05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

АШДЫН БИЛГЭЭС АМНЫ БИЛЭГ… (Бэсрэг яриа)

12345lkjhgfds

Энэ үгийг хэлж ярьж байгаа зүйлээсээ болоод эсэргээр “Амны билгээс ашдын билэг” ч гэж ярих ёсон бий. Энэ удаа хүүтэйгээ амны билгийн талаар ярилцав. Хүү ажил хийгээд иржээ. Мэдээж ажил хийсэн хүн чинь орлоготой, цалин мөнгөтэй ирэх нь ойлгомжтой.

Аав хүүгээсээ:

-Миний хүү олз омог сайтай явав уу, хэдэн төгрөгтэй ирээ вэ? гэвэл хүү минь хариулруун:

-Ааваа, хүү нь төдөн “цаастай” ирлээ… гэснээс үүдэн аав хүүдээ сургааль айлдав.

-Миний хүү мөнгө төгрөгийг битгий цаастай зүйрлэж бай! Монгол хүн чинь ашдын билгээс амны билэг гэж дээдлэн аль болох муу үг хэрэглэхгүйг боддог юм. Энэ мөнгө төгрөгийг цаас гэдэг хэллэг лав л миний мэдэхээр намайг ухаан орох үед амны уншлага гээч болчихсон “Би төдөн цаасны цалин авлаа”, “Чи хө надад тэдэн цаас зээлээч”… гэхчилэн ярьдаг байсан юмдаг. Тэр үеийн мөнгө хатуу ханштай, өчнөөн жилээр ханш нь хөдөлдөггүй байв. 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр л цаг үеэс мөнгө төгрөг жинхэнэ утгаараа ханш нь хөдөлгөөнд орж мөнгөний ханш навс унаж соц нийгмийн үед 800 төгрөгөөр дамын буюу хар захын үнээр жинсэн өмд авдаг байсан бол өдгөө тэр 800 төгрөгөөр ганц хуушуур авах болтлоо ханш нь унаж мөнгө төгрөг жинхэнэ утгаараа цаас болсон ажгуу. Ердөө Монгол хүн амны билгээрээ гэдгийн энгийн жишээ л энэ байсан аж.

Бүр дээр үед өнгөрсөн зууны хорь, гучаад оны үед “Шонгүй явлаа” гэдэг яриа моданд орсон гэдэг юм. Харамсалтай нь тэр яриа мода болсоноос хойш орос ах нарын Кремлийн ханан дотроос үүрэгдсэнээр нэг их удалгүй их хэлмэгдүүлэлт эхэлж гуч гаруй мянган монгол эрчүүлээ хэлмэгдүүлэн цаазаар аваачиж, 700 гаруй сүм хийдээ буулган нурааж, галдан шатааж ёстой шонгүй болгосон гашуун түүх бий.

Мөн ерөөд оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс “Шатах” гэдэг яриа моданд орж хэн нэгэн наймаа хийгээд алдаж, ашиггүй ажлаж алдагдал хүлээхийг дээрхи үгээр орлуулдаг болсон юм. Мөн л Монгол хүн амны билгээрээ гэгчээр төд удалгүй 1996 оны хавар улс орон тэр чигээрээ буюу ганцхан хавартаа 450 гаруй ой хээрийн түймэрт автагдаж хаа газар битүү утаа угаарт дарагдаж байсан гашуун түүх ч бас байдаг юм.

Ийм болохоор мөнгө төгрөгөө хүндэтгэхийн үүднээс миний хүү цалин цагаан мөнгө төгрөгийг “цаас” гэдэг муу үгээр бүү нэрлэж байгаарай хө.

Тиймээ, Монгол хүн амны билгээрээ гэсэн юм. Нэгэн цагт цаас болтлоо шалчийсан цалин цагаан мөнгө төгрөг маань чангарч ханш нь өсөхийн өлзийтэй ерөөлийг дээш дээш нь өргөн дэвшүүлье!

Сартуул Б. Бат-Эрдэнэ

Улаанбаатар, Баянзүрх 2014-10-14


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.