05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

ЗУЛ САРЫН ХОРИН ЗУРГААНД

Нөгөө нэг хэрээслүүлж үхсэн хүний төрсөн өдөр буюу манайхныхаар бол буруу номтны төрсөн өдрийн оройн мэдээгээр Японд, бүр тэр дундаа манай Чиба мужид лайтай гэрлэн чимэглэлтэй коэн \цэцэрлэгт хүрээлэн\ байгааг олж харваа. Зул сарын хорин таванд гэсэн үг л дээ. Хорин дөрвөнд нь буюу битүүний орой нь ханаби буюу салют буудуулж хүмүүс хөл тавих зайгүй үерлэж байсан ба намайг тэр мэдээг үзэж ахуйд ч яг жинхэнэ зул сарын хорин тавны учир мөн л хүмүүс пиг байсан ажгуу.

http://www.youtube.com/watch?v=Ubci0xP_Lws
Ямар боловч “Дойци- мура” гэдэг нэр тогтоож аваад зул сарын хорин зургааны өглөө хамт ажилладаг өвгөнөөс асууж лавлавал “Тэгдэг юмаа, байдаг юм. Бараг гурван сар хүртэл байдаг байх шүү” гэхэд нь ихэд гайхав. Наран нутагт дөнгөж
11-р сар гараад л шинэ жилийн уур амьсгал ороод энд тэндгүй Санта, цаа буга, гэрлэн чимэглэл болоод явчихдаг.

Гэхдээ яг шинэ жилийн уур амьсгал биш л дээ. Бид л хольж хутгаад байдаг болохоос биш тэр шүү дээ. Манайхан мянга есөн зуун дөчөөд оноос орос агаа нарын хараат байхдаа л анх удаа Григорийн тооллын буюу дэлхийн ихэнх орнуудын хэргэлдэг аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхлэхдээ л андуу эндүү харчихдаг болсон юм шиг байгаа юм. Оросууд Христийн шашинтай ч “Үнэн алдартны” гэгээд урсгал нь өөр юм боловуу даа.
Ямар болов ч “Зул сарын баяр” гэдэг нь “Шинэ жилийн баяр” биш гэдгийг Наран нутагт ирээд л мэдсэн гэж байгаа. Ирсэн жилийнхээ шинэ жилээр сурсанаараа бялдуучилж ажил олгогч руугаа шөнийн 00 цагт залгаад баярын мэнд хүргэтэл тэнэгээрээ дуудуулаад ангайж хоцорсон гэж байгаа.
Өнгөрсөн жил гэхэд л таньдаг дүү хүү найз охинтойгоо утсаараа авсан патиаруудаа голоод ооржоор нь патиардуулна гэгээд ахыг гуйхаар нь 12 сарын 26- ны орой уулзах газар цагаа товлосоноороо давхиад очтол нөгөөх нь пад харанхуй, ямарч гэрлэн чимэглэлгүй болчихсон байсан гэж байгаа.
http://www.youtube.com/watch?v=29WlIV-hjhU
Гурвуулаа өөр арга сүвэгчлэн “За байз, Тоганед нэг газар байсан” гэгээд гараад гишгэсэн, бас л байдаггүй. Аль арван нэгэн сар дөнгөж гараад л өнгийн гэрлээр гялалзаж байсан газар очсон ч мөн л пад харанхуй байх нь тэр. Горьдлого тасарсангүй, Ячиматад бас нэг газар байсан гэгээд гараад давхисан мөн л пад харанхуй угтах нь тэр.
Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг болохоор дөнгөж жилийн өмнө тэр нэгэн орой зуугаад км давхиад гоц мөргөөд ирсэн болохоороо хамт ажилладаг өвгөнөөр нөгөө коэн руу залгуулж Лавлаа Дашдвал байгаа гэнээ, баараггүй. Бүр гурван сар хүртэл байдаг гэнэм. Орой 16:00 цагт гэрэл нь асдаг гэнэм. Зулын битүүн, шинийн нэгэн хоёрт чухамдаа чи цаашаа, би наашаа \мэдээгээр харахад л тийм байсандаг\ байсан гэнэм. Энгийн ажлын өдрөөр арай гайгүй, бямба ням хоёрт бол ер нь л чи цаашаа, би наашаа байдаг гэнэм.
Хавь ойрд байдаг уруу татчихмаар замын хань хайсан ч бүгд шинэ жилээр цанын бааз руу бүр гурав хоногоор явахаар тохироод ажил албаа зохицуулчихсан учир замын хань олдсонгүй. Надад ч дээрхи саналаа тавьсан боловч миний хувьд гурав хоног арай ахдахын учир, хоёр хоног амрах гэж бараг хагас сарын ажлын зохицуулалт хийдэг болохоороо амжихгүйгээ учирласан л.
За тэгээд дур дураа голдоггүй болохоор ажлаа эртхэн дуусгаад ганцаараа гараад шидэв ээ хөөрхий. Уг нь бол гучин нэгний орой он солигдох мөчид очюу гэгээд ямар нэгэн арга хэмжээ энээ тэрээ байна уу гэгээд Лавлаа Дашдсан ч илүү дутуу юм байхгүй гэсний учир ийнхүү эртэлсэн хэрэг л дээ. Мэдсэн бол бүр эрт, тэр 16:00-д нь очих хэрэгтэй байсан юм билээ. Очсон хойноо танилцуулган дээрээс нь харж мэдсэнээр бол гэрлэн чимэглэлүүдтэй хамтаар Фүжи хайрханыг харж, бас патиардаж болдог ажгуу. Уг коэний нэрийг нь мэдэхгүй ч лам гөрөөстэй, бас зундаа зүлгэн дээр чаргаар гулгадаг гэдгийг нь аялалын номноос олж харчихаад нэг л явж чадахгүй байсан ч зул сарын хорин зургаанд ямартай боловч яваад очсон л. Талдаа ер гаран км.
http://www.youtube.com/watch?v=eVBED9ThQUY
Лхагва гариг, ажлын өдөр хирнээ хүмүүс тасрахгүй аж. Гол ордог орлого нь машины зогсоол юм шиг байна билээ. 2000 япон янчаан. Алсыг харагч 800 ээн гэж үнэ нь бичээтэй автомат боловч ямар учиртайг хэн мэдэх вэ, 800 ээнийг нь хийсэн ч 400- г нь буцаагаад өгчихсөн л. Алсыг харагч руу орохын өмнө ардаа фон гэхээр юмгүй газар орсон хүн бүхний зургийг дарах аж. Мэмори карт энээ тэрээ салгана гэх юмгүй арын асарт нь шууд хомпүүтэрт холбоотой. Алсыг харчихаад буугаад ирэхэд аль хэдийнээ хавтаслаад бэлэн болгочихсон байх аж. Ганц патиар мянган янчаан. Айн? Ашигтай байрлал, бизнесийн ухаан гэдэг энэ ажгуу. Ерөнхийдөө хүмүүсийн ерөн хувь нь зургаа авчихаж байгаа харагдана билээ. Хоёр зураг авбал 900 ээн болж хямдардаг юм шиг билээ.
Өөр нэг газар “Юки Дарма” буюу цасан өвгөнтэй патиараа бас даруулж болж байсан. Би тийм ойгүй баян хүн биш ганц мянгаар торгуулаад өнгөрсөн нь дээр байсан л. Тэр коэнд орлого гэвэл энэ хэдээс гадна хоолны газар болон бэлэг дурсгалын хоёрын зэрэг дэлгүүр байсан. Гаднах талбайн гэрэлтүүлэг нь дандаа цахилгаан мотороор байх юм билээ. За ямар ч байсан би гэгээч хүмүүн энэ насандаа үзээгүй гэрлэн чимэглэл үзэж нэгэн оройг кайфтай өнгөрүүлсэн дээ.
Хүйтэн жихүүн салхитай байсан хирнээ харин сэтгэлд бол гал, бас гэрэл, өөдрөг сэхүүн үзэл, бодол дүүрэн байсан шүү. Японд байдаг хүмүүст бол гурван сарыг дуустал “Доозоо” л юм билээ.
Аа тийм мартах нь. “Дойци- Мура” гэдэг нь японоор “Герман тосгон” гэсэн үг юм билээ. Тэр барилга байгууламжыг нь харахаар юм үзсэн хүмүүс гадарлах байлгүй дээ.
За ингээд өнгөрсөн ч гэсэн “Зул сарын мэнд” болон ирж буй 2013 оны мэндийг дэвшүүлээд эрхэмсэг уншигч авхай нартаа эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогын хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ичихаара- Унаками 2012-12-30

{gallery}../sor/zulsarsb-2012-26{/gallery}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.