05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

СОЛГОЙ АМЬДРАЛ БУЮУ ХАМТРАН АМЬДРАГЧ /Бодол, эргэцүүлэл/

Гэтэл бас “Нууц амраг” гэсэн яриа гарч ирж байна. Минийхээр бол хамтран амьдрагчдыг нууц амраг гэж бодохгүй л байна. Тэс өөр хоёр ухагдахуун гэж боддог юм. Зөвхөн нутагт байгаа эхнэр, нөхөрт нь л юу юм гэхээс биш бүхний нүдэнд дээр ил л байгаа шүү дээ. Тэр ч бүү хэл энд байгаа хамаатан садангууд нь, бүр хадмууд нь ч эвлэрчихсэн хамт ажиллаж амьдраад байгаа, ирж очоод байгаа, бүхний нүдэн дээр ил байгаа хүмүүсийг нууц амраг гэхэд хэцүү л дээ. Энд хамтрагчтайгаа байгаа мөртлөө араар нь тавиад гол гаргаад явж байгаа хүмүүс ч бас л байж л байна.
Миний үеийн нэг залуу байна. Урд нь Со- д хоёр жил болоод харьсан гэдэг юм. Хүслээр болдоггүй хорвоо гэж, нөхрийг цаг бусаар буцаад ирж байхад авгай нь зөрөөд Со- руу гараад явчихсан юм байж. Ингээд 2 жил гаран хөөцөлдөж байж гадагшаа гарах шаанс таарсан нь наашаа Наран нутагт ирж л дээ. Ирээд тун ч удалгүй нэг юмтай болонгуутаа авгайгаасаа салчихсан юм. Тэгээд “Би ч утсаар л салчихдаг хүн шүү дээ” гэж бахархаж байгаа ч юм шиг нэг л гайхуулаад л. “Чи салахгүй байж болоогүй юм уу, хүү охин хоёр чинь?” гэсэн асуултанд “Солонгост ямрыг би ямар мэдэхгүй биш. Хүүхдүүд яадаг юм, би хүүгээ аваад л охин ээжээ л дагана биз” гэхэд нь миний санаанд нэг л бууж өгөхгүй байсан юм. Энэ бол яг бодит болсон явдал. Ингээд л арван хэдэн жил ханилсан нэгэн өрх гэрийн амьдрал будаа болох нь энэ. Иймэрхүү маягаар бас олон гэр бүлд хар толбо үлдээж байгаагаараа хамтран амьдрагч бол муугийн муу зүйл. 
 

Эхлэл...

АНУ-д амьдран сууж буй нутаг нэгт болон /”Үзэг нэгт”  гэж бүлтрэх гэснээ өөрийн хир хэмжээг мэдэхийн учир үүнийг илгасав/ үзэл бодол нэгт нетийн андууд, ичнээ танил Галаа, Ариунаа нарын нетээр хийж гэр бүл судлаач  Увш гуайн оролцсон яриаг сонсоод өөрийн нүдээр үзэж харсан, чихээр дуулсан зэргээ эргэцүүлж бодоод энэ сэдвийн талаар өөрийн бодлыг өгүүлье гэж бодлоо. Гэхдээ энэ солгой амьдралыг  өөрийнхөөрөө, өөрийн үзэл бодлын үүднээс гэх юм уудаа, ихэнх хүмүүсийн эрс, тэс үгүйлээд байгаа энэ л амьдралыг өөрийнхөөрөө “Байх ёстой” гэж өөгшүүлэх гээд байгаагийн учир бяцхан оршил нуршъя гэж бодлоо л доо. 

Энэ бидний оршин байгаа, та бидний амьдран байгаа энэ хорвоо ертөнц бол ерөөсөө л хосын хорвоо учраас, заавал хүн, амьтан ч гэлтгүй ургамал ч гэсэн заавал эр, эм гэж ялгарахын учраас гэх үү дээ. Ерөөсөө манай гариг дэлхий маань хүн байтугай амьтан, тэр ч бүү хэл ургамал ч гэсэн заавал эр, эмээрээ байж байж үрждэг үндсэндээ “Салангад билэг” –тэйгээр заяагдсаны учир хүн, хүндээ тэмүүлэх нь ёс. Иймийн учир харьд өөрсдийгөө амьдралын эрхээр “цөлсөн” энэ олон хүмүүсийг өөрийн өнцгөөс харж тэртээ, тэргүй бүгдийн ил далдаар хүлээн зөвшөөрөөд байгаа энэ солгой амьдралыг байх л ёстой зүйл гэж хүлээн зөвшөөрөх гээд л байна л даа. “Дэмжих” биш “хүлээн зөвшөөрөх “ шүү. Энэ хоёр үгийн ялгааг эрхэм уншигч та бүхэн надаар хэлүүлтгүй ялгаж салгах буйзаа.
 

Галаа, Ариунаа хоёр яах аргагүй л хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь хөндөх л ёстой асуудлыг хөндөж тавьсан. Би өөрийнхөөрөө, өөрийн эсэргүүн бодолдоо хамтран амьдрагч гэдэг нь урьд өмнө ч байсан, бүүр бидний хүүхэд байх бага залуу үе буюу нөгөө алдарт соц- нийгмийн үед ч байсан л зүйл гэж боддог юм. Ер нь ч байсан. Гэхдээ өнөөгийн энэ та бидний ойлголтоор даяарчлагдаж байгаа энэ цаг үеийн бүтээгдэхүүн, харьд гарсан хүмүүс л хамтардаг гэсэн ойлголт бол арай л буруу ч байж магадгүй. Гэхдээ энэ бол зөвхөн хувь хүн миний л бодол шүү! Буруу ч байж магад.
Намайг бага байхад манай аав, ээжийн танил хоёр хөгшин “Насны эцэст аяга цайгаа хувааж ууя” гээд нэг гэртээ орж байсныг би санаж л байна. Хожим ажилчин болчихсон хойно ч гэсэн манай цехийн нэг настайвтар ах мөн л дээрхи үгээр бамбай хийн нэгэн хүнтэй айл болж байсныг тодхон санаж л байна. Мэдээж дээрхи тохиолдолд юу, юугүй учиргүй гүйж очоод гэр бүлээ бүртгүүлээд, батлуулаад байсан нь юу л бол. Учиргүй ор дэрлүүгээ зүтгээд байсан нь ч бас л юу л бол. Энэ хүмүүсийг гэр бүл гэх үү, аль эсвэл хамтран амьдрагч гэх үү? Тэр улсууд ч “Миний хань”, “миний эхнэр”, манай нөхөр” гэж яриад явсан нь юу л бол. Их л бодож  “Аан, манай хөгшин” гэдэг ч юм уу, аль эсвэл  “Миний байдаг айлын хүн” гэх зэргээр нэр цээрлэж ярьж хэлдэг байсныг би санаж л байна.

Увш гуайн ярианаас бол хамтран амьдрагч гэдэг нэр томъёо Оросоос орж ирсэн, ер нь оросоос гаралтай гэж сонслоо. Харин миний хувьд арай өөр маягаар ойлгодог юм. Би 1980-82 онд ЗХУ-д ТМС дүүргэсэн нэгэн л дээ. Тухайн үед гуравдахь ч орны кино гээд төвийг сахисан орнууд болох Энэтхэг, Франц кино л гардаг байлаа. Хинди кино нь голцуу л дурласан хоёр хагацсан, мах цусан өшөө авалт гардаг хоёр ангит кинонууд давамгайлдаг, Франц кино нь хайр сэтгэл, мелодрамм голдуу байдаг байсан юм. Тэндээс л би анх удаа энэ хамтран амьдрагч гэдэг ойлголтыг авсан юм. Тэгээд ч Франц хэлийг янагын хэл гэж өргөмжлөх, гэр бүл- хайр сэтгэл гэсэн ойлголт нь биднийхээс тэс өөр болохыг тэр үед гайхаж л байсан юм.Энэ нь ч франц явган шогууд /анекдот буюу онигоо/ дээр өргөн ажиглагдаж байдаг.  Тэр Франц кинонууд дээр нэг гэрт амьдарч байгаа эр, эм хоёрын тухай гарч л байна, гэр бүл юм уу гэхээр тэдний өөрсдийнх нь үзүүлж байгаа, гаргаж байгаа аяг байдлаар “Бид чөлөөт хүмүүс” гэсэн ойлголт яах аргагүй төрүүлээд байдаг юм. Таарч тохирохгүй юм уу, магад ч үгүй чамаас хамаагүй илүү бүсгүй /залуу/ тааралдвал яваад л өгнө, чи бид хоёр ямар гэрлэсэн хоёр биш шүү дээ гэсэн тийм санаа л их байдаг байсан юм.

Тийм болохоор хамтран амьдрагч гэдэг тэр зүгээс л гарсан болов уу. Тэгээд ч Зөвлөлтийн хүн, зөвлөлтийн гэр бүл гэдэг ухагдахуун маш цэвэр ариун байх ёстой гэсэн үзэл суртлын өндөр шаардлага тавьдаг байсан хойд хөршөөс минь орж ирсэн нь юу л бол. За тэгээд ерөөд оны дунд үеэс манайхан гадагшаа гарч ирсэн тэр үеэс л энэ нэр томъёо сонсогдож эхэлсэн ч тогтож бодож үзээгүй л явж. Харин өөрөө гадагшаа гарсан тэр үеэс л хамтран амьдрагчийг “амьдаар нь” үзээд хараад ирэхээр энэ талаар яах аргагүй бодож эхэлж байгаа юм. Ямарваа нэгэн юм сайн, муу хоёр талтай байдаг учраас би аль болох хоёр талаас нь өөрийнхөөрөө дүгнэхийг хичээе.
Эерэг тал нь /Энд зөвхөн “БИ” гэдэг хувь хүний бодол явж байгаа шүү!/ хамгийн түрүүнд ганцаардлаас ангид юм уу л гэж боддог юм. Хүний нийгэмд төрж, хүмүүний дунд өсч, торничихоод амьдралынхаа нэгээхэн хэсгийг /бүр бага биш хугацааг/ хүнээс, нийгмээс хүссэн ч, эс хүссэн ч ингэж тусгаарлагдаж, ганцаардаж амьдарна гэдэг миний хувьд бол үнэхээр аймшиг. Энэ утгаараа хоёр сэтгэл /Жишээ нь энд байгаа хамтрагч хүмүүсийн ихэнхийн амнаас “Зөвхөн энд байх хугацаандаа” гэж хэлж, ярихыг сонссон юм. Тэр нь ч ерөнхийдөө үнэн байх магадлалтай. Яагаад гэвэл нэгдэж ирэхэд хэн, хэнийх нь ар талд нэг нь нэг, хоёр нь хоёр, гурав нь гурван муухай амьтан ард нь хүлээж байгаагийн учир, хоёрдож ирэхэд харьд хараар байгаа хүмүүсийн зорьж ирсэн зорилго нь өөрийн учир мянга хамтраад дундаасаа үр, хүүхэд төрүүлэхгүйн учир тэр шүү дээ/ нийлээд хамтраад амьдрах нь яагаад ч ганцаардлаас дээр байх учиртай.

Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх нь ойлгомжтой. Жишээ нь нэг танил залуу маань надаас хоёр түмэн төгрөг цөөхөн хэд хоногийн хугацаатай зээлэх гэж ирээд хэтэвчинд байгаа хэдэн төгрөгөө тоолж үзээд “За даа, ганц түм таван мянгыг л зээлье. Өр л юм чинь бага байхдаа л зүгээр” гэсэн юм. Би яагаад мөнгөний хэрэг болоо вэ гэхэд “Маргааш байрны мөнгө тушаах ёстой, нөгөө “хайр” чинь өглөө хоёр гараа тосоод суучихна шүү дээ” гэхэд нь гайхан цаадахын чинь цалин сая буугаа биз дээ гэж асуухад “Тооцоо бол тооцоо, яс байх ёстой! Чи төлчихөө, дараа нь тооцоо хийчихье гэж болно л доо. Гэхдээ л тэгэх нь онцгүй”  гээд өөр юм хэлэлгүй гарсан юм. Ингээд бодохоор “Миний мөнгө минийх, миний гэр бүлийнх” гэсэн ойлголт аль, алинд нь байгаа л юм байна. Лав манай энд амьжиргааны өртөг өндөртэй болохоор ядаж л түүнийг нь өмнөө барих бамбай болгож өөрсдийгөө өмгөөлөх нэг талтай. Мэдээж хоёр хүний хүнс ч, ганц хүний хүнс ч гарах зарлага нь яс юман дээрээ адилхан л байгаа байх. Би ганцаараа хирнээ сардаа хоёр түм гаран гурван түм шахам төгрөгийг хоолой давуулчихдаг. Гэтэл хамтрагч хоёр мөн л энэ хирийн мөнгийг л сардаа цааш нь харуулж түүнээ хуваагаад төлнө гэж боддоо. Тэгээд хоёр хүн нэг хүнээс яагаад ч илүү байх ёстой.

Жишээ нь миний хоолны цэс нөгөө л монгол хоол гээд /бууз, хуушуур, банштай цай, цуйван, будаатай хуурга/ гарын таван хуруунаас яагаад ч гарахгүй байхад хэд, хэдэн хамтран амьдрагчдынд оройг өнгөрөөж хоол унд болоход л ядаж л япон хоол таваглаж хажуугаар нь бага боловч зууш, саладхан зэргэцүүлэх  жишээтэй. Хүний ханьтай байх шиг сайхан юм юу байх вэ дээ. Миний өдрийн хоолны цэс өглөө буузаар эхэлсэн бол өдөр, орой гээд дараалан бууз л байна. Учир нь би хоногтоо нэг л хоол хийдэг учраас тэр.  Мянга сайхан хоол байгаад ч цаашаа орохдоо нэг л тиймхэндээ. Дөрвөн хананы дунд, дөрвөлжин хайрцаг ширтээд л яах аргагүй амьрах л ёстойн учир далдруулдаг л юм. Тал лууван, ганц төмс хөшиглөөд ганц аягахан хоол хийе гэхэд нэг л болдоггүй юм. Нэг л мэдэхэд овоохон, 2-3 аяга заримдаа өөрөө ч мэдэлгүй үүнээс ч ахиухан  хоол хийчэхсэн байна. Тэгвэл хамтрагч нар хоол хийхэд хоёр, гуравхан аяга хоол хийж дөнгөнө биз дээ. Ингэхээр ядаж л өдөртөө дор хаяж хоёр өөр янзын хоол хийгээд идчихнэ гээд яривал юм, юм л байгаа байлгүй дээ.

Харин сөрөг тал нь ар гэрийнхэн нь мэдчихвэл айл гэр салах нигууртай. Гэхдээ би энд хамтран амьдарч байгаа хүмүүсийг ажаад байхад их сонин, сонин юм олж харсан л юм. Анх ирсэн жилээ долоо хоногийн арүбает хийхээр нэг айлд хэд хоносон юм. Тэр айлд хоёр хамтрагч тэгээд хүүхнийх нь хадам ах /нөхрийнх нь төрсөн ах гээд боддоо/ гээд гурвал хамт амьдарч байсан юм. Тэр хүүхэн түрүүлж ирээд уг нь нөхрөө татах гэсэн боловч хоёр удаа визэнд ороод чадалгүй хар тамга даруулчихаад байх үед шаанс гаран ахыг нь татсан юмсанж. Ингээд ирэхэд нь аль хэдийн хамтрагчтай болчихсон байсанд байдалтай эвлэрч байгаа нь тэр л дээ. Тэр дээр Ариунаагийн ярьж байсан нэг охин “Харийн нутагт ганц бие эмэгтэй хүн заавал хэн нэгнийг түших хэрэгтэй юм байна” гэдэгтэй би бол санал нэгтэй байгаа шүү. Ариунаа, Галаа хоёр бол арай өөрөөр байх шиг байна билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл “Цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй” гэж хууччуулын ярьдагаар юмдаг уу даа, эмэгтэй хүн ер нь л нэг тулхтай, түшигтэй хүн олж түшихийг бодох нь ойлгомжтой. Тэгвэл үүнийг эсрэг утгаар нь заавал өнгө, мөнгөний хорвоогийн хуулиар “биеэ үнэлэх” гэж ойлгох нь бас л өрөөсгөл болно.

Энд нэг гэрийн ах, эгч, дүү нар гээд бараг арваад хүмүүс ойролцоохон байсан юм. Бүгдийнх нь эхнэр, нөхрүүд нутагтаа. Гурав нь ч хамтрагчтайгаа хамт байна. Хамгийн бага дүү нь 20 дөнгөж л хүрч яваа охин байсан юм. Айлын отгон гээд эрхлүүлчихсэн, ажилгүй анхиагүй нэгэн. Ах, эгч нар нь бүгд л “Энэ гэж нэг борлогддоггүй хүн байнаа” гээд л аргаа барна. Нөгөө эрхийн тэнэг нь ч “Би нээрээ борлогдохгүй юмаа” гээд инээхэд нь би иш, чааваас ингэж ч явах гэж харамссан юм. Дөнгөж хорь хүрч яваа охин хүүхэд шүү дээ. Эднийхэн бол солгой амьдралтай эвлэрсэн, тийм л улсууд байсан. Борлогддоггүй нь тэгсхийгээд цаг бусаар буцсан, хожим сонсох нь ээ Со- д очсон сураг дуулдсан л юм.
“Залуу улсууд эхлэж хамтарч амьдраад таарч тохирвол суугаад үгүй бол салчихаж болно” гэсэн санаа бас яригдаж байна. Нэг талаараа бол энэ нь зөв ч бас нөгөө талаар нь ашиглах залуухан Дон Жуанууд байхыг үгүйсгэх аргагүй л юм. Жишээ нь нэг баян айлын эрх хүү байж гэж бодъё. Аав тусд нь байр, эксель /Нээрээ одоо баячууд хүүхдүүддээ эксэль унуулахаа больчихсон гэж энэ намар ирсэн нэг залуу ярьж байсан юм. Монголчуудын амьдрал тасарчихсан шүү дээ. Баян нь хэт баян, ядуу нь ч бүр хэтэрхий ядуу болчихсон. 2-3 жилийн өмнөх юм ч байхгүй болсон шүү! гэж ярьж байна билээ/ аваад өгчихсөн. Амьдрал тааруутай айлын залуухан охидууд ийм бололцооны хөвүүнтэй ойртохыг бодож л таараа. Харин мань эр “таарч, тохирсонгүй” гээд дахиад өөрийг, бас дахиад өөрийг бүр хэд дахин ч солих магадлалтай.
Заавал монголд баян айлын хүүхэд ч гэхгүй энд ч амьд жишээ байж л байна. 23 настай нэг дүү хүү /ирээд 3 жил болж байгаа/ өнгөрсөн жил ирсэн нэгэн бүсгүйтэй хамтарч байсан юм. Энэ наадмаар гэхэд л цуг ирээд хонож өнжөөд явсан хүн сая арүбает хийх гээд ирэхэд өөр нэг дөнгөж энэ намар ирсэн оюутан охин дагуулаад л орж ирсэн юм. Дэргэд нь юу ярих вэ дээ. Ажил дээр асуухад “Хөгшин /уг нь өөртэй нь чацуу, хэдхэн сарын эгч гээд ярьж байсныг нь би санаж л байна/ хүүхнээр яах вэ дээ, салчихсан. Энэ бол миний “жинхэнэ хайр” гэх... Урд нь явж байсан хүүхнээ ч “Миний хайр” –аар нь дуудаад л явж байсан даа, уг нь. Минийхээр бол хамтрагчдын хооронд хайр сэтгэл байх нь юу л бол. Ёстой нөгөө зулагтай гутал зэрэгцүүлээд, зурагтай дэр ижилсүүлээд, зургаан сар болоход л дасна даа гэгчээр хүн, хүндээ дасдаг л хорвоо юм чинь. Зарим нь ч үнэхээр хайр сэтгэл байхыг хэн хэлж мэдэх вэ гэж...

Гэтэл бас “Нууц амраг” гэсэн яриа гарч ирж байна. Минийхээр бол хамтран амьдрагчдыг нууц амраг гэж бодохгүй л байна. Тэс өөр хоёр ухагдахуун гэж боддог юм. Зөвхөн нутагт байгаа эхнэр, нөхөрт нь л юу юм гэхээс биш бүхний нүдэнд дээр ил л байгаа шүү дээ. Тэр ч бүү хэл энд байгаа хамаатан садангууд нь, бүр хадмууд нь ч эвлэрчихсэн хамт ажиллаж амьдраад байгаа, ирж очоод байгаа, бүхний нүдэн дээр ил байгаа хүмүүсийг нууц амраг гэхэд хэцүү л дээ. Энд хамтрагчтайгаа байгаа мөртлөө араар нь тавиад гол гаргаад явж байгаа хүмүүс ч бас л байж л байна.
Миний үеийн нэг залуу байна. Урд нь Со- д хоёр жил болоод харьсан гэдэг юм. Хүслээр болдоггүй хорвоо гэж, нөхрийг цаг бусаар буцаад ирж байхад авгай нь зөрөөд Со- руу гараад явчихсан юм байж. Ингээд 2 жил гаран хөөцөлдөж байж гадагшаа гарах шаанс таарсан нь наашаа Наран нутагт ирж л дээ. Ирээд тун ч удалгүй нэг юмтай болонгуутаа авгайгаасаа салчихсан юм. Тэгээд “Би ч утсаар л салчихдаг хүн шүү дээ” гэж бахархаж байгаа ч юм шиг нэг л гайхуулаад л. “Чи салахгүй байж болоогүй юм уу, хүү охин хоёр чинь?” гэсэн асуултанд “Солонгост ямрыг би ямар мэдэхгүй биш. Хүүхдүүд яадаг юм, би хүүгээ аваад л охин ээжээ л дагана биз” гэхэд нь миний санаанд нэг л бууж өгөхгүй байсан юм. Энэ бол яг бодит болсон явдал. Ингээд л арван хэдэн жил ханилсан нэгэн өрх гэрийн амьдрал будаа болох нь энэ. Иймэрхүү маягаар бас олон гэр бүлд хар толбо үлдээж байгаагаараа хамтран амьдрагч бол муугийн муу зүйл.

Ариунаа, Галаа хоёр болон Увш гуай нар “Төрийн бодлого байх ёстой, төрөөс зохицуулах ёстой” гэж байсан. Минийхээр бол тэрүүн шиг худлаа юм байхгүй. Тэр дээр гараад суучихсан Баагийнуудад энэ хамтран амьдрагч гэдэг юм падлий ч байхгүй, тэд зөвхөн буухаасаа өмнө л амжиж идэхээ л бодно уу гэхээс биш тэр ард нь байгаа ард түмэн, хамтран амьдарна уу яана уу, ийнэ уу тэдэнд огт хамаагүй. Зөвхөн төр барилцаж байгаа хэсэгхэн хугацаандаа амжиж идэж, өрсөж далд хийхээр улайраад яг л ард түмнээ харж харагдаач!
Ийм болохоор төрийн бодлого биш хувь хүн өөртөө л зөв бодлого барих ёстой гэж би боддог юм. Харин тэр дунд сургуулиудад “Гэр бүлийн хичээл” орохын хувьд бол би зуун хувь санал нэгтэй байна. Бидний багад тийм юм байсангүй, зөвхөн охидыг үе, үехэн авч үлдээд нэг яриа хийдэг байсныг нь би санаж байна. Маргааш нь охидоос сониучирхаж асуухад ичингүйрээд юу ч хэлдэггүй тас гүрийгээд л байдаг байсан нэг тийм үе байж дээ. Бодвол яагаа ч үгүй байхад “гэдсээ чирчихвээ” төдийхөн л сануулдаг байсан юмдаг уу даа. Гэр бүлийн хичээлсээд байх юмгүй, эцэг эхчүүд бид нар ч өөрсдөө хүүхдүүдтэйгээ илэн далангүй энэ талаар ярилцаж байх нь ер нь үр дүнтэй болов уу гэж би боддог юм.

Ингээд “хамтран амьдрагч” –ийн тухай бусад хүмүүс юу гэж боддог юм бол гээд хүмүүсийн сэтгэгдлүүдийг үзлээ. 29 сэтгэгдэл байна. Үүнээс өөрийн бичсэнийг хасаад, давхардаж орсон 2-ыг хасахаар нийт 26 санал болж байна. Үүнээс  /Хэ-хэ, би амьхандаа соц- судалгаа хийх гэж оролдож байгаа царай нь энэ/ байх ёстой гэсэн 6 санал, огт байх ёсгүй гэсэн 5 санал, эргэлзсэн, тоймтой юм хэлээгүй нь үлдсэн 14 байлаа. Гэхдээ энэ бол бас яс дүн гарахгүй л дээ. Ихэнх нь зочин буюу бүртгэлгүй /Бүртгэгдсэн байгаад ч үнэн, зөвийг ялгах арга бас байхгүй. Нэг хүн нэр, майл хаягаа солиод хичнээн ч бүртгүүлчих магадлалтай учир/ хүмүүсийн санал, сэтгэгдэл байсан учир бодитой гэж тооцох үндэсгүй л дээ. Жишээ нь нэг нөхөр эхлээд “Гал” гэж сэтгэгдэл биччихээд араас нь “Галын хэлдэг яг үнэн”  КККК гээд нэрээ өөрчлөөд санал биччихдэг болохоор энд яс тоо гарахгүй. Ийм болохоор нэгэнт өртгийг нь төлдөг юм чинь гэж бодоод мессенжерээр нетийн танилуудтайгаа холбогдож асуулаа. Бараг л саяынхтай ижил үр дүн гарч байна. Бодлоо. Бодвол “Энэ чинь нөгөө Японоос гээд солиороод байдаг Баагий шүү дээ. Юу ч гэж байж магад” гээд жийрхээд байж магадгүй гэж санагдлаа. Тэгэхээр нь өдрийн сайныг өнжин хүлээж ням гаригтай золгоод ажлын утсыг парзитлан амарч буй хүмүүстэй жаал пан гөрөх /Энэ нь ч миний гэм биш зан. Хүмүүс амардаг энэ л өдөр танилуудтайгаа ажлынхаа утсаар сонин, дуулж, дуулгаж баахан халж авдаг юм/ явцдаа санамсаргүй маягаар сонирхож асуулт хавчуулахад үр дүн нь огт өөрөөр гарч эхэллээ.

Дашрамд дурдахад энэ өдрийн ярилцсан хүмүүс нь намайг ингэж нетээр юм сараачдагийг мэдэхгүй улсуудыг голчлон сонгож ярьсан юм. Насны хувьд 18- 54 насны эрэгтэй, эмэгтэй нийт 13 хүн  хамарлаа. Мэргэжил, боловсролын хувьд ч янз бүр дээд тал нь анагаахад багшилдаг эмч хүн ч байлаа. Үүнээс эрс татгалзсан ганцхан хүн, “байдаг л юм, хэн ч хорьж чадахгүй” гэсэн 2 хүн, бодож үзээгүй юм байна, мэдэхгүй гэсэн нэг хүн, үлдсэн ес нь бүгд зөвшөөрч байсан юм. За ингээд бодохоор албан ёсны асуултанд бүгд их цэвэрхэн хариулт өгөн мултарч, зүгээр л энгийн яриа хөөрөөний дунд бол ихэнх хувь нь зөвшөөрч байгаа нь миний хувьд илт байна. Мэдээж “Та хамтран амьдрагчтай юу?” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгэн надаас асуувал байсан ч “Байхгүй ээ хө, нас ахиж намба суугаад... энэ, тэр” гээд ямар нэгэн хүн үнэмшмээр шалтаг хэнэг ч үгүй тоочиж л орхино. Харин дэлхийн дайдаар тарсан үеийн найзууд маань асуувал нэрлэхсэндээ гэдэг юм уудаа, байхгүй байсан ч “Тэр мэдээж хэрэг” гэдэг ч юм уу аль эсвэл “Одоо л нэг юмтай болох гээд оролдож л байна даа” гээд тууж л орхино. Тэгэхгүй бол үеийн найзууд минь энэ олон жил болж байхад арчаагүй юм гээд мияалахын учир тэр шүү дээ.
Ингээд эцсийн эцэст хэлэхэд “хамтран амьдрагч” –ын талаар төрийн бодлого биш хувь хүн өөрийн гэсэн “Төрийн бодлого”-той л байх хэрэгтэй.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-11-24


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.