04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

''БААГИЙ''-Д ТАЙЛБАР

Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй За ингээд ''Баагий''-г уншиж, агуулгыг нь тайлбарлахаар оролдсон бүх уншигчиддаа баярлалаа. Харамсалтай нь Би дээрхи анхааруулгыг зүгээр ч нэг өгөөгүй нь ойлгомжтой. Харилцах майл хаягаа үлдээсэн хүн энд ганц байлаа. Наймдугаар Богд Жавзандамба хутагтийн нэрийг бүрэн эхээр нь бичиж илгээсэн Баярсайхан болон Галаа нарт баярлалаа.
12 /13/ -т бичсэн Баяраа уг нь агуулгыг бүрэн гаргасан ч харамсалтай нь холбоо барих майл хаягаа үлдээсэнгүй. Энд бичсэн улсуудаас гадна нийт найман уншигч миний майл хаягаар хариу бичсэнээс Польшид сурч байгаа Тэлмүүнээ маш товчхон боловч гол агуулгыг нь гаргаж Монголд байгаа найзаараа дамжуулан ''Хаврын 17 бодрол'' номыг авахаар боллоо. Баяр хүргэе!
Үндсэн гурван санаа нь:
1-рт, Нэр цээрлэх, нэр өгөх ёсон байлаа.
2-рт, Монгол хүн амныхаа билгээр буюу админ /Ариунаа/ оршил хэсэгт түүнийг байршуулсан байлаа, баярлалаа!
3-рт, Буюу бүр гол үндсэн санаа нь ердөө л он сарын хойд дээр байгаа төрийн нэр /Шар дээлт хааны "Өрөөлд өгч, өөрөө завшигч" төрийн 3-р оны намрын тэргүүн хар бич сарын шинийн 17/ л байлаа.
Ингээд эцэст нь хэлэхэд 15 сэтгэгдэл бичсэн хүнд хандаж хэлэхэд миний бичсэн зүйл болгонд ийм, улирсан баларсан хэллэг , он тооллууд байхгүй ээ, санаа зоволтгүй. Энэ удаагын бичсэн зүйлтэй агуулгын логик холбоотой учраас л ингэж бичэгдлээ.
Бяцхан уралдаанд идэвхтэй оролцсон бүх уншигчиддаа баярлалаа. Номын цагаан буян оршихболтугай!

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-12-11


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.