05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ВАРАТТЭ ИЙ ДООМОО ВААРИЙМАШТЭ НЭЭ, ЗАННЭН ДЭС

1977019 706682889392686 780778479 n

\Үгчилбэл: Вараттэ- инээх, ий- сайн, доомоо- маш их, ваариймаштэ- дуусчихлаа, нээ- ярианд өдсөн аялга, заннэн- харамсалтай, дэс- хүндэтгэсэн аялга\

Арлын Наран нутагт ажиллаж амьдарсан 10 жил, 3 сар, 5 хоногын сүүлчийн 7 жил, 7 сар орчимд ийш тийшээ аялалаар тэнээд явчихаагүй л бол үдийн цайнаар заавал үздэг байсан “Сайхан хөгжилдөцгөөе” гэдэг Фүжи тэрэбийн \телевиз- гэдэг үг япон хэлэнд “л” үсэг байдаггүй учир ингэж хувирч дуудагдана\ хөтөч Тамори Моорита сангийн бэлтгэн, даваагаас баасан гаригуудад шууд дамжуулдаг байсан хөгжөөнт- цэнгээнт шоу нэвтрүүлэг 32 жил ганц ч тасралтгүй явагдаад өчигдрийн өдөр буюу 2014-03-31- ны өдрийн үд дээр

сүүлчийн дугаараа үзэгчиддээ хүргэсэн мэдээг гэнэт сонсоод сэтгэлд нэг л хөнгөн гуниг дэгддэг юм даа. Япон зан заншил, япон ахуй, япон сэтгэхүйг сайн мэдэхгүй хүмүүст бол ойлгож үзэхэд бэрхтэй, нэг л тиймхэн, ямар ч гэмээр юм бэ дээ, ер нь бол үгээр тайлбарлаж хэлэхэд ойлгомжгүй, зовлонтой ч гэмээр, үзэж ойлгоход явдалтай, тэнэг ч юм уу даа гэмээр нэвтрүүлэг хирнээ үдийн амралтын хомсхон ганц цагаар цайлж суухад сэтгэлд нэг л өег, цаг үргэлж мушилзуулж, ажлын их ачаалал- ядаргааг болон тархинд байх аз жаргалын гармонийг жинхэнэ утгаар нь хөгжөөн- Jсмайлдуулдаг тийм л нэвтрүүлэг байсан юмсан. Анх ирсэн жилээ мөн л цайны цагаар нэгэн семпай буюу хуучирсан, архаг японжсон залуу үзээд аг таггүй инээн суух үед би гээч шинэков “Юу гэж байна? Яагаад инээлдээд байгаа юм бэ?” хэмээн хэрэгт дурлавал нөгөө дүү хүү над руу нэг, тэрэби рүү нэг ээлжлэн харж сууснаа аргаа барсан янзтай “Баагий ах аа, үгүй би танд хэлэх гэхээр юу гэж тайлбарлаж хэлэхээ мэддэггүй ээ, ямар ч гэсэн өөрөө үзэхээр маш их инээдтэй юм гараад байнаа” гэхэд нь би дотроо “Хммм, өөрөө ойлгоод байж өрөөлд тайлбарлаж хэлж чаддаггүй юм юу гэж ер нь юу байдаг юм бэ?” хэмээн бодож байсан минь саяхан мэт боловч аль хэдийнээ 11 жил сүнхийн өнгөрч өөрөө тэр залуу дүү хүүгийн оронд мөн л бусдад тайлбарлан хэлж ярьж чадахгүй л сууж байх ажгуу. Ямар боловч японд байхдаа арүбает хийхээр ирсэн дүү хүү “Сэмпай, энэ ямар нэртэй нэвтрүүлэг вэ?” гэхэд нь “Аан, энэ үү? Дарвайтлаа инээлдэцгээе гэдэг нэвтрүүлэг ээ” гээд хээв нэг мушилзан сууж байсан минь ч мөн л 4-5 жилийн өмнөх явдал болох нь байна.

Эхлэлээсээ авхуулаад төгсөн төгстлөө эфирийн зааланд үзэж суугаа охид, хүүхнүүд голдуу яг нэг зуун үзэгч болон Наран нутаг даяар энд тэндгүй үдийн ундаа ууж суугаа үй олон үзэгчдийн элгийг хөшөөсөөр өндөрлөдөг энэ нэвтрүүлэг өдөр болгон хоёр хөтөч залуугын дуулж бүжиглэхээр эхлэнэ. Яг жин үд болж 12:00 болоход

http://www.youtube.com/watch?v=zqh0FVbgZXo

энэхүү дуу хангинаад Фүжи ТВ-ийн гадаа хуран цугларсан хэсэг залуусыг 1-2 секунд хальт харуулаад хөтөч хоёр залуу \зарим жилд хоёр бүсгүй, ер нь бол нэг жилийн гэрээгээр хөтөч хийж энэхүү дууг өөрсдөө дуулан, өөрсдийн дэгэлсэн хорин хэдхэн секундийн бүжиг бүждэг байсан юм\ бүжээд Тамори санг угтахад Тамори сан:

-Сайн байцгаана уу? Эфирт суугаа зуун үзэгчид цоглог нь аргагүй хоолой мэдэн:
-Сайн! Тамори сан:
-Өнөөдөр ч гадаа нар шарж алах нь ээ? \Бороотой, хүйтэн, салхитай энээ тэрээ гээд тэр өдрийн цагаарын тухай яриа өднө\ үзэгчид:
-Тийм! Хэмээн цоглог хариулахад Тамори сан гараа донжтой гэгч нь дохин тонгойн хүндэтгэл үзүүлэхэд үзэгчид гар нийлүүлэн цоглог хэмнэлээр алга нийлүүлэн ташин учиргүй инээлдсэнээр нэвтрүүлэг эхлэнэ. Дээрхи бичлэг сүүлчийн өдрийн сүүлийн нэвтрүүлэг учир Тамори сан өөрөө дуулж байна. Нэг сонирхолтой зүйл гэвэл өдөр бүр Фүжи ТВ-ийн гадаа цуглан зогссон хүмүүс дотор гуч эргэм насны час улаан хиймэл үсээр гангарсан залуу дэлгэцнээ гарах いいともгэсэн бичгийн доогуур ч юм уу, бүр мөлхөөд ч хамаагүй заавал гардаг байсан бол та яах вэ? Яг л өдөр болгон шүү.Тэгээд түүний араас тухайн өдрийн нэвтрүүлгийг хөгжөөхөөр гинежо буюу олны танил хэсэг хүмүүс орж ирсэнээр нэг цагийн дотор үргэлжлэх арваад төрлийн цэнгээнт нэвтрүүлэг эхлэнэ дээ.
Японы хамгийн алдартай хамтлаг болох SMAP хамтлагийн гишүүд өдөр болгон нэг нэгээрээ оролцох бөгөөд өдөр болгон нийтдээ 6-8 олны танил хүмүүс оролцоно. Мэдээж хатуу чанд байгуулсан гэрээ байдаг биз. Түүнийхээ дагуу өөрсдийн хөтлөх 5-7 минутын хөгжилтэй, асуулт хариултын, бас элдэв бяцхан даалгавар биелүүлэх, ер нь хүн инээлгэж болох юу л байна хүний санаанд оромгүй марзан, марзан үзүүлбэрээр маазарсаар нэг цагийг шувтан Jсмайлдуулдсаар үдээс өмнөх ажлын алжаалыг гайгүй сайн тайлж өгнө шүү. Ер нь Наран нутагт олон нийтийн газарт хөмсөг зангидаж, барайсан баргар царай бол харахгүй дээ, худлаа үнэн ч гэсэн инээсэн, инээдэг маск зүүсэн хүмүүстэй л тааралдах нь ч учиртай юм билээ. Хүний тархи гээч юм ер нь бол ямар ч юманд хууртагдаггүй лайтай эд гэнээ. Гагцхүү ганцхан тохиолдолд л хулхидуулдаг нь ууртай ширүүн ч бай ердөө л амныхаа хайрцагыг инээж байгаа мэтээр Jсмайлдахад л сая нэг юм хулхидуулж аз жаргалын гармони ялгаруулж эхэлдэг гэнэ шүү.
Магад ч үгүй, япончууд тэгж их инээдэгтээ ч тэр урт наслалтынх нь нууц нь байдаг ч байж магадгүй л юм. Манайхны бол хэн нь ч тоож инээмээргүй жижигхэн зүйл дээр л тэнэг юм шиг инээдэг юм шүү дээ.
Дарвайтлаа инээлдэцгээе нэвтрүүлгийн хамгийн эхний арав хүрэхгүй минутанд хэн нэгнийгээ янаглан хоролж байж ч магадгүй, эсвэл хэн нэгнийгээ бусад нь шахсаар тэнэг байдалд ч оруулдаг юм уу, ер нь юу ч байж мэднэ.

http://www.youtube.com/watch?v=lEu2nRdDkDY

Дараагын хэдэн минут нь бас л тиймэрхүү, эхдээ таавар таалгах ч юм уу, одоо ярих гэхээр санаанд буух юм байдаггүй. Нэг л тийм хөнгөн санаанд үлдэхээргүй юмаар л хуураад байдаг байсан ч юм шиг. Санаанд үлдсэнээс хөшигний араас таван хүний нүүр дээр, доор байрлачихсан байх ба энэ тавын хэн нь хамгийн өндөр, хэн нь хамгийн намхан нь вэ? Гэх жишээний. Эфирт байх олны танилууд таах гэж бас л маазарсаар элгийг авсаар нөгөө цөөн хэдэн минут нь дуусчихна.

http://www.youtube.com/watch?v=tQtkNoXQ5LQ 
Заримдаа хооллож суугаад тэсэлгүй писхийн идэж байсан хоолоо цацчих ч тохиолдол байна шүү. Түүний дараагын хэдэн минут нь үдийн зочинтой ярилцах цаг. Мөн л хэн нэгэн олны танил улс төрч, жүжигчин, тамирчин, бизнесмэн ер нь хэн ч байж мэднэ оролцох ба ерөнхий сайд Шинзо Абэ ч оролцож л байсан, хэнийг нь санадаггүй ээ манай сумочид ч оролцож л байсан бөгөөд ярилцлагынхаа төгсгөлд эфирт суугаа зуун үзэгчээс ямар нэгэн асуулт асуух бөгөөд түүнд нь нэг л хүн тийм гэж хариулсан тохиолдолд Тамори сангийн дүртэй түлхүүрний оосроор шагнуулах нь эгээ л нэг “Оскар” авахын дайны юм болж бөөн хөөр болно доо. Нэг удаа АКВ-48 гээд охидын хамтлаг үдийн зочноор оролцсон, ердөө л өөрсдийгөө танилцуулсаар байгаад нөгөө ярилцах цаг нь дуусчих жишээний.

http://www.youtube.com/watch?v=wfHsbxBbwoA

Үдийн зочин малгай бэлэглэж байна. Гайжин буюу гадны хүмүүс японоор хэдийвээр сайн ярьдаг үгний баялагтай ч байсан заавал нэг аялгатай ярьдаг бол манайхан япон хүнээс ямар ч ялгаагүй, цэвэр япон аялгаар ярьдаг нь гайхалтай.

https://www.youtube.com/watch?v=tQtkNoXQ5LQ 

...Би дуулж үзлээ, чиний л төлөө би өөрчлөгдлөө шүү дээ... гэж Тамори сан дуулж байна.
Манай хамтлагын тийм тоглолт үзсэн хүн байна уу гэсэн асуултаа зуун үзэгчээсээ асуугаад, дараагын зочныг урихад л үзэж байгаа хүмүүс нь нирхийтэл инээсээр л байх жишээний. Сонирхолтой л улсууд шүү. Үдийн зочин нь дараагын үдийн зочныг утсаар уриад Тамори санд утсаа шилжүүлнэ. Тамори сан:
-Ашта, вараттэ ий доомоо ий дэска? \Та маргаашын “Сайхан хөгжилдөцгөөе”-д оролцож чадах уу?\ утасны цаанаас:
-Ий доомоо! \Оролцолгүй яах вэ\ гэснээр эхний хэсэг нь өндөрлөх бөгөөд энэ үед Баагий хооллочихоод ТВ- ээ чагнан үдийн унталтаа эхлэнэ дээ. 10, 15, 20, 25 минут ч байж мэднэ, зүүрмэглээстэй, яриа чагнан Jсмайлдаастай хэвтэхэд үдээс өмнөх ажлын алжаал өргөс авсан мэт хийсэн алга болно. Түүний дараа тухайн өдрийн оролцогч олны танил хүмүүс ямар нэгэн даалгавар биелүүлэх бөгөөд

http://www.youtube.com/watch?v=Ap-aU-KUmto#t=13

энэ долоо хоногт оролцох дараа , дараагын оролцогчид хэн нь даалгавраас олныг биелүүлэхээр бас уралддаг гэж байгаа. Нэвтрүүлгийн төгсгөлд нэвтрүүлэгт уригдаж оролцсон олны танил хүмүүсийн тоглолтын зарыг зарладаг нь бодвол зар сурталчилгаанаас олдог орлогынх нь нэгээхэн хэсэг ч байж мэдэх юм.
Эфирт үзэж байгаа хүмүүсийн дунд асуулт тавиад анхны хариулж чадсан азтан гэр бүлээрээ баруун европоор аяла эрхээр шагнуулж байсныг ч үзэж л байсан. Урьд өмнө үзэж байгаагүй, япон ахуйг мэдэхгүй улсад шал тэнэг санагдаж болох ч үздэ байсан хүмүүст үдийн алжаалаа тайлахад нь нилээдгүй нэмэр болдог байсан гэдэгт бол ердөө ч эргэлздэггүй.

http://www.youtube.com/watch?v=UYuk0a_WCM8

Ийнхүү 32 жил тасралтгүй шууд явагдсан “Вараттэ ий доомоо” нэвтрүүлгийн сүүлчийн дугаар хаагдах агшин нетэд үлдсэн байх агаад энэ удаагын хувьд эфирт үзэж байгаа үзэгчид нь дандаа гинежо буюу олны танил хүмүүсээр дүүрсэн байх нь харагдана. Нэвтрүүлэг хаагдах болсон шалтгаан нь сүүлийн үед үзэх үзэгчгүй болсон, тэгээд ч хөтлөгчийн нас нь өндөр болсон гэсэн шалтгаантай гэж байгаа ч японд бол 68 нас ердөө л идэрхэн нас гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болчихгүй байлгүй дээ. Арван жил үзсэн гэж бүлтрэхгүй ээ, эхний хоёр гурван жил хөлөө олох гээд, тэгээд ч япон ахуйд дасаж амжаагүй, хэлийг нь ойлгодоггүй байсан юм чинь, харин сүүлийн долоон жил ажлын алжаалыг минь тайлж, тархин дахь аз жаргалын гармонийг минь ялгаруулж Jсмайлаар шагнаж байсан ВАРАТТЭ ИЙ ДООМОО- САЙХАН ХӨГЖИЛДӨЦГӨӨЕ нэвтрүүлэг минь ингээд үүрд баяртай буюу САЯОНАРА болж байх шиг вэ гээд бодохоор л яахын аргагүй нэгэн хөнгөн гунигт сэтгэлд минь автах ажгуу. Тамори Моорита сан ч энэ нэвтрүүлэгээ л хөтлөхөө больж байгаа болохоос биш дөнгөж 68- хан настай хөгжилтэй хөтөч маань нэвтрүүлэгтээ оролцдог байсан олны танилуудтайгаа л адилхан өөр бусад ТВ шоунуудад маазарсан хэвээрээ л явах байлгүй, тэр үед нь эргээд цэнхэр дэлгэцээр уулзан учрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье дээ.

За ингээд өнөөдөр алдарт 4 сарын нэгэн, инээдмийн баяры өдөр учир
НАРАН НУТАГ ДАХЬ НАРГИАНТАЙ ЯВДЛУУД- аар бяцхан инээд бэлгэлсүү.
КООРИЙ /мөс/

Зуны нэгэн халуун өдөр ажлынхаа хэдэн Япон залуутай далай орчихоод буцаж явлаа. Тэгсэн замдаа дэлгүүрийн гадаа зогсоод:

- Юу уух вэ? гэж байна. Халуунд ч хүйтэн Кола шиг сайхан юм юу байх вэ дээ, би:
- Коорий ий дэс! /амихандаа кола болно!/ гэлээ. Тэгээд гарч ирээд л уутнаас гаргаж ирээд л хүн, хүнд захисан ундаа, ус, цай гээд л өглөө. Харин надад ууттай мөс өгдөг юм даа! Сая л би "Коораа" /Япон хэлэнд "Л" үсэг байдаггүй болохоор "Р"-ээр орлуулж ярьдаг юм/ гэж хэлэх гээд "коорий" гээд аваад хаясанаа ойлголоо. Нэрэлхэсэндээ ууттай мөсөө задлаад нэг хэсгийг аваад биендээ наагаад:
- Сүзүши,таношидэснээ! /Сэрүүхэн сайхан,тааламжтай байна!/ гээд өөрийгөө шоолуулалгүй авч гарсан юм даа!
Gubi! /Ажлаас хална!/

Ажлаа хийж чаддагүй жоохон болхи нөхөрт эзэн нь хамт ажилладаг 2 японыг заагаад:
- Маргаашнаас энэ 2 шиг ажиллаж чадахгүй бол Gubi ! гэж л дээ.
Харин маны эр түүнийг нь өөрийнхөөрөө:
- Маргааш энэ 2 дээр дахиад 2 хүн олж ирэхгүй бол Gubi ! гэж ойлгоод 2 найзаа ажлыг нь таслуулан дагуулж ирээд эзнийхээ уурыг бүүр ч шатааж өгөөд Gubi-дуулж л дээ. Дээр нь нөгөө 2 найзаа ажлыг нь таслуулаад бас Gubi !
ХОГИЙН НАСАА Насаа гээд залуу нэгэн каше /компани/-нд ажилд орж л дээ. Японд сэмпай /хуучин хүн/ гэдэг ухагдхуун хүчтэй л дээ. Тэгээд сэмпай-ууд энд,тэнд хаягдал хог гарахаар л:
- Гоми, Насаа! /Хог гарчихлаа, Насаа!/ гээд дууддаг юм байж. Нэг өдөр эзнийх нь охин ирээд Насаагийн хажуугаар гарах гээд:
- Гоминасай! /Өршөөгөөрэй, уучлаарай!/ гэтэл:
- Өө даварчихсан, энэ муу пацаан хүртэл Хогийн Насаагаар минь дуудаад байх даа яахав дээ! гэж уурласан гэнэ.

ҮНЭ

Мэдээж Япон гүрэн юм чинь хаяг, шошго, үнэ гээд бүх л зуйл ханз юм уу, хирагана /Япон үгээ бичдэг үсэг/, катагана /гадаад үг бичдэг үсэг/ -ээр бичээтэй байна.Тэгтэл ирээд удаагүй байсан нэг хүүхэн автоматнаас ундаа аваад орж ирэхдээ:

- Ядаж л үнэ гэдгийг нь Монголоор биччихдэг овоо доо гээд орж ирсэн юм. Гарахдаа санаандгүй автоматны унийг хартал харин 120ү...150ү / ээний товчлол ны $ шиг 2 хөндлөн зураастай ү үсэг байдаг юм/ гэснийг нь "үнэ" гээд уншчихсан байдаг байгаа.

УНДАА

Монголоос ирээд удаагүй нэгэн залуу:
- Энэ ундааны автоматанд нэг ундааны мөнгө хийгээд онгойхоор ны 2-ыг авчихвал яах вэ? гэнэ. Би ч явуулаад:
- Амждаггүй юм аа, аймаар хурдан. гэсэн чины гараа гялс татаад авчихаж билээ. Мань эр мөнгө хийхээр л хөргөгч шиг хаалга нь нээгддэг юм бодсон гэнэ билээ.
ХООКИЙ \шүүр\
Япончууд ер нь юмыг их зөөллөж ярина л даа. Жишээ ны "Кофе" гэхэд "коохий" гэж сунжруулах жишээтэй. Би нэг удаа эзэнтэй гадуур ажиллаад буцаж явлаа. Эзэн ундаа, цайны автоматны дэргэд зогсоод л:
- Юу уух вэ? гэж байна. Би ч:
- Хоокий ий дэс! /кофе байхад болно!/ гэлээ.Эзэн нилээн гайхсанаа дахиад л асуув,би ч дахиад л хэллээ. Тэгсэн эзэн өөрөө ав гээд мөнгө өглөө. Би буугаад кофе авсан чинь эзэн учиргүй инээснээ:
- Аан, коохий /кофе/ юу? гэлээ. Тэгсэн чины харин би "коохий" гэж хэлэх гээд зөрүүлээд "хоокий" /шүүр/ гээд хэлчихсэн байдаг байгаа.

БИНТО БЯХЛУУ

Нэгэн залуугын эхнэр монголоос ирсэн өдөр монгол юм шимсэн шиг эхнэртэйгээ болон хамт байдаг хүмүүстэйгээ хуучилсаар нилээд оройтож орхиод унтахын өмнө гэнэт маргаашынхаа хоолыг гэнэт санаад:
-Аа бинто гэж бяхлууг мартчихсан байна шүү дээ, за яах вэ чамайг... хэмээн өөртөө үглэвэл эхнэр нь:
-Хүүе чи ямар сонин юм бэ? Саяхан л япон хүнтэй огт муудалцаж болдоггүй энээ тэрээ гээд байгаагүй биш бил үү? Тэгээд одоо болохоор япон хүнтэй муудалцах гээд... хэмээн тэд байсан хүмүүсийн элгийг хөшөөх шахсан гэдэг. Уг нь ч бинто гэж маргааш өдөр нь авч явах үдийн хоолыг хэлдэг л.

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай бишээ Улаанбаатар. 2014-04-01


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.