05 сарын 20, Даваа
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ

Аргын тооллын хоёр мянга ес дүгээр оны хавар цаг, яг өдийд л юм даа. Японы тэрэбинүүдээр \ТВ\ нэгэн хачирхалтай мэдээ өглөө, оройгүй бөөн сенсац дэгдээдэг юм. Тэр нь голын ёроолын хог цэвэрлэж байсан шумбагчид “Кий Ээф Ший” \KFC\ сүлжээ рестораны символ цагаан толгойт өвгөн Сандерсын баримлын цээжин хэсгийг олсон явдал байлаа.

Уг нь тэр цагаас 25 жилийн өмнө уг символыг бейсболын доргисон улаан фанатууд гол руу шидэж орхисны маргаашнаас нь эхлэн өчнөөн өдөр шумбагчид орж хайгаад, хайгаад ер олоогүй хэрэг л дээ. Тэрхүү символыг бейсболын улаан фанатууд гол руу шидэх болсон шалтгаан нь тэр онд буюу 1984 оны бейсболын лигийн бүх Японы аварга баг HANSHIN TIGERS- Ханшины барсууд багт нэгэн гайжин- гадаадын иргэн тоголдог байсан ба тэр нь уг уг символ Сандерс өвгөнтэй нүгэлтэй адилхан байсан тул дэмждэг баг нь аваргалсанд хөөрсөн фанатууд нь замд тааралдсан KFC рестораны үүдний символыг суга татан өргөж доргиж яваад оройхон хирдээ согтоод ирэхийн үест гол руу шидэж орхисон ажгуу.

Харамсалтай нь тэр цагаас хойш Ханшины барсууд баг Японы бейсболын түүхэнд дахиад ер өөдөлсөнгүй, аваргалах нь бүү хэл финалд ч ерөнхийдээ шалгарч үлдэж байсан удаагүй бөгөөд харин Сандерс өвгөний гурав хуваагдаж орхисон символ баримлыг олж багийнхаа байранд залсан тэр жил дээ буюу бүтэн 25 жилийн дараа 2009 онд дахин аварга болсон сонирхолтой түүх байдаг билээ.

Ингээд бодохоор ямарваа нэгэн юманд билэгдэл болон муу ёр байдаг ч юм шиг. Хэрвээ тэр онд усанд идэгдэж, замганд будагдсан Сандерс өвгөний шидэт баримлыг олоогүй бол Ханшины барсууд аваргалж чадах байсан болов уу гэж өрийн эрхгүй бодогддог л юм даа.

{gallery}fotomedee/sonirholtoi_medee_1405{/gallery}

Сартуул Б.Бат-Эрдэнэ 2014-05-25


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.