05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

ДОЛООН ТЭРБУМЫН ЦАЛИН Фельетон

Гадагшаа гарсан гайжин \Гайжин, гаюкюжин- Японоор гадаадын хүн, харийн иргэн гэсэн үг\ -гуудаа, битгий гажигтаж тэнэгт хө. Цаана чинь Монголд  лүнзгэр шаанстай ажил байна хө. Жилд долоон тэрбумын цалинтай ажил байна. Гэхдээ өөрөө жаахан жудаггүй, боломжын хулхи зантай бол тэр шүү дээ.
Та бид гадаадад биеийн хүчээ үнэлээд сард дунджаар хоёр сая төгрөг л авч байгаа. Аль л хар бор, хүнд хүчрийг нь гололгүй хийж тэр нутгийн нусан буунуудад доромжлуулан, загнуулан байж хэдэн ногоон төгрөг зулгааж байгаа.
Би энд  сард гурван сая нилээн гаргаад авчихдаг хүн мэднэ. Бас гэрээгээр байгаа сардаа сая төгрөг цохичохдог хүн ч мэдэхийн учир дундачлаад хоёр сая төгрөг гээд байгаа хэрэг л дээ. Тийм болохоор жилд хорин дөрөвхөн сая төгрөгийн цалин л авч байна шүү дээ. Үүнээсээ иднэ ууна, өмсөж зүүнэ, бас байр сав хэрэглээндээ мөнгө төлнө гэхээр шалихгүй юмаа. Харин Монголд маань жилд долоон тэрбум төгрөгийн цалинтай ажил байна шүү дээ.
Харин ийм цалин авахын тулд аль нэгэн тойрогт нэрээ дэвшүүлээд сайхан хошгоруулж байгаад УИХ-ын гишүүн болчих хэрэгтэй...

        Айн? Их хурлын гишүүний цалин уу?...
-          Тиймээ, тийм. Тэр чинь сарын гурван зуу билүү, дөрвөн зуухан мянган төгрөг гэсэн байх шүү. Тэр бишээ. Тэс өөрөөр цалинждаг байхгүй юу...
-         Айн? Авилгал уу? Бишээ, биш. Шал өөрөөр цалинждаг л байхгүй юу. Авилгал авах юм бол АТГ- ын хараанд өртчихнө, шал дэмий...
-         Тэгээд яаж гэж үү? Түүн шиг амархан юм байхгүй ээ. Аль нэгэн банкнаас намынхаа нэрээр хэдэн тэрбумаар нь зувчуулчих. Их л бодож шар сонингуудаар жаал шуугилдаж байгаад л казино тоглоод алдчихсан гээд л мурьчих. Үсрээд л хоёрхон жилийн ял авна. Жирийн дэглэмтэй шоронд шүү дээ. Орчин үед мөнгөтэй хүн шоронд зовохоо больсон цаг гэж байгаа. Маш баатарлагаар орчин үеийн шилийн сайн эр царайлаад ''Өөр хэн нэгэнд нялзаахгүй, ганцаараа хийсэн хэргээ даагаад гарна'' гэж эрийн хуйх царайлаад од болчих хэрэгтэй.
Арван дөрөвхөн тэрум төгрөг цохиод л хоёрхон жилийн ял үүрнэ гэж. Жилд долоон тэрбум төгрөгийн цалин биш гэх үү дээ, үүнийг.
Энэ сонгуульд оройтчихлоо, дараагийн сонгуульд эрхэм сонгогч таныг хошгоруулж байгаад дээшээ гарахыг бодно. Та нар намайг сонгоно шүү дээ, мартав даа.
-         Гараад юу хийх вэ гэж үү?...
-         Өө ихийг хийлгүй яах вэ.  Гэхдээ таны төлөө биш, улс орны төлөө ч биш. Зөвхөн өөрийнхөө төлөө тэр дээр байх дөрвөн жилдээ чадвал жилдээ арав, хорин тэрбумын цалин хийхийг л бодно. Тэгэхийн тулд нөхөөд нөхөөс авахаа байсан, гагнаад гагнуур авахаа больсон хуулийн энд, тэнд нь өөрийн чадлын хирээр цоолоод авахыг бодно. Тэр цоорхой гаргасан хуулиараа бамбай хийгээд шорон оронд орохгүй үлдэхийг л бодно доо. Дараагийн сонгуульд намайг сонгоорой, мартав аа...
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008 -03-31


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.