05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

ГИЛЛИГАНЫ АРАЛ

Анх Наран нутагт хөл тавихдаа би вээр яг л гурван жил болох төлөвлөгөө өвөртлөн ирсэнсэн. Наашаа зүглэх шалтгаан нь мэдээж зоос өвөртлөх сонирхолтой байсан нь хэнд ч ойлгомжтой. Өөрийн бүтэлгүйгээс, амьдралдаа алдаж ханадаггүйнх 1998 онд би гээч хүн 3-р хорооллын гурван өрөө байр, 15-р хорооллын хоёр өрөө байрнуудаар тоглочихсон юм. Голомтоороо тоглосон хүн өөдөлдөггүй ээ гэж, үнэхээрийн үнэн үг шүү. Тэр цагаас хойш үнэхээр яаж ч матийгаад одоо хир нь орох оронтой болж чадаагүй л явна. Тэр үед наймаа хийдэг баатар эр, энэ хоёр байрныхаа мөнгөн дээр л сэхэл авна гээд нойр хоолгүй зүтгэсэн боловч санасанаар болдоггүй хорвоо гэж, одоо хир нь ганц байрны ч мөнгө хийж чадсангүй. Өдөр ирэх тутам, өдрөөс өдөрт л дөрвөн хананы  үнэ тэнгэр лүү цойлсоор л.

Одоогоос яг арван жилийн өмнө 3-р хорооллын гурван өрөөг нэг давхрынх гэж мяалуулан зургаан саяд, 15-р хорооллын хоёр өрөө байрыг зургаа хагаст өгч байсан бол аравхан жилийн дотор 3-р хорооллын хоёр өрөө байрыг жаран саяар арай л гэж авахаар болж байх шиг вэ дээ.
Нутагт хань минь, энд би хоёул, хоёулаа цаг наргүй зүтгэсээр ч мөнгө гээч юм олдохдоо зовж олддог хирнээ, үрэгдэхдээ гэрлийн хурдаар л алга болох. Мэдээж хэрэг тавын, таван ам хөдөлгөж, тавын таван мөрийг бүтэн явуулахад овоо хөөрхөн мөнгө үрэгдэнэ. Нутгаа, эхнэр хүүхдүүдээ хичнээн санан бэтгэрч ганцаардавч эндээ гүрийх л ёстойгоос хойш гүрийхээс өөр ч яах вэ дээ. Наран нутагт анхны төлөвлөсөн гурван жил хэдийнээ өнгөрөөд одсон боловч Гиллиганы арлын үлгэрээр эндээс ховхорч чаддаггүй ээ.

Эхлэл... 
ГИЛЛИГАНЫ АРАЛ
Би өөрөө ч мэдэлгүйгээр Гиллиганы арал дээр газардчихжээ. Үнэхээр яах аргагүй Гиллиганы арал дээр газардсанаа одоо л ойлгож мэдэрч байна шүү. Эдүгээгээс таваад жилийн тэртэй ердөө л гуравхан цагийн /Яс юман дээрээ гурван жилийн төлөвлөгөөтэй/ аялалд ''АЯНГА'' хөлгөөр гарсан боловч гэнэтийн биш байдаг л нэгэн цагийн шуурганд туугдсаар ГИЛЛИГАН-ы аралд яалт ч үгүй хаягдсанаа одоо л ойлголоо.
Энэ тэнэг Баагий чинь юу солиороод унаваа гэж гайхахын хэрэггүй ээ хө. Одоохон тайлбар тавиадахъя хө. Өнгөрсөн зууны ерөөд оны дунд үед Бүргэд зурагт араажаваар /Eagli ТВ, Зөв бичив үү дээ би чинь?/ ''ГИЛЛИГАНЫ АРАЛ'' гээд нэгэн богино хэмжээний инээдмийн сериал гардаг байсан юм. Зарим нэгэн хүмүүс санаж л байгаа байхаа, түүн дээр ''Аянга'' нэртэй бяцхан хөлөг онгоц ахмад, хөлгийн усан цэрэг болон нэгэн саятан эхнэртэйгээ, нэг фото модель хүүхэн, бас нэг хүүхэн, бас нэгэн эрдэмтэн залуу гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр ганцхан цагийн аялалд гарсан боловч гэнэтийн далайн шуурганд өртөн нэгэн бяцхан эзэнгүй аралд хаягддаг юм.

Харин энэ арлаасаа ховхрох гэж янз бүрээр оролдовч яагаад ч ховхорч чаддаггүй, бөөн адал явдал болдог тухай богино хэмжээний инээдмийн кино л доо. Тэр ''Аянга'' хөлгийн ганц усан цэрэг нь овоохон бүтэлгүй эр Гиллиган гээч залуу байснаар уг арал, уг киногоо нэрлэж л дээ.
Анх Наран нутагт хөл тавихдаа би вээр яг л гурван жил болох төлөвлөгөө өвөртлөн ирсэнсэн. Наашаа зүглэх шалтгаан нь мэдээж зоос өвөртлөх сонирхолтой байсан нь хэнд ч ойлгомжтой. Өөрийн бүтэлгүйгээс, амьдралдаа алдаж ханадаггүйнх 1998 онд би гээч хүн 3-р хорооллын гурван өрөө байр, 15-р хорооллын хоёр өрөө байрнуудаар тоглочихсон юм. Голомтоороо тоглосон хүн өөдөлдөггүй ээ гэж, үнэхээрийн үнэн үг шүү. Тэр цагаас хойш үнэхээр яаж ч матийгаад одоо хир нь орох оронтой болж чадаагүй л явна. Тэр үед наймаа хийдэг баатар эр, энэ хоёр байрныхаа мөнгөн дээр л сэхэл авна гээд нойр хоолгүй зүтгэсэн боловч санасанаар болдоггүй хорвоо гэж, одоо хир нь ганц байрны ч мөнгө хийж чадсангүй. Өдөр ирэх тутам, өдрөөс өдөрт л дөрвөн хананы  үнэ тэнгэр лүү цойлсоор л.
Одоогоос яг арван жилийн өмнө 3-р хорооллын гурван өрөөг нэг давхрынх гэж мяалуулан зургаан саяд, 15-р хорооллын хоёр өрөө байрыг зургаа хагасад өгч байсан бол аравхан жилийн дотор 3-р хорооллын хоёр өрөө байрыг жаран саяар арай л гэж авахаар болж байх шиг вэ дээ. Нутагт хань минь, энд би хоёул, хоёулаа цаг наргүй зүтгэсээр ч мөнгө гээч юм олдохдоо зовж олддог хирнээ, үрэгдэхдээ гэрлийн хурдаар л алга болох. Мэдээж хэрэг тавын, таван ам хөдөлгөж, тавын таван мөрийг бүтэн явуулахад овоо хөөрхөн мөнгө үрэгдэнэ.

Нутгаа, эхнэр хүүхдүүдээ хичнээн санан бэтгэрч ганцаардавч эндээ гүрийх л ёстойгоос хойш гүрийхээс өөр ч яах вэ дээ. Наран нутагт анхны төлөвлөсөн гурван жил хэдийнээ өнгөрөөд одсон боловч Гиллиганы арлын үлгэрээр эндээс ховхорч чаддаггүй ээ. Энэ намар хүү маань оюутан болсноор одоогийн байдлаар ямарч л байсан дахиад дөрвөн жил Гиллигандах л хэрэгтэй болоод байх шиг. Орох оронтой болох хүсэл мөрөөдөл минь үүлэн цаадах нар шиг бүүдгэр юм тээ тэнд. Өдөр ирэх тутам үндэсний мөнгөн тэмдэгтийн маань чадал нь чимх, чимхээр суларсааар л... Энд байгаа хүмүүс монголд ээний ханш өсчихөж гэж баярлаж ярьдаг бол миний хувьд гадаадын валютууд хямдарч төгрөгийн маань ханш өсөөсэй л гэсэн ганц чинхүү хүсэлтэй. Мөнгөний ханш унах тусам төгрөгийн дэвсгэрт томорсоор, хүмүүс том дэвсгэрт гарах тусам баяр, хөөр болоод ч байх шиг. Ерөөд онд анх таван зуутын дэвсгэрт гарч байлаа. Дараа нь мянгат, таван мянгат, тэгээд түмт, одоо бүр хоёр түмтийн дэвсгэрт ч гарсан. Цаашаа тэгээд таван түмт, бумт гээд яваад өгөх байхдаа. Дэвсгэрт нь томрохын хирээр л мөнгө маань үнэ, цэнгүй цаас болсоор л. Манай Монголчуудаа гэж нэг бодлын агуа их ухаантан, чадалтнуудын эх орон ч юм шиг, нэг бол бүр шал эсэргээрээ ч юм шиг. Бөө мэд, нэг л ойлгомжгүй.
 Байрны үнэ бас л цаашаа нэмэгдэх нь ч дамжиггүй. Уг нь үнэ дагаж чанар гэдэг ч орчин үеийн барилгуудын хувьд эсэргээрээ ч юмсан уу даа.
 Ингээд л энд хугацаагүй цэргийн албанд Гиллигандаж амьдрах л хэрэгтэй болоод байдаг. За яах вэ, нэгэнт гадагшаа гараад явчихсан алтан дэлхийн өнцөг булан бүрд Гиллиганы аралд шигдсэн бид ч бас яах вэ. Харин энэ Гиллиганы арал руу гаргадаг хүмүүсийн зарим нэгийнх нь тухай өгүүлэхгүй бол бас болохгүй нь ээ хө.

Чухамдаа бол эх нутагт маань хүний наймаа нилээн газар авчихжээ. Сонин хэвлэлүүдээс хараад л байгаарай. Тэр гадаадын хүнтэй зуучилж гэрлүүлнэ гээд байгаа хүмүүс болон, нас залуу бие,хаа сайхантай залуу бүсгүйчүүдийг гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна гэдэг хүмүүсүүд бол яалт ч үгүй хүний наймаачид. Энд наймаалагдах хүмүүс нь мэдээж хэрэг залуухан охид, бүсгүйчүүд байх. Гэхдээ голдуу л амьдралын хувьд ядуу, араас нь хөөцөөлдөөд явах татлаа түлхлээгүй  нэг ёсондоо хэл ам хийж хал, бал болохооргүй улсууд л их өртөж байгаа. Харамсалтай нь нэг хэсгийг нь Тайван, Макао мэтийн өмнөд Азийн хятад хэлтэй орнууд руу гаргаад пасыг нь хурааж аваад барьцаалчихна. Энэ тухай надаар хэлүүлтгүй мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсээр л байгаа. Харин нөгөө нэг хэсэг хүүхнүүдийг нь нутагт нь хэн ч тоохооргүй хөгшин, зэрэмдэг, ядуу Баагий хүлээж байгаа. Мэдээжийн хэрэг хөгжилтэй орнуудын хүмүүсийн энгийн хэрэглээ нь л брэнд байдаг болохоор манайхаас анх очиж байгаа хүүхнүүдэд маань өдрийн хоолноосоо илүү гарахааргүй хөгшчүүл мөнгөтэй, хөрөнгөтэй хүн шиг л харагдана. Харамсалтай нь мөнгөтэй, хөрөнгөтэй баян эрчүүд нэр хүндээ бодоод, бизнесээ бодоод мөнгөөр зодоод нутгаасаа залуухан, сайхан бүсгүйчүүдийг л эхнэр болгож авна уу гэхээс хэзээч гадаадын нэгэн гуйлгачинг эхнэрээ болгож авдаггүй л байхгүй юу.

Тэгтэл бас Гиллигандуулна гэж заавал хүн худалдахгүйгээр, зүгээр л  хулхидаж явдаг хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай хөгшин Европоос нэгэн уншигч надад хандлаа. Яагаад заавал надад хандаж байгааг нь асуухад минь Энэ талаар бусад хүмүүст сэрэмжлүүлэх гэсэн юмаа. Таны бичсэн нийтлэлүүдийг уншиж үзээд л би өөрөө юм бичиж чаддаггүй болохоор таныг эвлүүлээд өгөөч л гэх гэсэн юм гэлээ. Ингээд цахим холбоогоор /yahoo-messenjer/ дараах яриа өрнөлөө. Ярилцагчаа би тэр гэе, харин одоо оршин суугаа газар нутгийг нь Англи, Ирланд өөр ямар ч улс гэсэн яах вэ, Х л гэе. Ингэхийн учрыг эрхэм уншигчид та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байхаа. Баагий:
-         За, чиний энэ хэлэх гээд байгаа зүйл буюу шенгений орнуудруу хүн гаргана гээд байгаа хүмүүс чинь ямар шугамаар гаргаж байнаа? Тэр:
-         Монголд бол Европын холбооны улсуудруу чухамдаа бол Англи руу гаргана гэж зар өгчихсөн байдаг юм билээ. Тэгээд монголд уулзаж ярихдаа �Эхлээд Чехрүү гаргаад, Чехээс Английн виз гаргуулна� гэж тохирдог юм байна. Гэхдээ долоон мянган доллар гээд монголд байхдаа яг талыг нь авдаг юм байна. Харин Чехд очоод хамаг юм эсэргээр эргэж хил давуулж гүйлгэдэг юм байна. Баагий:
-         Юу гэсэн үг вэ, нэг ёсондоо хил зөрчүүлнэ гэсэн үг үү? Түүнээс гадна замын зардал дээрхи мөнгөнд шингэж байгаа юу аль эсвэл...Тэр:
-         Тийм, тийм. Хил зөрчүүлнэ гэсэн үг. Замын зардал нь тэр долоогоосоо гадна тусд нь өөрөө төлж явна. Тэгээд Чехд ирчихээд түр хүлээж байна, ингээд болохгүй байна, тэгж болохгүй байна гэж байж байгаад сүүлдээ �Эндээс болохгүй байна, Францаас гаргана� гэдэг гэнэ. Францаас гаргахын тулд эхлээд Австри луу хил давна гэдэг гэнэ. Ингээд нэг л биш болоод ирэхээр нь нөгөө гарах гэж байгаа хүмүүс чинь �Та нар эндээс /Чехээс/ гаргана гээ биз дээ, юун Австри, Франц вэ?� гэхээр нь нөгөө хүмүүс нь �За бидний хэлснээр гарвал гар, аль эсвэл болих л үгүй юу� гээд гүрийчихнэ.

Баагий:
-         Хаана байсан Чехд өчнөөн мөнгө, төгрөг үрүүлээд аваад ирчихээд үү? Арай үгүй байлгүй дээ. Тэр:
-         Тийм, тийм. Бүр гарцаагүй тэгж хэлж байсан юм, өнгөрсөн өвөл тэднээр дамжиж орж ирсэн нэгэн эмэгтэй... Баагий:
-          Тэр чинь харин хэцүүрхэлтэй хэрэг байна даа. Гадагшаа гарах гэж зүтгэж байгаа хүмүүс бүгдээрээ л маньтайгаа ижилхэн хоосон, ядуу гарууд л байгаа шүү дээ. Байр сав, машин унаагаа тавиад, зараад аягүй л бол өр тавьчихсан л хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүрчихээд буцах хэн л байгаа аж, азаа үзээд л хэлснээр нь л туух болдог юм байнаа даа, янз нь. Тэр:
-         Яг тийм. Тэгээд нэгэнд Чехд ирчихсэн хүмүүс чинь нөхдүүдийн аманд нь багтаад л явах болж байгаа юм. За тэгээд яаж явах вэ гэвэл �Өө гүйнэ� гэж байгаа байхгүй юу, хил давж гүйнэ... Баагий:
-         За байзаарай, ер нь тэр Шингээний орнууд гэдэгт чинь хоорондоо хил давахдаа яаж давдаг юм бэ? Хил гааль нь ямаршуухан байдаг юм бэ? Жишээлбэл: Польшоос Чехрүү, Чехээс Германлуу ч гэдэг юм уу? Би өөрөө явж үзээгүй болохоор мэдэх юм алга л даа. Дээр үеийн кинонуудаас харж байхад машинтай ирээд л шууд пас-аа шалгуулаад л гарч байгаа харагддаг, тиймэрхүү маягаар гардаг уу? Тэр:
-         Өө, Чех, Польшоос яаж гардагыг нь би мэдэхгүй. Тэр чинь хууль бусаар хил давуулж гүйлгэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг кинон дээр гардаг шиг том, том прожектрууд тусгаад хянаж байдаг, тэр гэрэлд орохгүйгээр бултаж гүйлгэнэ. Бас усан үзмийн бутан дотуур тонгойлгож гүйлгэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд Чех- Австрийн хил дээр хүн нь тосож авдаг гэж байгаа юм, Австрийнх нь талд...

Баагий:
-         За байж байгаарай, нэг юм лавлаадахъя. Хил давуулж гүйлгэнэ гэх юм. Хил нь ямаршуухан байдаг юм бэ. Нэг тийм тор ч юм уу, зоонорхуу юм байх уу? Жишээ нь: Хятад- Монголын хил, Орос- Монголын хил л гэхэд хоёр талдаа өргөст торон хашаатай, дундын бүс гээд нэг хэсэг газартай л байдаг шүү дээ. Янз нь тиймэрхүү юм байдаггүй юмаа даа? Тэр:
-         Тийм торон хашаа байдаг юм шиг байгаа юм. Тэгээд түүнийг нь нэг хэсэг газар хүн багтмаар ч юм уу сэтлээд онгойлгочихсон, тэр хүнд анзаарагдхааргүй болгочихсон байдаг юм шиг байгаа юм. Ингээд Чехийн хилтэй ойролцоо захын нэг тийм жижигхэн тосгонд хүмүүсийг аваачдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд цаашаагаа хоёр цаг гучин минут орчим гүйдэг гэж байна. Өвөл ч бай, зун ч байсан адилхан тараад хэвт гэдэг, хэвт гэсэн газар нь хэвтээд л гүй гэсэн газарт гүйгээд явдаг гэнэ дээ. Ингэж явах замдаа гол, горхи гатлах, уулын урууд өнхрөх гээд элдэв юм үздэг гэнээ. За тэгээд гүйхийн өмнө бүхий л ачаа бараагы нь дараа шуудангаар явуулчихъя. Тэнд /Англи/ хүлээж авах хүнийхээ хаягыг өгчих гээд аваад үлддэг гэнэ. Дээрээс нь бүр түрийвчэндэх Чех мөнгийг нь ч гэсэн �Австрит очоод хүн харчихвал гай болно, аягүй л бол гарч чадахгүй буцаачих юм болно� гээд бас л аваад үлдчихдэг гэнэ. Тэгээд баахан гүйж, гүйчихээд дараа нь �За одоо Австри луу ороод ирчихлээ� гээд нэг л их вагонуудтай жижигхэн газарт ирээд нэгэн 00-ын өрөөнд оруулж суулгаад �За, ганц ч дуугарч болохгүй шүү! Хэн ч ирээд юу ч ярьж байсан огт чимээ гаргаж болохгүй шүү!� гээд дотроос нь түгжүүлээд суулгачихсан гэж байгаа юм. Тэгээд гурван цаг гарангын дараа өөрөө ирж байж гаргасан гэнэ. 

Баагий:
-         Энэ яриа чинь яг энэ замаар явж Англид ирсэн хүний яриа юмаа даа, тийм үү? Тэр:
-         Тийм, тийм. Ганц Лондон ч биш, Францруу хүртэл яг ийм замаар орж ирсэн хүмүүс их байдаг гэнэ билээ. Би өнгөрсөн намар Франц ороод ирсэн, ингэж орж ирсэн улсууд маш их байдаг юм билээ. Ийм замаар гаргадаг гол хүмүүс нь Жаргалсайхан, Болор гэж хүмүүсүүд байдаг юм байна. Дээрхи хоёр хүнийг занасан хүмүүс их байдаг юм байна.  Гайгүй мөнгөтэй гарсан улсууд нь л эрх биш Англи руу гарчихдаг, мөнгө муутай улсууд нь тэгээд бусад шенгений орнуудад Чех, Польш, Герман, Австрид гээд газруудад замаасаа хаягдаад аргагүйн эрхэнд хулгай хийж амьдарч байгаа байхгүй юу. Визгүй улсуудад авсаар ажил олдохгүй, амьдрахын эрхэнд хулгай хийхээс ч өөр аргагүй болдог гэнэ.
Би яагаад танд хандах болсон вэ гэвэл, би өөрөө ингэж бичиж чаддаггүй болохоороо таныг сонгосон юм. Өнгөрсөн зун хариад ирэхэд Монголд хүн болгон л гадагшаа гарахын түүс болсон хүмүүс, Монголоос гараад л явчихвал болчих юм шиг санагдсан хүмүүс байгаа болохоор, гарлаа гэхэд ямаршуухан нөхцөлд байдалд очихоо, юу хийхээ ч мэдэхгүй байгаа хүмүүсүүдэд л сэрэмжлүүлэх гэсэн юм. Баагий:
-         Нэг лавлах юм байна хө. Мөнгөний тооцоог 50%-ийг нь дараа хийнэ гэж тохирдог гэсэн ээдээ? Тэр үлдсэн 50% ийг нь тэгээд Англируу оруулчихсан хойноо хийнэ гэсэн үг үү? Тэр:
-         Үгүй, Чехээс хил давж гүйлгэхийн өмнө бэлнээр тооцоо хийдэг гэсэн. Баагий:
-         Аан, тэгвэл долоон мянган ногооноо Чехийн хил дээр төлчихнө гэсэн үг юм байна, тийм үү? Тэр:
-         Тийм, төлчихсөн гэсэн үг. За тэгээд нөгөө хүүхнийг гурван цаг жорлонд суулгачихаад эргэж ирэхдээ машинтай ирэн Австрийн нийслэл Венрүү авч явсан гэж байгаа юм. Венд очоод л өөрсдөө алга болчихсон гэсэн. Монгол руу, Чех рүү эргүүлээд залгадаг бүх утаснууд нь тасрчихсан холбоо барих ямар ч аргаггүй болчихсон гэсэн. Уг нь Чехээс анх гаргахдаа Австрид хүн тосч аваад л Францруу гаргаад, Францаас Лондонруу шууд ниснэ гэсэн гэж байгаа байхгүй юу.  Яг цаг дээрээ тулсан чинь Вен оруулаад л өөрсдөө бултаад алга болчихсон гэж байгаа юм. Ингээд Монголруу ярьж л учраа олохгүй бол болохоо байчихсан гэж байгаа юм.

Баагий:
-         Монгол руу ярьдаг, нөгөө анх Чехээс гаргана гэсэн улсууд нь утсаа салгачихсан, Чех рүү ярья мөн л утас нь тасарчихсан. Ингээд ямар ч холбоо барих аргагүй болчихож байгаа юмаа даа? Тэр:
-         Яг тийм. Тэгж, тэгж арай гэж нэг юм холбогдсон чинь Францад байгаа Болор гэж хүнтэй холбоо барь гээд утасных нь дугаарыг өгсөн гэж байгаа юм. Тэгээд тэр Болортой нь ярьсан чинь� Австриас очиж авч чадахгүй ээ, Францад ир� гэсэн гэнэ. Тэгээд яаж очих юм бэ? Гэвэл Австриас Франц руу хулгайн машинаар нууж 350 еврогоор гаргадаг Монголчууд байдаг гэнэ. Ингээд Францад очтол нөгөө Болор гэдэг хүн нь ер тоохгүй, чамайг байлгаж чадахгүй ээ, өөрөө байр саваа олоод амьдар гэсэн гэнэ дээ. Тэгээд бас л Монгол руу хүн амьтантай ярьж байж ганц, хоёр  айл олж ганц, нэг хоносоор долоо  хоносон гэнэ. Ингээд айл хэсэж явахдаа анзаарсан нэг зүйл нь Монголчууд ер нь л хулгай хийж амьдарч байх юм гэнэ. Гэтэл тэднийг буруутгах ямар ч арга алга гэнэ. Яагаад гэвэл ихэнх нь дээрхи маягаар хохироод гарч ирсэн улсууд, Европын орнуудад ирээд л нэг л сайхан ажил төрөл хийгээд мөнгө олно гээд байгаагаа зараад, өр шир тавиад ирчихсэн улсуудыг буруутгах ямар ч арга алга гэнэ билээ. Жишээ нь Францад л гэхэд цагаачид ажил эрхлэх ямар ч хууль эрхийн актгүй, ямарч  боломжгүй зүйл гэж байгаа юм. Тэгээд л хулгай хийхээс өөр аргагүй болдог гэнэ дээ. Буцъя ямар ч шаансгүй, бөөн өртэй, бөөн мөнгө олно гээд бөөн өр тавиад, байгаагаа зарж үрээд гарчихсан улсууд эргээд харъя нөгөө эхнэр, нөхөр үр хүүхдүүдийнхээ алгын чинээ улаан нүүрийг яаж харах вэ? Ингээд л хүссэн ч эс хүссэн ч хулгай л хийнэ. 

Баагий:
-         Би барууны амьдралыг сайн мэдэхгүй болохоор асууж лавлах юм их байнаа. Адгийн наад зах нь л гэхэд Азид бол, чухамдаа Япон, Солонгост Монголчуудын хувьд нүүр царай ижил төстэй болохоор арай илүү давуу талтай л байдаг. Европт бол хар толгой, арьсны өнгө гээд л эрс ялгарах нь ойлгомжтой. Тэгээд чиний энэ ярьж байгааг ах нь шууд ингээд байгаагаар нь бичиж бас л болохгүй л болов уу. Надад наад Чехд чинь байдаг нэгэн дүү би. Тэгээд Лондон, Женев, Варшав гээд газруудад байдаг хамаатан садан, найз нөхдүүд байгаа. Тэднээс асууж лавлаж байж л үнэхээр ийм явдал байдаг нь үнэн бол л би нэг юм бичнэ шүү дээ. Тэрнээс хэнийг нь мэдэхгүй нэг хүнтэй шууд мессенжерээр холбогдож чааталчихаад түүнийгээ шууд бичээд баттай эх сурвалжаас гээд нетэд аль нэгэн вэб сайтад байрлуулна гэдэг бас боломжгүй зүйл. Тиймийн учир яг одоохондоо бол би чамд юуг ч амлаж чадахгүй нь, болно биздээ, хө? Тэгээд хүн амьтнаас асууж лавлаад иймэрхүү замаар гаргадаг нь үнэн шүү дээ гээд өөдөөс барин тавин мэдээлбэл эхний ээлжинд чиний майл хаяг руу чинь бичээд илгээчхье.  Буруу, зөрүү юм байхвий. Сайн нягтлаарай. Тэр нь дээр байх, тэгээд ч үнэн бол үнэхээр бас л овоо ноцтой асуудал байна шүү дээ, тэгж тохирох уу хө? Тэр:
-         Тэгэлгүй яах вэ, би ч бас таныг нетэд оруулахаасаа өмнө надруу илгээгээч гэж гуйх гэж байлаа. Баагий:
-         Ингээд бодохоор Европт овоо удчихсан хүмүүс байх гээд байнаа даа? Насны хувьд хэдий хирийн насны хүмүүс байдаг юм болдоо? Тэр:
-         Ер нь дөч гаран насны хүмүүс гэсэн. 38-9 орчим, магад ч үгүй 41-2 настай улсууд гэнэ билээ. Баагий:
-         Тийм л байхдаа, хоёр гурван цаг гүйчихэж байна гэхээр... Тэр:
-         Үгүй ээ, ахаа. Тэр хил давуулж дагуулж гүйлгэдэг хүн нь 25- 27 насны орчим бүүр мэргэжчихсэн хүн байна гэж байна билээ. Тэр залуугынх нь гэрт чамёдан, цүнх бол зүгээр л газраас таазанд хүртэл өрөөтэй байсан гэж байгаа байхгүй юу.

Баагий:
-         Өө, за за. Ерөөсөө л тэр нь цаашаа араас нь очихгүй гэсэн л үг юм байна тийм үү? Тэр:
-         Тэгж таарч байгаа юм. Тэр битгий хэл хил дээр ирчихэнгүүтэй түрийвчэндэх Чех мөнгийг нь хүртэл аваад үлддэг гэж байгаа байхгүй юу.  За тэгээд ямар ч байсан Францад аргалаад долоо хоносон чинь нөгөө Болор нь �За чамайг хил давуулна� гэж. Яаж давуулах вэ гэхээр хоёр метр өндөртэй сараалжин хашаа давуулна. Цаана нь ачааны машин хүлээж байна. Тэгээд л ачаан дотор нуугдаж хил давна гэсэн гэнэ дээ. Юугаа мэдэхгүйгээр ачааны тэрэгний чингэлгэн дотор хэдэн цагаар ч хамаагүй цоожлогдох болоод мань хүүхэн айж, эрс татгалзсан нь мэдээж. Харин нөгөө улсууд нь �Чи ингэж чадахгүй бол л бид ч бас чадахгүй� гээд ацан шалаанд оруулчихна. Өчнөөн зовж, шаналж, үзээгүйгээ үзэж тэр хүрчихээд буцах хэцүү. Зөвхөн Чехээс хил давж гүйсэн хоёр цаг гучхан минутанд л гэхэд шавар шавхайтай хутгалдах, гар хөлөө шалбалах, багтарч үхэхээ шахан амьсгаадан гүйсэн гээд хирээс хэтэрсэн хүч гаргаж гүйсэн, Австриас Францруу хулгайн жижиг тэрэгний тээшинд нуугдаж хил давсан, одоо ачааны тэрэгний чингэлэгт хэдий хугацаагаар ганцаараа цоожлуулахаа мэдэхгүй болчихсон гээд эцсийн эцэст яаж шийдэх нь ойлгомжтой. Хэлснээр нь л аманд багтаад зүтгээд үзэхээс өөр аргагүй. За ингээд энэ хүүхний хувьд элдвийг үзэж, туулснаар ямар ч байсан Лондонд хөл тавьсан, одоо л ямар ч гэсэн хөлөө олох гээд зүтгэж яваа юм байна. Гэтэл цаашилж чадаагүй Францад үлдсэн хүмүүс, Францруу ч гарч чадалгүй Австрид, бүр ерөөсөө Чехд очоод л пялуулчихсан хүмүүс маш олон гэнэ дээ. Тэд хулгай хийж байна гэнэ. Ар гэр лүүгээ, Халхруу бол тийм үйлчилгээний газар ч ажиллаад, ийм ч хүнд ажил хийгээд гээд үнэнээ хэлэлгүй аргацааж явдаг гэнэ. Анх хуучин соц- лагерийн орнууд задарч эхэлж байх үед Польшид, Германд оросууд өчнөөнөөрөө гарчихсан дэлгүүрийн үүдэнд зогсоод худалдан авагч ирэхээр �Юу авах вэ? 50% хямд аваад өгье� гээд зогсч байдаг байсан бол одоо манайхан �Гуравны нэгдэнэ шүү� гээд зогсч байдаг болсон гэнэ дээ.

Баагий:
-         Хүүе хө, энэ чинь ер нь хэзээнээс эхэлсэн юм бол доо, чамд тодорхой мэдэх юм байна уу? Тэр:
-         Яг тодорхой мэдэх юм алгаа. Гэхдээ одоогоос дөрвөн жилийн өмнө яг энэ замаар орж ирсэн хүн л лав байдаг юм билээ. Баагий:
-         За ямартай ч багаар бодоход 4-5 жил үргэлжилсэн л гэж ойлгож болох нээ дээ? Сүүлийн хоёр гурван жилд нь ид хүчээ авсан гэж хэлж болохнээ дээ. Тэр:
-         Энэ тал дээр яг мэдэх юм алгаа. Ямарч байсан энд ирчихсэн олон, олон шүү. Олон хүмүүсийн амнаас сонссоноо л танд ямар ч гэсэн хүргэлээ. Энэ миний яриад байгаа хүний хувьд гарцаагүй энэ замаар орж ирсэн хүн өөрөө надад зовлонгоо ярьсан нь л энэ. Яаж зовж, зүдэрч явж ирсэнээ л надад ярисан юм. Ингэж явахдаа элбэг арван мянган ногоон зарцуулсан гэсэн дээ. Энд, тэндхийн буудал, тэр анхны ярилцаж тохиролцсон долоон мянган доллараас гадна хулгайгаар хил давах болгонд төлж байсан мөнгө гээд мэдээж хүн л юм чинь идэж, уух гээд зардал гарч л таараа. Энэ бүхэн нь арван мянган ногоон гараад явчихсан гэсэн шүү...
Энэ хар бизнесийг эрхэлж байгаа хүмүүс нь Монголд бол Жаргалсайхан, Чех- Прагд бол Баярхүү, Гомбоо харин Францад бол тэр Болор гэж хүмүүс байдаг гэнэ. За ямарч байсан нэгэн орой нэг хүнтэй яахоо мессенжерээр чааталж /Ямартай ч диктофонд буулгаж авсан нь зарим үед нет шуугиж тасраад байсан боловч уг хүний хэлж ярих гэсэн, сэрэмжлүүлэх гэсэн болгоныг нь эвлүүлээд авлаа/ хийсэн ярилцлага энэ байлаа. Одоо гагцхүү үнэн зөв мэдээлэл үү? Үнэхээр ийм явдал байгаад бусдад сэрэмжлүүлэх гээд байна уу? Аль эсвэл хэн нэгнийг ямар нэгэн зүйлд буруутгах гэсэн хувийн асуудал уу? Гэдгийг л өөрийн хир чадлаар тодруулах л үлдлээ. Ингээд Лондонтой холбогдов.

Баагий:
-         За сайн байна уу? Ажил төрөл тавлаг уу? Лондонгоос:
-         Аан, Баагий юу? Сонин дуулах юутай вэ? Гэсэн мэндчилгээний үгийн дараа Баагий:
-         Сонин дуулгах юм ихтэйдээ хө. Дөнгөж сая наанаас чинь, чухамдаа бол баруун Европоос нэг хүн надтай холбогдож ийм мэдээлэл өглөө... гээд дээрхи ярианыхаа гол агууллагыг нь ярьж өгөөд:
-         Найз нь энэ талаар чамд мэдэх юм юу байна гэж лавлах гэсэн юмаа. Амьхандаа мэдээллийг л өөрийн чадах хэмжээгээр шалгах гээд байгаа ухаантай юм. Лондонгоос:
-         Өө, өдийгөөс 2-3 жилийн л өмнө иймэрхүү юм сонсогддог байсан. Одоо бол тийм юм байхгүй ээ. Баагий:
-         Тэгвэл бас ч гэж оргүй хоосон яриа биш байх нь ээ? Цаг хугацаа, орон зайн хувьд жаал зөрөх гээд байна уу? Лондонгоос:
-         Үгүй ээ, би саяхан зурагтаар үзсэн тухайгаа өгүүлье. Том, том ачааны тэрэгнүүдийн доор нууцаар видео-камер суурилуулаад Францаас Англи руу хэрхэн хүн нэвтрүүлж байгаа тухай гарсан юм. Гэхдээ энэ нь хил, гаалийнхан биш телевизийнхэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйнхэн юм шиг байна билээ. Барьж саатуулах асуудал байхгүй. Зөвхөн хэрхэн яаж оруулж ирдэг, хил хэрхэн давуулдаг тухай л нууц дурангаар авч бодитоор телевизээр харуулж, үзүүлж байна билээ. Гэхдээ одоо тэр зам бүр байхгүй болсон байхаа. Баагий:
-         Тэгвэл хоёр жилийн өмнө бол байсан гэх гээд байна уу? Лондонгоос:
-         Урд нь бол тийм юм байсан, байсан. Гэхдээ наадах чинь бас л жаахан үндэслэл муутай мэдээлэл байх гээд байна. Хүмүүс ингэдэг байсан байхгүй юу. Юу вэ гэвэл Европын холбооны улсууд ... Баагий:
-         Нөгөө шенгений орнууд гэгдээд байгаа улсууд уу? Лондонгоос:
-         Тийм, тийм. Сүүлд нь Латви, Литви гээд есөн орон нэгдсэн юм. Дээрхи улсууд хоорондоо ямар ч виз байхгүй, ямар ч тийм пасспорт шалгах юмгүй, зүгээр л автобусаар бол автобусаар, галт тэргээр бол галт тэргээр яваад л шууд оччихно. Тосгон, мосгоноор дамжаад хараар хил давна гэсэн юм байхгүй шүү дээ.

Баагий:
-         Надад өөрт мэдэх юм байхгүй болохоороо л наагуур чинь байдаг хүмүүсээс асуугаад байгаа ухаантай юм. Уг нь ч нэг, хоёр жилийн өмнө тиймэрхүү юм байсан юм шиг, ортой ч юм шиг санагдаад байна л даа. Лондонгоос:
-         Ортой нь ч ортой. Уг нь ч Чехээс орж ирсэн хүмүүс бол зөндөө л байдаг юм. Жишээ нь миний таньдаг нэг хүүхэн энд ажиллаж амьдарч байгаа. Урд нь Чехд хоёр жил ажиллаж байгаад ирсэн юм. Баагий:
-         Тэр хүн чинь наана чинь удаж байгаа юу? Лолндонгоос:
-         Энд ирээд одоо 4-5 жил болчихож байгаа байх шүү... Баагий:
-         Саяын надтай холбогдож ярилцсан хүний таньдаг хүн нь одоо Нидерландад байдаг юм шиг байна. Францаас хүний пасспортоор гарсан юмдаг уу даа... Лондонгоос:
-         Юу л яриад байгаа юм бол доо, Европын холбооны улсууд чинь хоорондоо пасспорт үзэхгүй шүү дээ. Баагий:
-         Хөгшинд нь өөрт мэдэх юм алгаа. Тийм болохоор л асууж лавлаад байгаа ухаантай юм. Жишээлбэл Чех чинь яадаг юм, тэр Европын холбооны улсуудад ордог юм уу? Лондонгоос:
-         Одоо бол орчихсон шүү дээ. Харин холбоонд орохоос нь өмнө иймэрхүү замаар хүмүүс наашилдаг байсныг үгүйсгэх аргагүй юм... За ингээд Лондонгоос нэг иймэрхүү хариулт өглөө.

Энэ мэтчилэнгээр Европт байгаа таниж, мэддэг улсуудтай холбогдон асуусан боловч нэг л энэ сэдвээр ярих их дургүй байга нь анзаарагдлаа. Хэд, хэдэн хүнтэй майлаар харьцаж олж авснаа сийрүүлбэл:
...nogoo humuusiin talaardoo shorond hench baihgui minii medheer Zorigoo, Cendee 2 suuj baigaad garsan
 Borigoog barigdsan gej sonsoj baisanaas suusaniig ni medehgui baina....
...naiz ni chinii asuusaniig humuusees asuusan bolovch oligtoi medeelel olj chadsangui tanii uramiig hugalahnee uuchlaarai.todorhoi yum helehgui baina�.
�minii nileen sain tanidag 1egch baidag yum.neleen hodolgoontei sain,muu nertei.urid ni basl hamt amidardag baisan yum.ter egchees deer asuuhad 1hun bii asuugaad ogye gesen yumaa.ooroo bas holbootoi bololtoi..ingej baina 1hun bii sayhanaas hun sargaj baigaa naidvartai.end ajiliin gereegeer ireed vizee 1sunguulsan tohioldold ugaasaa iluu bolomjtoi baidag yum.(ahnii orj irsen firmteigee ajiliin gereegee sungaj vuzee sungaj baij ajilaa solih erhtei boldog,dadlagiin hugcaandaa ajildaa tencehguin ulamaas firm ni gereegee cuclah tohioldol baidag,tegeed oor ajil olj geree hiitel ni huuchin firm ni gereegee cuclahgui huleej tuslah tohioldol baidag).Tiim viztei hun (sunguulsan)Shved uruu zugeerl autobusand suugad garchihdag tend ni hun tosoj avaad ajil nbair olohd ni zuuchildag gene�
�Shivcar uruu arai hecuu baidag.europiin holboonii uls bish bolhoor.endees hunii pasporton deer gargaad tend ni hun tosoj avaad cagaachilald burtguulj ajild oruulj ogdog gene.zaaval cagaachildag cagaachlalgui bol ajild avdaggui gene.ali ali ni hunii pasporton deer gargadag.hansh ni viztei (sunguulsan)vizguigeesee (orj irsen viz)hamaaraad1000-1500euro gene�
�barzgar Puujeeg hudlaa ternii garsan hun saya Germani hil deer barigdsan gej baina�
�tiimerhuu yum asuusan chine chi yu bolood asuuggaad baigaa yum geedl ter huniihee neriig er helehgui baina.yah geed baigaa yum ged halgahgui baina.minii tanidag hun saya irsen asuugaad og gesen yum gesen chine.oortei ni uulzya gene.hashirlaadl baigaa bololtoi...
�3jiliin omno minii sain naiz ohin ooroo urilgiin viz avj garaad paportoo zarj baisan.suuld ni ter pasportoor ni 3hun lav garsan baisan gej baisan.ter ued Angliin viz ih uned hurj baisan.Chehaas olon mongolchuud ochson�
�Irlandad manai hamaatanii ah bas end Chehaas irsen hun olon baidag gej baisan 3jiliin omnoshdee.odoo neleen nuz bolson baina.deer uedl end ter gargaj baina.tend ter gargaj baina geedl humuus yaridag baisan odoo humuus gent gentl alga bolood baina gene�
�manai 1 naiz say7honogiin omno hamta ajilj baisan2hun Angli genet garaad yavsan gej sonssoasuuhaar humuus yahnav gej ireedl shlal oor bolood ireh yum bilee.bi3l hunees asuusan2oos ni yum olj sonssongui duuvuuleedl ongornolee gene� 
 

За энэ ярилцсан яриа бол бараг л хоёр сар гарангийн өмнөх ярилцлага юм. Нилээд ноцтой яриа учир өөрийн чадал, боломжоор тодруулах гэсээр байгаад овоохон удчихлаа. Зүгээр энгийн буу халах маягаар ярьж, асуухаар овоо яримаар байснаа ийм учиртай юм гэхээр л�Өө, сайн мэдэхгүй юм байна. Одоо тийм юм байхгүй байхаа� гэх юм. Бодвол урт хэл хүзүү орооно гээд хаширлаад байх шиг байна. Ингээд Баруунд /Энд ирсэн майлууд Польш, Чехээс ирсэн мессеж голдуу байгаа/ байгаа улсуудаас тэр талаар ирсэн майлуудыг хавсаргаж оруулахаар шийдсэн маань дээрхи мессежүүд болно.
Би энэ ярилцсан ярилцлага, дээрхи мессежүүдийг баттай эх сурвалж гэж хэлж чадахгүй. Гэхдээ овоо олон хүнээс асууж лавлахад ямарч л байсан огт үндэслэлгүй мэдээлэл биш, ямарч байсан одоо хаагдсан, орхигдсон байж болох ч урд өмнө иймэрхүү явдал бол байсан юм байна гэж дүгнээд энэ явдал ганц Лондон луу биш, өөр цаг хугацаанд, өөр орон зайд давтагдахгүй гэх газаргүйн улмаас уншигч олондоо ямар ч байсан хүргэхээр шийдлээ.
Уг нь нэг зүгээр л орхичихъё гэж бодсон ч орчин үед /Ялангуяа сүүлийн хэд хоногт нетээр харж байхад/ хүний наймаа газар авч, Монголоос минь хүн наймаалах гэж байгаад баригдлаа гэсэн хэд, хэдэн мэдээллийг уншиж, сонсож үзээд эргүүлэн барьж аван хүргэхээр шийдлээ.
Хэрвээ ор тас үндэслэлгүй, худлаа мэдээлэл байх аваас зүгээр л энэ Баагий адал явдалтай, дедективь зохиол биччихэж гэж бодоод тас мартаж орхиоорой!

Жич: Энэ ярилцлагыг анх өгсөн хүнтэйгээ тохирсон ёсоор өөр лүү нь майлаар илгээгээд хариу ирүүлсэн майлыг нь хавсаргалаа.
sain bna uu bi tanii mailiig ynshlaa naadah chini bolson bnaa. gehdee chech-ees austri orohod yamar negen hiliin tor enee teree gesen yum baidaggui gesen. zugeer l ysan uzemnii talbainii toron hashaag l hil gej oilgolt ugdug yum shig bna lee. zugeer boljee niitelsen ni deer baih gej bi bodoj bna. odoo angli ruu oroh zam ni haagdsan ch baij bolno. gehdee mongoloos ingej hydal medeelel ugch humuuses mungu avch zalilaj baigaag l seremjluuleh heregtei bna. odoo ch mongold France , Austria , germand Belgiumd tsaagchluulna gesen zar baidag yum bna lee. ter ch bas l tiim argaar hiigdej baigaa bisnis. za uur zuilgui dee.  bayarlaa. ta niitlelee tavichihaad nadad heleerei. tand amjilt husye.

С.Б.Бат-Эрдэнэ  Япон, Ивай  2008-03-07


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.