05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

БЭСРЭГ ЯРИА: ''БИ ЯВЛАА''

Саяхны нэгэн орой хоёр ч дүү хүү манайхаар ирлээ. Хэсэг ярилцаад сууж байсан нэг л мэдэхэд нэг нь яваад өгчээ. Морь харах далимандаа гарч харвал тэрэг нь ч алга, яах аргагүй яваад өгчээ. Эргэж орж ирээд ''Чамд явлаа, харилаа энэ тэр үг хэлэв үү?'' гэхэд ''Үгүйчиш'' гэж мөрөө хавчиж байнаа. Маргааш нь дүү хүү /Б.Цоож. нас 25. Японд хоёр дахь жил рүүгээ дөхөж яваа/ манай дээр арүбает хийсэн юм. Ажлын зав чөлөөгөөр:
-         Чи өчигдөр яагаад хэлэхгүй яваад өгөв өө? Б.Ц:
-         Зүгээр л, харих гээд. Заавал хэлж явах ёстой юу? Баагий:
-         Үгүй л дээ. Гэхдээ мэнд мэдээд ороод ирсэн юм чинь гарахдаа бас явлаа гээд гарч болноо доо... Ингээд ажлаа хийж байхдаа жаал эргэцүүлж бодож байгаад бас л нэг завандаа хэдэн үг солилоо. Баагий:
-         Чи ''Нохой хорио!''-г юу гэж ойлгодог вэ? Б.Ц:
-         Танайд орж болох уу?
гэж зөвшөөрөл авч байна л гэж ойлгодог. Баагий:
-         Тэгвэл нэг ийм яриа байдаг даа. Би ч ёстой тийм юман дээр ''Нохой хорихгүй ээ'' гэсэн нэг яриа байдаг, түүнийг юу гэж ойлгодог вэ? Б.Ц:

-         Ёстой сонсоогүй юм байна, юу гэсэн утгатай юм бэ? Баагий:
-         Юу ч гэмээр юм бэ дээ. Жишээ нь чамайг тэр хэн гуайн хотноос ороод ганц төлөг дүүрээд ир гэвэл чи... гэтэл Б.Ц:
-         Аан, тиймэрхүү юм хийхгүй ээ гэсэн үг үү? Баагий:
-         Яг тийм. За тэгвэл чи надтай хэд, хэдэн айлаар орж үзэж байсан. Чи намайг өчигдрийн чиний явсан шиг чив чимээгүй гараад явчихаж байхыг үзсэн удаа байна уу? Б.Ц:
-         Нээрээ үгүй юм байна. Яагаад? Баагий:
-         Энгийн боловч их л учиртай юм. Өдөр болгон уулзалдаж байдаг хүмүүс боловч ''Би явлаа'' гэж дуулгаад явж байх ёсон байдаг. Энэ нь чиний явж байгаа чигт үгүй ядаж хүн, амьтанд үг дайх ч юм уу, аль эсвэл чиний зорьсон зүгт ямар нэгэн бартаа саад байх ч юм уу тэр улсууд чинь чамд сануулж хэлэх ч юм уу ямар ч асуудал байж болох шүү дээ. Үүнээс ч гадна бас юм байх. Жишээ нь танай аав чинь чамаар надад хэл хүргүүлж гэж бодъё. Манайд маш их олон зочинтой, чи ирсэн зорилгоо хүмүүсийн дэргэд задруулахааргүй бол чи яах байсан бэ? Б.Ц:

-         Яамаар ч юм бэ дээ, нүдээ ирмэх ч юм уу. Ямар нэгэн байдлаар дохио л өгөх болов уу? Баагий:
-         Ха-ха-ха. Ингээд хүүхэн эргүүлж байгаа юм шиг нүдээ ирмэх хэрэг үү? Энд чинь тэр нөгөө л энгийн ''Би явлаа''-г хэлэхэд л гэрийн эзэн ойлгоно шүү дээ. Жишээ нь: Баагий ахаа, дүү нь хария даа гэхэд л гэрийн эзэн өөрт хандаж байгааг ойлгоод чамаас асууна л даа ''За хө, чи зүг явна уу?'' гэхэд чи хариуд нь ''Аав танайхаар нэг буугаад мордоорой гэсэн юм'' гэхэд л бүх юм ойлгомжтой болно. Хүмүүсийн дэргэд ярьж, хэлэхээргүй юм байгаа юм байна гэж ойлгоод л ''Ах нь чамд нохой хорьж өгье'' гэж хамт гараад л хэрэг зоригыг чинь сонсох жишээтэй. Б.Ц:
-         Нээрээ энгийн хирнээ мэдүүштэй юм байна шүү, санаж явъя Баагий ах аа.
Ийм л энгүүн бэсрэгхэн яриа бид хоёрын дунд өрнөсөн юм.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-12-06


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.