05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Харийн нутгаас үрдээ үглэхүй...

/Эцэг,эхийнхээ үгийг огоорсон
Эрхийн тэнэгүүдэд бүгдээрэнд нь зориулмуй/
...Яалаа,яалаа гэнээ?
Ямар хов би сонсов оо?
Их хүү минь чи /Их байгаад чи эцгээсээ их байх учиргүй!/
Ихэрхдэг боллоо гэнэ үү?
Ижийдээ ч тус нэмэр болохгүйгээр
Эргээд алга болдог гэнэ үү?
Эрххэн, хонгор дүү нартаа
Эвгүй зан гаргадаг гэв үү?
Сургууль дээр ажилтай гээд /Сургууль дээр ажил гэж юу байдаг юм!!!/
Сураг чимээгүй болдог гэнэ үү?

Утасдаж араас нь асуухаар
Уцаарлаж урдаас нь загнадаг гэнэ үү?/Цаана нь хөгжим,хүмүүс шуугилдаад...?/
Удах ч үгүй тэгээд
Утас нь холбогдохоо больдог гэнэ үү?
Утсаа хаагаад чимээгүй болсон
Увайгүй үр минь чи хэн бэ?
Тиймээ,
Чи хэн бэ?
Чи хэнд ихэрхээд байна үр минь?
Эцэггүй хүний толгой том байдаг юм гэнэ билээ
Эцэг чинь энд амьд байгаа шүү, үр минь!
Эхийнхээ үгийг сонсохгүй юм бол чи /Эцгүүд нь ихэнх нь миний адилаар харьд хараар ажиллаж байгаа/
Энэ орчлонд яах гэж ирсэн юм чи?
Эхгүйгээр, эцэггүйгээр чи
Энэ хорвоод мэндлэх байсан юм гэж үү?
Эргээд сайн бод доо
Эрх биш чи тэнэг юм биш бол шүү!
Чиний тэр,
Арван найман насыг ч
Аав нь алгасаагүй,дайраад ирсэн
Алдрайхан хүүхэд насыг ч
Аанай л туулаад ирсэн
Аав, ээжээ дэндүү багадаа алдсан
Азгүй нэгэн байсан ч
Ах, эгчийнхээ үгийг
Алдалгүй дагадаг хүмүүжилтэй байсан би
Алагхан хоёр дүүгээ
Адалж илүү хардаггүй байсан би...
...Таны цаг үе биш,өнгөрсөн үе гэх байх л даа /Тиймээ,би амбасын үеийн хүн/
Таныхаас тэс өөр компютерийн эрин гэх л байх даа, чи! /Тийм дээ,аав нь РС мэдэхгүй/
Тэгээд?
Тэр компьютер чинь чамд юу өгч байна, хүү минь?
Их сургуульд орох
Босго оноо чинь дутсан гэнэ билээ /Аав нь интернетээс харсан, еэ ичиг,ичиг!/
Их зан гаргаад байсан
"Boss" болох санаа чинь хаана байнаа, хүү минь? /Аав чинь энд шаналж байна!/
Бүхэл бүтэн Улс Монголын хэмжээнд
Би буруу хараагүй байлтай, дөрөвхөн хүүхэд тэнцсэн байна билээ /Еэ чааваас бүгд усан тэнэг юм гэж үү???/
РС тоглоом тоглож
Пи... үгээр гангараад /Харин хаа очиж хүү минь энэ үгийг хэлдэггүй юм/
Үеийн найзуудтайгаа нийлээд
Үрэлгэн зан гаргаад
Тавин мянгын кет
Таалагдахгүй байна, ааваа /Дөч хол гарсан би 40 мянгын гоёлын шаахай өшиглөсөн удаагүй!/
Та наашаа хүүдээ
Тав, арван цаас илгээх үү? гэхээсээ өмнө
Та нар наад толгойдоо
Таван үг ч болтугай эргэцүүлэхийг бодооч!!!
Энэ улс Монголын минь
Ирээдүйн эзэд нь хэн юм бэ?
Эргэж ирэхгүй аяндаа мордох нь ойртсон
Ир нь харьж яваа бид юм гэж үү?
Өсөж, өндийж яваа та нар юм байгаа биз дээ?
Өөрсдөө наад толгойгоо бага боловч ажиллуулаач!!!
Оройд гадуур тэнээд байна гэсэн чи /Эхийн чинь үг шүү! Худлаа хэлээгүй байлгүй/
Охин эргүүлж яваа л байлгүй /Цаг, нас чинь юм чинь би буруутгахгүй ээ/
Олгой толгойдоо бодсон уу, чи?
Олсон охин /хань/-оо яаж тэжээхээ?
Наанадаж хэлбэл чи гэр бүлээ /Гэхдээ минийх биш шүү, чинийх!/
Цаанадаж хэлбэл чи улс эх орноо
Яаж авч явъя гэж бодож байна даа?
Яаж?
Яаж?
Яаж тэр вэ,үр минь дээ?
Яг л РС тоглоом шиг
Янз, янзаар үзээд
Ядах юмгүй үеий нь давна даа
Яг л ингээд хожчихно доо гэж бодоод байгаа юм биш биз?
Амьдрал гэдэг чинь
Чиний тэр РС биш!
Амьдaрна гэдэг чинь
Та нарын тэр тоглохтой адилгүй ээ!
Том, томоор бодож
Толгойгоо гашилгах хэрэггүй
Их, ихээр санаж
Эргүүтэж тэнэгтэх хэрэггүй, хүү минь!
Ихийг саналгүйгээр
Энгүүнээр сайн бодоорой!
Энэ бол чиний
Эцгийн чинь үг шүү!
Үүнээс өөрийг
Үзэглэж би чадахгүй нь ээ
Өөрсдөө л сайн бодоцгоо доо
Өөрсдийн чинь л ЦАГ ҮЕ ирж байгаа шүү!!!

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-06-29


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.