05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №12:ЧУЛУУН ЖИНС,ЗЭРЭГ ДЭВ

БНМАУ-ын дархан хилийн манаанд алхаад марш!... Хэдийвээр гурван жилийн алба хаасан ч харамсалтай нь би гээч хүн ийм тушаал аваад хилийн хайчанд явж үзсэнгүй.Хил манах азгүй /Одоо энэ цаг үеийнхээр бол хил манаж яваад архидаад хоорондоо буудалцаж нэг,нэгнээ хөнөөх учиргүй азтай ч юм бил үү.../ би "Сартай шөнөөр сау буугаа /уг нь бол их бууг л хэлээд байх шиг байгаа юм,барилгын цэргийн онигоо л доо/ үүрсэн" барилгачин дайчин явлаа.Барилгачин дайчин явлаа гэхээр хожим нь л залуу насны аагаа багтааж ядаж,хороонд ганцхан хүн гэж биеээ тоож явахдаа л алдаж эндчихээгүй бол нийвий бариад тоосго өрөөгүй,хүрз бариад цемент зуураагүй,зуурмаг зөөгөөд дамнуурганд гүйж үзээгүй намайг ямар л барилгачин гэх вэ дээ? Тиймээ,би хөгжим тоглож чадахгүй мөртлөө хөгжимчин,унтаахай боловч дохиочин,бичгийн хэлбэр муутай боловсролгүй боловч бичээч цэрэг явсан юм. Нэг мянга есөн зуун наян дөрвөн оны хавар эр цэргийн албанд мордовоо.

БНМАУ-ын дархан хилийн манаанд алхаад марш!... Хэдийвээр гурван жилийн алба хаасан ч харамсалтай нь би гээч хүн ийм тушаал аваад хилийн хайчанд явж үзсэнгүй.Хил манах азгүй /Одоо энэ цаг үеийнхээр бол хил манаж яваад архидаад хоорондоо буудалцаж нэг,нэгнээ хөнөөх учиргүй азтай ч юм бил үү.../ би "Сартай шөнөөр сау буугаа /уг нь бол их бууг л хэлээд байх шиг байгаа юм,барилгын цэргийн онигоо л доо/ үүрсэн" барилгачин дайчин явлаа.Барилгачин дайчин явлаа гэхээр хожим нь л залуу насны аагаа багтааж ядаж,хороонд ганцхан хүн гэж биеээ тоож явахдаа л алдаж эндчихээгүй бол нийвий бариад тоосго өрөөгүй,хүрз бариад цемент зуураагүй,зуурмаг зөөгөөд дамнуурганд гүйж үзээгүй намайг ямар л барилгачин гэх вэ дээ? Тиймээ,би хөгжим тоглож чадахгүй мөртлөө хөгжимчин,унтаахай боловч дохиочин,бичгийн хэлбэр муутай боловсролгүй боловч бичээч цэрэг явсан юм. Нэг мянга есөн зуун наян дөрвөн оны хавар эр цэргийн албанд мордовоо.

 АА-ын ...дугаар анги буюу Барилгын 2-р хороонд хувиарлагдан ирлээ.Амиа авч явах сүйхээ минь Тангаргын баярын концертыг найруулан дэглэж тавьсных хөгжмийн салаанд шургаж амжлаа.Хөгжмийн салаанд нэг бол Хөгжим бүжиг төгссөн ч юм уу ямар нэгэн хөгжмийн боловсролтой эсвэл арын хаалгатай Баагийнууд хувиарлагддаг бичигдээгүй хуультай л даа.Гэвч намайг концерт найруулан дэглэн тавьсан гэхээр урлагын мэргэжилтэй ч юм уу аль эсвэл дуучин ,хөгжимчин гэж бодвоо.Надад ямарч тийм юм байхгүй шүү.Бас арын хаалга ч үгүй өөрийнхөө бор зүрхээр л бондогоносон нь л тэр. Би хойно ТМС-д суралцаж дэг үзэж,үзүүлээд төгсч ирээд Монголын ууган аж үйлдвэрүүдийн нэгэнд 2 жил ажиллаад цэрэгт мордсон хүн л дээ.Харин үйлдвэрийн маань 50 жилийн ой уг онд тохиож нүсэр том концерт тавьсаныг нь л "Нөхөр,түрүүчид илтгэе..."гээд миний болгоод цэрэг,эх орны сэдэвт хэдэн дуу шүлэг түлхүү оруулаад л аваад хаясан хэрэг л дээ.

 Ингээд хөгжимчин байлдагч боллоо доо.Барилгын анги үйлдвэрлэлийн анги болохоор өглөө хоолонд ороод л цэргүүд ажилд гараад явчихна.Хөгжмийн хэдхэн цэрэг л ангид үлдээд энд,тэнд ажил гарвал дайчлагдана л даа.Анги руу орсны маргаашнаас эхлэн нэг давхар казармагын барилга хоёрыг буулгасан юм.Уг казармагуудад 1981 онд манай ангиас АА-ын ...дугаар анги буюу "Тусгай батальон" гэгч салбарлан гарч байж байгаад 1983 оны хавар Дорноговийн Даланжаргалан луу шилжсэн байлаа. Уг ангийн гол зорилго нь Армид алба хааж байхдаа алдаж эндсэн аавын хөвгүүдийг шууд шоронд хийхгүйгээр, шоронгийнхонтой холихгүйгээр Армиар нь хүмүүжүүлэх зорилготой байсан боловч хуулийг хуульчид л гууль болгодог тэр утгаараа арын хаалгадан жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүсийг дэглэм бууруулж оруулж ирсэнээрээ энэ ангийн мөн чанарыг алдуулж цэрэгжсэн, шоронгоос ч доор газар болгож хувиргасан юм.

Тэр ч бүү хэл,арван хэдхэн наснаасаа хүүхдийн засан хүмүүжүүлэх колониос эхлэн насанд хүрээд жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байсан хүнд гарыг л Армиар хүмүүжүүлнэ гээд дэглэм бууруулаад оруулаад ирж байсан гэхээр нөгөө Армийн шоронд явуулж шоронжуулахгүй хүмүүжүүлнэ гэсэн ялын бодлого нь алдагдахаас ч өөр яах вэ дээ! За,үүнийг үл өгүүлэн өөрийн арга заль,овсгоо самбаагаар ангид ганцхан цэрэг болж офицеруудтай зиндаархан мандан бадарч явсан болон биеэ хэтэрхий тоон томорч пээдийж яваад өнөөх л зиндаархсан офицеруудынхаа шургуугаар шалдаан бууж шалчийн гандан буурч явсан тухайгаа өгүүлсүү. Ноён болох хүсэл ноорхой муу харцад ч байдаг гэгчээр залуу насны минь нэг алдаа дарга болох өвчин байлаа.Гэхдээ энэ нь ганц миний нууцхан хүсэл гэвэл бас худлаа л болно.

Эрхэм уншигч авхай та өөрийгөө ямар нэгэн цол хэргэм ,эрх мэдэлд огт дургүй гээд өөрөө,өөртөө хэлээд үз дээ! Тийм тэнэг хүн ганц ч байхгүй гэдэгт би 100% итгэлтэй явдаг тэнэг нэгэн л дээ. Ямар нэгэн аргаар саа зүүж гангарах нууцхан хүсэл сэтгэлийг минь маажина.Бодсоор хойно ТМС-д байхдаа дармалдан бичиж сурсанаа ашиглаж болохыг ойлголоо.Гарзтай юм биш оролдоод үзэхээр шийдлээ.Ингээд нэгэн ротын Улс төрийн орлогчийг тоочиглон штабт жижүүртэй байх үеээр нь "санаандгүй" тааралдлаа.Мань эр манааны томилгоо харангаа оройн тооны хүснэгт бэлдэж байна.Би ч ийм далимыг шууд л ашиглан "Орлогчоо,би шугамдаад бичээдэх үү?" гэхэд мэдээж ОК! шүү дээ.

Энэ мэтчилэнгээр хэд,хэдэн удаа "санаандгүй" таарсаар нэг л мэдэхэд 3 зураастай мөрдэс зүүх албан тушаал болох ...дугаар ротын МХЗЭ-ийн Үүрийн нарийн бичгийн дарга боллоо доо.Хүсэл мянга байгаад ч орон тоо гээч нэг юм байхгүй бол бас л худлаа л даа..Уг ротын эвлэлийн үүр нь ар гэрийн гачигдлаар халагдах гээд гэрийнх нь хөөцөлдөж байсныг өнжөөд нэг удаа дохиочин гэгдэж штабт өнждөгийнх мэдэж байсан болохоор л мань орлогчийн хөлд нь суусан хэрэг л дээ. Шинэков би ажлаа аваад тушаал гарахыг нь хүлээгээд түрүүч погоноо зүүхийг тэсгэлгүй хүлээж ядаж байтал ангийн штабын орлогч дуудлаа.Баяр хөөрөө дотроо нуусаар даруухан зан гарган очоод илтгэтэл өөдөөс "Цэрэг чи дураараа загнаж таараагүй! /таарахгүй/ Хэн чамайг хот руу яв гэсэн юм бэ?" гэсээр босч ирсэнээ боодол бичгийн цаас дуусч байгаа "Харуул манааны томилолт"-ын дэвтэртэй өгөөд маргааш өглөө анги нэгдэхэд бэлэн байлга гэж үүрэгдлээ.Саа зүүж дарга болох хүсэл минь салхинд хийсэх мэтээр ингээд нуран уналаа даа гэсэн харамсал өөрийн эрхгүй гол горойлгон дургүйд хүчгүй гэгчээр гарын үзүүрээр тэгс,ингэсхийгээд томилолтыг нь халтуурдлаа...

Штабын орлогч миний хийсэн дэвтрийг харсанаа шууд "Сахилгын хорих байранд 7 хоног"-оор шагнаж энд суух хугацаандаа 10 дэвтэр гараа гаргаж хийхийг үүрэгдлээ. Бүтэн 7 хоног юм чинь гэсэн шигээ боджээ хэвттэл "Яагаад заавал надаар дэвтэр хийлгэх гэж дуудав аа?" гэсэн бодол ороод ирлээ.Энд ганцхан хариулт л байх шиг байна даа.Нөгөө улс төрийн орлогч надад тушаал гаргуулах гэж Штабын орлогчид хандсан байж таарна.Харин мань штабын орлогчид би карантин дээр байхдаа "зөв хүн" болж харагдсан юм биш байгаа?Хэрэв тийм бол бүр шал өөр шаанс байгаа юм биш үү?Юуны чинь тэр эвлэлийн үүр,мүүр...Тосоор гоож гэж,лүнзгэр шаанс байгаа юм биш үү??? Нөгөөх л саа зүүж бага дарга болох гэсэн хүсэл минь "Үзээд алд,үзээд алд!" гэж дотроос хатгасаар л...Ингээд юмыг яаж мэдэх вэ гэсэн бодлоор гараа гарган тав тухгүй цементэн шалан дээр өвдөглөж модон ханзан дээр урласан дэвтрүүд гараас гарахад ердөө л ганц хонолоо.

Энэ удаагийн дэвтэр бүгд өөр,өөрөөр бичгийн хэлбэр болон хавтас гээд 10 өөр дэвтэр болсон байлаа.Өглөө нь Штабын орлогч бас л "Сахилгаас гаргаад аваад ир" гэж дуудуулжээ.Энэ удаа очтол "Хөгжимөө пүүгээтэйгээ аваад машинд суу!" тушаал авлаа. Ингэж би штабын орлогч хошуучийн бичээч цэрэг боллоо.Миний гол ажил бол ерөнхийдөө "Харуул манааны томилолт" хийх,оройн тооны дараа мэдээ гаргах л байлаа.Уг нь энэ ажлууд нь албан ёсоор бол мань орлогчын л ажил л даа.Ганц зовлонтой ажил нь хийгдсэн томилолтыг авч явж тэр харуул,манаанд гарах хүмүүсээр /Офицеруудаар/ "Мэдлээ,танилцав..." гэсэн гарын үсэг зуруулж авах байлаа.Мэдээж олон жил ажиллачихсан архаг офицерууд шинэхэн цэрэг намайг элэг бариад бултчих гээд янз,янзын арга саам хийнэ дээ.Би ч "Салаан даргаа...,Ротын даргаа..." наана цаана гээд хөлд нь сууж,гэзэг ороосоор аргыг нь олоод дөнгөөд байдаг боллоо.

Гэтэл нөгөө намайг эвлэлийн үүрээрээ авах гээд Штабын орлогчид булаалгачихсан у/т-ийн орлогч Баагий Гал тогооны жижүүрт гарахгүйгээр бултаж намайг 2-3 удаа дөнгөлөө.Мэдээж штабын орлогчтой харгалдаж,намайг хорлож байгаа нь тэр л дээ.Аргыг нь олж байгаад яалт ч үгүй болгож байгаад нэг удаа жижүүрт гаргачихаж дөнгөлөө дөө. Орой "хоол хуваагч"-ийн бүрээ татчихаад гал зууханд тогоотой хоолон дээр явгалан суучихаад порцны халбагаар цуйвангийн мах түүсэн шигээ сууж байтал гэнэт "Энэ ямар даварчихсан шинэ цэрэг вэ?" гээд араас түлхэж орхилоо шүү нөгөө жижүүрт гардаг орлогч.Бүрээгээ сугандаа хавчуулаад нэг гартаа порцны,нөгөө гартаа сэрээ барьж явган суусан би хоёр гараараа халуун тогооны цаад ирмэгээс нэг тулаад /доороо галлачихсан том тогоо мэдээж халцгай,түлцгэй байлгүй яах вэ/ тогоотой цуйван дотор өрөөсөн хөлөөрөө нэг гишгэж аваад тэнцвэрээ авангуут шууд эргээд заамдаж аваад гэнэгүй байхад нь гайгүй хүчтэйхэн нэг шанаадаж өгөөд алга боллоо...

Өглөө анги нэгдлээ.Ангиас офицерууд ирэхэд хорооны жижүүр офицер: -Хороо,ноомхон! Зэргээц дундаа! Нөхөр хошуучид,хороонд гарсан зүйлгүй тайвныг илтгэе! а/д...тэр гэж илтгэж угтлаа даа. Энд эсэргүүн миний зөрүү бодлоор Армийн өглөөний илтгэлд нэг сонин логик байдаг юм.Хороонд,/ангид,ротод,салаанд/ гарсан зүйлгүй тайвныг илтгэе гэж угтчихаад дараа нь тэр,тэр чөлөөгүй явсан,тэр ротын тэр архи уусан,тэр салааны тэр,тэр зодолдсон...гээд гарсан хэрэг зөрчлүүдийг үргэлжлүүлж өгнө дөө.Билэгдлийн чанартай юм уу даа өглөө болгон л "Хороонд гарсан зүйлгүй,тайван" л байдаг юм. Би ч дотроо бэмбэгнэсээр,яалт ч байхгүй оройн тооны нэгтгэсэн дүн болон бас бус мэдээг өөрийн даргад зайлшгүй танилцуулах ёстой.Гэтэл урд шөнийн эргүүл,манаатай хоносон офицерууд бас хамтдаа илтгэл өгдөг.Гэтэл би урд орой нь манаатай байсан Армийн а/д-ийг шанаадчихсан шинэ цэрэг байдаг...

Ямарч байсан штабт хамт орж л таарлаа.За дүүрсэн хэрэг,юу л болвол болог гээд ороод явчихлаа.Бултаад ч би хэдийхэн бултах вэ дээ.Хорооны эргүүл,жижүүр хоёр ч эрэмбээрээ илтгэлээ өгчихөөд гараад явчихлаа.Өст хүнтэйгээ /Оройноос хойш намайг цэргүүдээр дуудуулсан боловч би гүрийгээд очоогүй юм/ үлдлээ дээ.Мань у/т-ийн орлогч ч: -Хошуучаа,таны энэ цэрэг шаардлага тавьсан /Даварсанаар минь дуудаж халуун хоолруу түлхсэнээ мөн гоё хэлж байгаа юм шүү/ Армийн офицерийг зодсон шүү гэтэл миний дарга хошууч: -Дуугүй бай,дуугүй бай чи! Би ганц цэрэгтэй байж болж байна уу?Гаррр! гээд хөөгөөд гаргасанаа "Чи яадаг дурак вэ?Чихнээс хэл ам уяаад..." гээд намайг шанаадхаар хөөлөө.Би ширээ тойрч нэгэнтээ зугтсанаа "Чи өөрийнх нь амины цэрэг юм бол хаа хүртэл зугтах юм,зогсооч тэнэг ээ" гээд өөрөө зогсч хүлээж байгаад ганц шанаадууллаа.Тэгснээ орлогч маань "Энэ мэтийн шалчигнасан юмтай яах гэж зууралддаг юм?Над хүргэхгүйгээр аргы нь олж бай!" гэж байна шүү.Тэгснээ "Чи тэр томилолт бэлэн үү?" гэж байна."Таны гарын үсэг..." гэтэл "Чи ганц хүний гарын үсэг зурчихаж чадахгүй байна уу?" гэж уурлаж байна шүү.

Уг нь ...Төдөн оны төдөн сарын...тэднээс тэднийг хүртлэх "Харуул манааны томилолт" Хорооны эргүүл...,Хорооны жижүүр...,Гал тогооны эргүүл..., тэр ,тэр гээд хувиарлаад үйлдсэн х/ч...тэр,Батлав хорооны штабын дарга х/ч... тэр гээд гарын үсэг зуруулдаг байсан юм.Хэд хоногын дараа штабын даргаас нөгөөх штабын орлогчоос сонсдог үгийг сонссоноор Хорооны "Харуул манааны томилолт" зөвхөн минийх боллоо доо.Томилолтыг би өөрөө хийчхээд үйлдсэн х/ч...тэр,батлав штабын дарга х/ч...тэр гээд өөрөө гарын үсгүүдийг нь зураад баталчихна гэсэн үг л дээ.Армид Штабын даргын баталсан томилолт бол хууль л гэсэн үг.Дургүй хүргэсэн офицеруудыг баяр,ёслолын болон бямба,ням гээд амралтын өдрүүдэд томилоод гайгүй долигносоныг нь сардаа ганц нэгхэн шиг томилоод ирэнгүүт ангийн офицерууд Баагий хө гээд хөлд суугаад долигноод эхэллээ дээ.

Урд нь танилцав...тэр гэсэн гарын үсэг авах гээд хөлсөө гаргаж гүйдэг байсан шинэ цэрэг би одоо бол хорооны жижүүрт гарч байгаа офицерт "Энэ томилолт,гарын үсэг зуруулаарай!" гэсэн шиг пээдийж байх боллоо.Энэ томилолтноос гадна би штабын орлогчоо архи,тамхи,мөнгөөр таслахгүй бичигдээгүй хуультай,би түүнийг нь хөсөрдүүлдэггүй байсных л офицеруудтай зиндаархаж байлаа.Энэ нь ч аргы нь олбол амархан л даа.Бүхэл бүтэн 1200-гаад цэрэгтэй /Тухайн үед барилгын цэрэг үнэхээр нүсэр бие бүрэлдэхүүнтэй байсан юм.Хүний олноор зодож барилгаа урагшлуулдаг болоод тэр шүү дээ.Шугамын цэргийн анги 100 гаруй хүнтэй анги нь хороо гэгдээд,түүнээс цөөн хүнтэй ангиуд нь батьлон гэгддэг байсан гэвэл харьцаа нь ойлгомжтой болох болов уу.Манай ангид л гэхэд зөвхөн нэг рот цэрэг гэхэд л 180-240цэрэгтэй байсан юм/ зургаан рот болон үйлдвэр,харуул,Аж ахуйн гэсэн тусгай салаадаас 20-иод цэрэг чөлөөгөөр явуулахад л болчихно.

Өнгөрсөн зууны наяад оны дунд үед 24 цагийн чөлөө гэж байхгүй болсон,чөлөөний хуудас 2 тамгатай 12 цагаар олгогддог байсан ч хаанаасаа хаалгач нь гэгчээр би бараг л 48 цаг буюу бямба гаригийн орой явуулаад даваа гаригийн өглөө ирүүлээд байж дөнгөдөг байсан юм.Ингэхийн тулд явах өдөр нь болон ирэх өдрөөр нь хоёр чөлөөний хуудас бичээд хувцасных нь зөрчлийг өөрөө биечлэн шалгаад "Комендатад баригдсан тохиолдолд ганцхан чөлөөний хуудастай байх ёстой шүү" гэж хатуу анхааруулаад явуулдаг байсан юм.Гэхдээ мэдээж хүссэн болгоныг биш ирэхдээ хэдэн төгрөг болон ганц,хоёр гожинтой ирэх цэргүүдийг ротуудын Жа /Жагсаалын дарга/ нараар нь дамжуулж олж явуулдаг байлаа. Тэр ч бүү хэл ангийн захирагч,штабын дарга хоёр л "Орон нутгийн чөлөө" 10 хоног өгөх эрхтэй байхад би гээч хугацааны цэрэг 2 -3 долоо хоногоор ч орон нутагт цэрэг явуулчихдаг л байсан юм. Хүнийг хүн л эвддэг.Гол нь хүнийг эрх мэдэл гээч юм маш их эвдэнэ дээ.

Бямба гаригт манаанд /Хорооны эргүүл,жижүүр болон заримдаа гал зуухны жижүүр гайгүй эр хүн бол багтана/ гарч байгаа офицерууд миний гарыг хараастай.Би амралтын өдрөөр манаанд тавьсных хаяагаа манаж нөхдүүдтэй зиндаархаж архидаастай.Архи нь мэдээж түрүү долоо хоногт чөлөөгөөр харьсан цэргүүдийн авчирсан архи,тамхи байх... Шинэ цэргийн Октябрийн баяраар өөрийн даргад мөрдэс цулгуй байгаагаа цухуйлгалаа.Мэдээж баярлаад халчихсан миний гарт байгаа "Хоргой дээлт" /Тухайн үедээ л тансаг идээ 45 төгрөгний үнэтэй МОНГОЛ АРХИ/ рүү нүд нь унаастай үед эгзэгийг нь тааруулсан ухаантай."Тушаал бич,бага түрүүч" гэхэд нь цол голонгуй "Нэртэйгээр нь ганц зураас /Ахлах байлдагч/ өгөхгүй юу даа" гээд халамцуу байхдаа аваад хаялаа.Санаа нийлсэн хэдэн офицерууд архидаж байсан юм болохоор миний салаан дарга /Хөгжмийн/ "Ганц цэргээсээ гар татах нь уудаа" гэж шургасных шууд л түрүүч цолны тушаал өөртөө гаргаж дарайсан түрүүч боллоо доо.

Ингээд цолны хойноос хөөцөлдсөөр шинэ цэргийнхээ хавар Цэргийн баяраар ахлах түрүүч,асман цэргийнхээ Октябраар хугацааны цэргийн байж л болох хамгийн өндөр цол хугацааны ахлагч цолоор өөрийгөө шагнаад халимаг үс ургуулж гангарлаа. Энэ бүхнийхээ төлөө өөрөө хичнээн эвдэрч,биеээ хичнээн тоож өөрөө,өөртөө эрдэн өчнөөн,төчнөөн дайсан бэлдэж байгаагаа ухаарах ухаан байсангүй,үнэхээр харалган явж дээ.Өнгөн дээрээ Баагий,Баагий гэж сайхан инээж зиндаархсан найз минь гээд гүйж байсан хэдэн офицерууд нэгэн хал цэрэгт намайг шургаж унагахаар гүнзгий нүх эртнээс бэлджээ... -Би чадаж байна,энэ хороонд миний өмнөөс дарвалзах хугацааны цэрэг ч тэр,офицер ч тэр,ер нь хэн байгаа юм бэ? гэсэн аархуу бодолтой таахалзаж явтал нэг муу,нусан буу /энд анзаараарай,юу гэж томорч байгааг/ Жа ухаантай Баагий намайг өдлөө дөө.Би ч дотроо аархан үхэл нь ирсэн хулгана л миний сахлаар оролдоно доо гээд нөгөө нөхөртэй барилцаад авлаа.

Цохилцож сүйд болж амжаагүй байтал хэдэн офицерууд бид хоёрыг салгаад намайг маш ихээр тайвшруулан "Баагий,иймэрхүү юмнуудтай зууралдаж доошоо ороод яадаг юм,энэ тэр..." гэсээр намайг салгаж авч явсны маргааш надад "Барилгын цэргийн прокрур"-ын төдөн тоот өрөөнд,тэдний өдөр,төдөн цагт бэлэн бай гэсэн прокрурын зарлан дуудах бичиг ирлээ дээ... ...Бос!БНМАУ-ын нэрийн өмнөөс...гэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол уншуулаад мандан бадарч явсан миний бие бүрэлдэхүүн.../Үхсэн элэнцгийнх нь бие бүрэлдэхүүн байх вэ дээ/ миний бие 1986 оны хавар 4-р сард АА-ын ...дугаар анги буюу САХИЛГАЖУУЛАХ БАТЬЛОН-ы Шалган нэвтрүүлэх байрны хаалгаар буутай цэргээр харгалзуулан "Би хүмүүжигч байлдагч тэрний тэр,ЭБШХ-ийн 197-ын В,198-ын В зүйл ангиар 2 жил хорих ялтай..." гэж илтгэсээр алхан орлоо... Уг нь би энэ сахилгажуулах ангийн тухай л өгүүлэх гэж эхэлсэн боловч хоёр өөр сэдэв цуг цохиж явааг сая л анзаарлаа.Энэ дээр өгүүлсэн нь бол ердөө л чулуун жинс / хэдэн шар саа/ , болон зэрэг дэв /албан тушаал / хөөцөлдөх аль ч нийгмийн үед байдаг нэгэн аймаар согогын тухай өгүүлсэн байна шүү дээ! Тиймээ, энэ цаг үед би өөрөө 76-д багтах гэж зүтгэн тэнэгтээгүйдээ баярлан ТОРГУУЛИЙН СУМАН-гийнхаа тухай жичид нь өгүүлхээ эрхэм уншигч авхай та бүхэнд амлан энэхүү бодролоо өндөрлөе.

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-05-21.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.