм бол, ѳѳр хэн ѳѳрчлѳх юм бэ?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2019-06-14 Вашингтон ДС хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.