05 сарын 22, Лхагва
°C
USD 3,381.11
USD 3,381.11
EUR 3,673.58
JPY 21.64
GBP 4,298.41
RUB 37.39
CNY 467.09
KRW 2.48

АУГАА ИХ...Миний ойлгодоггүй улс төр буюу тусгаар тогтнолын тухай хэдэн үг

Зочин ирэх сайхаан, зочныхоо шилийг харах бүүр ч сайхан... Нэгэн цагт миний хэлснээр тэр шүү дээ. Ажил маань дийлдэхгүй нэгэн дүү хүүг авчирч чёрт тринадцать ничи арүбает \Чөтгөрийн арван гурав- оросоор, ничи -өдөр японоор, арүбает -герман үг гэсэн байх шүү, аваад хаячихав\ хийлгэснийх хомпүүтэр минь надад хүртээлгүй болон хоёр долоо хонолоо. Өдөртөө хальт шагайж майлаа шалгах хомсхон боломжтой арван хэд хоноод өнөөдрөөс л зочныхоо шилийг харан хомпүүтрийнхээ өмнө суух алтан боломжтой болоод бараг хагас сарын өмнө эхэлсэн сэдвээ өнөөдөр л барьж авлаа.

Энэ хооронд хорвоо ертөнц дээр юу болсон юм бөө мэд. Түвдийн талаар монголын сайтуудаас хайгаад, хайгаад олигтой мэдээлэл олсонгүй. Gogo.mn сайтаас ийм нэгэн мэдэгдэл олж уншчихаад маш ихээр гайхлаа. Үнэндээ арай ч дээ гэж дуу алдлаа даа. Хэлэх ч муу үг олдсонгүй. ''Түвдийн байдал тогтворгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас байр сууриа илэрхийлж байна.'' Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар ''Монгол Улс ''Нэг Хятад''-ын бодлогыг тууштай баримталж, Түвдийг БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. Саяхан Түвдэд эмх  замбараагүй байдал үүсч, хүний амь нас эрсдэж, эд материалын хохирол гарсанд харамсаж байна. Үүссэн нөхцөл байдлыг эв зүйгээр шийдвэрлэнэ гэж найдаж байна гэлээ'' гэсэн байх юм даа. За үүнийг үл нуршин дээр эхэлсэнээ өгүүлсүү. Манай ард түмэн аугаа их ард түмэн. Гэхдээ дээрхи гарчигыг хараад хэмх магтах нь  гэж эндүүрвээ, би бүр эсрэгээр хэмх мяалах гэж байна. Манай ард түмэн үнэхээр аугаа их амиа бодсон, аугаа их хувьчхан хүмүүс. Нэг ийм үг байдагаа даа. ХУВИА БОРЛУУЛЖ, ДОВОО ШАРЛУУЛАХ. 
 

Эрхэм уншигч та яаж байна даа? Хувиа борлуулаад л, довоо шарлуулаад л шар нар, бор хоногийг элээж байна уу? Би ч бас ялгаагүй, энд нэг уулын мухарт хэвтчихээд ажлаа хийгээд л амьдралаа залгуулаад л чухамдаа бол хувиа борлуулан довоо шарлуулаад л байж байна хө. Яагаад гэвэл бусдын явдал маньд падлийгүй, тэд надад гай болохгүй, би тэдэнд гай болохгүй, нүдэнд нь өртөж илүү харагдчихгүй л явбал барав. Энэ бол манай Монголчуудын одоо үед амьдралдаа мөрдлөг болгож байгаа мөрдөлгөө.
Тэр Гончиг Доржийнхоос хулгай хийнэ үү, байна уу маньд падлийгүй. Даш ажил хийдэг үү, дээрэм хийдэг үү? Маньд өчүүхэн ч хамаагүй.  Дондог авгайдаа агсан тавьж, зодно уу байна уу маньд хамаагүй. Гагцхүү муу юм түүгээрээ л өнгөрөг. Энэ Дондог ч авгайгаа арай л хэтрүүлээд байх шиг, нэг гардаг ч юм уу... За даа, түүгээр яваа гайг үүгээр дуудаж авчраад юуг хийнэ. Цагдаа дуудчихдаг юм уу... Аа больё, намайг дуудсан гээд мэдчихвэл гай болно, яршиг цаашаа...

Энэ бол зүгээр л өдөр тутамд та бидэнд тохиолддог жирийн л амьдралын үзэгдэл. Та бид ийм л бодлоор хувиа борлуулж, довоо шарлуулаад л байж байгаа.
За тэгтэл сая гуравхан хоногийн \3-р сарын 14-ны баасан гаригт\ өмнө телевиз үзэж суутал Түвдэд, Лхас хотод үймээн дэгдсэн тухай үзчихээд, хэлгүйн зовлон тэр дундаа улс төрийн хэллэг, яриаг Японоор огт ойлгохгүйн учраас интернетээс ямар нэгэн мэдээлэл олоод авчих санаатай баахан сайтуудаар эрэн, хайгаад юу ч олсонгүй. Бүтэн сайны өглөө буюу бүтэн хоёр хоногийн дараа л News.мн сайт дээр нэг товчхон мэдээ гарлаа. Ямар ч байсан тэр талаар товчхон боловч нэг юм байнаа.
Өөр тэр сонин.мн, өнөөдөр, өөр юу юу ч билээ тодорхой мэдээлэл авчих санаатай хайгаад, хайгаад юм олоогүй л. Уг нь ийм цаг үед өөрийн улсынхаа байр суурийг илэрхийлдэг олон улсын маш их арга байдаг ч манай засгийн газраас, төрөөс тэр талаар дуугарах нь бүү хэл ямарч байсан мэдээлэл ч өгөхгүй нуун дарах арга хэмжээ авав бололтой. ТВ5-ын мэдээ хүлээж байгаад үзлээ, Мэдээний товч дээр Түвдэд үймээн дэгдлээ гэсэн мөртлөө гадаад мэдээ ер явуулсангүй хасаад хаячихаж. Ингээд бодохоор салан тусгаарлагчдын талд биш Хятадын талд байгаа юм болов уу л гэж бодогдохоор. Салан тусгаарлагч ч гэж дээ, яс юман дээрээ их гүрний дээрэнгүй үзлээр л цэрэг зэвсгийн хүчээр хүчиндээд өөртөө нэгтгэчихсэн болохоос биш уг нь тусгаар л улс шүү дээ, энэ Түвд чинь. Хувь хүмүүн миний бодлоор тэр шүү дээ.
Японы ТВ-үүдийн мэдээг харж байхад энд, тэндхийн улс орнууд өөр, өөрийн байр суурийг илэрхийлээд л байна. Мэдээж их олон янзаар л байгаа байлгүй.
 

Буруушаах, Эсэргүүцэх, Эрс эсэргүүцэх, Дэмжих, Уриалах гээд их олон янзаар өөр, өөрийн улсын байр суурийг илэрхийлдэг л дээ. Би улс төр ч биш, бас түүхч ч биш. Жирийн л нэгэн харьд хараар ажиллаж амьдарч байгаа нэгэн. Монголдоо байхдаа ёстой өдрийн талхнаасаа өөрийг илүү хардаггүй байж. Юун тэр дэлхий дахин, яасан балууны чинь улс төр гэж. Хэдэн хүүхдээ өлсгөчихгүй, мөр бүтэн явуулбал барав. Ёстой л хувиа борлуулж, довоо шарлуулбал барав байж.
Харин энэ харьд ирчихээр хөндлөнгөөс улс орноо харан, цаг тутамд л ямар нэгэн шинэ мэдээлэл олж авах гээд тэмүүлээд байдаг болчихож.
Би яагаад гэнэтхэн энэ Түвдийг сонирхоод унав даа? Бас тэр Буриадыг?
Сонирхох шалтгаан нь ердөө л АВТОНОМИ гэдэг улс төрийн тодотгол нэр л байлаа. Нэгэн цагт, одоогоос зуу гаран жилийн тэртээд  Монгол улс маань ч бас Автономит улс байсан. Харин тэр үед тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж Автономи хэмээх хулхи нэрнээс салгасан өвөг дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Ингээд өөрийн хир хэмжээндээ бодоод л байсан чинь энэ Автономи гэдэг тодотголтой улс ерөөсөө л манай хоёр хөршийн дотор л байдаг юм байна. Монголчилвол ӨӨРТӨӨ ЗАСАХ гэж ойлгож болох юм уу даа. Гэхдээ яг л өөртөө засаж харагдаач.  Энэ дэлхийн өөр ямар ч өнцөг буланд ийм гоё нэртэй улс орон байдаггүй л юм байна. Шууд аваад нэгтгэчихэж болохгүйн учир Автономит, өөртөө засах гэсэн гоё сайхан засдаг нэрсүүд хавсарган он жилийн уртад мартагнуулж байгаад нэг л өдөр АВТОМАТ-аар нэгтгээд авдаг улс төрийн л арга юмсан уу даа.

Хэдхэн хоногийн өмнө Агын Буриадын Автономиг нь эвхэн ''Забайкальского края'' болгочихсон. Хуучин бол худлаа үнэн ч газрын зураг дээр Автономит улс гэж байсан бол одоо ердөө л орос болчихсон. Ганц нэгхэн сэтгүүлч л сэтгэлийн харууслаа илэрхийлснээс манай дээдсүүд дуугараагүй ээ, дуугарах ч үгүй. Зүгээр л тэр дээр байгаа дөрөвхөн жилийнхээ үлдсэн жаахан хугацаанд хувиа борлуулаад л явбал барав. Чадвал нөхөөд нөхөөс авахгүй, гагнаад гагнаас авахгүй болсон хуулийн энд, тэнд нь ганц нэг цоорхой гаргаад авбал л барав.
За яах вэ, Агын Буриадыг чимээгүйхэн сонгууль, томсгосон тойрог нэрээр залгиж орхисон юм, хүн амьтны амь үрэгдээгүй, үймээн самуун дэгдээгүй юм, мэдсэн ч мэдээгүй л юм шиг байг. Тэгвэл энэ Түвдийн хувьд эрс эсэргүүцдэггүй, буруушаадаггүй юмаа гэхэд бөөрөнхийлөөд тайван замаар, хүч хэргэлэхгүй байхыг уриалаад өнгөрч бас болноо доо. Тэнд, Түвдэд зуугаад хүний амь үрэгдчихээд байна. Цаана нь Шинжаан, Уйгур гээд Монгол цустангууд ч бас салан тусгаарлахыг хүсч л байгаа. Тэдэнд Монголчууд, бид та нарыг харж байгаа шүү гээд худлаа үнэн ч болохноо дохичихож болноо доо. Урд хөршид тал алдахгүйгээр эвээр шийдэхийг уриалчихаж болноо доо. Миний мэдэхгүй улс төрөө гэж.

Зуугаад жилийн тэртээ Автономитоос ангижирсандаа бид азтай. Ард нь дэлхийн хоёр дахь хувьсгаалт, социалист орон гэж хошгоруулж байгаад нэгэн цагт арван зургаа дахь ресбупликээ болгох алсын бодолтой байсан ч Гэндэн гэж нэг хөөний намаг Сахалт ахыг алгадаж, махир гаансыг нь авч шидэн, ширээ тойруулан элдэж хөөж элдэвлээд ресбуплик болгочихоогүй бид бас л азтай. Түүнээс арваадхан жилийн дараа ойролцоогоор нэгэн цаг үед Төвдөд Хятадууд, Монголд Оросууд цэргээ оруулан элбэн тохинуулсан. Орос ах нар бол Хятадаас Монголыг хамгаалах гэж цэргээ оруулсан, харин Хятадууд Түвдийг хэнээс хамгаалж цэргээ оруулсныг бүү мэд. Би түүхч ч, улс төрийн тоймч ч биш. Зүгээр л өдий насанд нүдээр үзэж, чихээр сонссоноо болон энд тэнд ном, хэвлэлээс уншсанаа л өөрийнхөөрөө эргэцүүлээд л байгаа нь энэ л дээ. За тэгээд өнгөрсөн зууны жараад оны эхээр хүйтэн дайны аюулын үед ямарч байсан манай урд, хойд хоёр хөрш эргэн тойрныхоо бага буурай орнуудыг хамгаалах зорилгоор цэргээ оруулаад авч. Гэвч хүйтэн дайн нь бололгүй байсаар нөгөөх гэрэлт ирээдүй коммунизм, социализм нь цагийн эрхээр будаа болов оо хөөрхий гэж.
Цагийн юм цагтаа гэж нөгөө л их ялагдашгүй, хүчирхэг Орос орон маань нэг л өдөр захаасаа үймэн босч эхэлвээ. Чеченээс эхлээд Орос ах нарыг айлгаж янз, янз болсоор байгаад салан тусгаарлаад авсан. Нэгэн цагт залгичах санаатай байсан Монголоос маань цагийн эрхээр цэргээ гаргасан. Ямарч байсан Монголыг минь хойд, урд хоёр хөршийн маань аль нь ч залгиж чадаагүй. Энэ нь манайхны сайных ч биш хоёр хөрш маань аль, алиндаа найр тавин Монголыг минь өгөхгүйд л гол нь байгаа юм. Түүнээс биш аль, аль нь Монголыг минь өөрийн болгож залгих гэсэн идэмхий бодлого нэг насаараа өвөртөлж ирсэн нь бас л худлаа биш шүү дээ, тийм үү? Гэхдээ харин манай эрхэм дээдсүүд нэг л урд талруугаа ханараад байх шиг. Нөгөө нэг хэсэг нь хойшоогоо налаад байх шиг л санагдах юм. Мэдээж хэрэг газар зүйн байрлалаараа бол хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай  л даа. Гэхдээ эдийн засгийн хувьд хамааралтай гээд тийм сонин мэдэгдэл хийх гэж. Үнэхээр аугаа их арчаагүй л гэхээс өөр хэлэх ч муу үг олдохгүй байна.

Монгол Улс ''Нэг Хятад''-ын бодлогыг тууштай баримталж,.. гэж байгаа юм шүү дээ. Нэртэйгээр нь Хятадуудын мөрөөддөгөөр нь ''Хятад төвтэй дэлхий'' гэчихгүй дээ. Нэгэнт л долгиновол эрх  хав шиг олигтойхон л долигнох хэрэгтэй л дээ. За даа миний мэдэхгүй улс төрөө гэж. Тэр эрхэмсэг дээдсүүд жир хүмүүн биш эрх биш нэгийг бодож, хоёрыг тунгаагаа л байлгүй.
Европчуудаас хамгийн түрүүнд Польшууд Хятадыг эрс эсэргүүцсэн. Зовлон үзсэн ард түмэн гэж ийм л байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед фашист  Германыг овоохон ч зовоосон, өөрсдөө ч тэр хирээрээ зовлон үзсэн ард түмэн. Хуучин Соц- системийн орнуудаас хамгийн анхлан социализм, коммунизмаас татгалзаж чадсан орон.  Ватиканы Пап ламаар хамгийн удсан хүн ч бас л Польш хүн байдаг. Ингээд бодохоор Польшууд овоохон оюуны потенциал өндөртэй ард түмэн юмуу гэж би боддог юм. Польш улсын Түвд, Хятадын асуудлын талаар улсынхаа байр суурийг илэрхийлж байгааг хараад би үнэхээр Польшуудаар бахархсан. Харин манай улсын тэр байр сууриа илэрхийлснийг хараад ёстой ичиж үхэх шахлаа даа. Уг нь ч Хятадууд задрах цаг нь болсон л байх. Хятадууд задраад тэр Түвд, Шинжаан, Уйгар өөр ямар л улс байна, тэд бүгд тусгаар улс болчихвол хичнээн сайхан бэ.
 
Тэгтэл өнгөрсөн намар нэгэн дүү хүү \Энэ жил 26-тай, тийм ч бага нас бас биш шүү дээ\ ''Нэртэйгээр нь тэр Америкийн колони болчихвол таарна'' гэж миний гайхшийг барсан юм. Намайг бодвол боловсролтой  их, дээд сургууль төгссөн хүнээс гарч байгаа үг гэхэд үнэн ядмаг санагдсан шүү. Тэр Амайрахын холони болчихвол юу, юугүй бүгд амайрахаар яриад л, бүгд л юу юугүй баяжичаад, юу юугүй улс орон маань хөгжчих юм байхаа. Мөн богинохон бодол шүү. Үнэхээр босго давахгүй богинохон бодол гэж үүнийг л хэлэх байхдаа, хөөрхий гэж. Холони байснаараа хөгждөг бол Монгол хөгжихөөр л болсон. Бүүр 200 жил Манж-Зүрчидийн холони байсан шүү дээ. Тэр үед Манж шиг хүчирхэг орон лав л миний мэдэхээр Ази тивд байгаагүй.  Харин Монгол маань тартагтаа тултлаа үгүйрч, ядуурснаас хөгжөөгүй ээ. Харин цагийн эрхээр тэр хүчирхэг улс үндэстнийг залгиж орхисон Хятадуудад би баярладаг юм.  Ямарваа нэг юм сайн, муу хоёр талтай байдгынх Хятадууд Манжыг дотроос нь мэрж орхисон нь баярлалтай. Харин Монголыг минь залгих гэснийг хойд хөрш маань өөрөө залгичих бодлоор гурван орны гэрээ гэгчээр монголыг минь тусгаар тогтоноход маш их нөлөө үзүүлж, улмаар НҮБ- ын гишүүн болоход нөлөөлж чадсан мартагдашгүй түүхэн гавъяатай л.

Тусгаар тогтнолоо гэж, өвөг дээдэс минь тусгаар улс болох гэж яаж хөлс, хүч, цусаа урсгаж ирсэнийг бид мартаж болохгүй л дээ. Хэрвээ Автономит хэвээрээ байсан бол өдийд хоёр хөршийнхээ аль нэгнийх нь хөнжилд шургаад л алга болох нь байна шүү дээ.  Тусгаар тогтнож чадсан маань ямар их хувь заяа аз вэ. Харин одоо цагийн эрхэм дээдсүүд маань нэг л бишээ. Монголыг маань баруунаас зүүн хүртэл нь мянганы зам гээч юмаар хуваагаад л байх шиг санагдах юм. Тэр 47-р өргөрөг гээд бас нэг гоё нэр томъёо гаргаад л ирсэн. Хойд урд гэсэн хоёр хэсэг болгочихоод хойд урд хоёр хөршид бэлгэлэх гээд ч байгаа юм шиг. Эрхэмсэг дээдсүүд, элитүүдээс гуйх юм ганцхан л байна. Монголыг минь л, эх орныг минь л, эх сайхан нутгийг минь битгий хувааж үзээч ээ л гэх байна даа.
Сүүлийн хэд хоног Завханы УГЖ Батсүхийн дуулсан нэгэн дууны энэ нэг л бадаг сэтгэлд хоногшоод байх болж ''Зүүсгэл гоёлоо \Забайкальского края\ өмсөөд хүнийх болсон тэр минь''
Тиймээ, Буриад зон үнэхээр хүнийх болсон шүү. Харин тэр Түвдүүд, Шинжаан Уйгарын Монголчууд тусгаар тогтнож чадаасай билээ. Бээжинд олимп бүү болоосой, тэгвэл хэдэн тэрбумын ашиг олно гээд баясч байгаа урд хөршийнхөн хэдэн тэрбум ногооноор хэмх шатвал би хэмх баярланаа гэж...
 
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-03-31
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.