05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

НАРАН НУТАГ ДАХЬ НАРГИАНТАЙ ЯВДЛУУД

Коорий /мөс/ Зуны нэгэн халуун өдөр ажлынхаа хэдэн Япон залуутай далай орчихоод буцаж явлаа. Тэгсэн замдаа дэлгүүрийн гадаа зогсоод: - Юу уух вэ? гэж байна. Халуунд ч хүйтэн Кола шиг сайхан юм юу байх вэ дээ, би: - Коорий ий дэс! /амихандаа кола болно!/ гэлээ. Тэгээд гарч ирээд л уутнаас гаргаж ирээд л хүн, хүнд захисан ундаа, ус, цай гээд л өглөө. Харин надад ууттай мөс өгдөг юм даа! Сая л би "Коораа" /Япон хэлэнд "Л" үсэг байдаггүй болохоор "Р"-ээр орлуулж ярьдаг юм/ гэж хэлэх гээд "коорий" гээд аваад хаясанаа ойлголоо. Нэрэлхэсэндээ ууттай мөсөө задлаад нэг хэсгийг аваад биендээ наагаад: - Сузуши,таношидэснээ! /Сэрүүхэн сайхан,тааламжтай байна!/ гээд өөрийгөө шоолуулалгүй авч гарсан юм даа! Gubi! /Ажлаас хална!/ Ажлаа хийж чаддагүй жоохон болхи нөхөрт эзэн нь хамт ажилладаг 2 японыг заагаад: - Маргаашнаас энэ 2 шиг ажиллаж чадахгүй бол Gubi ! гэж л дээ.

Харин маны эр түүнийг нь өөрийнхөөрөө: - Маргааш энэ 2 дээр дахиад 2 хүн олж ирэхгүй бол Gubi ! гэж ойлгоод 2 найзаа ажлыг нь таслуулан дагуулж ирээд эзнийхээ уурыг бүүр ч шатааж өгөөд Gubi-дуулж л дээ. Дээр нь нөгөө 2 найзаа ажлыг нь таслуулаад бас Gubi ! Хогийн Насаа Насаа гээд залуу нэгэн каше /компани/-нд ажилд орж л дээ. Японд сэмпай /хуучин хүн/ гэдэг ухагдхуун хүчтэй л дээ. Тэгээд сэмпай-ууд энд,тэнд хаягдал хог гарахаар л: - Коми, Насаа! /Хог гарчихлаа, Насаа!/ гээд дууддаг юм байж. Нэг өдөр эзнийх нь охин ирээд Насаагийн хажуугаар гарах гээд: - Коминасай! /Өршөөгөөрэй, уучлаарай!/ гэтэл: - Өө даварчихсан, энэ муу пацаан хүртэл Хогийн Насаагаар минь дуудаад байх даа яахав дээ! гэж уурласан гэнэ. Үнэ Мэдээж Япон гүрэн юм чинь хаяг, шошго, үнэ гээд бүх л зуйл ханз юм уу, хирагана /Япон үгээ бичдэг үсэг/, катагана /гадаад үг бичдэг үсэг/ -ээр бичээтэй байна.

Тэгтэл ирээд удаагүй байсан нэг хүүхэн автоматнаас ундаа аваад орж ирэхдээ: - Ядаж л үнэ гэдгийг нь Монголоор биччихдэг овоо доо гээд орж ирсэн юм. Гарахдаа санаандгүй автоматны унийг хартал харин 120у...150у /уен-ий товчлол ны $ шиг 2 хөндлөн зураастай y үсэг байдаг юм/ гэснийг нь "үнэ" гээд уншчихсан байдаг байгаа. УНДАА Монголоос ирээд удаагүй нэгэн залуу: - Энэ ундааны автоматанд нэг ундааны мөнгө хийгээд онгойхоор ны 2-ыг авчихвал яах вэ? гэнэ. Би ч явуулаад: - Амждаггүй юм аа, аймаар хурдан. гэсэн чины гараа гялс татаад авчихаж билээ. Мань эр мөнгө хийхээр л хөргөгч шиг хаалга нь нээгддэг юм бодсон гэнэ билээ. Кофе Япончууд ер нь юмыг их зөөллөж ярина л даа. Жишээ ны "Кофе" гэхэд "коохий" гэж сунжруулах жишээтэй. Би нэг удаа эзэнтэй гадуур ажиллаад буцаж явлаа. Эзэн ундаа, цайны автоматны дэргэд зогсоод л: - Юу уух вэ? гэж байна. Би ч: - Хоокий ий дэс! /кофе байхад болно!/ гэлээ.Эзэн нилээн гайхсанаа дахиад л асуув,би ч дахиад л хэллээ. Тэгсэн эзэн өөрөө ав гээд мөнгө өглөө. Би буугаад кофе авсан чинь эзэн учиргүй инээснээ: - Аан, коохий /кофе/ юу? гэлээ. Тэгсэн чины харин би "коохий" гэж хэлэх гээд зөрүүлээд "хоокий" /шүүр/ гээд хэлчихсэн байдаг байгаа.

С.Б.Бат-Эрдэнэ 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.