05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН:№36: БҮСГҮЙ МИНЬ, ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ...

Гэтэл гудамжны тэртээгээс дөрвөн залуухан бүсгүй сугадалцан гарч ирлээ. Хэн нэг маань:
- Манайхаан, зогс! хэмээн зогсоогоод:
– Бүгдээрээ ...ыг тоглоё, гурваа- ий гэж дохио өгөн
... Бүсгүй минь чи инээмс
эглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимэж яваарай... гээд л доргиож өглөө. Хүүхнүүдийн ч, хүмүүсийн ч царай мишээл дүүрэн харагдах нь сахилгагүйтэж суугаа бидэнд ч таатай.

Тийнхүү дөрвөн бүсгүйн баярын парад өмнүүр өнгөрөхүйд нэгэн настай, нилээд бүдүүн авгай нөгөө талаас нь гарч ирэхэд бас л нэг нь:
- Манайхаан, орхие! гэснээ гашуудан 52 үлээж /Похрон-52 гашуудлын хөгжим/ эхлэхэд доргиж хөөрсөн хориодхон настай бидний хэдэн пацаанууд бодож санах ч юмгүй дагалдан баясаж хөгжилдлөө... Гэхдээ ард нь чухам юу хүлээж байгааг хэн мэдэх билээ?
Тэгсхийгээд бүгдээрээ гарч 56-ын /Модны ангийн хураалттай уул, овоо шиг их мод байдаг байсан юм. Манай хөгжмийн хэд урин дулаан цагт яг л жаахан хүүхдүүд шиг талцан байлдаж тоглох, нуугдах, чоно тарвага болж тоглох зэргээр цаг нөхцөөдөг байсан гээд бодохоор үнэхээр хүүхэд зангаа тавиагүй байж дээ, ай яа эргэж ирэхгүй залуу сайхан нас минь.../ модон дээр очиж нарлая гээд гарах гэтэл өөдөөс зарлага цэрэг “Хөгжмийнхнийг бүрэн бүрэлдэхүүнээрээ штабт нэгд гэж штабын дарга тушаалаа, түргэлж үзээрэй! Айхтар ууртай байна шүү!” гэсээр гүйн одлоо.

Эхлэл...

Хаврын анхны бороо, бүр зүсрэн орж байлаа. Өглөө анги дөнгөж нэгдээд л цэргүүд өөр, өөрсдийн талбайн зүг жагсаалаараа жагсаалын дуу дуулан одоцгоож, офицерууд ч шуурхай зөвлөлгөөнөө дуусган гарцгаалаа. Шуурхайн протоколыг эмхтгэж дуусгаад орлогчийн хөлд суун хот руу хамт явах нүхээ малтсаар санасандаа хүрч дөнгөлөө.

Орлогч маань:
- Чи дурак минь, байсхийгээд л тэнээд алга болдогоо болиорой!
- Хэн зэсрэх гээ вэ? Жагсаал ангитай уулзах хэрэг байна, та өөрөө ч мэдэж байгаа шүү дээ. Ойрд данс даваа нийлсэнгүй... энэ, тэр гэж худлаа, үнэн ажил, төрөл ярилцсаар анги орлоо. Сар гаран ороогүй ангиар дөнгөж орж ирэнгүүтээ хөгжмийнхөө байр луу яаравчиллаа. Хэдхэн хоноод л ирэхэд төрсөн гэртээ ирж буй юм шиг нэг л тийм дотно сэтгэл төрдөгсөн.
Уулзаагүй удсан салааныхаа хэдтэй пан гөрж байтал бороо зогсон нар гарлаа. Манай хөгжим 4 хал, ганц асман, 8 шинэ цэрэгтэй байснаас бараг хагас жилийн өмнө миний аз шовойн жагсаал ангийн бичээч болон бие бүрэлдэхүүний дийлэнх нь байдаг хөдөө салбар луу явсан хэрэг л дээ. Ангийн төв дээр үйлдвэрлэлийн хоёр рот болон харуул, хөгжим, аж ахуй гэсэн тусгай салбарын цөөн хэдэн цэрэг л байсан юм.

Хэдэн хал цэрэг маань нэгэнт “газар аван ахиж” офицеруудтай зиндаархдаг болсон, өөрийн хөгжмийн салааны Жа-тай адилхан түрүүч цолоор гангарсан надад нэг их томорч чадахгүй хий л найзан дундаа “Шинэ цэргээ, чи нэг их ахиад байна уу”, “Ахичихсан шинэ цэрэг вэ” гэх төдийгөөр хязгаарлан хөдөө салбарын тухай сониучирхаж байснаа ангийн эвэртэн туурайтангууд бүгд дээшээ дуудагдан явсныг надаас сонсоод /Ангийн захирагч, ерөнхий инженер хоёр Барилгын цэргийн удирдах газарт, Намын Хороо Армийн улс төрийн газар луу харин Штабын дарга, орлогч хоёр БХЯ руу дуудагдсан байсан юм/ манай Жа:
- Өнөөдөр чинь хэдэн билээ? гээд тухайн үед л дөнгөж гарч байсан электрон цагаа бидэнд гайхуулан харан гангарсанаа:
-Аан, манай хэд хагас жилийн төлөвлөгөө гээд хосоо уртхан шиг шувтруулж байгаа юм байна даа. 2-3 хоногоос

Даалуу, үүлүү барьсан
Данагар цагаан гарт дарга, захирагч нараас
Хүрз, нийвий барьсан
Хүрлэгэр бор цэргүүдэд
Ажил мэргэжлийн уралдаан гээд
Алтан поохуу нэгийг зарлах юм байна даа
Ажилдаа улайрсан барилгачин дайчдыг
Аялгуут хөгжмөөрөө бид дэмжих юм байна даа гэтэл хал, асман, шинэковгүй л бүгд баярлалдан:
- Ашгүй дээ, хотын чийгнээс хэд хоног гарах нь
- Ойрд ядаж л похрон /оршуулганд явж гашуудлын аяз тоглох/ -д ч яваагүй юм байна
- Хөдөө очиж хэд хоног тарвалзъя
- Овоо доо, нутгынхаа хэдтэй уулзаж авъя
- Баянзүрх гарнизоныг хөгжмөөрөө уйлуулаад, нураагаад авъя гээд л дор бүрнээ баяртай байлаа.

Миний алба хаасан өнгөрсөн зууны наяад оны дунд үед социализм үндсэндээ задралын эхлэлээ тавьчихсан “Манай муу Балаан /Ю.Цэдэнбал гуайг Увсын нэг хал цэрэг дандаа ингэж ярьдаг байсан юм/ дарга” -ыг аваад хаячихсан байсан үе л дээ. Сонин юм шүү, ердөө л ганцхан хоногийн дотор л Ю.Цэдэнбал гуайн хэлж, ярьсан үгс туг лоозонгууд гээд бүх л юм огт ор, мөргүй алга болж оронд нь Ж.Батмөнх гуайн хэлсэн үгс, лоозонгоор солигдон дөчөөд жил улс, эх орон, нам, засгийг удирдсан нөгөө л аугаа их шүтээн болсон хүнийхээ нэрийг ч дуугарахаас айдаг болон задгайран нэрийг нь л гэнэ алдан дурсвал улс төрийн хэрэгт орооцолдчихож мэдмээр аймшигтай, түгшүүртэй гаж үе байж дээ хөөрхий.
Тэр үед төлөвлөгөө гэж нэг айхтар зүйл байсныг манай ахмад үеийнхэн болон миний үеийнхэн санаж байгаа байхаа. Төлөвлөгөөг биелүүлэхэд “Социалист уралдаан” гэдэг юмаар л гол хөшүүрэг хийж хөдлөгдөг байж дээ. Тэр дундаа барилгын цэрэгт бол байсхийгээд л өрлөгийн, өнгөлгөөний, хучилтын гээд л өөр юу, юуны ч билээ дээ поохуу зарлан ажлаа ахиулдаг, тэр үедээ хөгжмийн хэдээ тухайн талбай дээр аваачаад марш болон нэг тийм хүний сэтгэл хөдөлгөсөн эмиоц /цохиц/ -той аязнууд тоглуулдаг байсан юм.

Хөгжмийн салааныхаа хэдтэй бужигнаж хоолонд орчихоод байрандаа ирээд нэг хал орон дээр бүхлээрээ унтан үлдэж, гурван хал хаашаа ч юм алга болсон байлаа. Гадаа нэг л таатай нар ээн хүйтэн чийгтэй казармагт /манай анги өөрийн уурын зуухтай байсан болохоор дөнгөж 5-р сар гараад л халаалтаа зогсоочихдог байсан юм/ бие жихүүцэн цонхны тавцан дээр наранд ээн гадагшаа хөлөө унжуулан сууж ангийн урд талын гудамжаар холхин нааш, цааш яаравчлан дор бүрдээ л өөр, өөрийн ажлыг амжуулахаар хөлхөх олныг сониучирхан ширтэн /Манай хөгжмийн байр хоёр давхарт болохоор ангийн хашаан дээгүүр гадагш харан/ он жавуудтайгаа пан гөрсөөр... Ай яа, хаврын анхны хураар угаагдсан нийслэл хот маань өнгө орон байшин барилгуудын дээвэр наран доороос хурцаар гялалзан, урдхан талд нь Хан Богд уул маань үнэхээр хаан хүн л ийм байдаг болов уу гэлтэй сүр жавхлантай дүнхийн, тэртээ Баянзүрхийн цаад руу өнгрөгч борооны сүүлч цаашлах нь үнэхээр юутай сайхан байгаль дэлхий вэ хэмээн дуун алдмаар байлаа. Хүн гээч амьтны хоёр гар зүгээр суувал заавал ямар нэгэн юм оролдож байдаг, ер зүгээр байдаггүй нэг гэмтэй болохоор нэг л мэдэхэд ардаа цонхны тавцан дээр байсан корнеть /турба буюу нарийн бүрээ/ аван сэтгэлийн хөдлөлөө даган:
... Юутай сайхан байгаль дэлхий вэ
Есөн эрднээр туяаран ... гээд “Хайгуулчин вальс” эгшиглүүллээ.

Зүсэр борооны дараа турба хөгжим үнэхээр уянгалаг, бүр жинхэнэ намируулдагыг духов /үлээвэр/ тоглодог хэн бүхэн мэдэх биз ээ. Гэтэл миний зэрэгцээ цонхоор баритон / аргил бүрээ/ цухуйн дэмжтэл манайхан өөр, өөрсдийн хөгжмөө аван зарим нь гадагш хөлөө унжуулан сууж, зарим нь цонхны тавцан дээр цээжээрээ тэгнэн хөгжим заставаараа /манайх бага застав л даа/ уянгалж эхэллээ. Гудамжаар хөлхөх улсууд гайхсан, сониучирхсан харцаар харан зарим нь гараараа даллан өнгөрнө. Жирийн гудамжаар зорчигсдыг эргэж хартал нь, түр алмайруулан зогсоох хөгжим гээч юм хичнээн ид шидтэй вэ? Уйтгар, гунигийг үргээн хөөж сэргээх нэгэн үе байхад, бас сэтгэл гансруулан, уйлуулах ч үе байдаг нь хөгжмийн жинхэнэ ид шид, увьдас буюу. Гэтэл гудамжны тэртээгээс дөрвөн залуухан бүсгүй сугадалцан гарч ирлээ. Гэтэл хэн нэг маань:
- Манайхаан, зогс! хэмээн зогсоогоод:
– Бүгдээрээ ...ыг тоглоё, гурваа- ий гэж дохио өгөн
... Бүсгүй минь чи инээмсгэлж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимэж яваарай... гээд л доргиож өглөө. Хүүхнүүдийн ч, хүмүүсийн ч царай мишээл дүүрэн харагдах нь сахилгагүйтэж суугаа бидэнд ч таатай.

Тийнхүү дөрвөн бүсгүйн баярын парад өмнүүр өнгөрөхүйд нэгэн настай, нилээд бүдүүн авгай нөгөө талаас нь гарч ирэхэд бас л нэг нь:
- Манайхаан, орхие! гэснээ гашуудан 52 үлээж /Похрон-52 гашуудлын хөгжим/ эхлэхэд доргиж хөөрсөн хориодхон настай бидний хэдэн пацаанууд бодож санах ч юмгүй дагалдан баясаж хөгжилдлөө... Гэхдээ ард нь чухам юу хүлээж байгааг хэн мэдэх билээ?
Тэгсхийгээд бүгдээрээ гарч 56-ын /Модны ангийн хураалттай уул, овоо шиг их мод байдаг байсан юм. Манай хөгжмийн хэд урин дулаан цагт яг л жаахан хүүхдүүд шиг талцан байлдаж тоглох, нуугдах, чоно тарвага болж тоглох зэргээр цаг нөхцөөдөг байсан гээд бодохоор үнэхээр хүүхэд зангаа тавиагүй байж дээ, ай яа эргэж ирэхгүй залуу сайхан нас минь.../ модон дээр очиж нарлая гээд гарах гэтэл өөдөөс зарлага цэрэг “Хөгжмийнхнийг бүрэн бүрэлдэхүүнээрээ штабт нэгд гэж штабын дарга тушаалаа, түргэлж үзээрэй! Айхтар ууртай байна шүү!” гэсээр гүйн одлоо. Бид ч ууртай сургаар нь гялалзан хоёрыгоо нөгөө хэдэн халаа дуудуулахаар тал, тал тийш нь гүйлгээд байгаа хэд нь жагсмар аядан штаб руу дэгдэж хүртэл штабын дарга өөдөөс гарч ирлээ. Царай гэж орох гэж байгаа тэнгэр л гэсэн үг.

Бид хэдийг цоргих мэт харцаар ээлжлэн харж зогстол нөгөө хэд маань ч ирлээ, ашгүй хүн дутсангүй бүгд байж таарлаа. Зэрэгц! Команд өгсөнөө зэвсгийн мастерыг дуудуулан юу ч хэлсэнгүй урдуур наашаа, цаашаа холхих нь бидэнд бол “Тэмээ хариулсан хүн, буурныхаа занг андахгүй” гэгчээр овоохон муу юм болохын дохио байлаа. Хичнээн ууртай ч загнаад, үүрэгдвэл гайгүй, ингэж юу ч дуугарахгүйгээр холхиод эхлэхээр ард нь заавал нэг зангаргатай юм болдгийг бид мэднэ л дээ. Би ч дотроо “Мөн цагаа олж ирвээ, ядаж л уулгамч юм шиг яах гэж нэгдвээ” хэмээн өөрийгөө дотроо хараасаар зогсож байлаа. Намайг байхгүй байсан ч Налайхад байгаа гээд үгүйлэхгүй л байсан юм. Гэхдээ энэ удаа бол яах аргагүй нэгдэхгүй үлдсэн ч хэргийн эзнээр тодрон заавал бусдын хамт дэгэнд орох учиртай байсан юмсанж. Зэвсгийн мастер цэргийг иртэл “Энэ дуракуудыг дагуулаад яв! Эх орон дуудсан цагт эр цэрэгт юу хэрэг болдог вэ, тэр бүгдээр зэвсэглээд таван минутын дараа эргээд нэгд!” гэсэн тушаал тас хийлээ.

Ингэж эр хүн болсоор амьдралдаа анх удаа войкомплекс /цэрэг иж бүрдэл- дуулга, шинель, цув, АК буу жад болон дөрвөн хамбуур сумтайгаа, газийн баг холбох хоолой цүнхтэйгээ, дашмаг болон котёл, хүрз, аранз/ иж бүрдлээр нь зүүж үзэн энгийн үед баярлан, бахархаж патиар юугаа татуулмаар байсан ч энэ удаа яаснаа мэдэхгүй дэгэнд орох гэж байгаа учраас цагт баригдан ядаж л дөрвөн хамбуур сумаа ч суллаж хаян ачаагаа бага боловч хөнгөлж чадсангүй. Урьд өмнө шинэ цэргийн сургалтын төв дээр л 2-3 хоног АК-ны хагас задаргаа хийж суран, 7 хоног шахам шагайврын бэлтгэл хийгээд Улиастайн полигон /буудлагын талбай/ -д л гуравхан сум тавьж үзсэн маниус зэвсгийн мастераар хам, хум заалган арай гэж биедээ шингээн товлосон хугацаанд нь амжиж нэгдэж чадалгүй үүлтэй тэнгэрийг улам ч барайлгаж орхилоо.
Биднийг талбай тойруулан гүйлгээд өөрөө жагсаалын талбайн голд ширээ сандал тавиулан тухалж албадын дарга нарыг дуудуулан ажил ярилцаж эхэллээ... Байдал өөрчлөгдөлгүй цаг гаран арай ядан хөлөө чирэн, хар хөлсөө цувуулан гүйсэн болж байтал албадын дарга нарыг үүрэгдэж дуусав бололтой. Тэгснээ босон индэр дээр гаран биднийг дуугүй ажиглан зогсох нь одоо л ниргэж эхлэх гэж байгаа нь өөрийн эрхгүй мэдэгдэнэ. Бид ч хөлөө жигдлэн, журмандаа орон гүйлээ. Байлдааны хүнд төмөр зэвсгээ дааж ядан гүйж байгаа хирнээ “Манайхнаас ойрд энд, тэнд журамлагдлаа, зодоон, цохион хийлээ гэж дуулдаагүй дээ” гэсэн шүү юм бодон шогшиж байтал “Газ!” команд тасхийлээ. Гүйдэл дундаа урьд өмнө огт өмсөж үзээгүй газ багаа өмсөх гэж будилан байж арай ядан өмслөө. Багтай, баггүй хар хөлсөө цувуулан багтрах шахан гүйж байсан бид баг өмсөөд бүр ч багтарч үхэх нь ээ... Гүрийгээд ганц тойрсноо самбаачлан холбох хоолойг нь эрэгдэн тайлж цүнх рүү нь сул шургуултал амьсгаа авахад хамаагүй дээрдсэн ч хоёр ч тойрч амжаагүй байтал “Тэр дурак, над дээр!” хэмээн намайг дуудлаа. Түр ч гэсэн зогсож амьсгаа авах нь, магад ч үгүй зайл гэх ч юм билүү гэж баярлан бодсоор гүйж очин “Нөхөр хошуучид...” гээд илтгэж амжаагүй байтал газ багны минь холбох хоолойг шүүрч авснаа гараараа таглаж орхидог байгаа... Гүйлт дунд цүнхнээс сугаран унаж сул санжигнаж явсныг нь ядарсан, зэр зэвсгэндээ түүртсэн би мэдээгүй факталж байгаа нь тэр. Юу, юугүй амьсгаа давчдан бөглөрч, газ баг үх- үү –үх –үү хэмээн түлхэлцхэд тэвчээр барагдан тайлж орхилоо.

Штабын дарга:
- Цонхоор хэн, хэн хөгжим тоглосон бэ? гэхэд нь:
- Хошуучид, илтгэе! Бүгд гэлээ.
- Хэн чинь эхэлсэн юм бэ? Хэмээн зандрахад нь нэг гүрийх гэснээ намайг гээд шургачих 2-3 нөхөр бийг санан шууд л:
- Би эхэлсэн гэж сулхан илтгэлээ. Штабын дарга маань хэдий ширүүн ч шударга хүнд дуртай нэгэн байсан юм.
- За тийм байдаг юм байж, тэгвэл тэр похроныг ч бас чи эхэлсэн үү? гэж байна. Би:
- Похроныг бол би эхлүүлээгүй гэхэд:
- Тэгвэл хэн эхэлсэн юм бэ? хэмээн асуух нь тийм ч амархан салах шинжгүй. Яагаад энүүхэнд ингэтлээ нервээ барж байгаа юм бол гэсэн чинь хожим нь мэдэхнээ хуучин цэргүүдийн нэг нь ч байгаагүй бидний хэдэн шинэковууд штабын даргынхаа эхнэрийг нь танихгүй “оршуулчихсан” юм билээ. Би ч нэгдэж ирхэд хүн матдаггүй хоншоортой хүн болох гэж, хоёрдож ирэхэд цонхоор гадагшаа харан суусан учир үнэхээр хэн удирдсаныг нь мэдээгүйн учир:
- Мэдэхгүйгээ хэлсэн ч штабын дарга манайхныг нэг ,нэгээр нь дуудан асуусан ч ихэнх нь мэдэхгүйгээ дуудан гүрийж нөгөө шургачих магадлалтай хоёр нөхөр намайг гэж гөрдөн хэлмэгдүүлж билээ. Гөр /гүжир/ үгэнд сөөм хариу байдаггүй гэж үнэн шүү. Тэр удаагийн концертыг эхлүүлсэн минь үнэн ч, хүн хөдөөлүүлэх нь байтугай бүсгүйчүүлийг инээмсэглүүлсэн хүн нь ч биш байсан ч “Миний шоронд 7 хоног” –оор шагнуулж билээ. Манай муу штабын даргын уур хүрэх нь ч хир л дээ. Үнэхээр яаман дээр очиж зад бангадуулаад орж ирж байхад нь бидний хэдэн “дурак” авгайг нь оршуулж өгөөд өөрсдөө алуулах шахсан нь дээр. Уг нь ч сахилга амалж л байдаг, хийж л байдаг жир үзэгдэл л дээ. Гэхдээ манай штабын даргыг “Сахилгын хорих байранд тэд хоног” ч юм уу уурласан үедээ “Миний шоронд төдөн хоног” гэж хэлсэн ч өөрөө ёслохгүй өнгөрвөл аргацаагаад хийхгүй байж болдог байсан юм. Харин хоног амлаад өөрөө ёсолбол заавал хорьж заасан хугацааг нь гүйцээн өөрт нь илтгэж байж гаргаж авдаг бичигдээгүй хуультай байсан юм. Тэгэхэд намайг үнэхээр хүндэтгэн штабын дарга маань “Миний шоронд 7 хоног” гээд ёсолсон юм даа.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-11-16


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.